| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 196/2025/0027/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/45 |
| Огноо | 2025-02-20 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Н.Мөнхцэцэг |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
улсын яллагч Н.Мөнхцэцэг,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Налайх, дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2407005080007дугаартай хэргийг 2025 оны 0 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* сарын ******* ******* аймгийн ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилтэй, “” ХХК-нд ажилтан ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ******* аймгийн ******* сумын баг, од оршин суух хаягийн бүртгэлтэй, дүүргийн хороо, байрны д түр оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай дүү машинтай хамт явъя гэж ярьсан. Би орой дүү дээрээ очиход дүү согтуу байсан. Би машиныг нь барьж яваад ороход шөнө 01 цаг өнгөрч байсан. Тэнд унтаад өглөө явах бодолтой байсан учир машинд нь байсан 200 грамм Хараа архи, 2 лаазтай пиво уусан. Манай дүү сэрээд энд ойрхон цайны газар байгаа халуун хоол идэж унтаад өглөө явъя гэсэн. “” төвийн гадаа очоод дүүтэйгээ жаахан маргаад машинаа Р дээр тавихаа мартсан байсан. Хажуу тийшээ харж дүүтэйгээ хэрэлдэж байхдаа машин урагшаа явж байхыг мэдээгүй. Юм мөргөхөд нь сандраад хаазаа андуурч гишгэсэн үйл явдал болсон. Би амгалан захын буудлаас машиныг жолоодож н постын наана зогсоод архи, пиво уугаад цааш яваад “” төв орсон. Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.******* нь ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ын 10-ны өдрийн 2024/ЗШ/72тай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасах шийтгэл оногдуулсан хугацаанд дахин ын ийн орчим дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” төвийн арын замаар дугаартай ын тээврийн хэрэгслийг 1.500 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Иргэний нэхэмжлэгч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ын шинжилгээ өгч дуусаад ах Б.******* руу залгаад хоёулаа хамт ******* аймаг руу явах уу гэхэд орой хамт явъя гэсэн. Би найз нартайгаа хамт архи уусан ба орой 23 цагийн үед ах ******* ирээд миний дугаартай тээврийн хэрэгслийг бариад хөдөлсөн. Би замдаа унтаж яваад замын цагдаагийн пост дөнгөж өнгөрөөд сэрэхэд ах ******* тээврийн хэрэгсэлд байсан лаазтай 2 ширхэг пиво, 1 литрийн Эдэн нэртэй архийг замдаа уусан байсан. Би та архи уусан байна зогс гээд “Арвижих” төвийн гадаа зогссон. Би тээврийн хэрэгслээс буугаад та буугаач гэтэл гэнэт тээврийн хэрэгсэл хөдлөөд “” төвийн үүдний шилэн хаалгыг мөргөсөн. Шилэн хаалганы өр болох 3 000 000 төгрөгийг өгсөн. Тээврийн хэрэгслийн салхины шил урд гүпер хагарсан. Би хохирлоо нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 45 хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Б.гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ын өнгөрч байхад манай байгууллагын гүйцэтгэх захирал Б. залгаад согтуу жолооч үүдний шилэн хаалгыг мөргөсөн гэхээр цагдаагийн байгууллагад ханд гэсэн. 450*250 см хэмжээтэй шилэн хаалга байсан. Шилэн хаалга мөргөсөн гэх хүнтэйгээ шууд тохирч 3 200 000 төгрөгөөр засуулсан. Б.******* учирсан хохирлоо бүрэн барагдуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 53 хуудас/,
- Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ын 20-ны шөнө “” төвд ажиллаж байтал 01 цаг өнгөрч байх үед гадна чанга чимээ гарахаар нь хартал тус төвийн гадна шилэн хаалгыг цагаан өнгийн приус маркийн автомашин мөргөөд зогссон байсан. Уг тээврийн хэрэгслээс барьж явсан жолооч гараад ирэхээр нь та яаж байгаа юм бэ гэхэд юу болсноо мэдэхгүй согтуу, хажууд явсан хүн бас согтуу байсан. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд удалгүй цагдаа нар ирээд тухайн хүмүүсийг аваад явсан. Тухайн тээврийн хэрэгслийг саарал цамцтай, саарал жинсэн өмдтэй хүн жолоодож байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 41 хуудас/,
- Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Жижүүрээс дүүргийн хороо, “” төвийн гадна шилэн хаалгыг согтуу машинтай хүн мөргөчихлөө гэж мэдэгдсэний дагуу очиход дугаартай Приус маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байсан. ээс юу болсон талаар асуухад энэ хүн машин барьж гадаа ирээд зогсож байгаад гэнэт хөдлөөд шилэн хаалгыг мөргөсөн гэхээр “” төвийн хяналтын камер шүүж үзэхэд ******* нь “” төвийн үүдэн дугаартай тээврийн хэрэгслийг барьж ирж зогсоод хажууд сууж явсан тухайн тээврийн хэрэгслээс буугаад зогсоож байхад ******* гэнэт хөдлөөд “” төвийн шилийг мөргөөд уг тээврийн хэрэгслээс бууж ирсэн. *******, нарыг дагуулаад замын цагдаагийн газар дээр ирж *******ыг дрегер багаж үлээлгэхэд 1,500% гарсан. Жолооны эрхийг нь шалгахад жолооны эрх нь хүчинтэй байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 56 хуудас/,
- Гэрч Ж.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ын 20-ны өглөө хэлтсийн нэгдсэн рапортод *******гийн ******* нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад дүүргийн хороо, “” төвийн шилэн хаалгыг мөргөсөн гэх гомдол мэдээллийг хэлтсийн дарга надад цохсон. Хэрэг учрал болсон газарт очиж үзлэг хийгээд холбогдогч Б.*******ын жолооны эрхийг шалгахад хүчинтэй гарсан. Б.*******ыг хэргийн ма териалыг бүрдүүлээд прокурор руу явуулах гэсэн боловч Б.******* дуудсан цагт ирэхгүй утсаар ярихаар удахгүй очно гээд зөрчлийн хэргийн хугацаа сунгаж явсаар байгаад ы ын 30-ний өдөр ирэхээр нь жолооны эрхийг нь шалгахад ******* аймагт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нэг жилийн хугацаатай жолооны эрхээ хасуулж шүүхээр орсон байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 59 хуудас/,
- Шүүгдэгч Б.*******ын яллагдагчаар өгсөн: “Би ын эмнэлэгт шинжилгээ өгөөд явж байхад манай төрсөн дүү Б. яриад орой хамт явъя гэхээр нь 23 цагийн үед дүү дээрээ очсон. Манай дүү ын урд тээврийн хэрэгслээ замаас гаргаж тавиад архи уусан байсан. Би дүүгийнхээ эзэмшлийн дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг унаад хөдөхөд манай дүү унтаад өгсөн. дүүргийн нутаг дэвсгэрт орж ирээд машинд 200 граммын Хараа архи, лаазтай 2 ширхэг пиво байхаар нь ганцаараа уусан. Манай дүү Б. сэрээд дүүргийн замын цагдаагийн пост өнгөрсөн үү, замд цайны газар байгаа гээд “” төвийн гадаа тээврийн зогсооход дүү та машинд ундаа асгасан байна гэж уурласан. Та архи уусан юм уу гээд машинаас буугаад та машинаас буу гэхээр нь би машинаас буух гэж гэхэд машин хөдлөхөөр нь тормос гишгэх гэж байгаад андуураад хаазаа гишгээд “Арвижих” төвийн үүдний шилэн хаалгыг мөргөсөн. ын 02-ны өдөр ******* аймагт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Би гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /х.х-ийн 96 хуудас/
- Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, согтолтын зэрэг шалгасан баримт, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 7-10, 11-12 хуудас/,
- ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ын 10-ны өдрийн 2024/ЗШ/72тай шийтгэврийн хуулбар, жолоочийн лавлагаа мэдээллийн баримт /х.х-ийн 32-34, 35 хуудас/,
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /х.х-ийн 26, 37, 38-39 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /х.х-ийн 18, 71-75 хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдлаа.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.******* нь ******* боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.
Шүүгдэгч Б.******* нь ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ын 10-ны өдрийн 2024/ЗШ/72тай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т заасан “согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ын 10-ны өдрийн 2024/ЗШ/72 шийтгэвэр, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл тогтоогдож байх бөгөөд уг хугацаа дуусаагүй байх үедээ буюу ын ийн орчим дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” төвийн арын замаар дугаартай ын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а. ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 түүнээс дээш промиль /хувь/, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль /хувь/ илэрснийг ойлгоно гэжээ.
Хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр шүүгдэгч Б.*******ыг драгер багаж ашиглан шалгахад 1.500 хувийн согтолттой буюу амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль /хувь/-ээс дээш гарсан нь тогтоогдож байна.
Налайх, дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Б.д учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан ба иргэний нэхэмжлэгч Б.аас нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж үзэв.
ХОЁР. Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Н.Мөнхцэцэг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ялын саналыг гаргаж байна. Торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлж олж байгаа орлого, гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгч Б.******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Санал, хүсэлт байхгүй гэжээ.
Шүүгдэгч Б.******* нь тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлыг төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан саналыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалахаар тогтоолоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3 500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 500 000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА