| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2025/0026/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/64 |
| Огноо | 2025-01-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Ариунзул |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтлөн,
улсын яллагч Г.Ариунзул,
шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт ******* *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305023542141 дугаартай 1 хавтаст хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 04-нд Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эмээ, төрсөн эх, /9 сартай, 6 настай/ хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 1*******, *******-*******гийн *******ны *******од оршин суух бүртгэлтэй, /РД:УВ*******/, ******* овогт ******* *******.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 1*******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүрээ” зочид буудалд байхдаа хохирогч ын найз т хариуцуулж өгсөн Худалдаа хөгжлийн банкны тоот дансны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 2.129.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Ц.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт “Намайг өөрөө дуудсан. бид хоёр найзууд юм. эмээ, аав, ээжтэйгээ амьдардаг. Тэр өдөр над руу бид нар буудалд байна хүрээд ирээч гэж дуудсан юм. намайг тосож авсан, картыг авч явж байсан бөгөөд би хамт дагаад явж байсан. Би түүнийг 3-4 удаа хамт даган явж архи согтууруулах ундааны зүйл авахаар явсан. Тухайн үед намайг картыг барьж бай гэж хэлэхэд нь би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор картыг нь аваад гэртээ харьсан байсан. Тэгээд би картыг нь дэлгүүрт уншуулж 2.000.000 гаруй төгрөгөөр өөртөө хэрэгцээтэй зүйлийг уншуулж авсан.” гэв.
Гурав: Эрүүгийн 2305023542141 дугаартай хэргээс.
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ын өгсөн: “Би 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Модны хоёрын Хүрээ зочид буудалд найз , түүний 2-3 найзууд дээр очиж хамт архи уухаар болоод тэй хамт дэлгүүрээс архи аваад картаа уншуулаад кодоо хэлэхэд мэдэж авсан байж магадгүй, тэгээд буудалд ороод архиа уугаад би согтоод унтсан байсан. Тэгээд би үдээс хойш 15-16 цагийн орчимд босоход буудалд ийн найзууд нь архи ууж байсан. байгаагүй болохоор би босоод шууд гэр рүүгээ явсан. Гэтэл маргааш нь буюу 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр миний Худалдаа хөгжлийн банкны тоот дансны мэдэгдэл ирсэн бөгөөд эхлээд дэлгүүрүүдээс зарлага гарч эхэлсэн. Тэгэхээр нь гайхаад эхнэрт явж байгаа юм байх гэж бодоод хэвтэж байсан чинь АТМ-ээс бэлэн мөнгөний зарлага гарахаар нь эхнэр рүүгээ залгахад “чи картгүй ирсэн, би картаас чинь мөнгө аваагүй, чиний карт надад байхгүй” гэхээр нь би өөрийн дансанд үлдсэн бүх мөнгөө өөр данс руу шилжүүлж авсан. Тэгээд ийн дугаарын утас руу залгаж асуухад “би мэдэхгүй, чиний картыг хараагүй, карт чинь надад байхгүй” гэж мэлзээд байсан. Тэгээд 789.600 төгрөгийн зарлага /Converse life max mall/ дэлгүүрээс гарахаар нь гайхаад тухайн дэлгүүр дээр очиж камер шүүхэд үл таних эмэгтэй байсан. Би тухайн камерын бичлэгийг т үзүүлэхэд “өө наадах чинь ******* байна” гэж хэлсэн, тэгээд лавлаад асуухад нь “******* гээд эмэгтэйг буудалдаа дуудаад манай гэр рүү /ийн гэр/ ороод ******* явсан, би чиний картыг аваагүй, би хараачгүй” гэж хэлсэн. Тэгээд би тухайн үедээ *******г нь хайж олоод уулзахад ******* нь “би буудалд очиход өөрөө тэр цаад өрөөнд доошоо хараад унтаж байсан, 1 шил архи уучхаад гэр рүү нь явсан, гэртээ байхдаа таны картыг нууц үгтэй нь хэлж өгөөд дэлгүүр явуулсан, би буцаад ийнд орчхоод таны картыг өгөхгүй, аваад гараад явчихсан юм” гэж хэлээд байгаа юм. Тэгээд *******гаас нь мөнгөө авъя гэхэд надад “iPhone X” маркийн гар утас авсан гээд тэр утсаа 600.000 төгрөгт тооцож өгөөд, 6 сард 200.000 төгрөг, 8 сар 200.000 төгрөг өгсөн. Одоо болохоор мөнгө байхгүй, 50-60 мянган төгрөгөөр буцааж өгвөл өгнө гэсэн юм яриад байгаа юм. Би ******* гэх хүнийг огт танихгүй. ийн найз гэж сүүлд мэдээд, картаас алдагдсан мөнгөө авахаар 1 удаа уулзсан. Нийт 2.129.300 төгрөгийн хохирол учирсан. ******* гэх эмэгтэй нь надад худалдаж авсан гэх “iPhone X” маркийн гар утсаа 600.000 төгрөгөөр тооцож өгсөн. 2023 оны 6 дугаар сард 200.000 төгрөг, 2023 оны 8 дугаар сард 200.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 1.129.300 төгрөгийг өгөх ёстой байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-49 дэх тал)
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ын дахин өгсөн: “Би *******гаас үлдэгдэл 1.129.300 төгрөг дутуу байснаас энэ өдрийн байдлаар *******тай тохиролцож сар бүрийн график гарган төлөхөөр болоод энэ өдрийн байдлаар 10, 11 сарын байдлаар сар бүр 200,000 төгрөг өгөхөөр тохирсны дагуу 400.000 төгрөг өгсөн. Цаашид энэ дагуу төлүүлэхээр тохиролцсон. Одоо төлөгдөөгүй үлдсэн 729.300 төгрөг дутуу байгаа. Миний хувьд *******тай харилцан тохиролцсон тул ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй байна. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал)
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ийн өгсөн: “Тамир бид хоёр багаасаа найзалсан найзууд. Харин ******* гэх эмэгтэй бол миний сүүлд хальт таньдаг болсон найз бүсгүй байгаа юм. Ууж идэж наргиж цэнгэж байгаад танилцсан хүн. Түүнээс тийм ч сайн танихгүй. 2023 оны 5 дугаар сарын сүүлээр би хэсэг найзуудын хамт “Хүрээ” нэртэй модны хоёрт байрлах зочид буудалд хонож ууж идэцгээсэн. Хүмүүс ирж очоод орж гараад байсан. Би ч тасраад унтсан зарим зүйлийг огт санахгүй байсан. Тэнд бид бараг 3-4 хоносон. Тэгж байгаад буудлаас гэртээ харьсан хойно шартаад хэвтэж байхад над руу гэнэт залгаад “миний карт чамд байгаа юм уу хөгшөөн гэхээр нь байхгүй ээ мань чинь 2 хоног гэрээс гараагүй үхэх гээд хэвтэж байна” гэж хэлсэн чинь миний картаас мөнгө гараад байна гэсэн. Тэгээд чимээгүй болчихсон. Тэгж байснаа маргааш нь над руу залгаад чи хаана байна уулзаж нэг бичлэг үзүүлье гээд уулзаад надад нэг бичлэг харуулсан чинь тэр бичлэг дээр ******* дэлгүүрээс худалдан авалт хийж байгаа дүрс байсан. Би ******* байна шүү дээ гэж хэлснээр гийн картыг ******* ашигласныг бид хоёр зэрэг мэдсэн. Би утасны дугаарыг нь д өгсөн. Дараа нь *******тай уулзсан. Яармагт гэр нь Арцат хороололд байдаг юм байна. Надад сар болгон хэдэн төгрөг өгч байхаар болсон гэж хэлж байсан. Би ч хоорондоо учраа олцгоочихсон юм байна даа гэж бодоод өнгөрсөн. ******* надтай холбогдоогүй намайг блоклосон байсан. *******г гийн картаас 2 сая гаруй төгрөг авчихсан байна. Хаа сайгүй уншуулсан байна гэж уурлаж байсан. Яг хэд гэдгийг тодорхой мэдээгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дахь тал)
4. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...брэнд хувцасны дэлгүүрийн касс хэсгийн дээрээс чиглэсэн, 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 14:02-14:08 цагийн хяналтын камерын бичлэг байх ба пүүз, спорт хувцас бүхий дэлгүүрийн дунд хэсэгт ногоон өнгийн цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, ягаан өнгийн гутал, гартаа тор хар өнгийн цаасан уут барьсан эмэгтэй нь яллагдагч Ч.******* болох нь өмсөж явсан хувцас, нүүр, царайны байдлаар шууд танигдаж байна. Тус хяналтын камерын бичлэгт яллагдагч Ч.******* нь пүүз, гутал сонгож байна...хүнсний дэлгүүрийн касс хэсгийг харуулсан хяналтын камерын дэлгэцийг гар утас ашиглаж авсан бичлэг байх ба бичлэгийн он, сар бүдгэрсэн тул тодорхойгүй байна. Уг бичлэгт ногоон өнгийн цамц, цэнхэр өнгийн өмдтэй эмэгтэй яллагдагч Ч.******* болох нь өмсөж явсан хувцас, нүүр, царайны байдлаар шууд танигдаж байна. Бичлэгийн 01:57 минутад яллагдагч Ч.******* нь дэлгүүрийн кассчин эмэгтэйд карт өгч байгаа нь харагдаж байна...Ч.******* нь карт ашиглаж хүнсний дэлгүүрт худалдан авалт хийж байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 34-36 дахь тал)
5. ын эзэмшлийн дугаартай Худалдаа хөгжлийн банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 38-39 дэх тал)
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Ц.*******гийн өгсөн: “...Би Тамирын картыг тэй архи авахаар дэлгүүр гарах үедээ хэрэглээд кодыг нь мэдсэн. Картыг нь өгөлгүй мартаад явсан. Дараа нь картаас 2.129.300 төгрөгийг уншуулж авсан нь үнэн. Үүнийгээ Тамирт гар утас бэлэн мөнгө зэргийг өгч үлдэгдэл 1.129.300 төгрөгийг 10 сараас эхлэн график гаргаж төлж байгаа. 10, 11 дүгээр сарын мөнгийг энэ өдрийн байдлаар төлчихсөн, одоогоор 729.300 төгрөгийг төлөх дутуу байгаа. Үүнийгээ графикийн дагуу нөхөн төлнө...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дэх тал)
7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 89 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 92 дахь тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Дөрөв: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.
2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 1*******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүрээ” зочид буудалд байхдаа хохирогч нь өөрийн найз т хариуцуулж өгсөн Худалдаа хөгжлийн банкны тоот дансны картыг шүүгдэгч Ц.******* нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 2.129.300 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 34-36 дахь тал), ын эзэмшлийн дугаартай Худалдаа хөгжлийн банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 38-39 дэх тал), хохирогч ын өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр миний Худалдаа хөгжлийн банкны тоот дансны мэдэгдэл ирсэн бөгөөд эхлээд дэлгүүрүүдээс зарлага гарч эхэлсэн. Тэгэхээр нь гайхаад эхнэрт явж байгаа юм байх гэж бодоод хэвтэж байсан чинь АТМ-ээс бэлэн мөнгөний зарлага гарахаар нь эхнэр рүүгээ залгахад “чи картгүй ирсэн, би картаас чинь мөнгө аваагүй, чиний карт надад байхгүй” гэхээр нь би өөрийн дансанд үлдсэн бүх мөнгөө өөр данс руу шилжүүлж авсан. Тэгээд ийн дугаарын утас руу залгаж асуухад “би мэдэхгүй, чиний картыг хараагүй, карт чинь надад байхгүй” гэж мэлзээд байсан. Тэгээд 789.600 төгрөгийн зарлага /Converse life max mall/ дэлгүүрээс гарахаар нь гайхаад тухайн дэлгүүр дээр очиж камер шүүхэд үл таних эмэгтэй байсан. Би тухайн камерын бичлэгийг т үзүүлэхэд “өө наадах чинь ******* байна” гэж хэлсэн...*******г нь хайж олоод уулзахад ******* нь “би буудалд очиход өөрөө тэр цаад өрөөнд доошоо хараад унтаж байсан, 1 шил архи уучхаад гэр рүү нь явсан, гэртээ байхдаа таны картыг нууц үгтэй нь хэлж өгөөд дэлгүүр явуулсан, би буцаад ийнд орчхоод таны картыг өгөхгүй, аваад гараад явчихсан юм” гэж хэлээд байгаа юм. Тэгээд *******гаас нь мөнгөө авъя гэхэд надад “iPhone X” маркийн гар утас авсан гээд тэр утсаа 600.000 төгрөгт тооцож өгөөд, 6 сард 200.000 төгрөг, 8 сар 200.000 төгрөг өгсөн. Одоо болохоор мөнгө байхгүй, 50-60 мянган төгрөгөөр буцааж өгвөл өгнө гэсэн юм яриад байгаа юм...Үлдэгдэл 1.129.300 төгрөгийг өгөх ёстой байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-49 дэх тал), хохирогч ын дахин өгсөн: “...Одоо төлөгдөөгүй үлдсэн 729.300 төгрөг дутуу байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал), гэрч ийн өгсөн: “... над руу гэнэт залгаад “миний карт чамд байгаа юм уу хөгшөөн гэхээр нь байхгүй ээ мань чинь 2 хоног гэрээс гараагүй үхэх гээд хэвтэж байна” гэж хэлсэн чинь миний картаас мөнгө гараад байна гэсэн. Тэгээд чимээгүй болчихсон. Тэгж байснаа маргааш нь над руу залгаад чи хаана байна уулзаж нэг бичлэг үзүүлье гээд уулзаад надад нэг бичлэг харуулсан чинь тэр бичлэг дээр ******* дэлгүүрээс худалдан авалт хийж байгаа дүрс байсан. Би ******* байна шүү дээ гэж хэлснээр гийн картыг ******* ашигласныг бид хоёр зэрэг мэдсэн. Би утасны дугаарыг нь д өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.*******гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тамирын картыг тэй архи авахаар дэлгүүр гарах үедээ хэрэглээд кодыг нь мэдсэн. Картыг нь өгөлгүй мартаад явсан. Дараа нь картаас 2.129.300 төгрөгийг уншуулж авсан нь үнэн. Үүнийгээ Тамирт гар утас бэлэн мөнгө зэргийг өгч үлдэгдэл 1.129.300 төгрөгийг 10 сараас эхлэн график гаргаж төлж байгаа. 10, 11 дүгээр сарын мөнгийг энэ өдрийн байдлаар төлчихсөн, одоогоор 729.300 төгрөгийг төлөх дутуу байгаа. Үүнийгээ графикийн дагуу нөхөн төлнө...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дэх тал)-д давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хуулийн үндэслэл болно.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогддог.
Хэргийн тухайд шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр нь согтууруулах ундааны зүйл худалдан авхуулахаар т өгсөн виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 2.129.300 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хяналтын прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Тав: Хохирол төлбөрийн талаар.
Шүүгдэгч Ц.*******гийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад 2.129.300 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос “....Одоо төлөгдөөгүй үлдсэн 729.300 төгрөг дутуу байгаа.” гэж (хавтаст хэргийн 52 дахь тал)-д мэдүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.******* нь “400,000 төгрөг төлөх дутуу байгаа” гэж мэдүүлсэн боловч хохирол нөхөн төлсөн талаархи баримтгүй учир шүүх үнэлээгүй болно.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******гаас 729.300 төгрөг гаргуулж хохирогч т олгохоор шийдвэрлэв.
Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилийн хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал дүгнэлтийг гаргалаа.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч Ц.*******гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүхээс Ц.*******г хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Ц.*******д мэдэгдэв.
Хэрэгт Ц.******* цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт ******* *******г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Ц.******* тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Ц.*******д мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******гаас 729.300 төгрөг гаргуулж хохирогч т олгосугай.
8. Хяналтын камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.
9. Хэрэгт Ц.******* цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ