| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 102/2021/00671/И |
| Дугаар | 101/ШШ2021/01544 |
| Огноо | 2021-05-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2021/01544
2021 05 24 101/ШШ2021/01544
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С ХХК
Хариуцагч: Б.А
288,800 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Г, хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “С” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баасанжав овогтой А нь 2019 оны 11 сарын 11 -ны өдөр 95208 тоот Скаймедиа үйлчилгээний гэрээг С ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээг Скаймедиа гуравласан үйлчилгээг гэрээнд заасан нөхцөлөөр авч, үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу төлөх харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан. Гэтэл Б.А нь гэрээний дагуу авсан үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулаагүй тул үйлчилгээг гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.5.1, 5.5.2, 6 дугаар зүйлийн 6.1,6.2-д заасны zaryy 2020 оны 02 сарын 22-ны өдөр тасалбар болгон С ХХК-аас зогсоосон. Гэсэн хэдий ч 2020 оны 01 cap болон 02 сарын үйлчилгээний төлбөр болох 83,800 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Мөн төхөөрөмжийн төлбөрийн үлдэгдэл болох 200,000 төгрөг нийт 283,800 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд Б.Агаас үйлчилгээний төлбөр болон төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт нийт 283,800 төгрөг, нотариатын зардалд 5000 төгрөг, нийт 288,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Гантулга нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч гэрээ байгуулсан. 250 000 төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүй авсан. 36 сар тасралтгүй ашиглах нөхцөлтэй авсан. Гэвч үүргээ биелүүлээгүй. Улмаар 2020.2 сард үйлчилгээний эрхийг хаасан. Иргэний хуулийн 243 болон гэрээнд заасны дагуу хариуцагчаас 2020.1-2 сарын үйлчилгээний төлбөр 83 800, тоног төхөөрөмжийн үнэ 200 00 нэхэх бөгөөд нотариатын зардал 5 000-с татгалзаж байна. Төхөөрөмж нь үндсэн үнэ нь 250 000 төгрөг гэж гэрээнд дээр байгаа юм. 36 сар ашигласан тохиолдолд үнэгүй байх байсан юм. Гэтэл 3 сар л ашигласан байдаг. Гэрээний 1.7.4-т зааснаар 100 хувь үнийг төлөх ёстой боловч бид 200 000-г нэхэж байгаа юм. Төлбөрийн үлдэгдэлгүй бөгөөд гэрээг цуцалсан бол буцааж авах боломжтой боловч төлбөрийн үлдэгдэлтэй байдаг тул буцаах боломжгүй гэв.
Хариуцагч Б.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 200,000 төгрөгийн үнийн дүнтэй төхөөрөмжийг нь буцаан өгнө. Үлдэгдэл 83,800 төгрөгийг нь бэлэн мөнгөөр өгөх хүсэлтэй байна.
83 800 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Төхөөрөмжийг ашиглаагүй. 10-р хороололд байр түрээсэлж байхад үнэгүй тавьж байна гэхээр нь тавиулсан. 2 сар болоод нүүгээд явсан. Төхөөрөмж нь шинээрээ байгаа юм. Одоогийн байранд өөр төхөөрөмж байдаг. Иймд төхөөрөмжийг нь буцааж өгөх гэж очсон боловч буцаан авах боломжгүй гэсэн. Би үнэгүй гэхээр нь тавиулсан. Анх бүрэн тайлбарлаагүй. 36 сар гээд буцааж аваагүй. Урамшуулал зарласан үнэгүй гэсэн тул тавиулсан. Шинээрээ байгаа тул буцааж өгөх хүсэлтэй байна. Төхөөрөмжийг анх үнэггүй гэж хэлсэн бөгөөд үнэтэй гэсэн бол гэрээ байгуулах эсэхээ нягтлах байсан гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “С” ХХК нь ажил үйлчилгээ үзүүлсний төлбөрт 83,800 төгрөг, худалдах худалдан авах гэрээний үүрэгт 200,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 5,000 төгрөг, нийт 288,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд шаардсан 5,000 төгрөгөөс татгалзсан.
Хариуцагч Б.А нь ажил үйлчилгээ үзүүлсний төлбөрт шаардсан 83,800 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн боловч төхөөрөмжийг үнэгүй гэсэн тул 200,000 төгрөг төлөх боломжгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчид 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулсан байна. /хэргийн 5-8 дугаар тал/
Уг гэрээгээр сард 36,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон бөгөөд гэрээний дагуу үйлчилгээ авсан талаар хариуцагч маргаагүй. Иймд зохигчийн маргаангүй үйл баримтыг шүүх дахин нотлох шаардлагагүй.
Улмаар хариуцагч нь үйлчилгээний хөлсөнд 83,800 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хангах үндэслэлтэй.
Харин нэхэмжлэгч нь үйлчилгээний төхөөрөмжийг 250,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон боловч 200,000 төгрөг нэхэмжилж байгаа гэх тайлбараа нотлоогүй. Дээрх гэрээгээр төхөөрөмжийн үнийн талаар тохиролцоогүй байх бөгөөд хариуцагч нь гэрээ байгуулах үед үнэ төлбөргүй гэсэн гэж тайлбарласан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийг хүлээлгэн өгөх, худалдан авагч нь тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээнэ.
Хэрэгт төхөөрөмжийн үнийн талаар тохиролцсон баримтгүй байх тул уг төхөөрөмжийг 250,000 төгрөгөөр худалдсан гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид төхөөрөмжийн үнэнд 200,000 төгрөг шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзах эрхтэй тул 5,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД