| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 195/2025/0239/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/418 |
| Огноо | 2025-02-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Амгалан |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/418
2025 02 07 2025/ШЦТ/418
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны н***йн бичгийн дарга О.Оджаргал,
улсын яллагч Б.Энх-Амгалан,
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн яллагдагч ***од холбогдох эрүүгийн 2410000001428 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***
Холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох б***мтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2410000001428 дугаартай хэргээс:
2. Хохирогч ***гийн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 6 дахь тал),
3. Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагаас 00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Галакси таурын нэг давхарт байрлах биллиардын газарт ажлын ***, ***, *** нарын хамт үйлчлүүлэхээр орсон. Тухайн үед би ширээн дээр ганцаараа тоглож байхад гурваас дөрвөн залуу ирээд хамт тоглож эхлээд байж байтал тоглоомоосоо болж маргаад би ажлынхаа хүмүүсийн сууж байсан ширээнд очоод ууж байгаад удалгүй тухайн газраас гарах үед биллиард тоглоод маргасан гурван залуу араас гарч ирээд нэг залуу нь араас татаад би эргэж харах үед нүүр лүү пивоны шилэн аягаар цохиж хагалсан. Миний толгой эргээд толгойноос цус их гараад ухаан алдаж унаад ажлын залуу цагдаад дуудлага өгсөн. Эмнэлгийн түргэн тусламж дуудсан боловч ирээгүй тул өөрсдөө Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Би хөмсөг, хамартаа оёдол тавиулсан. Нүд хөхөрч баруун нүдний зовхинд оёдол тавиулсан. Толгой эргэх, баруун талын хавирга зовуурьтай байна. Хүзүү хөшнө. Баруун талын нүд бүрэлзэж харж байна. Нүүр хавдартай, хамар битүү, амьсгалахад зовуурьтай байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Тухайн үед гурван залуу байсан. Хэн цохисныг нь мэдэхгүй байна. 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 15 цагийн үед *** гэх дугаараас залгаад бие нь яаж байна, зүгээр үү согтсон байсан уучлаарай гэж хэлсэн. Би тухайн үед 2-3 лааз пиво уусан байсан. Гомдолтой байна. Хохирлоо барагдуулмаар байна. Ингэж зодуулснаас болоод ажилдаа явж чадахгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),
4. Гэрч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө найз ***, ***, *** нарын хамт Хан-уул дүүргийн 15 хороо Галакси таурын 1 давхарт байрлах Блай 8 гэх биллиардын газарт 22 цагийн үед орсон. Манай ширээнд нэг согтуу залуу ирсэн байсан тул *** тэр залууг ширээ рүүгээ явчих гэж хэлсэн. Нөгөө залуу ширээ рүүгээ явсан. Тэр залуу ширээн дээрээ очоод бид нар луу хандан хамт байсан залуучууддаа босоод ир зодолдъё гээд байсан. Бид хэд тухайн ширээн дээр очоод учрыг нь олно гэсэн боловч тэр залуу манай найз *** хоёр түрүүлээд гарсан. Би ***тэй хамт үүдний коридорт очиход тухайн зодуулсан гэх залуу нойлын цаасаар нүүрээ дарсан цус болсон байдалтай байсан. Цагдаа, түргэн дуудсан боловч түргэн ирэхгүй байсан тул гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тухайн үед бид нар согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. 1 шил бүтэн 1 шилний тал виски уусан байсан. Дунд зэргийн согтолттой байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-16 дахь тал),
5. Гэрч Б.***унболдын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “Би ажлаа тараад 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 хороо Галакси таурын нэг давхрын блак 8 гэх биллиардын газарт ***, ***, ***, *** нарын хамт биллиард тоглоод байж байсан чинь утсаар *** ах залгасан байсан. Би тэр үед хүнтэй юм яриад утсаа аваагүй юм. Тэгээд удалгүй *** ах *** руу залгаад байгаа газраа хэлээд 23 цаг өнгөрөөд *** ах ирэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн ирсэн. Бид хэд ширээн дээр хөзөр тоглоод явах гээд байж байсан чинь *** ах биллиард тоглож байсан танихгүй хүмүүстэй муудалцаад бид хэд рүү хүрч ирээд за дүү нараа зодоон болох нь байна гэж хэлсэн. Нөгөө хэдэн залуус нь хүрч ирснээ юу гэнээ гээд байсан. Тухайн залуус бид нар луу дөхөөд ирсэн учраас би *** ахыг барьж аваад ахыгаа аваад явъя гэж хэлсэн. Тухайн залуус за маргалдахаа больцгооё гэх үед *** ах гадагш гарсан тул бид нар тухайн ах нараас уучлал гуйгаад учраа олоод байж байсан чинь *** буцаж орж ирээд бид нарыг ярилцаад байж байхыг хараад цүнхээ газар шидээд би зүгээр гарч явж байна ш дээ гээд тэр ах нар руу орилсон. Тэгэхээр би *** ахыг аваад гараад явсан чинь коридор хэсэг рүү орох үед харанхуй байсан чинь араас нэг залуу нь ирж байхыг *** ах мэдээд эргэж харах үед ардаас ирсэн ах вискиний шилэн аягаар нүүр рүү нь нэг удаа хүчтэй савж цохих үед *** ах дагз хэсгээрээ хананд цохигдоод газар унасан. Тэгээд цус гоожиж эхэлсэн. Цохисон хүн нь зааланд байдаг гадагш гардаг хаалгаар гараад явсан байсан. Бид нар сандралдаад хараагүй ямар ч байсан тэр ах яваад өгсөн, хоёр найз нь үлдсэн байсан. Цагдаа дуудаад түргэн дуудсан боловч цагдаа ирээд түргэн ирэхгүй байсан тул бид нар *** ахыг гэмтлийн эмнэлэг авч явсан. Тухайн үед би хоёр шил пиво уусан байсан, болсон зүйлсийг маш сайн санаж байна. *** ахын нүдний шил нь хугарч маш их цус гарч байсан. Тухайн залуу нь саарал өнгийн цамцтай, 30 орчим насны залуу байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),
6. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №13308 дугаартай:
- ***гийн биед зүүн хөмсөг, хамрын нуруу, баруун хацарт няцарч зүсэгдсэн шарх, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо, ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.
- Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.
- Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
7. Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 22 цагийн үед Ганчулуун, ***, Цогоо гэх 3 найзтайгаа Хан-Уул дүүргийн 15 хороо Глакси таурын 1 давхарт байрлах Блак 8 нэртэй биллиардын газарт орж тоглосон. 23 цагаас 00 цагийн үед хэдэн залуучууд орж ирээд цаад ширээн дээр тоглож байсан. Тэр хэдэн залуусын нэг залуу нь нэлээн согтуу бид хэд дээр ирээд янз бүрийн юм яриад байсан. Манай найз *** цаашаа яв, өөрийнхөө ширээн дээр оч гээд хэлсэн. Тухайн залуу манай ширээн дээр нэгээс хоёр удаа ирсэн ба өөрийнхөө ширээн дээр очоод суухдаа цуг явж байсан залуучууддаа зодоон хийх нь дээ гээд чанга ярьж эхэлсэн. Тэгээд би Ганчулууны хамт очиход зүс мэддэг хэдэн дүү нарын хамт нөгөө согтуу залуу сууж байсан. Нөгөө залуучууд манай ах согтсон байна, ахыгаа аваад явъя гэж хэлсэн. Удалгүй тэр согтуу залууг аваад тухайн газраас гарсан. Удалгүй нөгөө залуу буцаж орж ирээд гөлөгнүүдээ гээд цүнхээ газар шидсэн, тэгээд би нөгөө залуутай нойлын үүдэнд очиж муудалцах үедээ гартаа барьж явсан шилэн аягаараа нүүр хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгээд би сандраад тухайн газраас гараад яваад өгсөн. Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглэсэн, бага зэргийн согтолттой байсан. Би маргааш нь тухайн залуугаас буруугаа хүлээж уучлалт гуйж утсаар ярьсан. 3-4 хоногийн дараа ахиж залгаад биеийн байдлыг нь асуухад маргааш нөгөөдрөөс нүүрэндээ тавиулсан оёдлоо авхуулна гэж байсан. Тухайн залуугийн эмчилгээний зардал болон хохирлыг барагдуулна. Ер нь гарах үр дагаврын х***уцлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн. Тухайн залуу надад гомдол санал байхгүй гэж ярилцсан. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал),
8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Эрүүгийн х***уцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн, гэрлэсний бүртгэлгүй лавлагаанууд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, татварын ерөнхий газрын иргэнд олгох тодорхойлолт, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 42-48 дахь тал) болон бусад бичгийн нотлох б***мтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас танилцуулсан нотлох б***мтыг хэлэлцүүлэхгүй, тооцуулахгүй болон хасуулах шинжлэн судлах дараалалтай холбоотой санал, хүсэлт гаргаагүй.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл б***мт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч *** нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Галакси таурын 1 давхарт хохирогч ***гийн нүүр хэсэгт шилэн аягаар цохиж биед нь зүүн хөмсөг, хамрын нуруу, баруун хацарт няцарч, зүсэгдсэн шарх, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох б***мтуудаар нотлогдож байна. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2,640,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах, мөн эрүүл мэндийн даатгалын санд учирсан 264,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн б***мтаар хураагдсан зүйлгүй.” гэсэн дүгнэлтийг гаргасан шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй холбоотой тайлбар байхгүй гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
1.1 Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл б***мт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох б***мтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Галакси таурын 1 давхарт 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хохирогч ***тэй тухайн үед үүссэн үл ойлголцлоос үүссэн маргалдан улмаар түүний нүүр хэсэгт шилэн аягаар цохиж биед нь зүүн хөмсөг, хамрын нуруу, баруун хацарт няцарч, зүсэгдсэн шарх, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл б***мт нь:
- Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Хоёр согтуу хүн хоорондоо маргалдаж байгаад нэгнийгээ цохиод унагаачихлаа” гэх утгатай бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал),
- Хохирогч ***гийн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 6 дахь тал),
- Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),
- Гэрч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-16 дахь тал),
- Гэрч Б.***унболдын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),
- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №13308 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
- Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал) болон бусад бичгийн нотлох б***туудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох б***мтыг хууль, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл б***мт байх тул хууль ёсны гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
1.2 Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж үндсэн шинжийг тодорхойлжээ.
Хэргийн үйл б***мт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох б***мтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч ***гийн эрүүл мэндэд хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт зэрэг б***мтаар тогтоогдсон ба хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байх тул түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч нь хохирогч нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тэдгээрийн хооронд маргаан үүсгэх улмаар хүний биед хохирол учруулах гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн х***уцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1.3 Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.
1.4 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг х***уцан ***лгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан ба шүүх хохирол, хор уршгийн талаарх дараах байдлаар дүгнэсэн болно.
Хохирогч нь хохирол, хор уршигтай холбоотой б***мтыг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт ирүүлээгүй ба нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 2 удаагийн үйлдлээр 4,000,000 төгрөг шилжүүлсэн гэж мэдүүлсэн ч энэ талаарх б***мтаа гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр ***лгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр ***лгана., 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр ***лгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэжээ.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8 дахь хэсэгт Сэтгэцийн шинжилгээ хийх журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална гэж заасан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, ХА/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.1 дэх хэсэгт Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн х***у урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр (цаашид “хүснэгт” гэх) шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ: 2.1.1-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах) гэж, 2.3-т Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтан буюу мөрдөгчийн эрхийг мөн хуулийн 6.2 дугаар зүйлд заасан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх чиг үүргийг уг хуулийн холбогдох бүлгүүдэд (6-8, 11-16, 21-32 г.м) тодорхойлон зохицуулжээ.
Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5-д “тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд уг магадалгааг гаргах үндэслэл, журмыг тодорхойлсон байна.
Дээрх хуулийн эдгээр заалтад хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоож болох талаар хуульчлагдаагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр ***лгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.
Тухайлбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг)-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.
2.1.1.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж зохицуулсан байна.
Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч... танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус заан тодорхойлсон байна.
Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан бөгөөд хохирогч ***гийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад мөрдөгч түүнд хамтарсан тушаалаар батлагдсан хүснэгтийг танилцуулснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох боломжгүй байна.
Иймд хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн зардал мөн гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах зардлаа нотлох б***мтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
2. Эрүүгийн х***уцлага хүлээлгэх талаар:
2.1 Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүхээс шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн х***уцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймээс шүүгдэгч ***од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэсэн саналыг гаргасан ба шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна гэсэн тайлбарыг гаргасан.
2.2 Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн х***уцлага хүлээлгэнэ гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн х***уцлага хүлээлгэнэ. 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн х***уцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус хуульчилсан.
Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох б***мтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн х***уцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус б***мтлан эрүүгийн х***уцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ***ын хувийн байдлыг тогтоосон эрүүгийн х***уцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн х***уцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн х***уцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн х***уцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” мөн гэмт хэрэг үйлдсэн шинж буюу шилэн аягаар цохисон зэрэг нөхцөл байдал зэргийг шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагч хохирогч ***гийн эмчилгээтэй холбоотой эрүүл мэндийн даатгалаас гарсан 264,000 төгрөгийг шүүгдэгч ***оос гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгуулахаар гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13 дахь хэсэгт “оролцогч гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний х***уцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг” гэж, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж тодорхойлжээ.
Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч гэдэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өөрийн гэсэн эрх, үүргийг хэрэгжүүлж оролцож байгаа хэргийн оролцогчид хамаарах субъект байх тул түүнд зохих ёсоор эрх, үүрэг танилцуулж, холбогдон гаргах санал, хүсэлтийг хүлээн авснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бие даасан оролцогч болж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох учиртай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно” гэж зааснаас үзэхэд дээрх зохицуулалт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагатай тохиолдолд эрх бүхий этгээдүүд заавал биелүүлэхээр үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ бөгөөд тус хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас иргэний нэхэмжлэлтэй холбоотой санал, хүсэлт гаргасан талаарх б***мт хэрэгт авагдаагүй, мөн энэ дагуу мөрдөгч, прокурор Иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж ерөнхийлөн заасан боловч тухайн х***лцааг зохицуулсан хуулийн зүйл, заалт хоорондоо зөрчилтэй байвал шүүх н***йвчилсан зохицуулалттай хэм хэмжээг хэрэглэх нь зүйтэй бөгөөд н***йвчилсан зохицуулалт гэдэг нь хэлэлцэж буй тухайн асуудлын ерөнхий зарчим, онцлог, ухагдахууныг тодорхойлсон хэм хэмжээг хэлэх ба энэхүү зохицуулалтын үйлчлэл нь дээрх асуудалтай холбоотой тохиолдол бүрд хамаарна.
Иймд бие даасан хэргийн оролцогчоор тогтоогдоогүй Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэрийн өмнөөс нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэж зааснаар хэлэлцээгүй орхиж шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.
3. Бусад асуудлын талаар: Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн б***мтаар хураагдсан зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг б***мт шүүхэд шилжиж ирээгүй, б***вчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ***од оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн б***мтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг б***мт шүүхэд шилжиж ирээгүй, б***вчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зардлаа нотлох б***мтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч нар гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН