2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар    2025/ШЦТ/491

 

 

 

 

 

 

 

 

 

2025       02        13                                   2025/ШЦТ/491

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

улсын яллагч Д.Энхбаяр,

шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** холбогдох эрүүгийн 2406002924021 дугаартай хэргийг 2025 оны 01 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:       

 

Монгол Улсын иргэн, **** оны **** дүгээр сарын ****-ны өдөр, Ховд аймгийн Булган суманд төрсөн, *****, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, холбооны шугамын инженер мэргэжилтэй, “*********тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

****/РД:****/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч **** нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн гадна хохирогч **** тухайн үед үүссэн маргааны улмаас түүний биед халдаж зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын үзүүрт шарх, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, нуруунд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч **** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч бид 2 багын найзууд. Тэр өдөр хохирогч “найзындаа архи уусан байна, ирээд аваач” гэхээр нь би очиж авсан. Ажил дээр очоод мэдээгээ өгчхөөд гараад ирэх хооронд хохирогч машинд сууж байгаад дүүтэйгээ маргалдсан гээд утсаа шидэж машины шил хагалсан. Тэрнээс эхлээд ганц машины шилэн дээр гонжроод байгаа юм уу гээд өдөж хэрэлдсээр байгаад намайг машин барьж байхад хажуугаас зодож эхэлсэн. Машины цаад талын хаалгаар буусан. Би хохирогчийг 2 удаа цохисон. Яах ч арга байгаагүй, ийм нөхцөл байдал үүссэн. Хохирогчийн биед хохирол учруулсан нь миний буруу. Би хохирогчийн дүү рүү яриад “ахыгаа авчих, агсам тавиад байна” гэхэд дүү нь “очлоо” гэсэн. Хохирогч миний гар утсыг авч хагалсан. “Чамтай юу ч ярихгүй, надад битгий хүр” гээд намайг машин тойроод зугтааж байхад хохирогч машины бүх шилийг хагалсан. Би зодоон хийхгүй салахын тулд “чи миний машинаас буучих, дүүг чинь дуудъя” гээд залгасан боловч миний утсыг авч хагалсан. Манай ажлын хүнтэй хамт нэг шил архинаас жоохон уусан байсан. Тэр архины шилээрээ миний хөлийг эхэлж цохисон. Яалт ч үгүй ийм асуудал болсон гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/,

Хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр найз ****ийн гэрт байж байсан. **** 1 шил архи гаргаж ирээд бид хоёр архи уусан. Дуусаж байх үед **** гэх манай найз ирээд машинаа үзүүлэхээр ирсэн. **** машин барьж байгаа би уухгүй гэж хэлээд уугаагүй. Тэгээд **** бид хоёр архиа дуусгаад **** гэртээ үлдээд **** бид хоёр явцгаасан. Бид хоёр Баянзүрх дүүргийн эмнэлэг ороод **** найз охиноосоо гэрийнхээ түлхүүрийг авахаар явсан. Баянзүрх дүүргийн эмнэлэг рүү явж байх замдаа **** намайг найз бүсгүйтэйгээ хардаж архины шилээр шанаа руу нэг удаа, нуд рүү нэг удаа цохисон. Тэгээд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн гадна зогсох үедээ бөгжтэй гараараа хамар луу нэг удаа цохисон. Удалгүй ****ы найз охин **** орж ирээд миний хамраас гарч буй цусыг цэвэрлэж өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-17 хуудас/

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Цолмонгийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 204 дугаартай “...**** биед зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын үзүүрт шарх, дух, зүүн дээд, доод зовхи, нуруунд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын үзүүрт шарх нь тусДаа бусад гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тогтоогдлоо...” гэх дүгнэлт, /хх-ийн 24-25 дугаар хуудас/

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Баяртогтохын 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 782 дугаартай “...**** биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын үзүүрт шарх, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, нуруунд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 69-71 дүгээр хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч **** нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн гадна хохирогч **** тухайн үед үүссэн маргааны улмаас түүний биед халдаж зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын үзүүрт шарх, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, нуруунд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь:

Хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Баянзүрх дүүргийн эмнэлэг рүү явж байх замдаа **** намайг найз бүсгүйтэйгээ хардаж архины шилээр шанаа руу нэг удаа, нуд рүү нэг удаа цохисон. Тэгээд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн гадна зогсох үедээ бөгжтэй гараараа хамар луу нэг удаа цохисон гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Цолмонгийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 204 дугаартай “...**** биед зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын үзүүрт шарх, дух, зүүн дээд, доод зовхи, нуруунд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын үзүүрт шарх нь тусДаа бусад гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тогтоогдлоо...” гэх дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Баяртогтохын 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 782 дугаартай “...**** биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын үзүүрт шарх, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, нуруунд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч **** нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын тухайд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй. Хохирогч нь цаашид хохирол, хор уршгаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна гэв.

Шүүгдэгч **** гэм буруутай эсэх дүгнэлтдээ: Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлөөд болно гэсэн үг үү. Хохирогч дахиад хохирол төлбөр нэхэмжилж болох нь байна. Тийм үү  гэв.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан, дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны,  гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч **** нь хохирогч **** эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч **** нь хохирогч **** эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч ****ы үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч **** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.  

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгчийн үйлдсэн хэргийг гэм буруугийн хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэв.

Шүүгдэгч **** эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх шүүгдэгч ****д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогчийн зүй бус байдал нөлөөлсөн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж, тус тус зааснаар шүүгдэгч **** гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч ****нь хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байна.

 

Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 50.000 төгрөг гарсан тухай лавлагааг хэрэгт хавсаргасан байх ба хэрэгт иргэний нэхэмжлэгч тогтоогоогүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй байх тул энэ тогтоолоор эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг шийдэх боломжгүй гэж үзлээ.

 

 

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь  цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч **** нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч **** ****г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ****д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ****д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

5. Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **** цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

            7.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     с.аюушжав