| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2019/01358/И |
| Дугаар | 101/ШШ2019/02186 |
| Огноо | 2019-08-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2019/02186
| 2019 оны 08 сарын 07 өдөр | Дугаар 101/ШШ2019/02186 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А ө сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Б-д холбогдох,
Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 901.032 төгрөг гаргуулах тухай иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, хариуцагч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А ө сууц өмчлөгчдийн холбоо, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангах түүнийг зохион байгуулахад холбооны үйл ажиллагаа чиглэгдсэн бөгөөд тус холбооны үйл ажиллагааны санхүүжилт, зардлыг А ө сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүудийн хурлаар хэлэлцэн баталж, 2014 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн 14/01 тоот тогтоолын хавсралт-1-т зааснаар тооцоход холбооны гишүүн Э.Б нь сард засварын үйл ажиллагаанд 6.078 төгрөг, цэвэрлэгээнд 4.500 төгрөг, жижүүрийн хөлс 3.900 төгрөг, нийтийн эзэмшлийн цахилгааны төлбөрт 900 төгрөг, баримтын үнэ 100 төгрөг, лифтний засвар үйлчилгээ болон лифтчиний цалинд 5.000 төгрөг, нийт 20.478 төгрөгийг холбоонд төлөх ёстой боловч 20******* оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацааны нийт 39 сарын төлбөр 798.642 төгрөгийг төлөөгүй байна. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт зааснаар орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна. А ө сууц өмчлөгчдийн холбооны гишүүн Э.Б нь холбооны бүх гишүүдийн хурлаар баталсан дүрмийг баримтлан, гишүүний үүргээ биелүүлэн өөрийн амьдарч буй орчноо эрүүл аюулгүй, цэвэр байлгахад зарцуулж байгаа төлбөрөө ухамсартай төлөх ёстой байтал өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар 61.310 төгрөгөөр, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар 41.080 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн болно. Иймд А ө сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1/19 тоот тогтоолын дагуу гишүүн Э.Баас 20******* оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх 44 сарын төлбөр 901.032 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд 2010 оны 10 дугаар сараас эхлэн энэ хотхоны сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг бүрэн төлөөд явж байсан. Гүйцэтгэх захирлаар Ч.Ө гэх хүн томилогдохоос өмнөх дарга нь огт ажил хийдэггүй байсан. Орцны цэвэрлэгээ хийдэггүй, машины эд зүйлийн хулгай байнга гардаг, орцонд архичид цуглардаг, орой шөнийн цагаар хамгаалалт байдаггүй байсан. Сууц өмчлөгчдийн холбооны даргад хэлэхээр нэг согтуу өвгөн байдаг байсан. Би ажлаа хийж байгаа гэдэг тайлбар хэлдэг байсан. Цэвэрлэгээ муу, гадаах хог дүүрэн, үйлчлэгчид байнга шаардлага тавьдаг ч цэвэрлэдэггүй. Бид байнга мөнгө төлж байгаа цэвэрлүүлэх эрхтэй гэж хэлдэг байсан. Удаа дараа шаардлага тавиад биелүүлдэггүй учир сүүлдээ мөнгө төлөхөө больсон. Сүүлд Ч.Ө дарга томилогдсон. Манай нөхөр орж уулзсан. Таныг орсноос хойшхи мөнгөө төлье гэсэн боловч нийт мөнгөө авна гэсэн. Харьцаа муутай хүн байдаг. Орж уулзаад төлье, эвлэрье гэхэд огт хүлээж авахгүй, шүүхээр шийдвэрлүүлье гэдэг. Манай байранд архины хамааралтай хүмүүс их байдаг. Өмнөх даргад мөнгөө өгсөн бол архи уугаад дуусах байсан. Би Ч.Ө захирлаас өмнөх хүний мөнгийг төлөхгүй. Үүнээс хойшхи хугацааны төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ө сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Э.Бд холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 901.032 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч анх нэхэмжлэлдээ хариуцагчаар Б.Б-г тодорхойлсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцны өмчлөгчийн талаарх баримтыг үндэслэн Э.Быг хариуцагчаар татаж, хариуцагч Б.Б-т холбогдох шаардлагаасаа татгалзсан болно.
Мөн анх 798.642 төгрөг гаргуулахаар шаардсанаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 61.310 төгрөгөөр, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 41.080 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн болно.
Хариуцагч Э.Б нь сууц өмчлөгчдийн холбооноос үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй учир 2017 оны 09 дүгээр сараас өмнөх хугацааны төлбөрийг төлөхгүй, мөн одоо ч үйлчилгээ хангалттай сайн биш гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж дүгнэв.
Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, *******, *******, *******а, *******б, ******* дугаар байрны оршин суугчдын хурлын тогтоолоор А ө сууц өмчлөгчдийн холбоог байгуулж, Баянзүрх дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлэн, дүүргийн Засаг даргаас 2014 оны 01 дүгээр сарын *******-ны өдөр 96 дугаартай гэрчилгээ олгогджээ /хх-7/.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй гэж тус тус заажээ.
Хариуцагч Э.Б нь нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, 13 дугаар хороолол-2-1, Энхтайваны өргөн чөлөө, байрны тоот хаягт байрлах 60.78 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгч болох нь Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 8/947 тоот лавлагаа, түүнд хавсарган ирүүлсэн архивын баримтуудаар тогтоогдож байна /хх-55-69/.
Иймд хариуцагч нь орон сууцны өмчлөгчийн хувьд, дээр дурдсан хуулийн зохицуулалтын дагуу орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй этгээд юм.
Нэхэмжлэгч нь орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд 20******* оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх 44 сарын хугацааны төлбөрт сард 20.478 төгрөг, нийт 901.032 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.
А ө сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүудийн хурлын 2014 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн 14/01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар сууц өмчлөгчөөс сард төлөх төлбөрийн хэмжээг дараах байдлаар тогтоосон байна. Үүнд: засвар үйлчилгээ 1 м.кв 100 төгрөг, цэвэрлэгээ 1 өрх 4.500 төгрөг, жижүүрийн хөлс 1 өрх 3.900 төгрөг, нийтийн эзэмшлийн цахилгааны төлбөр 1 өрх 900 төгрөг, лифтний засвар үйлчилгээ болон лифтчиний цалин 5.000 төгрөг, В1 давхарт байрлах авто зогсоол 10.000 төгрөг /хх-9-10/.
Нэхэмжлэлд дээрх тооцоогоор хариуцагчийн сард төлбөл зохих төлбөрийг 20.478 төгрөгөөр тооцсон байх ба хариуцагч уг тооцоог шүүхэд маргаагүй.
Хариуцагч нь сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ч.Ө******* 2017 оны 09 дүгээр сард томилогдсоноос хойш оршин суугчдад үзүүлэх үйлчилгээ сайжирсан, үүнээс өмнөх хугацаанд сууц өмчлөгчдийн холбооноос юу ч хийгээгүй, орцонд архичид цуглардаг, орой шөнийн цагаар хамгаалалт байдаггүй, автомашины жижиг эд анги хулгайд алддаг байсан зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг тайлбарыг үгүйсгэж маргаагүйгээс гадна дурдсан хугацаанд 100 гаруй өрх төлбөр төлөхөө больсон байсан, үүнээс 80 гаруй айлын төлбөрийг төлүүлэн тохижилт хийлгэж байгаа, өмнө гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ж*******ыг эрүүгийн журмаар шалгуулж байгаа гэж тайлбарлаж байна.
Шүүх хуралдаанд гаргасан зохигч талуудын тайлбар болон гэрч Ц.Э-н мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан үзээд хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг дор дурдсанаар тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.
Хариуцагч 2017 оны 09 дүгээр сараас хойшхи хугацааны төлбөр төлөхийг маргахгүй байх тул 2017 оны 09 дүгээр сараас 2019 оны 07 дугаар сарыг дуусталх 23 сарын төлбөр 470.994 төгрөгийг /20.478*23сар/ хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.
Мөн 20******* оны 12 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сарыг хүртэл хугацааны төлбөрийн хувьд, дурдсан хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасны дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалттай холбоотой үйлчилгээг хариуцагчид зохих ёсоор үзүүлснээ баримтаар нотлож чадахгүй байх тул энэ хэсгийн төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэв.
Харин дундын өмчлөлийн зүйлийн засварын хөрөнгө нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.4 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгчдийн холбооны санд хуримтлагдан төвлөрөх хөрөнгө тул 20******* оны 12 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сарыг хүртэл хугацааны төлбөрөөс засварын зардалд 127.638 төгрөгийг /6.078*21 сар/ хариуцагчаар төлүүлэх үндэстэй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Э.Баас 20******* оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх 44 сарын хугацааны орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд нийт 598.632 төгрөг /470.994+127.638/ гаргуулж нэхэмжлэгч А ө сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1, 1*******.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Б-аас 598.632 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ө сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс 302.400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.818 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 21.625 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас, хариуцагч Э.Б-аас 18.609 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А ө сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА