2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/167

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Хонгорзул хөтлөн,

улсын яллагч Б.Очгэрэл,

шүүгдэгч ************,

хохирогч байгууллагын төлөөлөгч ************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ************т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2402000000454 дугаартай нэг хавтаст хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 5 дугаар сарын 01-нд Завхан аймагт төрсөн, халх, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “************” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ************ оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:************/, ************.

Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ************ нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “************” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны жилийн эцэс, 2023 оны 1 дүгээр улирлын тайлант хугацаанд “************” ХХК-иас 6 ширхэг падаанаар 618.181.816 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 61.818.179 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч ************ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************ мэдүүлэхдээ “Би зарын дагуу “************” ХХК-тай холбогдож 6 ширхэг падаанаар бараа үйлчилгээ худалдан аваагүй байж авснаар шивэлт хийлгэж татвар төлөхөөс зайлсхийсэн нь үнэн. 61.818.179 төгрөгийг татварт төлнө хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч байгууллагын төлөөлөгч ************ мэдүүлэхдээ “************ын татвар төлсөн гэх баримтыг түүний утаснаас харахад өмнөх жилүүдийн буюу 2020, 2021 оны татвар төлөлтөд хамаарна. Манай татварын байгууллага ************аас 61.818.179 төгрөгийг нэхэмжилж улсыг хохиролгүй болгох санал хүсэлттэй байна.” гэв.

Гурав: Эрүүгийн 2402000000454 дугаартай хэргээс.

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч ************гийн өгсөн: “Миний бие Нийслэлийн Татварын хэлтэст татварын улсын байцаагчаар ажилладаг бөгөөд танайхаас хүргүүлсэн албан бичгийн дагуу Татварын ерөнхий газрын даргын энэ оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01/2643 тоот албан бичгээр Татварын ерөнхий газрын эрсдэлийн удирдлагын газрын татварын улсын байцаагч ************ын хамт энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцохоор болсон байгаа. “************” ХХК, “************” ХХК, “************” ХХК-иуд нь санхүүгийн анхан шатны баримт байхгүй, үйл ажиллагаа явуулдаггүй компаниуд байсан тул бусад аж ахуйн нэгжүүдэд татвар төлөхөөс зайлсхийх боломж олгож НӨАТ-ын хий бичилт хийсэн нь шинжээчийн дүгнэлт, магадалгаагаар тогтоогдсон байна. Шинжээчийн дүгнэлт, магадалгаагаар “************" гэх аж ахуйн нэгжээс “************” ХХК нь 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 6 ширхэг 618.181.816 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр НӨАТ-ын хий бичилт хийж улсын төсөвт төлөх татвараа 61.818.179 төгрөгөөр бууруулсан байна. Иймд дээрх аж ахуйн нэгжийн улсад учруулсан хохирлыг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.************гийн өгсөн: “Тус аж ахуйн нэгжүүд нь манай “************” гэх аж ахуйн нэгжээс НӨАТ-ын баримт бичүүлж авсан бөгөөд нийт үнийн дүнгийн 1-1,5 хувиар тооцуулж бичүүлсэн. Би яг хэдэн төгрөг, хэзээ, хэнээс авсан гэдгээ санахгүй байна. “************” ХХК нь тус аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж бараа материал худалдан борлуулж байгаагүй бөгөөд тус аж ахуйн нэгжүүдэд НӨАТ-ын хий бичилт бичсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.************ын өгсөн: “************” гэх аж ахуйн нэгжээс ************ нь хэд хэдэн аж ахуйн нэгж дээр НӨАТ-ын баримт шивж өгч байсан. Өөрөөр хэлбэл би НӨАТ-ын баримт зарна гэж зар оруулж улмаар зарын дагуу миний ************ дугаарын утас руу холбогдсон аж ахуйн нэгжүүдийг ************ руу явуулахад ************ нь “************” гэх аж ахуйн нэгжээс бараа материал зарж борлуулсан мэтээр НӨАТ-ын баримт шивдэг байсан. Би “************” ХХК-ийн захирал болон нягтлан бодогч нарыг танихгүй урьд өмнө харж байгаагүй. НӨАТ-ын шивэлт хийлгүүлэх аж ахуйн нэгжүүд нь “************” ХХК-тай байгуулсан гэрээ байна уу гэж хэд хэдэн удаа асуухад нь би ************д хэлсэн. Ингээд ************ нь “************” ХХК-ийн тамгатай гэрээг миний цахим хаяг руу явуулж тус “************” ХХК-ийн гүйцэтгэх захирал ************ гэсэн бичиглэл бүхий гэрээг боловсруулан ************гаас ирсэн ************ ХХК-ийн тамгатай гэрээг компьютероор хуулж аван өөрийн  ахуйн нэгжийн тамга нь манай гэрт их олон жил байсан бөгөөд НӨАТ-ын хий бичилт шивүүлэх гэж байгаа аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх зорилгоор зохиомлоор хийсэн гэрээ байгаа юм. Тус гэрээн дээр байгаа М.************ гэх хүнийг би өмнө харж байгаагүй зохиогоод нэр болон гарын үсгийг нь зурсан юм. Би цахим орчинд НӨАТ зарна гэсэн зар байршуулан зарын дагуу холбогдсон иргэн аж ахуйн нэгжүүдээс нийт үнийн дүнгийн 2.5 хувийг авч ************ гэх эмэгтэйн хаан банкны ************, ************ гэх данс руу нийт үнийн дүнгийн 1.5 хувийг шилжүүлдэг байсан. Би НӨАТ-ын хий бичилт бичүүлэх гэж байгаа аж ахуйн нэгжүүдийг олсныхоо хариуд нийт үнийн дүнгийн 1 хувийг авдаг байсан. Тухайн үед эрхэлсэн тодорхой ажилгүй байсан учир олсон мөнгөө бүгдийг нь хувийн хэрэгцээндээ зарцуулсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.************гийн өгсөн: “2022 оны 10 билүү 11 дүгээр сард ширийн нуруунд гэртээ байж байгаад фейсбүүкээр “нөат авна” гэсэн зарын дагуу ************ гэх хаягтай хүнтэй холбогдоход “нөат авах гэсэн юм өөрт чинь байгаа юу” гэж асуухад нь би “байгаа зарна" гэж хэлээд өмнө харилцаж байсан Баясаа гэсэн хаягтай хүнтэйгээ холбогдож, нэг ёсондоо тэр хоёрын дунд би зуучлах маягтай ажил хийсэн юм. Энэ хоёр ч бас яг нэг нэгнийгээ мэдэхгүй байсан ч надаар дамжуулж ажил явж байгааг мэдэж байсан. Тэгээд ************ надаас тамгатай гэрээ нэхээд байхаар нь би Баясаа /************/ гэх хүн рүү “нөгөө хүн гэрээ нэхээд байна” гэж хэлтэл надад цагаан цаасны гол хэсэгт “************” гэсэн нэртэй компанийн тэмдэг дараад над руу сканердаж миний мэйл  хаяг руу явуулсан. Тэгээд би тэрийг шууд ************ руу явуулсан. “************” ХХК нь ************гийн компани, үйл ажиллагаа явуулдаггүй. Тэр компани нь цаасны компани юм шиг байна лээ. Яаж тухайн компанитай танилцсан бэ гэвэл 2022 оны 8 дугаар сард “НӨАТ-ын баримт зарна” гэсэн зарын дагуу холбогдож компаниудад НӨАТ-ын баримт шивүүлдэг байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал)

5. Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 07230018 дугаартай мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 28-54 дэх тал)

6. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 59-89 дэх тал)

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч ************ын өгсөн: “2022 оны 8 сарын үед би “Барс” худалдааны төв дээр наймаагаа хийгээд сууж байхдаа фейсбүүк дээрээс “НӨАТ-ын илүүдэл шивж өгнө” гэсэн зар хараад уг зарын дагуу 88-тай юнителийн дугаар руу холбогдож НӨАТ-ын илүүдэл байвал шивүүлэх гэсэн юм оронд нь би жимс, бараа материал борлуулж болно, би нэлээн их НӨАТ-ын өрөнд орчихсон, өрөө яаж төлөхөө мэдэхгүй байна гэтэл тухайн эрэгтэй манайд НӨАТ-ын илүүдэл нэлээн их байгаа, та авч болно, шивүүлсэн НӨАТ-ын 1,8 хувиар тооцоод төлбөрөө өгчих гэсэн. Тэгээд тухайн эрэгтэй намайг хэдэн сая төгрөгийн НӨАТ авах юм бэ, та эхлээд үнийн дүнгээрээ бодоод мөнгөө шилжүүлчих гэхээр нь би эхлээд НӨАТ-өө шивүүлж байгаад мөнгөө өгье гэсэн. Тэгээд би тухайн хүнд “************” ХХК-ийн нэрийг регистрийн дугаарын хамт мессежээр явуулсан бөгөөд удалгүй манай компани руу миний хэлсэн үнийн дүнгээр “************” ХХК-иас НӨАТ шивэгдэж орж ирсэн. Тэгээд би тухайн хүний явуулсан данс руу шивүүлсэн НӨАТ-ынхөө 1,8 хувиар тооцож төлбөрөө шилжүүлдэг байсан. Тухайн үед ямар данс руу шилжүүлэг хийж байснаа одоо санахгүй байна. Би ямар ч байсан татварт НӨАТ-ын 10 хувиар тооцож төлбөр төлж байхаар хувь хүмүүсээс 1,8 хувиар тооцож НӨАТ шивүүлээд авчихвал болох юм байна гэж бодоод ийм зүйл хийсэн. 2022 онд манай компанид ************ гэх нягтлан гэрээтээр ажилладаг байсан. Гэхдээ манай нягтлан намайг НӨАТ-ын баримт худалдан авч шивүүлсэн талаар мэдээгүй. Би өөрөө л мэддэг байсан. Надад “************” ХХК-тай холбоотой гаргаж өгөх ямар нэгэн баримт байхгүй. Манай “************” ХХК нь “************” ХХК-тай огт хамтран ажиллаж байгаагүй, хуурамч НӨАТ шивүүлсэн. Би мөрдөгчийн магадлагаа болон шинжээчийн гаргасан дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 136-137 дахь тал)

8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 188 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 186 дахь тал), хуулийн этгээдийн дэлгэрэнгүй бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 191 дэх тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

************ нь  “************” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны жилийн эцэс, 2023 оны 1 дүгээр улирлын тайлант хугацаанд “************” ХХК-иас 6 ширхэг падаанаар 618.181.816 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 61,818,179 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс  зайлсхийсэн болох нь:

хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч ************гийн өгсөн: “...************" гэх аж ахуйн нэгжээс “************” ХХК нь 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 6 ширхэг 618.181.816 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр НӨАТ-ын хий бичилт хийж улсын төсөвт төлөх татвараа 61.818.179 төгрөгөөр бууруулсан байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал), гэрч М.************гийн өгсөн: “Тус аж ахуйн нэгжүүд нь манай “************” гэх аж ахуйн нэгжээс НӨАТ-ын баримт бичүүлж авсан бөгөөд нийт үнийн дүнгийн 1-1,5 хувиар тооцуулж бичүүлсэн. Би яг хэдэн төгрөг, хэзээ, хэнээс авсан гэдгээ санахгүй байна. “************” ХХК нь тус аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж бараа материал худалдан борлуулж байгаагүй бөгөөд тус аж ахуйн нэгжүүдэд НӨАТ-ын хий бичилт бичсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал), гэрч Х.************ын өгсөн: “************” гэх аж ахуйн нэгжээс ************ нь хэд хэдэн аж ахуйн нэгж дээр НӨАТ-ын баримт шивж өгч байсан. Өөрөөр хэлбэл би НӨАТ-ын баримт зарна гэж зар оруулж улмаар зарын дагуу миний ************ дугаарын утас руу холбогдсон аж ахуйн нэгжүүдийг ************ руу явуулахад ************ нь “************” гэх аж ахуйн нэгжээс бараа материал зарж борлуулсан мэтээр НӨАТ-ын баримт шивдэг байсан. Би “************” ХХК-ийн захирал болон нягтлан бодогч нарыг танихгүй урьд өмнө харж байгаагүй...нийт үнийн дүнгийн 2.5 хувийг авч ************ гэх эмэгтэйн хаан банкны ************, ************ гэх данс руу нийт үнийн дүнгийн 1.5 хувийг шилжүүлдэг байсан. Би НӨАТ-ын хий бичилт бичүүлэх гэж байгаа аж ахуйн нэгжүүдийг олсныхоо хариуд нийт үнийн дүнгийн 1 хувийг авдаг байсан. Тухайн үед эрхэлсэн тодорхой ажилгүй байсан учир олсон мөнгөө бүгдийг нь хувийн хэрэгцээндээ зарцуулсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал), гэрч Д.************гийн өгсөн: “.../************/ гэх хүн рүү “нөгөө хүн гэрээ нэхээд байна” гэж хэлтэл надад цагаан цаасны гол хэсэгт “************” гэсэн нэртэй компанийн тэмдэг дараад над руу сканердаж миний мэйл хаяг руу явуулсан. Тэгээд би тэрийг шууд ************ руу явуулсан. “************” ХХК нь ************гийн компани, үйл ажиллагаа явуулдаггүй. Тэр компани нь цаасны компани юм шиг байна лээ. Яаж тухайн компанитай танилцсан бэ гэвэл 2022 оны 8 дугаар сард “НӨАТ-ын баримт зарна” гэсэн зарын дагуу холбогдож компаниудад НӨАТ-ын баримт шивүүлдэг байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал), Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 07230018 дугаартай мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 28-54 дэх тал), Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 59-89 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ************ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...би тухайн хүнд “************” ХХК-ийн нэрийг регистрийн дугаарын хамт мессежээр явуулсан бөгөөд удалгүй манай компани руу миний хэлсэн үнийн дүнгээр “************” ХХК-иас НӨАТ шивэгдэж орж ирсэн. Тэгээд би тухайн хүний явуулсан данс руу шивүүлсэн НӨАТ-ынхөө 1,8 хувиар тооцож төлбөрөө шилжүүлдэг байсан. Тухайн үед ямар данс руу шилжүүлэг хийж байснаа одоо санахгүй байна. Би ямар ч байсан татварт НӨАТ-ын 10 хувиар тооцож төлбөр төлж байхаар хувь хүмүүсээс 1,8 хувиар тооцож НӨАТ шивүүлээд авчихвал болох юм байна гэж бодоод ийм зүйл хийсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 136-137 дахь тал)-д давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх хуулийн үндэслэл болно.

Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамж /цаашид "татвар" гэх/-аас бүрдэнэ гэж заасан бөгөөд хууль тогтоомжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улсын болоод орон нутгийн төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ.

Татвар төлөгч нь татвар ногдох зүйл болон татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, түүнтэй холбогдох тооцоо,  мэдээ, тайланг хугацаанд нь Татварын албанд хүргүүлэх үүргийг хүлээнэ.

Хуулиар тогтоосон татвар ногдох орлоготой буюу эд хөрөнгөтэй, эсхүл тодорхой ажил үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, хэн боловч төрд мөнгөн хэлбэрээр татвар заавал төлөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл хүлээлгэх учиртай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг нь мөн хуулийн 18 дугаар бүлэгт заасан “Эдийн засгийн гэмт хэрэгт” хамаарах  бөгөөд уг гэмт хэргийн үндсэн шинжийг “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” үйлдэл байхаар тодорхойлж хуульчилсан байна.

Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн  субъект нь татвар ногдвол зохих орлого, эд хөрөнгөтэй болон ажил үйлчилгээ эрхлэн гүйцэтгэж байгаа, хэрэг хариуцах чадвартай, Монгол улсын иргэн, гадаадын харьяат, аль ч улсын харьяалалгүй хүн, хэн ч байж болох бөгөөд тухайн гэмт хэргийн объектив шинж нь татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээг нуух, тэдгээрийн тоо хэмжээ, үнэлгээг зориуд бууруулан мэдээлэх зэрэг арга хэлбэрээр татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн идэвхтэй үйлдэл байхаас гадна татвар ногдох орлогоо үнэн зөв тодорхойлж өгөхгүй байх, татварыг зохих ёсоор төлөхгүй байх гэсэн гэм буруугийн шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл, эс үйлдэхүйн хэлбэрээр илэрхийлэгдэнэ.

Татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэдэгт албан татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээг татварын албанаас өнгөлөн далдлах буюу данс бүртгэл, тайлан балансад тусгахгүй байх, үндэслэлгүйгээр бусдад шилжүүлэх, хууль бус хэлцлээр халхавчлах, хуурамчаар өглөг үүсгэх, холбогдох баримт бичгийг нууцлах, орлого, эд хөрөнгө, ажил үйлчилгээний тоо, хэмжээ үнийн дүнг нягтлан бодох бүртгэл, тайлан мэдээ, тайлан тэнцэл, орлого, татвар тодорхойлох хуудсанд дутуу мэдээлж татварын хэмжээг багаар тооцох зэргийг ойлгох юм.

Прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдэлд нь “************” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны жилийн эцэс, 2023 оны 1 дүгээр улирлын тайлант хугацаанд “************” ХХК-иас 6 ширхэг падаанаар 618.181.816 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 61,818,179 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд нь тохирсон байна.

Иймд шүүгдэгч ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлж, татвар төлөхөөс зайлсхийсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Тав: Хохирол төлбөрийн талаар.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгчийн нөхөн төлөхөөс зайлсхийсэн нийт татварын дүн  болох 61.818.179 төгрөг нь нийтийн ашиг сонирхолд учирсан гэмт хэргийн хохирол болох бөгөөд шүүгдэгч нь уг татварыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулж улсын орлого буюу Татварын ерөнхий газарт нөхөн төлүүлэх нь зүйтэй.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч ************ыг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Иймд шүүхээс шүүгдэгч ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 06 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс түүний оршин суудаг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй тохиолдолд эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гадагш зорчихгүй байхаар хязгаарлав.

Зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзах учиртай.

Нөгөө талаас хязгаарлалт тогтоосон бүсчлэл нь чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцүүлж чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоох үр дагавартай учир шүүхээс шүүгдэгчийг ажил хөдөлмөр эрхэлж хохирлыг нөхөн төлүүлэх орлого олох боломжийг шүүх харгалзан үзсэн болно.

Энэ хэрэгт  ************ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                  

ТОГТООХ нь:

1. ************ыг “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон, нуусан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 06 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. ************ын зорчих эрхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс түүний оршин суудаг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй тохиолдолд эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гадагш зорчихгүй байхаар хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч ************аас 61.818.179 төгрөг гаргуулж Татварын ерөнхий газарт олгосугай.

7. Хэрэгт ************ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ