Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/14

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.У даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.З*гоор хөтлүүлэн,

Улсын яллагч М.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.

Шүүгдэгч Ш.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн 2424000000019 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ...аймгийн ... суманд төрсөн, ..., ... настай, эрэгтэй, боловсролгүй, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл...,... хүүхдийн хамт ... аймгийн ... сумын ... багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ... овогт ...ын ..., регистрийн дугаар: ...,

Шүүгдэгч Ш.М нь 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цагийн үед ... улсын дугаартай, саарал өнгийн ... /.../ загварын тээврийн хэрэгсэл жолоодож ... аймгийн ... сумаас ... аймгийн ... сумын чиглэлд хатуу хучилттай замаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа  ... аймгийн ... сумын ... багийн нутаг дэвсгэр "...” гэдэг газарт хатуу хучилттай зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 3.7.Д "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарын оролцоотойгоор ашиглах", 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно", 3.4.Б "Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан Б.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Л.Б-ийн амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Г нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ш.М нь прокурорын яллах дүгнэлтэд дурдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөргүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хүлээн авч шийдвэрлэсэн. Иймд улсын яллагчийн гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэх саналыг дэмжиж байна. Тэнссэн хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах саналтай байна…” гэв.

Улсын яллагч М.А шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ш.М нь 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цагийн үед ... улсын дугаартай, саарал өнгийн ... /.../ загварын тээврийн хэрэгсэл жолоодож ... аймгийн ... сумаас ... аймгийн ... сумын чиглэлд хатуу хучилттай замаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа ... аймгийн ... сумын ... багийн нутаг дэвсгэр "...” гэдэг газарт хатуу хучилттай зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 3.7.Д "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарын оролцоотойгоор ашиглах", 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно", 3.4.Б "Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан Б.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Л.Б-ийн амь насыг хохироосон  болох нь  хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хянахад Эрүүгийн хуульд заасан нөхцөл хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэх саналыг гаргаж байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хучин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна...” гэв.

Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хавтаст хэргийн 1-р хуудас/,

- Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 5-9-р хуудас/,

- 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /Хавтаст хэргийн 10-11-р хуудас/,

- ... аймгийн ... сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн дуудлагын хуудас /Хавтаст хэргийн 16-22-р хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б-ийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн “....2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цагийн үед манайхаар талийгаач дүү Л.Б нь нөхөр М-ын хамт ирээд ... аймгийн ...сум руу явах талаараа хэлсэн. Тэр үед би хоол унд хийж өгөөд гэрээсээ гаргасан юм. Тэгээд 21 цагийн үед ... аймгийн ... суманд ирсэн байгаа талаараа ирсэн байгаа талаараа талийгаач над руу ярьсан. Тэрнээс биш би хэргийн талаар мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 28-29-р хуудас/,

- Хохирогч Б.Ц-ийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн: “... Намайг аав Б-ийн гэрээс аваад 2025 оны 01 дүгээр сарын 12-ны хэдэн цагийн үед ... аймгийн ... сумаас гарсныг мэдэхгүй байна. Миний мэдэхээр 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад ... аймгийн ... сумын шалган нэвтрүүлэхээр гарсан. Тэгээд л нэг мэдэхэд уг асуудал гарсан. Тухайн асуудал юунаас болж гарсныг мэдэхгүй байна. Тэгээд намайг М... буюу М... ах би болон Б /... настай/ охины хамт замын унаанд суулгаад ... аймгийн ... сумын эрүүл мэндийн төвд хүргүүлсэн. Тэндээсээ буюу ... сумын эрүүл мэндийн төвөөс эмнэлгийн машинд охины хамт суугаад ... сумын нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирж үзүүлсэн. ...Би тухайн тээврийн хэрэгслийн хойд талын суудал дээр охин Б-ын хамт сууж явсан. Тухайн машиныг М ах жолоодож явсан. Түүний хажууд урд талын суудал дээр талийгаач эгч буюу Б сууж явсан юм. Тухайн үед би болон жолооч М ах суудлын бүсээ зүүж явсан. Харин талийгаач Б суудлын бүсээ зүүгээгүй явсан юм. Би Ш.М ахын жолоодож явсан гэх ... улсын дугаартай саарал өнгийн ... маркийн машиныг хэдэн км/цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Би тухайн машины хянах самбар руу явж байхдаа хараагүй. Яагаад харж чадаагүй гэвэл хүүхдээ тэвэрч явсан юм." гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 37-39-р хуудас/,

- Гэрч Э.Ү-ийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн “...Би ... аймгийн ... сумын эрүүл мэндийн төвд 2025 оны 01 дүгээр сарын 12- ны 09 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 09 цаг хүртэлх хугацаанд алсын дуудлагын эмчээр ажиллаж байсан юм. Тэгтэл 2025 оны 01 дүгээр сарын 12-ны 18 цаг өнгөрч байхад тус эрүүл мэндийн төвд жижүүр сувилагчаар гарч байсан М /.../ нь өөрийн дугаараасаа миний дугаар луу залгаад "Алсын дуудлага ирсэн. ... аймгийн ... сумын ... багийн "..." гэх нэртэй газар тойроод зам тээврийн осол гарсан" гэж хэлсэн. Тэр үед би гэртээ байсан. Намайг эмнэлгийн жолооч ирж аваад шууд тухайн газар руу явсан. Тухайн газарт очиход засмал замын хойд хэсэгт нэг машин хаалга нь онгойчихсон зогсож байсан. Тухайн машины наад талд зайдуу нэг эрэгтэй хүн нэг эмэгтэйг өөрийнхөө гадуур хувцас буюу ногоон өнгийн дээлдээ ороочихсон тэврээд газар суусан байдалтай байсан. Тэгээд би тухайн эмэгтэй хүний артерийн судсыг гараараа барьж үзэхэд судас цохилохгүй байхаар нь нүдийг нээж харахад хүүхэн хараа нь өргөсөн байдалтай нас барсан байсан юм. Тэгээд би тухайн эрэгтэй хүнд "Эмэгтэйг нь нас барсан байна" гэж хэлсэн. Мөн тухайн эрэгтэй хүнийг үзэхэд биед ил шарх сорвигүй байсан. Тухайн эрэгтэйгээс асуумж асуухад өөрийгөө "Ш-ын М гэдэг юм" гэж нэрээ хэлсэн. "Тухайн зам тээврийн осол юунаас болж гарсан юм бэ” гэж асуухад "эхнэрээрээ тамхи асаалгаад авах үедээ унагаад тамхиа авсны дараагаар замынхаа эсрэг тал руу орчихсон юм” гэж хэлсэн. Тэгээд би "Өөр хүн уг машинд сууж явсан юм уу” гэж асуухад "Өөр нэг эмэгтэй хүүхэдтэйгээ цуг явж байсан юм. Замын унаанд суулгаад сум руу явуулсан" гэж хэлсэн." гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 50-52-р хуудас/,

- Гэрч Г.Б-ын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн “...Манай гэр буюу ... аймгийн ... сумын ... багийн нутаг дэвсгэрт байрлах ....... хэсгийн .......... тоотод хашааны үүдэнд Ш.М нь "..." маркийн ... улсын дугаартай ... өнгийн машинтай 2025 оны 01 дүгээр сарын 12-ны 11-12 цагийн хооронд эхнэрийнхээ цуг ирсэн. Тэгээд манайд орж ирээд цай унд ууж, хуучилж ярьж байгаад ирсэн машинаа миний эзэмшлийн ... улсын дугаартай ... маркийн ... өнгийн машинтай тулах талаар ярилцаад наймаа тохирсон. Тухайн үед наймаагаа машин машинаараа тулах талаар ярилцсан. Тэгээд би М-ын машиныг хашаандаа оруулаад өөрийн машиныхаа түлхүүрийг М-д өгсөн. Манайхаас 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 13-14 цагийн хооронд гараад наймаа тохирсон буюу ... улсын дугаартай ... маркийн саарал өнгийн машинд эхнэрийгээ суулгаад жолоодон манай хашааны үүднээс хөдөлсөн. ...Миний тулсан гэх ... улсын дугаартай ... маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл нь 2024 оны үзлэг оношилгоонд бүрэн хамрагдсан байсан. Ямар нэгэн торгуулийн зөрчилгүй байсан. Харин машины гэрчилгээ дээрх нэрээ автын үзлэг хийгдэхээр нэрээ шилжүүлнэ гэж машинаа тулах үедээ ярилцсан юм. Машин тулах үедээ өөрсдийнхөө машиныг унаж үзээд тэгээд тулсан." гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 55-57-р хуудас/,

- Гэрч П.М-ын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн “...Би ... аймгийн ... сумын эрүүл мэндийн төвд 2025 оны 01 дүгээр сарын 12- ны өдрийн 09 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 09 цаг хүртэлх хугацаанд жижүүр сувилагчаар гарч байсан. Тэгтэл 2025 оны 01 дүгээр сарын 12- ны өдрийн 18 цаг 10 минутын орчимд ... дугаараас жижүүрийн ... дугаар луу буюу ... аймгийн ... сумын эрүүл мэндийн төв рүү дуудлага мэдээлэл ирсэн юм. Дуудлагыг авахад "Замын хажуу руу машин орсон байна. эхнэр нөхөр 2 байх шиг байна” гээд дуудлага өгсөн. Тэгэхээр нь тухайн хүнээс хаана дуудлага гарсан талаар асуухад ... аймгийн ... сумын ... баг ... нэртэй газар тойроод зам тээврийн осол гарсан байна. Тухайн хүн тухайн замаар явж байсан гэх замын машины жолооч гээд өөрийнхөө нэрийг хэлээгүй утсаа тасалж дуудлага өгсөн. Тэгээд би өөрийн дугаараас тухайн үед алсын дуудлагад явах Ү эмч буюу Ү эмч руу залгаад энэ тухай хэлээд эмнэлгийн жолоочтой хамт ... эмч явсан. Тэгээд нэлээн удсаны дараагаар эмнэлэгт цагдаа нар ирээд Ш.М гэх хүний биеэс 1 хуруу шилтэй цус авах ажиллагаанд би оролцсон. Өөр надад мэдэх зүйл байхгүй." гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 60-62-р хуудас/,

-Гэрч Г.Д-ийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн “...Би ... аймгийн ... сумын нэгдсэн эмнэлэгт 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 09 цаг хүртэл хугацаанд яаралтай түргэн тусламжийн эмчээр гарч ажиллаж байсан. Тэгээд тухайн өдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад ... аймгийн ... сумын эрүүл мэндийн товийн эмч Ү зам тээврийн осолд орсон гээд эмчлүүлэгч Б.Ц, түүний охин Б.Б... нарыг хүргэн ирсэн. Тэгээд тухайн 2 хүнд үзлэг оношилгоо хийхэд Б.Ц-ийн хэсэг газрын үзлэгээр зүүн талын нүдний зовхи хавдаж хөхөрсөн, баруун гарын шуу хавдаж хөхөрсөн байсан. Харин эмчлүүлэгч Б.Б-ын биед үзлэг хийхэд амин үзүүлэлт хэвийн, биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн шинээр үүссэн гэмтэл шарх сорви байхгүй байсан. Тэгээд Ц-ийн биед хугарал байгаа эсэхийг тодруулахаар рентген зураг авхуулсан. Тэгээд шинжилгээний дүгнэлтүүдийг үндэслэн эмчлүүлэгч Б.Ц тархины хаван бууруулах, өвчин намдаах, артерийн даралт бууруулах эм нь эмчилгээг хийгдсэн.” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 65-67-р хуудас/,

- Гэрч Б.Б-ын 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өгсөн "...Би 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өглөө 05 цагийн үед... хотоос ... аймгийн чиглэлд өөрийн эзэмшлийн ... маркийн авто машинтай хөдөлгөөн үйлдэж тухайн өдрийн оройны 18 цагийн үед ... аймгийн ... сумын нутаг сумын төвөөс 20 км орчим зайд явж байхад замын баруун талд саарал өнгийн ... маркийн тээврийн хэрэгсэл осолдсон байдалтай байсан бөгөөд би зорчих хэсгийг чөлөөлж аваариа асаагаад машинаа зогсоож тухайн хүмүүс дээр явганаар очсон юм. Тухайн осолд орсон тээврийн хэрэгсэл руу машинаар очих боломжгүй замын өндөр, огцом уруу газар байсан болохоор явганаар очсон бөгөөд тухайн тээврийн хэрэгслээр нэг эрэгтэй, хоёр эмэгтэй нэг насанд хүрээгүй хүүхэд нийт 4 хүн байсан юм. Нэг эмэгтэй цонхоор шидэгдэж хүнд гэмтсэн бололтой ямар нэгэн амьсгал байхгүй, уруул нь хөхөрсөн байдалтай нөхөр нь гэх хүн түүнийг тэврээд суучихсан байсан. Нөгөө эмэгтэй хүн хүүхдээ тэврээд "Миний хүүхэд хөлдөх гэж байна та машиндаа суулгах боломж байна уу?" гэж асуусан. "Би эхлээд тэр ухаангүй байдалтай байгаа хүнийг үзье. Та 2 миний машинд ороод сууж бай” гэж хэлээд тухайн эмэгтэй хүний бугуйн хэсэгт дарж судасны цохилт байгаа эсэхийг үзэхэд надад ямар нэгэн судасны цохилт мэдрэгдээгүй. Нуруу нугасны гэмтэлтэй байж магадгүй гэж бодоод "Та энэ хүнийг хөдөлгөж болохгүй шүү, ахаа. Би сүлжээнд ороод эмнэлэгт дуудлага өгье. Сумын төв хэдэн км байгаа вэ?” гэж асуухад "Ойрхон байгаа уруудаад орчихно” гэж хэлсэн юм. Түүний дараа би яаралтай машиндаа буцаж очоод хүүхэдтэй эмэгтэй хүнийг аваад сумын төв рүү явсан. Замдаа утасны сүлжээ сайн орохгүй явсаар 10 гаран км явж сүлжээ орсон юм. ******* аймгийн цагдаагийн газарт зам тээврийн ослын дуудлага өгөөд “Сумын эмч яаралтай явуулаарай" гэж хэлээд цааш нь явсаар ... сумын төв орсон. Эрүүл мэндийн төвийг нь олоогүй бөгөөд нөгөө эмэгтэйгээс асуухад “Би бас сайн мэдэхгүй байна” гэсэн. “Өөр таних хүн байна уу?” гэхэд "Наад замаараа баруун эргэхэд манай дүүгийн гэр байгаа. Эмнэлэгт ажилладаг" гэсэн болохоор шууд гэрт оруулж өгөөд “Би замын хүн. Эмнэлэг олсонгүй" гэхэд би өөрөө эмнэлгийн ажилтан байна. Одоо би дуудлага өгөөд шууд тухайн газар луу явах талаар хэлсэн. Түүний дараа би төв замдаа ороод ... аймгийн чиглэлд хөдөлгөөн үйлдсэн юм.” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн /Хавтаст хэргийн 70-72-р хуудас/,

- ... аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн АКТ No3АВ-ТОС0725/045 дугаартай “...1. Б.Ц-ийн эрүүл мэндэд зүүн нүдний дээд доод зовхи, баруун гарын шуу хэсгийн зөөлөн эдийн няцрал хохирол тогтоогдлоо. 2.Уг хохирол нь ЗТО-д орох үед үүссэн байх боломжтой шинэ хохирол байна. 3.Б.Ц-йн эрүүл мэндэд учирсан хохирол нь 2025.01.12-ны өдөр үүссэн байх боломжтой хохирол байна. 4.Б.Ц-ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ хохирол байна. Уг хохирол нь дан дангаараа болон хавсарч хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. 5.Б.Ц-ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. 6.Өөр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илэрсэнгүй" гэсэн шинжээчийн дүгнэлт /Хавтаст хэргийн 77-78-р хуудас/,

- Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр эд зүйл болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /Хавтаст хэргийн 117-118-р хуудас/,

- Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /Хавтаст хэргийн 119-120-р хуудас/,

- ... аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ЗАВ-ТОС0625/009 дугаартай "...1.Амь хохирогч Л.Б-ийн цогцост ЗТО-д орох үед үүссэн байх боломжтой гавар тархины битүү гэмтэл, тархины баруун зүүн чамархайн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, эдийн няцрал, гавлын орой хэсгийн үргэлжилсэн шугаман хугарал, цээжний хөндийн дотуур цус алдалт /450мл/, баруун хацар ясны хугарал хохирол тогтоогдлоо. 2. Л.Б-ийн цогцост учирсан хохирлууд нь тухайн хэрэг болох үед нас барахаас өмнө үүссэн байх боломжтой хохирлууд байна. Гавал тархины битүү гэмтэл, тархины баруун зүүн чамархайн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, эдийн няцрал, гавлын орой хэсгийн үргэлжилсэн шугаман хагарал, цээжний хөндийн дотуур цус алдалт /450мл/ хохирлууд нь үхэлд хүргэхэд шууд нөлөөлсөн байна. 3.Л.Б-гийн цогцост учирсан хохирлууд нь ЗТО-д орох үед үүссэн байх боломжтой хохирлууд байна. 4.Л.Б-ийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Амь хохирогч Л.Б нь гавал тархины битүү гэмтэл, тархины баруун зүүн чамархайн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, эдийн няцрал, гавлын орой хэсгийн үргэлжилсэн шугаман хугарал, цээжний хөндийн дотуур цус алдалт /450мл/ хохирлын улмаас нас баржээ. 6.Асуултад тусгагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдал тогтоогдсонгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 121-127-р хуудас/,

- Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн "...1. ... маркийн .. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ш-ын М /.../ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 3.7.Д "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарын оролцоотойгоор ашиглах", 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно", 3.4.Б "Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэснийг тус, тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. гэсэн магадалгаа /Хавтаст хэргийн 133-139-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.М нь 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цагийн үед ... улсын дугаартай, саарал өнгийн ... /.../ загварын тээврийн хэрэгсэл жолоодож ... аймгийн ... сумаас ... аймгийн ... сумын чиглэлд хатуу хучилттай замаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа ... аймгийн ... сумын ... багийн нутаг дэвсгэр "...” гэдэг газарт хатуу хучилттай зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 3.7.Д "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарын оролцоотойгоор ашиглах", 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно", 3.4.Б "Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан Б.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Л.Б-ийн амь насыг хохироосон оролцсон үйл баримт хангалттай нотлогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч Ш.М нь өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм. 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч нь энэ дүрмийг зөрчиж хүний амь хохироосоны улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.       

Иймд Ш.М-ын дээрх үйлдлийг ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.        

Прокуророос шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй юм.

 Иймд шүүгдэгч Ш.М-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.       

Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлэхдээ шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх албадлагын арга хэмжээг тохиролцсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт үйлдэлдээ гэмшиж байгаа байдлыг харгалзан эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр прокурортой тохирсон ял, албадлагын арга хэмжээний хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй байхгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  ... овогт Ш-ын М-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/  жил, 6 /зургаа/   сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар  шүүгдэгч Ш.М-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулсугай.

5. Шүүгдэгч Ш.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, тэнссэн хугацаанд түүнд хяналт тавихыг ... аймгийн ... сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

6. Шүүгдэгч Ш.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн  зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэсүгэй.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг тэмдэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг заасугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРТНАСАН