Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2022/0732

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2022            10            04                                      128/ШШ2022/0732

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, Д.Д****ийн нэхэмжлэлтэй, Авлигатай тэмцэх газарт холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Д*** нь тус шүүхэд хандан “... “Авлигатай тэмцэх газрын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 05/6145 дугаар “Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Авлигатай тэмцэх газарт холбогдуулан гаргасан.

Улмаар нэхэмжлэгчээс 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Тус шүүхэд хянагдаж байгаа Д.Д***ийн нэхэмжлэлтэй, Авлигатай тэмцэх газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Д.Д*** миний бие гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Нэхэмжлэлээсээ татгалзсанаас үүсэх үр дагавар, эрх үүргийг ойлгосон.

Иймд нэхэмжлэлээсээ татгалзсан тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Д***ээс Авлигатай тэмцэх газарт холбогдуулан “Авлигатай тэмцэх газрын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 05/6145 дугаар “Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШЗ2019/5620 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2019/9354 дүгээр шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлээсээ тус шүүхэд хандан дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болохоо бичгээр илэрхийлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “... нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-д “... нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ...” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Д.Д*** нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Үүнтэй холбогдуулан шүүхээс нэхэмжлэгч А.Д***т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ... хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг  тайлбарлан холбогдох баримтад гарын үсэг зуруулсан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д дэх хэсэгт заасныг үндэслэн Авлигатай тэмцэх газарт холбогдуулан гаргасан “Авлигатай тэмцэх газрын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 05/6145 дугаар “Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Д.Д*** татгалзсаныг баталж, Д.Д***ийн нэхэмжлэлтэй, Авлигатай тэмцэх газарт холбогдох 128/2019/0653/3 индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Д***ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Г.МӨНХТУЛГА