| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 196/2025/0028/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/42 |
| Огноо | 2025-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхцэцэг, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
улсын яллагч Н.Мөнхцэцэг,
шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,
шүүгдэгч М.*******, түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******н *******, ******* овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* улсын иргэн, *******ы*******ын , , тай, , боловсролтой, , үйл ажиллагаа эрхэлдэг,,,ийн хамт , од оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******н ******* /РД:/,
******* улсын иргэн, ы ын , анд ,, , боловсролтой, жолооч , эрхэлдэг,,,ийн хамт , од оршин суудаг, , од оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Н.*******, М.******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны ын н ийн орчимд дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй амралтын газрын ойролцоох засмал замын хажууд М.*******тэй түүний Н.ийг хамт явуулахгүй гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж түүний толгой дух хэсэгт нь цохих, үснээс зулгаан хүзүүг нь маажих, машин дотор араас нь үсдэж цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн зулай, духанд зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад шарх, хүзүү, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны ын н ийн орчимд дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй амралтын газрын ойролцоох засмал замын хажууд Н.*******тэй өөрийн Н.ийг хамт явуулахгүй гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж түүний үснээс татан машинаас газарт унагааж, багалзуурдах зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн, баруун бугалгад цус хуралт, баруун сарвууны хуруунд шарх, баруун сарвуунд зулгаралт, зүүн сарвууны хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
- Гомдол, мэдээлэл хүлээн авсан баримт /х.х-ийн 6 хуудас/
- Хохирогч Н.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой нь би гэр лүүгээ явах болоод дүү , түүний ******* нар намайг засмал зам руу хүргэж өгөхөөр ийн үед “” амралтаас гараад ******* баруун зүг рүү явна, зүүн зүг рүү явна гээд байхаар нь би дүүгийн заасан зүг рүү явсан. ******* нь миний заасан зүгээр явсангүй, орж очихыг чинь харна гэх мэтийгээ зэмлээд байсан. Засмал зам руу гарахын өмнө нарийн гудамжаар орж байхад ******* одоо наад гудамж чинь дуусаад засмал зам гарч ирнэ гээд орилоод байсан. Би ойлгомжтой юмыг заагаад байх юм, эхнээсээ урд гараад замаа заагаад явахад яасан юм бэ гэсэн. ******* миний гоо сайханы жижиг савыг гаргаж ирээд газар савсан. Би чи яагаад миний будгийг хагалж байгаа юм бэ гэхэд ******* намайг үсдэж чирээд миний дээр гараад ална гээд хоолой багалзуурдсан. Тэр үед , нар *******г салгасан. Би цаашаа зугтааж чулуун хөшөөний ард орж нуугдаад зам дагаад алхаж байхад манай ирсэн. Би дүүргийн цагдаа дээр ирж өргөдөл бичиж өгсөн. Намайг ******* үсдэж чирээд, газар унагаад ална гэж багалзуурдаад баруун гарын чигчий хурууг хазаж гэмтээсэн. Үс туг тугаараа унаж, хуйх, хүзүү хөндүүрлэж, толгой өвдөж, зүүн гар бугалга хэсэг хөхөрч, баруун гарын чигчий хурууны хумс нь унах гэж байна. Мөн зүүн гарын ядам хуруу дунд үеэрээ тулж гэмтсэн. ******* бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. *******гээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 12-14, 17 хуудас/,
- Хохирогч М.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ийн үед бид нар галын наадам хийгээд байж байхад манайийн эгч нь болох ******* манай Н.т Улаанбаатар хотоос намайг авах гээд ирж байгаа тул намайг төв зам руу хүргээд өгөөч гэсэн. Төв замын ойролцоох нарийн гудамжын үзүүрт очоод би *******д машин чинь гудамжны цаана ирсэн байна, бид нар ингээд буцлаа гэхэд ******* над руу чи тийм л овоо юм бол зам заагаад урд явахад яасан юм бэ гээд манайийг дагуулаад цааш явсан. Биээ дуудахад ******* нь намайг зайл гэж хөөгөөд манайийг машинд хүчээр шахуу суулгаад авч явах гэхээр нь би гүйж очоод урд хаалгаар нь биеэ оруулаадээ явуулахгүй, чи насаар нь тэжээж чадах юм уу гэсэн. Тэр үед ******* их согтсон байсан, би 3 лааз пиво уусан байсан. ******* машин дотор утас цэнэглэгчээр миний толгой хэсэгт хоёр удаа цохиход арын хаалгаар гараад надтай хамт буцаад гүйсэн. ******* бид хоёрын араас гарч ирээд цүнхээ нар руу ши миний үснээс зулгаахаар нь би машин руугаа гүйж очоод суухад ******* миний араас хөөгөөд жолоочийн арын хаалга онгойлгоод араас үс, нүүр, хүзүү маажаад, завжнаас хуруугаараа татахаар нь би хурууг нь хазсан. Би машинаас буугаад *******г үс машинаас буулгаад бид хоёр хамт газар унаад ноцолдоод өнхөрсөн. Одоо миний биед ямар нэгэн гэмтэл зовуурь байхгүй. Надад *******гээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 21-22 хуудас/,
- Гэрч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой галын наадам болж байхад манай эгч Н.******* манай Улаанбаатар хотоос намайг авахаар ирж байна, чи намайг гол гаргаад зам руу хүргээд өгөөч гэсэн. Бид бүгд л согтолттой байсан. Замдаа ******* нь *******д дургүйцлээ бага зэрэг илэрхийлээд зам заахаар нь хэлсэн үгийг нь няцаагаад байсан. Би эгч *******г машин дээр нь хүргэж өгөөд буцах гэхэд эгч Н.******* намайг машинд хамт суу гэхээр нь би суухгүй гэхэд би чамайг *******тэй хамт үлдээмээргүй байна, хэрэв та хоёр ууж и маргалдвал ******* ширүүн зан авиртай юм чинь янз бүрийн ааш гаргаад чамайг дарамтлаад байвал яах юм бэ, би тайван амарч чадахгүй учраас чи чадтай хамт яв гээд намайг машинд суулгасан. Тэгтэл ******* ирээд намайг явуулахгүй, авч үлдэнэ гээд *******, ******* хоёр маргалдсан. ******* миний суусан машины дугуйн доор нь хөлөө тавиад намайг дайраад яваарай, эсвэл манайийг буулга гээд жолоочийн эсрэг талын урд хаалга онгойлгоод машинд цээжээ оруулахад ******* эгч *******г арын суудлаас хэд хэдэн удаа цохиж байгаад арын хаалга онгойлгоод буух гэхэд нь ******* өөрийнхөө машин руу зугтааж ороод урд суудал дээрээ суухад ******* араас нь хөөж гүйгээд *******гийн машины арын суудалд ороод суусан. Намайг араас нь очих үед ******* машинаасаа буугаад арын суудлаасаа *******г үснээс нь зулгааж буулгаад хамт газар унаад зууралдахаар нь би гэх залуугийн хамтаар тэр хоёрыг салгасан. ******* цүнхээрээ *******н араас нь 2-3 удаа цохиж аваад цүнхээ шидэхэд ******* цүнхийг нь газраас аваад буцаагаад газар савсан. ******* нь чи миний цүнхийг газар савдаг хэн бэ гээд ******* рүү дайрч очоод зууралдаад хоёр бие дээрээ өнхрөлдсөн. Би арай гэж эгчийгээ салгаад машинд нь суулгаад явуулсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 24-26 хуудас/,
- Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой 21 цагийн үед байх ******* нь ийн хамт гэрт орж ирээд эгч *******г зам руу хүргэж өгөөд ирлээ гэсэн. ******* ньээ элдэв муу үгээр хэлээд байхаар нь би уурлаад чи ямар ядаргаатай юм бэ гээд ширээн дээр байсан шилтэй огурцыг аваад шидэхэд хувцасны шүүгээ оноод хагарсан. Захирал уурлаад *******г гэрээс авч гараад тайвшруулаад бүгд намжаад унтаж амарсан. ******* нь өөр хүнтэй зодоон хийсэн зүйл байхгүй. Би маргааш нь *******г хадам эгч *******тэй маргалдаж зодоон хийсэн гэж аас сонссон” гэх мэдүүлэг /х.х-ийн 71-72 хуудас/,
- Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой хэдэн цагийн үед гэдгийг нь санахгүй байна. Би амралтын гэрт ороод захирал ийн хамт байж байхад ******* ийн хамт гэрт орж ирээд маргаад байсан. ******* надад хэлэхдээ ийн эгч нь намайг зодсон гэсэн. Манай уурлаад ширээн дээр байсан шилтэй огурцыг аваад ******* рүү шидэхэд хувцасны шүүгээг оноод хагарсан. *******г ерөөсөө оноогүй. Захирал *******г гэрээс авч гараад загнаад тайвшруулаад бүгд намжаад жаахан сууж байгаад унтаж амарсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 75-76 хуудас/,
- Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Төв зам руу гардаг нарийн гудамжны үзүүрт очиход ******* та нар одоо ингээд явчих гэхэд эгчийгээ машинд суулгаж өгнө гэх шиг болсон. Тэр үед ******* хэлэхдээ ******* чи түрүүнээс хойш зам заагаагүй гээд маргаан үүссэн. Нэг хартал ******* ах гүйж очоод жолоочийг явахгүй шүү гээд би араас нь очтол ******* ах жолоочийн хажуугийн урд хаалгаар толгой, цээжээ оруулаад арын суудал дээр сууж байсан Тунгааг явуулахгүй гэхэд ******* нь чам шиг яргачинд дүүгээ өгч явуулахгүй гэсэн. ******* би өөрөөээ мэдэж байна, чи өөрөө явах мөрөөрөө яв гэсэн. ******* нь гартаа байсан гар утас шиг дөрвөлжин хатуу биетээр *******н толгой хэсэгт 4-5 удаа цохисон. машинаас буугаад араас нь ******* буугаад ******* буугаад бас л зууралдаад маргасан. ******* ах тухайн үед машин руугаа гүйж очоод суутал ******* араас нь очоод жолоочийн арын хаалгаар ороод *******гийн үс, уруулыг нь зулгааж байхаар нь би салгасан. ******* машинаасаа буугаад *******г машинаас чирч буулгаад хамт газар унаад өнхрөлдөөд ******* *******гийн дээр нь гараад хоолойг нь хоёр гараараа багалзуурдаад чи одоо болиод өгөөч гэсэн. ******* цаашаа явах үед ******* нь rap цүнхээ араас нь шидэхэд ******* цүнхийг нь аваад газар савсан. ******* нь ******* рүү орилж дайраад хэрүүл хийгээд байсан. *******, ******* хоёр согтуу байсан. Амралтын гэрт манай эгч нь *******д хандаад чиээ байнга харддаг, ингэж болохгүй гэх мэт хүнийг өмөөрсөн маягаар хэдэн үг хэлээд ширээн дээр байсан хоосон шил хаалга руу шидсэн. Би архи, пиво уудаггүй учир эрүүл саруул байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 79-81 хуудас/,
- дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны ын 04-ний өдрийн 494 дугаартай дүгнэлтэнд: “*******н *******гийн биед зүүн, баруун бугалгад цус хуралт, баруун сарвууны хуруунд шарх, баруун сарвуунд зулгаралт, зүүн сарвууны хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. *******н *******гийн өөрийнх нь хэлсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, базах, хавчих үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй”
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Р. гэжээ. /х.х-ийн 33-34 хуудас/,
- дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны ын 30-ны өдрийн 52тай дүгнэлтэнд: “*******ийн *******н биед зүүн зулай, духанд зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад шарх, хүзүү, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх, маажих үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй”
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Р. гэжээ. /х.х-ийн 38-39 хуудас/,
- Шүүгдэгч Н.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би дүү аар зам руу хүргүүлэх гээд 22 цагийн үед явсан. Зам дээр гарч ирээд машинд дүү ийг авч явна гээд суулгатал ******* машины урд суудлаар орж ирээдийгээ буу гээд машинаас буулгахаар нь би араас нь буугаад *******гийн машинд нь очиж арын суудал дээр суугаад үснээс нь зулгааж, миний баруун гарын чигчий хурууг хазаад ******* намайг машинаас үсдэж буулгаад газар унагааж, миний дээр гараад ална гээд багалзуурдахад , нар салгасан. Би ажлын хамт олонтойгоо архи уусан байсан. Болсон зүйлийг бүгдийг нь санаж байна. Би *******н үснээс нь зулгааж, ******* намайг ална гээд дээр гарсан байхад нь нүүр, хүзүүг нь маажиж урсан. Би шинжээч эмчийн дүгнэлттэй санал нэг байна” гэх мэдүүлэг /х.х-ийн 95-97 хуудас/,
- Шүүгдэгч М.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Орой нь 22 цагийн үед ******* манай ийг зам руу хүргээд өгчих, манай ирж байна гэсэн. Гүүр гараад нарийн гудамж хүрээд би *******д гудамж гараад зам байгаа гэхэд над руу ууртайгаар чи тийм овоо юм бол зам заагаад урд явах нь яасан юм гэсэн. ******* манайийг аваад машинд суухаар нь би гүйж очоод жолоочийн эсрэг талын хаалгаар цээжээ оруулаад буулгах гэхэд арын суудлаас ******* чамаас дүүгээ салгана гэхээр нь би чи миний 2 хүүхдийг,ийг минь насаар нь тэжээж чадах юм уу гэсэн. ******* гар утас цэнэглэгчээр миний толгой хэсэгт 2 удаа цохисон. Манай машинаас буугаад биээ дагуулаад явах гэхэд ******* миний араас жижиг цүнхээ шидсэн. Би цүнхийг нь аваад газар шидэхэд миний үснээс зулгаахаар нь би өөрийнхөө машин руугаа суух гээд гүйсэн. Би машиндаа суутал ******* хаалга татаж байснаа арын хаалгаар суугаад миний үснээс зулгааж, нүүр, хүзүү маажиж самардаад, завжнаас хуруугаараа зулгаагаад байхаар нь хурууг нь хазаж тавиулаад уурандаа *******г машинаас үснээс нь зулгааж буулгаад бид хоёр хамт газар унаад хэсэг зууралдсан. Би *******гийн үснээс нь зулгааж, хурууг нь хазсан. Би шинжээч эмчийн дүгнэлттэй санал нэг байна” гэх мэдүүлэг /х.х-ийн 117-119 хуудас/,
- Яллагдагч Н.*******, М.******* нарын хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх гаргасан хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /х.х-ийн 134, 143, 131-132 хуудас/ болон шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.*******гийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, түрээсийн гэрээний хуулбар /х.х-ийн 98-102, 135-140 хуудас/,
Шүүгдэгч М.*******гийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /х.х-ийн 120-124 хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдлаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Н.*******, М.******* нарыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгч Н.*******, М.******* нарын гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт тэдгээрийн үйлдэлд тохирсон, шүүгдэгч Н.******* нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Чулуунгэрэлтэй, шүүгдэгч М.******* нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Жаргалсайхантай тус тус оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа, прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг тус тус дурдлаа.
Шүүгдэгч Н.*******, М.******* нар нь өөрсдийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тухайн гэмт хэргийн улмаас Н.*******, М.******* тус бүрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба тэдгээр нь нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байна. Мөн хохирогч Н.******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, Эрүүл мэндийн даатгалын сангаас 196 380 төгрөг зарцуулсан байх бөгөөд шүүгдэгч М.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад төлбөрийг төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.*******, М.******* нарыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрт оногдуулах 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.*******, М.******* тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.*******, М.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******н *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******, М.******* тус бүрт оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Н.*******, М.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Н.*******, М.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******, М.******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА