| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбуянгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 107/2025/0032/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/36 |
| Огноо | 2025-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/36
2025 02 26 2025/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүр Эрүү хэр анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бич дарга Б.Наранжаргал,
улсын яллагч Б.Баттуяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмон,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Багануур дүүр Прокурорын газраас Эрүү хуулийн тусгай ан 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүү 2504000170040 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: ..............иргэн, ............ оны .........дүгээр сарын ..........-ний өдөр .............. хотод төрсөн, ............настай, ..........., ........... боловсролтой, ............мэргэжилтэй, “...........” ресторанд .............ажилтай, ам бүл .........., ............. хамт ..............дүүр ............дугаар хороо, .............. дугаар гудамжны ............тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Багануур дүүр Эрүү хэр анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүү хуулийн тусгай ан 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрө торгох ялаар шийтгүүлж байсан, ............. овогт ............... (РД:............),
Холбогдсон хэр талаар: Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчимд Багануур дүүр 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хар Хорин” плаза дотор хохирогч ******* үл ялих зүйлээс болж маргалдан, нүүр хэсэгт нь 1 удаа цохиж, түүний эрүүл мэндэд дээд, доод уруулын дотор салстад ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчимд Багануур дүүр 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хар Хорин” плаза дотор хохирогч ******* үл ялих зүйлээс болж маргалдан, нүүр хэсэгт нь 1 удаа цохиж, түүний эрүүл мэндэд дээд, доод уруулын дотор салстад ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч ................... мэдүүлэг (хх-ийн 7-8, 23-24, 61), хохирогч ******* мэдүүлэг (хх-ийн 19-20), гэрч ******* мэдүүлэг (хх-ийн 39-40), гэрч ******* мэдүүлэг (хх-ийн 31-32), Багануур дүүр Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 029 дугаартай дүгнэлт (хх-ийн 45-46), камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-ийн 9), эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хх-ийн 12), хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зураг (хх-ийн 4), амбулаториор эмчлүүлэгсдийн карт (хх-ийн 43), Багануур дүүр Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 28/05 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүү хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй, ач холбогдолтой байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэр үйл баримт нь Эрүү хуулийн тусгай ан 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэр шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргасан ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэр улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч гомдол саналгүй талаар мэдүүлсэн (хх-ийн 5-6), шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 106,190 төгрөгийг төлж барагдуулсан (хх-ийн 92) тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүү хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүү хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүү хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүү хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ******* Эрүү хуулийн тусгай ан 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүү хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт Эрүү хуулийн тусгай ан 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүү хуулийн тусгай ан 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүү хуулийн ерөнхий ан 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүү хуулийн ерөнхий ан 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүү хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэс 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоно дотор зөвхөн Эрүү хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ