| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 195/2025/0060/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/177 |
| Огноо | 2025-01-16 |
| Зүйл хэсэг | 12.2.3., |
| Улсын яллагч | Д.Түмэнжаргал |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн хөтлөн,
улсын яллагч Д.Түмэнжаргал,
шүүгдэгч *************, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг,
бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ************* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000001380 дугаартай 2 хавтаст хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 05-нд Төв аймгийн Архуст суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, “*************” авто засварын газарт ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн *************************тоотод оршин суух хаягтай, урьд нь 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД:НД**************/, **************овогт***********************.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч ************* 2024 оны 9 дүгээр сарын 24-нд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 33 дугаар гудамжинд ******** УЕХ улсын дугаартай “Toyota Premio” загварын тээврийн хэрэгсэл дотор бага насны хүүхэд болох 12 нас 8 сар 13 хоногтой ************** хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ************************-г “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн шинжтэй тодорхой үйлдэл хийж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 02 /хоёр/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *************гийн цагдан хоригдсон 111 /нэг зуун арван нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол, хор уршиг, цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь заалтад зааснаар хэргийн хамт ирүүлсэн “silk” гэх бичиглэл бүхий 2 ширхэг бэлгэвчийг устгаж,
-хяналтын прокурорын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор ************ УЕХ улсын дугаартай, “Toyota Premio” тээврийн хэрэгслийг битүүмжилснийг хүчингүй болгож,
-*************гийн эзэмшлийн Хаан банкны виза карт нэг ширхгийг түүнд буцаан олгосугай.
8. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ