2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/71

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн хөтлөн,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч ************, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

шүүгдэгч ************, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

************ ************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308000001099 дугаартай 4 хавтаст хэргийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 7 дугаар сарын 28-нд Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, 2 дүүгийн хамт ************, урьд нь;

2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 644 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь  хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, /РД:************/, ************ ************.

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9,  эмээ, өвөө, эх, 3 дүү болон өөрийн 2-4 насны хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ************ оршин суух хаягтай, урьд нь;

2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 644 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, /РД:************/, ************.

Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

************ нь ганцаараа 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Имарт” худалдааны төвийн 1 давхарт байрлах “Ялгуун” гэх нэртэй дэлгүүрийн лангуун дээр байсан хохирогч Э.************ын “iPhone 13” загварын гар утсыг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 2.050.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эмэгтэй бэлэн хувцасны дэлгүүрт бараа үзэж байхдаа 70.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг өмд, насанд хүрээгүй хохирогч С.************ эзэмшлийн 1.375.000 төгрөгийн үнэ бүхий “iPhone 11 pro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1.445.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Биг” худалдааны төвийн 1 давхрын 82 дугаар лангуунаас С.************гийн эзэмшлийн “Redmi 9A” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас түүнд 325.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Юнайтид” кофе шопод үйлчлүүлж байхдаа хохирогч Э.************ийн эзэмшлийн “Dell” загварын зөөврийн компьютер, “Redmi note 8 pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  бусдад нийт 2.805.120 төгрөгийн хохирол учруулсан,

-************ нь ганцаараа 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ирээдүй цогцолбор” бага сургуулийн 204 тоот танхимаас хохирогч А.************гийн өмчлөлийн “Lenovo” маркийн нотебүүкийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-************, ************ нар нь бүлэглэн 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд  “Оюу” мини маркетаас Ж.************ийн “iPhone 11 pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар түүний Хаан банк болон Хас банкны интернэт банк буюу мэдээллийн системд нь зөвшөөрөлгүйгээр нэвтэрч 875.000 төгрөгийг шилжүүлэн авч, бага хэмжээнээс дээш буюу нийт 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анар” нэртэй түргэн үйлчилгээний цэгийн лангуун дээрээс хохирогч Б.************ийн эзэмшлийн “Samsung A32” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар гар утсаар нь интернэт банкийг нь ашиглан 2 удаагийн гүйлгээгээр нийт 396.900 төгрөгийг нь бусдын данс руу шилжүүлэн авч бусдад нийт 761.900 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Банана” дэлгүүрээс хохирогч Б.************ын эзэмшлийн “Nova 9S” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 709.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ************ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Буруу хүмүүстэй нийлээд тухайн гэмт хэргийг үйлдэх болсон. Гэмшиж байна. Амар хялбар аргаар мөнгө олж болно гэсэн бодолтой байсан. Дахиж ийм гэмт хэрэгт холбогдохгүй. Өөрөө ажил хийж, сурч боловсрох бодолтой байгаа. Хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна.” гэв.

Шүүгдэгч ************ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахиж гаргасан алдаагаа  давтахгүй. Би бага насны хоёр хүүхэдтэй. Миний хоёр хүүхэд 2 жилийн дараа сургуульд орно. Хоёр хүүхдийнхээ төлөө ажил хөдөлмөр эрхэлнэ. 2020 онд ерөнхий боловсролын сургуульд сурч байхдаа найзаараа дамжуулж ************тэй танилцаж хүрээллээ буруу сонгосон байна. Одоогоор хохирлоо төлөөгүй байгаа ч нөхөн төлнө.” гэв.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос

Шүүгдэгч А.************ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч ************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, бусад бичгийн баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг үйлдэл тус бүрээр нь шүүх дүгнэвэл,

 

Нэг. ************ нь ганцаараа 2023 оны 3 дугаар сарын 13-ны орой Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай  “Имарт” худалдааны төвийн 1 давхарт байрлах “Ялгуун” дэлгүүрийн лангуун дээр байсан хохирогч Э.************ын “iPhone 13” загварын гар утсыг нууцаар авч, хохирогчид 2.050.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

1.1 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 95 дахь тал)

 

1.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.************ын өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр би өөрийн эрхэлсэн ажил дээрээ ажлаа хийж дуусаад орой хаах гэж байсан бөгөөд өөрийн эзэмшлийн “iPhone 13”  загварын гар утсаа кассын хажуу талд текэн дээр тавиад нөгөө талын касс дээр өөр хүнд үйлчилчхээд дэлгүүрээ хаах гээд уяагаа татаад эргээд харахад миний гар утас байхгүй байсан. Тэгэхээр нь би өөрийн байгууллагын хяналтын камераа шүүхэд ойролцоогоор 24-25 нас орчим насны амны хаалт зүүсэн хар өнгийн гадуур хувцастай үсээ задгай тавьсан эмэгтэй хүн байсан. Намайг өөр хүнд үйлчилж байх хооронд миний үлдээсэн байсан гар утсыг авсан байсан бөгөөд би дэлгүүрээ хаах гээд уяагаа татаж байх хооронд гар утас авсан гэх хүн миний гар утсыг аваад нуруун дээр хальт хүрчхээд аваад явсан байсан нь хяналтын камерын бичлэгт туссан байсан. 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 2.300.000 төгрөгөөр худалдан авсан. Гар утасныхаа байршлыг харахад Имартаас хойд зүгт яваад РЦНК зүгт яваад гар утас унтарсан байсан.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 99 дэх тал)

 

1.3 “Дамно” ХХК-ийн “iPhone 13”  загварын гар утас нэг ширхгийг 2.050.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн  үнэлгээний тайлан (2-р хавтаст хэргийн 102-103 дахь тал)

 

1.4 Камерын бичлэгт үзлэг хийсэн “2023 оны 3 дугаар сарын 13-ны 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Имарт” худалдааны төвийн 1 давхрын “Ялгуун” нэртэй дэлгүүрийг хаах гэж байх үед цайвар өнгийн жинстэй цагаан өнгийн пүүзтэй цэнхэр өнгийн масктай, хөх өнгийн куртиктэй 20-25 орчим насны эмэгтэй тухайн дэлгүүр рүү орж кассны доор байсан хохирогч Э.************ын гар утсыг хулгайлж байгаа нь бичигдсэн байв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 94-96 дахь тал)

 

1.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************гийн яллагдагчаар өгсөн: “2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хороололд явж байгаад Лхагва-Очир гэдэг ахтай таараад машинд нь суугаад цуг таксинд явсан. Тэгээд хүн аваад буулгаж суулгаад явж байгаад Тэнгис орчмоос хүн аваад Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Голден вилл” хотхонд хүн буулгаад РЦНК-ийн урд явж байгаад Лхагва-Очир ахад шээс хүрээд байна гэж хэлээд та энд машинтайгаа зогсож байгаарай, би “Имарт” ороод ариун цэврийн өрөө ороод ирье гэж хэлээд буусан. Тэгээд “Имарт” худалдааны төвөөр ороод ариун цэврийн өрөө хайж явж байгаад “Ялгуун” нэртэй дэлгүүр рүү ороод юм үзэж явж байгаад худалдагчийн лангуун дээр байсан “iPhone” маркийн гар утсыг нууцаар авсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 104 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хоёр. ************ нь 2023 оны 6 дугаар сарын 07-ны орой Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эмэгтэй бэлэн хувцасны дэлгүүрт бараа үзэж байхдаа 70.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг өмд, насанд хүрээгүй хохирогч С.************ эзэмшлийн 1.375.000 төгрөгийн үнэ бүхий “iPhone 11 pro max” загварын гар утсыг нууцаар авч нийт 1.445.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

2.1 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 184 дэх тал)

 

2.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.************ өгсөн: “Миний ээж Ууганцэцэг нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах улсын их  дэлгүүрээс урт цагаан явах зам дагуу байрлах эмэгтэй бэлэн хувцасны дэлгүүр ажиллуулдаг ба би 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ээждээ туслахаар ажил дээр нь ирээд ганцаараа ажиллаж байхад 18 цаг 50 минутын үед манай дэлгүүрт гаднаас саравчтай бор малгайтай, алаг цамцтай, хар өмдтэй, жижиг 2 мөрний үүргэвч үүрсэн үсээ задгай тавьсан 160 см орчим өндөртэй бага зэрэг махлагдуу 20 гаруй насны эмэгтэй хүн орж ирээд 30 гаруй минут бараа сонирхож үзсэн ба тухайн хүнийг манай дэлгүүрээс гарсны дараа би өөрийн утсаа хайгаад олоогүй. Тэгээд хажуу талын дэлгүүрт орж ээждээ энэ талаар хэлээд дэлгүүрийн камерыг шүүж үзэхэд уг эмэгтэй миний утсыг аваад гарч буй бичлэг үлдсэн байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 189-190 дэх тал)

 

2.3 Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Уг дүрс бичлэгийг эхлүүлэхэд 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 19 цаг 08 минутад дэлгүүрт гаднаас бор өнгийн малгайтай, хар өнгийн үүргэвчтэй, цэнхэр алаг судалтай сорочиктой, хар өнгийн өмдтэй 20-23 насны эмэгтэй орж ирж байгаа бичлэг байна. 19 цаг 11 минутад эмэгтэй дэлгүүрт бараа үзээд худалдагчтай харилцаж буй бичлэг байна. Дэлгүүрийн камерт худалдагчаас гадна 2 хүн байна. 19 цаг 23  минутад эмэгтэй худалдагчийн суудаг хэсэгт очиж ямар нэгэн зүйл авч байгаа бичлэг байна. 19 цаг 44 минутад дэлгүүрээс гарч буй бичлэг байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 199-201 дэх тал)

 

2.4 “Дамно” ХХК-ний “iPhone 11 pro max загварын гар утас нэг ширхгийг 1.375.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (1-р хавтаст хэргийн 206-209 дэх тал)

 

2.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************гийн яллагдагчаар өгсөн: “2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр би Улсын их дэлгүүр дотор ганцаараа явж байсан. Их дэлгүүрээс гараад урт цагаан руу явдаг зам дагуу байсан. “Хөөрхөн дэлгүүр” гэсэн байсан байх, ийм нэртэй хувцасны дэлгүүр рүү орсон. Дэлгүүрээс дүүдээ өмд авах гэж байсан юм. Тэгсэн чинь худалдагч нь гэж жоохон охин ажиллаж байсан. Тэр охиноор хувцас өмсүүлж, хэмжээ авах гэж байсан. Тэгээд тэр охин хувцсаа солиод байж байхаар нь ширээн дээр нь байсан iPhone 11 pro max загварын гар утас аваад худалдагч охинд картаа мартчихлаа гэж хэлээд гараад явчихсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 226 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гурав. ************ нь 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хороо, “Big” худалдааны төвийн 1 давхрын 82 дугаар лангуунаас С.************гийн эзэмшлийн “Redmi 9A” загварын гар утсыг нууцаар авч 325.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

3.1 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.************гийн өгсөн: “2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн орчим Баянгол дүүргийн 25 дугаар хороо “BIG” худалдааны төвийн 1 давхарт 82 дахь лангуу агааржуулалтын тоног төхөөрөмж зарж байхад 20-25 насны хар өмдтэй хар цагаан бомбортой саравчтай малгайтай эмэгтэй орж ирээд надаас бараа асуугаад намайг бараа үзэх хооронд ширээн дээр байсан гар утсыг аваад бомборынхоо баруун халаасандаа хийсэн. Хамгийн сүүлд уут байгаагүй болохоор уут аваад ирье гээд гарч явсан. Уг хүнийг нүд хамар төрхөөр нь танина.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 248-249 дэх тал)

 

3.2 Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3-р хавтаст хэргийн 09-16 дахь тал)

 

3.3 Камерын бичлэгт үзлэг хийсэн “2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 15 цаг 33 минутад бичигдэж эхэлсэн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо “Big” худалдааны төвийн 1 давхарт 82 дугаарын лангуу руу харсан хяналтын камерын бичлэг байв. Тус хяналтын камерын бичлэгт цагаан өнгийн хантааз, хар өнгийн малгайтай цамц, цэнхэр цайвар өнгийн жинсэн өмд хар цагаан өнгийн гутал, хар өнгийн алчуураар толгойгоо уясан эмэгтэй лангуунуудыг харж яваа харагдана. Бичлэгт 15 цаг 34 минутад Баянгол дүүргийн 21 дүгээр хороо “Big” худалдааны төвийн 1 давхарт 82 дугаарын лангуу руу харсан хяналтын  камерт цагаан өнгийн хантааз, хар өнгийн малгайтай цамц, цэнхэр цайвар өнгийн жинсэн өмд хар цагаан өнгийн гутал, хар өнгийн алчуураар толгойгоо уясан эмэгтэй ширээн дээр байсан гар утсыг аван хантаазныхаа баруун халаасанд хийж явсан нь бичигдсэн байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3-р хавтаст хэргийн 19-22 дахь тал)

 

3.4 “Дамно” ХХК-ний “...Redmi 9A загварын гар утас нэг ширхгийг 325.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (3-р хавтаст хэргийн 25-28 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дөрөв. ************ нь 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Unitd” кофе шопод үйлчлүүлж байхдаа хохирогч Э.************ийн эзэмшлийн “Dell” загварын зөөврийн компьютер, “Redmi note 8 pro” загварын гар утсыг нууцаар авч  нийт 2.805.120 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

4.1 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.************ийн өгсөн: “2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 15 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хермис” худалдааны төвийн хажуу талын “Nippon” гэх газрын нэг давхарт байдаг кофе шопод ажиллаж байхад нэг эмэгтэй орж ирсэн захиалга өгөөд суусан. Би утсаа текний ард тавиад захиалгыг нь бэлдэж байх хооронд заалны ширээн дээр цэнэглэж байсан зөөврийн компьютерыг аваад дараа нь касс руу ойртож ирээд миний гар утсыг авсан байсан бөгөөд надад хамт яваа хүмүүсээ дуудаад ороод ирье гэж хэлээд гарсан. Миний “Redmi note8 pro”, “Dell inspiron 5501 silver i5” маркийн зөөврийн компьютер зэргийг аваад гарсан байхыг мэдсэн. Гар утсыг 2021 онд Тедигээс 600.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Нөүтбүкээ 2021 онд лангуун дээрээс 3.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан.” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 66-67 дахь тал)

 

4.2 Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3-р хавтаст хэргийн 68-75 дахь тал)

 

4.3 Камерын бичлэгт үзлэг хийсэн “Бичлэгт 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 15 цаг 16 минутад бичигдэж эхэлсэн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Unitd” кофе шопын үйлчилгээний хэсэг рүү харсан хяналтын камерын бичлэг байв. Тус хяналтын камерын бичлэгт цагаан өнгийн цээжтэй хар ханцуйтай бомбор, хар хөх өнгийн “mask” гэх бичиглэлтэй малгайтай, цэнхэр цайвар өнгийн урд хэсгээрэй уранхай маягийн загвартай жинсэн өмд хар цагаан өнгийн гутал, хар өнгийн алчуураар толгойгоо уясан эмэгтэй захиалгаа хүлээн ширээн дээр сууж харагдана. Бичлэгийн 15:17:47 цагт тухайн сууж байсан эмэгтэй лангуун дээрээс эд зүйл аваад халаасандаа хийж байгаа нь харагдана. Бичлэгийн 15:17:58 цагт тухайн сууж байсан эмэгтэй лангуу дээрээс эд зүйл аваад халаасандаа хийж байгаа нь харагдана...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3-р хавтаст хэргийн 76-79 дэх тал)

 

4.4 “Дамно” ХХК-ний “Dell inspiron 5501 silver i5” маркийн зөөврийн компьютер нэг ширхэг 2.555.120 төгрөг, “Redmi note8 pro” загварын гар утас нэг ширхгийг 250.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (3-р хавтаст хэргийн 83-88 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тав. ************ нь ганцаараа 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ирээдүй цогцолбор” бага сургуулийн 204 тоот хичээлийн танхимаас хохирогч А.************гийн өмчлөлийн “Lenovo” маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

5.1 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 03 дахь тал)

 

5.2 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 04-07 дахь тал)

 

5.3 Камерын бичлэгт үзлэг хийсэн “Бичлэгт 16:27:50  минутын үед 204 тоот танхимын үүдэнд саарал цамц, хар хантааз, хар өмдтэй 18-25 орчим насны эмэгтэй ************ гар утсаар ярьж байгаа байдалтай зогсож байгаа хэсгийг улаан дүрсээр тодруулан харуулав. 16:30:59 минутын үед 204 тоот танхимын үүдэнд зогсож байсан саарал цамц, хар хантааз, хар өмдтэй 18-25 орчим насны эмэгтэй ************ нь гар утсаар ярьж дуусаад тус анги руу орж ирэн багшийн ширээний ар талд байрлах хар хэвлэх төхөөрөмж дээрээс ямар нэгэн эд зүйл  /нөүтбүүк/ авч байгаа хэсгийг улаан дүрсээр тодруулан харуулав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 11-13 дахь тал)

 

5.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.************гийн өгсөн: “Би 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий  боловсролын Ирээдүй цогцолбор бага сургууль дээр ангийнхаа хүүхдүүдийг тараах гээд 204 тоот ангиасаа гараад хүүхдүүдээ эцэг эхэд нь хүлээлгэж өгч тараачхаад  16 цаг 40 минутын үед буцаж ангидаа орж ирэхэд багшийн ширээний ард талд байрлах хэвлэгч төхөөрөмж дээр байсан нөүтбүүк маань алга болчихсон байхаар нь...камерын бичлэгийг шүүж үзэхэд 18-25 орчим насны эмэгтэй хүн орж ирээд авч байхаар нь шууд цагдаагийн байгууллагад хандсан.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 16-17 дахь тал)

 

5.5 “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн “Lenovo core I5 a5 notebook нэг ширхгийг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (1-р хавтаст хэргийн 21-22 дахь тал)

 

5.6 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ийн яллагдагчаар өгсөн: “Би 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр очиж цагаа бүртгүүлчхээд 15 цагийн үед буцаад харих гээд гарч явсан. Гэр рүү явж байх замд Хархорин захын хойно байрлах нэг ерөнхий боловсролын сургууль байхаар нь  Ирээдүй цогцолбор 2-р бага сургууль руу ороод 02 давхарт гараад нэг анги байхаар нь үүдээр нь шагайгаад харсан 2-3 хүүхэд байсан. Би тус анги руу ороод багшийн ширээ рүү нь очоод харсан чинь принтерийн дээр нь нэг нөүтбүүк байхаар нь авсан чинь тус ангид байсан хүүхдүүд нь яах гэж байгаа юм эгчээ гэхээр нь багш чинь аваад ир гэсэн юм гэж хэлээд авч гараад Хархорин зах руу яваад нэг танихгүй хүнд 40.000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 38-40 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Зургаа. ************, ************ нар бүлэглэн 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд  “Оюу” мини маркетаас Ж.************ийн “iPhone 11 pro” загварын 1.125.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг нууцаар авч, улмаар түүний Хаан банк болон Хас банкны интернэт банкнаас 875,000 төгрөгийг шилжүүлэн нийт 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

6.1 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.************ийн хохирогчоор өгсөн: “Би хувиараа Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд “Оюу” мини маркетыг ажиллуулдаг бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ажил дээр байх үед 15 цагийн орчимд өөрийн гар утсаа касс дээрээ тавиад орхичихсон байж байгаад хэдэн минутын дараа эргээд үзэх үед миний гар утас алга болчихсон байсан юм. Тэгээд төд удалгүй миний Хаан банк болон Хас банкны интернэт банкнаас нийтдээ 875.000 төгрөгийн зарлага гарчихсан байсан юм. Тухайн зарлага нь Миний, Хас банкны ************ гэсэн тоот дансанд байсан 199.000 төгрөгийг миний Хаан банкны ************ тоот данс руу шилжүүлээд Хаан банкны ************ тоот данснаас Хаан банкны ************ гэсэн тоот данс руу нийтдээ 875.000 төгрөгийг цалин гэсэн утгатайгаар шилжүүлээд авчихсан байсан юм.” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 125 дахь тал)

 

6.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.************ийн хохирогчоор дахин өгсөн: “Манай дэлгүүрийн хяналтын камерын бичлэг байгаа. Одоо гаргаж өгөх боломжтой. Би тухайн үед дэлгүүрийн касс дээрээ өөрийн “iPhone 11 pro” загварын гар утсаа үлдээгээд орсон хойгуур орж ирээд гараад явсан байсан. Тухайн өдөр миний Хаан банкны 5005******* дугаарын данснаас миний Хаан банкны 5035****** дугаарын данс руу 199.000 төгрөг шилжүүлсэн байна. Тэгээд 5004****** дугаарын Хас банкны данснаас 17.500 төгрөгийг 5035******* дугаар данс руу шилжүүлээд нийт 875.000 төгрөгийг шилжүүлж авсан байна...” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 195 дахь тал)

6.3 Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 15:10:45 секундэд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны “Оюу” дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэн дүрс бичлэгт 2 сэжигтэн этгээд дэлгүүр рүү орж байгааг харуулав. 15:11:03 секундэд сэжигтэн 2 этгээд дэлгүүр дотор орж ирээд явж байгааг харуулав. 15:11:15 секундэд сэжигтэн 2 этгээд Оюу дэлгүүрээс гараад гүйж байгааг харуулав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3-р хавтаст хэргийн 200-204 дэх тал)

 

6.4 “Дамно" ХХК-ийн iPhone 11 pro” загварын гар утас нэг ширхгийг 1.125.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (3-р хавтаст хэргийн 133-134 дэх тал)

 

6.5 Ж.************ийн Хаан банкны дансны хуулга (3-р хавтаст хэргийн 138 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Долоо. ************, ************ нар бүлэглэн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  “Анар” нэртэй түргэн үйлчилгээний цэгийн лангуун дээрээс хохирогч Б.************ийн эзэмшлийн “Samsung A32” загварын 365.000 төгрөгийн гар утсыг нууцаар авч, улмаар гар утсаар нь интернэт банкийг нь ашиглан 2 удаагийн гүйлгээгээр нийт 396.900 төгрөгийг нь бусдын данс руу шилжүүлэн авч нийт 761.900 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

7.1 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 125 дахь тал)

 

7.2 Мөрдөн шалгах ажиллагааны Б.************ийн хохирогчоор өгсөн: “Өнөөдөр буюу 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэнгис кино театрын хойд талд үйл ажиллагаа явуулдаг “Анар” түцэнд юм худалдан борлуулаад сууж байхад гаднаас нэг 30 орчим настай эмэгтэй орж ирээд хар өнгөтэй чипс авъя гэж хэлэхээр нь би эргэж хараад авчаад өгөх гэсэн чинь эгч нь мөнгөө орхичихсон байна мөнгөө аваад ирье гэж хэлээд гараад явсан. Тэгээд 1-2 минутын дараа лангуун дээр тавьсан байсан “Samsung A32” загварын гар утсаа үзэхэд байхгүй байсан тул сандраад Хаан банк руу яриад дансаа хаалгая утсаа алдчихлаа миний данснаас зарлага гарсан байна уу хараад өгөөч гэхэд ************ дугаарын данс руу 390.000 төгрөгөөр “пүүз” гэсэн утгатай нэг удаа, 6900 чипс гэсэн утгатай нэг удаа ийм зарлага гарсан байсан. Дээрээс нь миний интернэт банкны нууц үгийг өөрчилчихсөн байсан. Тухайн эмэгтэй орж ирэхэд миний гар утас байсан яагаад гэвэл би оролдож байгаад гар утсаа лангуун дээрээ тавьчхаад чипс авч өгөхөөр сандлаасаа боссон. Тухайн эмэгтэй гарснаас хойш түцэнд өөр хүн орж ирээгүй. Харвал танина. Цагаан өнгийн өмд цамцтай, ягаан өнгийн гар цүнхтэй, цагирган том ээмэгтэй, үсээ дээш боочихсон 30 орчим настай эмэгтэй хүн байсан.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 131-132 дахь тал)

 

7.3 “Дамно” ХХК-ний “Samsung A32” загварын гар утсыг 365.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (1-р хавтаст хэргийн 146-149 дэх тал)

 

7.4 ************ийн эзэмшлийн Хаан банкны ************ дугаарын дансны хуулга (1-р хавтаст хэргийн 153-156 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Найм. ************, ************ нар бүлэглэн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Банана” дэлгүүрээс хохирогч Б.************ын эзэмшлийн “Nova 9S” маркийн гар утсыг нууцаар авч 709.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

8.1 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.************ын хохирогчоор өгсөн:  “...Би ажлаа хийгээд байж байтал гаднаас 17 цаг 30 минутын орчим 20-25 насны хоёр эмэгтэй орж ирсэн... Ингээд арай намхан нуруутай эмэгтэй нь орж ирээд худалдан авалт хийе гээд намайг дуудахаар нь очиж савлагаа хийж өгөөд байж байтал өндөр нуруутай эмэгтэй нь би автомашиндаа картаа үлдээчихсэн байна гээд гараад явсан удалгүй ардаас нь нөгөө эмэгтэй нь надад түлхүүр байгаа шүү дээ гээд гараад явсан. Тухайн хоёр эмэгтэй гарч явсны дараа гар утсаа үзтэл алга болчихсон байсан ба камерын бичлэг шүүж үзэхэд авч гарч байгаа нь бичигдсэн байсан. Миний алдсан гэх гар утас нь Nova 9с маркийн цэнхэр өнгөтэй, ардаа цэнхэр өнгийн хуулга наасан хавтастай хөх өнгийн гэртэй гар утас байсан.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 31-32 дахь тал)

 

8.2 Камерын бичлэгт үзлэг хийсэн “Баянзүрх дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах банана дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзлэг хийхээр тогтоов. Гэмт хэрэг үйлдсэн гэх хүмүүсийг харуулав. Бичлэгийг цааш тоглуулахад 47 секундэд гар утсыг хулгайлж байв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хавтаст хэргийн 33-34 дэх тал)

 

8.3 “Дамно" ХХК-ийн “Nova 9S” загварын гар утсыг 709.700 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (2-р хавтаст хэргийн 39-42 дахь тал)

 

8.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ийн яллагдагчаар өгсөн: “Би зун найз ************ийн хамт гадуур явж байгаад жимс, ногооны дэлгүүр рүү ороод худалдагчид жимс, ногоо авна гэж худалдагчийн анхаарлыг сарниулж байх хооронд ******* тэр худалдагчийн гар утсыг хулгайлсан. Би яг хэдний өдөр ийм үйл явдал болсныг санахгүй байна. Бид хоёр дэлгүүрт орохоосоо өмнө гар утас хулгайлна гэж тохиролцоогүй байсан. Дэлгүүр дотор орсон хойно ******* надад хандаж тэнд гар утас байна би тэр гар утсыг авлаа гэхээр нь би худалдагчийн анхаарлыг сарниулаад ******* хулгайлж аваад гарсан.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 83-84 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч ************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн  26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн” гэмт хэрэгт,

шүүгдэгч ************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн  26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн” гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчид хүлээн зөвшөөрч оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар

Шүүгдэгч ************ нь ганцаараа 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 4 удаагийн үйлдлээр эд зүйл худалдан авах гэж буй мэтээр дүр эсгэж, бусдад эд зүйл худалдан борлуулах ажил үүргээ гүйцэтгэж байсан хохирогч Э.************ын 2.050.000 төгрөгийн гар утас, С.************ хүүхдийн өмд 70.000 төгрөг, 1.445.000 төгрөгийн гар утас, С.************гийн 325.000 төгрөгийн гар утас, Э.************ийн “Dell inspiron 5501 silver i5” маркийн зөөврийн компьютер нэг ширхэг 2.555.120 төгрөг, “Redmi note8 pro” загварын 250.000 төгрөгийн гар утсыг хохирогч нарын өмч хөрөнгөө хадгалах, хамгаалах чадвар нь түр суларсан нөхцөл байдлыг далимдуулж тэдгээрийн гар утас, зөөврийн компьютер, бусад эд зүйлсийг нууцаар авч нийт 6.625.120 төгрөгийн хохирол учруулсан;

шүүгдэгч ************ нь ганцаараа 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай “Ирээдүй цогцолбор” бага сургуульд хууль бусаар нэвтэрч 204 тоот хичээлийн танхимаас  хохирогч А.************гийн өмчлөлийн “Lenovo” маркийн зөөврийн компьютерыг хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан;

шүүгдэгч ************, ************ нар бүлэглэж 2023 оны 7 дугаар сарын 10, 19-ний өдрүүдэд эд зүйл худалдан авах гэж буй мэтээр дүр эсгэж, анхаарлыг нь сарниулж Ж.************ийн 1.125.000 төгрөгийн гар утас, Б.************ийн 365.000 төгрөгийн гар утас, Б.************ын 709.700 төгрөгийн гар утсыг тус тус нууцаар авч нийт 2.199.700 төгрөгийн хохирол учруулсан;

улмаар бүлэглэн Ж.************ийн эзэмшлийн Хас банкны ************ дугаарын данснаас 199.000 төгрөг, Хаан банкны ************ дугаарын данснаас 676.000 төгрөг, нийт 875.000 төгрөгийг интернэт банкаар дамжуулан бусдад шилжүүлсэн, Б.************ийн эзэмшлийн Хаан банкны ************ дугаарын данснаас интернэт банк ашиглан 396.900 төгрөгийг буюу нийт 1.271.900 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэргүүдийг ************, ************ нар тус тус дангаараа болон бүлэглэж үйлдсэн болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон.  

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх ба бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

 

Өөрөөр хэлбэл ************ ганцаараа 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд хулгайлах гэмт хэрэг үйлдэж дөрвөн хохирогчид нийт 6.625.120 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл;

************, ************ нар бүлэглэж 2023 оны 7 дугаар сарын 10, 19-ний өдрүүдэд хулгайлах гэмт хэрэг үйлдэж Ж.************, Б.************, Б.************ нарын гар утсыг хулгайлж нийт 2.199.700 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байна. 

 

Харин шүүгдэгч ************ ганцаараа 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Ирээдүй цогцолбор” бага сургуульд зөвшөөрөлгүй нэвтэрч 204 тоот хичээлийн танхимаас  хохирогч А.************гийн өмчлөлийн “Lenovo” маркийн зөөврийн компьютерыг хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь “...шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтын бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдлын үндэслэл болох учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжтэй байна.

 

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр бүрмөсөн өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах гэсэн санаа зорилгоор үйлдэгдэхээс гадна тухайн эд хөрөнгөнөөс өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн ашигтай байдлыг бий болгож, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан байдаг онцлогтой.

 

Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн шинжүүдээр нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн аль тохирох хэсгээр зүйлчлэн шийдвэрлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд урьд нь нэгэнт тогтоосон хууль хэрэглээний жишиг ойлголт болдог учиртай.

 

Гэмт этгээд хоёр ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдэх нь гэмт хэргийн олонлогийн үндсэн шинж бөгөөд нэг төрлийн болон төсөөтэй гэмт хэргүүдийг үйлдсэн тохиолдолд олонлог  нь  давталтын хэлбэрээр илэрдэг билээ.

 

Нэг төрлийн эсхүл төсөөтэй гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа үйлдэхийг эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тусгай давталт гэж үздэг бөгөөд тэдгээр нь гол төлөв Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсэг, заалтад тодорхойлсон, халдлагын объект, зүйл нэгтэй хэргүүд байдаг болно.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт этгээдийн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасан хүндрүүлэх болон онц хүндрүүлэх бүрэлдэхүүнийг агуулаагүй бол ердийн бүрэлдэхүүнээр зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй байдаг.

 

Шүүгдэгч ************ ганцаараа 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ирээдүй цогцолбор” бага сургуулийн 204 тоот танхимаас хохирогч А.************гийн өмчлөлийн Lenovo маркийн нотебүүкийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнийг агуулж байгаа тус үйлдлийн зүйл хэсэгт ************тай бүлэглэж 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрүүдэд нийт 3 удаагийн үйлдлээр хохирогч Ж.************, Б.************, Б.************ нарын эзэмшлийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 2.299.700 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг уг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй зүйлчлэлд нэгтгэх нь зүйтэй.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ************ийн хулгайлах гэмт хэргийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт нэгтгэн зүйлчлэв.

 

************, ************ нар бүлэглэн Ж.************, Б.************ нарын гар утсыг хулгайлан авсан, улмаар гар утаснаас нь интернэт банк руу нь нэвтэрч Ж.************ийн эзэмшлийн Хас банкны ************ дугаарын данснаас 199.000 төгрөг, Хаан банкны ************ дугаарын данснаас 676.000 төгрөг нийт 875.000 төгрөгийг интернэт банкаар дамжуулан бусдад шилжүүлсэн, Б.************ийн эзэмшлийн Хаан банкны ************ дугаарын данснаас интернэт банк ашиглан 396.900 төгрөгийг буюу нийт 1.271.900 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсэн гэмт хэргийн ойлголтод хамаарч байна.

 

Өөрөөр хэлбэл ************, ************ нар нь Ж.************, Б.************ийн эзэмшлийн гар утсыг хулгайлж, тус утсан дахь интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжөөс орон зай, цаг хугацаанаас үл хамааран банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжийг бий болгосон, нөгөө талаараа нууцлал агуулсан интернэт банк руу хууль бусаар нэвтэрч,  өөртөө болон бусдад мөнгө шилжүүлсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Иймд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрхи бичгийн нотлох баримтуудаар  шүүгдэгч ************г үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон ************тэй бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт;

-************ийг ************тай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, ганцаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэгт;

************, ************ нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцов.

 

Хохирол төлбөрийн талаар.

Шүүгдэгч ************ нь ганцаараа 4 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж Э.************т 2.050.000 төгрөг, С.************ 1.445.000 төгрөг, С.************д 325.000 төгрөг, Э.************т 2.805.120 төгрөгийн хохирол, шүүгдэгч ************ нь ганцаараа хулгайлах гэмт хэрэг үйлдэж А.************д 1.000.000 төгрөгийн хохирол, ************, ************ нар бүлэглэж Ж.************т 2.000.000 төгрөг, Б.************т 761.900 төгрөг, Б.************т 709.700 төгрөгийн хохирол тус тус учруулжээ.

 

Шүүгдэгч ************ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч А.************д 1.000.000 төгрөг, Ж.************т 1.000.000 төгрөг, Б.************т 355.000 төгрөгийг нөхөн төлсөн нь шүүхийн хуралдаанд гаргаж өгсөн дансны хуулга баримтаар тогтоогдож байна. Хохирогч Б.************т учруулсан 761.900 төгрөгийн хохирлоос өөрт ногдох 380.950 төгрөгийг нөхөн төлөхөөр хавтаст хэргээс хохирогчийн биеийн байцаалтаар авагдсан холбоо барих утасны дугаараар холбогдох боломжгүй байсан тул шүүх хуралдаанд бэлнээр авчирч шүүхийн хохирол төлөх Төрийн сан банк дахь дансанд байршуулах хүсэлт гаргасан боловч тус шүүхэд тухайн данс нь ашиглагдахгүй нөхцөл байдал бий болсон болно.  

 

Иймд шүүгдэгч ************ийг хохирогч Б.************т учруулсан нийт 761.900 төгрөгийн хохирлоос өөрийн төлбөл зохих 380.950 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө бодитоор илэрхийлсэн гэж шүүх үзлээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************гаас нийт 8.360.920 төгрөг гаргуулж хохирогч Э.************д 2.050.000 төгрөг, С.************ 1.445.000 төгрөг, С.************д 325.000 төгрөг, Э.************т 2.805.120 төгрөгийг, ************тэй бүлэглэсэн үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлоос өөрийн хариуцвал зохих хохирогч Ж.************т 1.000.000 төгрөг, Б.************т 380.950 төгрөг, Б.************т 354.850 төгрөгийг тус тус олгохоор шүүх шийдвэрлэлээ.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч ************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 03 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж  өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 01 жил 05 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 04 жил 02 сар 11 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах,

шүүгдэгч ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 05 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 02 жил 11 сар 11 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг,

-шүүгдэгч ************гийн өмгөөлөгч Б.Батсүрэнгээс “....******* анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэм буруу дээрээ маргаагүй. Мөрдөгч болон прокурорын буруутай үйл ажиллагааны улмаас ************гийн эрх зүйн байдал дордсон тул улсын яллагчийн санал болгосон ялын хэмжээ өндөр байна. Шүүгдэгч ************гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.5, 6.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал хамаарна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг дээр 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг дээр хамгийн доод ялыг оногдуулж өгнө үү...” гэсэн,

-шүүгдэгч ************ийн өмгөөлөгч Б.Энхтүвшингээс “...Миний үйлчлүүлэгч нь учруулсан хохирлуудаас нэг хохирогчийнхоос бусад хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Мөн шүүхэд хохирогч ************ийн хохирлыг нөхөн төлөхөөр бэлнээр мөнгийг авчирч ирсэн боловч шүүхэд хохирол төлбөр байршуулах данс байхгүй байсан. Иймд миний үйлчлүүлэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг дээр хамгийн доод ялыг оногдуулж өгнө үү...”  гэсэн тайлбар бүхий санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

 

Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч ************, ************ нарт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Шүүхээс  шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  ************ хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Шүүгдэгч ************, ************ нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх, мөн ************д хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч ************ нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос ихэнх хэсгийг нөхөн төлж, ************, ************ нар үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч шударгаар мэдүүлж, гэмшиж байгаа хувийн байдал болон нөгөө талаас өмнөх шийтгэх тогтоолоор хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлэхийн өмнөх үйлдлүүд байгааг мөн харгалзсан болно.

Шүүгдэгч ************ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй хувийн байдал болон бусдад учруулсан хохирлоос ихэнх хэсгийг нөхөн төлж, үлдэх нэг хохирогчийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч ************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 06 /зургаа/  сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

-шүүгдэгч ************г  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ял болон зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч нар нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 644 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь  хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар ************т нэг жилийн хугацаагаар хорих ял, ************д хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн байна.

 

Шүүгдэгч ************ нь уг хорих ялаас 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар биеэр эдэлсэн 06 сар 19 хоног, эдлээгүй үлдсэн 05 сар 11 хоног, шүүгдэгч ************ нь уг хорих ялаас 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар биеэр эдэлсэн 06 сар 19 хоног, эдлээгүй үлдсэн 01 жил 05 сар 11 хоног гэж тус тус ялын тооцооны тодорхойлолтоор тогтоогдож байна. (2-р хавтаст хэргийн 156, 159 дэх тал)

 

Тус шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцогдсон үйлдэл нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 644 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнөх үйлдэл байх тул дараах эрх зүйн үр дагаврыг бий болгож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “...шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэн шийдвэрлэж болно” гэж, 3 дахь хэсэгт “...хэд хэдэн шийтгэх тогтоолоор  оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж хуульчилжээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч ************т оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоос  эдлээгүй үлдсэн 05 /тав/ сар 11 /арван нэг/  хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 01 /нэг/ жил 05 /тав/ сар 11 /арван нэг/ хоногийн хорих ялаар,

шүүгдэгч А.*******д оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоос  эдлээгүй үлдсэн 01 жил 05 сар 11 хоногийг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 02 /хоёр/ жил 05 /тав/ сар 11 /арван нэг/ хоногийн хорих ялаар тус тус тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ************, ************ нарын цагдан хоригдсон 301 /гурван зуун нэг/ хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцно. 

 

Шүүгдэгч нарын эдлэх ялыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдлыг нь тус тус харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Харин хорих ялыг биечлэн эдэлж дуусмагц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих болон зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосон учир  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ шүүгдэгч ************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суудаг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй тохиолдолд эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хязгаарлаж, гадагш зорчихгүй байхаар хязгаарлав.

 

Шүүгдэгч ************гийн бага насны хүүхдүүдтэй зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суудаг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй тохиолдолд эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хязгаарлаж, шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулав.

 

 

            Бусад асуудлын талаар.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн шүүгдэгч ************гийн хувийн байдалд хамаарах Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 971 дугаартай засаг даргын “тус багийн иргэн Батсайханы ******* нь тус хорооны 3в хэсэг, Улиастайн гудамжны ************ /РД:************/, ************ийн ************ 4 настай, /РД:************/ ************ийн ************2 настай хүүхдүүдтэй. Өрх толгойлон амьдардаг нь үнэн болно.” гэсэн тодорхойлолт,

мөн ************ нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3в хэсэг хэсэг, Улиастайн гудамжны ************ байнга оршин суудаг болох нь (2-р хавтаст хэргийн 107 дахь тал)-д авагдсан түүний иргэний үнэмлэхийн лавлагаагаар тогтоогдсон байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт “Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална.” гэж,  мөн зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй,..хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална.” гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Харин Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, 2 дахь хэсэгт “...хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна” гэж тус тус заажээ. Хорих ял шийтгүүлсэн шүүгдэгч ************гийн бага насны хүүхэд болох /РД:************/, ************ийн ************, /РД:************/ ************ийн ************нарын эрх, ашиг сонирхлыг хамгаалах асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоохыг Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэргийн хамт ирүүлсэн камерын бичлэг бүхий компакт диск 7 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

                                                                 ТОГТООХ нь:

 

1. Хяналтын прокуророос ************ийн хулгайн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1 дэх заалтад зааснаар тус тусад нь зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт нэгтгэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч ************г үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон ************тэй бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт;

-************ийг ************тай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, ганцаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэгт;

-************, ************ нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч ************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  01 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 06 /зургаа/  сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

-шүүгдэгч ************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч ************т оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоос  эдлээгүй үлдсэн 05 /тав/ сар 11 /арван нэг/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 01 /нэг/ жил 05 /тав/ сар 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар,

-шүүгдэгч А.*******д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоос  эдлээгүй үлдсэн 01 жил 05 сар 11 хоногийг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 02 /хоёр/ жил 05 /тав/ сар 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

 

5. Шүүгдэгч ************, ************ нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. ************, ************ нарын цагдан хоригдсон 301 /гурван зуун нэг/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************, ************ нарт оногдуулсан хорих болон зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад эдлүүлэхээр тогтоосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************д оногдуулсан /зургаа/ 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс түүний оршин суудаг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй тохиолдолд эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гадагш зорчихгүй байхаар, шүүгдэгч ************т оногдуулсан зургаа/ 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс түүний оршин суудаг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй тохиолдолд эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гадагш зорчихгүй байхаар тус тус хязгаарласугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг ************, ************ нарт  анхааруулж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************гаас нийт 8.360.920 төгрөг гаргуулж хохирогч Э.************д 2.050.000 төгрөг, С.************ 1.445.000 төгрөг, С.************д 325.000 төгрөг, Э.************т 2.805.120 төгрөг, Ж.************т 1.000.000 төгрөг, Б.************т 380.950 төгрөг, Б.************т 354.850 төгрөгийг, шүүгдэгч ************ээс 380.950 төгрөг гаргуулж хохирогч Б.************т олгосугай.

 

11. Шүүгдэгч ************гийн бага насны хүүхэд болох /РД:************/, ************ийн ************, /РД:************/ ************ийн ************нарын эрх, ашиг сонирхлыг хамгаалах асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоохыг Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргад даалгасугай.

 

12. Камерын бичлэг бүхий компакт диск 7 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт  түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ************, ************ нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ