| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/0017/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/15 |
| Огноо | 2025-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Алтангэрэл |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.У даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Золбоогоор хөтлүүлэн,
Улсын яллагч М.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Г,
Шүүгдэгч Ч.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар .....н аймгийн ............сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн 2524000000018 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .........оны ....... дугаар сарын .......ны өдөр ..........аймгийн ........ суманд төрсөн, халх, .....настай, .........., ..............боловсролтой, ................мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .........., ..............хүүхдийн хамт ...............аймаг, ...........л сум, ..........баг, Б-*н ......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д овогт Ч-гийн Ц, регистрийн дугаар: И,
Шүүгдэгч Ч.Ц нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-ны өдөрт шилжих шөнө .........н аймаг, ........сум, ............баг, ...............хэсэг, .........тоотод байрлах өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.С*-ийн цээжний баруун доод хэсэгт нэг удаа хутгалж, түүний эрүүл мэндэд цээжний баруун доод хэсэгт шарх үүсгэн хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч Ц.С-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй байна.
Хохирогч Ц.С нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүхэд харилцаа холбооны хэрэгслээр мэдэгдсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
-Шүүгдэгч Ч.Ц нь шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэхдээ: “... Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа....” гэв.
-Улсын яллагч ............. нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-ны өдөрт шилжих шөнө ________ аймаг, ............сум, .........баг, .........хэсэг, .............тоотод байрлах өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ЦС**ийн цээжний баруун доод хэсэгт нэг удаа хутгалж, түүний эрүүл мэндэд цээжний баруун доод хэсэгт шарх үүсгэн хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн. Иймд шүүгдэгчийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгож шийдвэрлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналтай. Шүүгдэгч нь хохирогчид төлөх хохиролгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй. Шүүгдэгч нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.
-Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Г нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.Ц нь улсын яллагчийн дүгнэлтэд дурдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол төлбөрийг төлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагч хүлээн авч шийдвэрлэсэн. Иймд улсын яллагчийн санал болгосон 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг оногдуулж өгөөч, мөн Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь мужаан ажилтай хувиараа хөдөлмөр эрхэлдэг учир торгох ялыг бүрэн төлж барагдуулах боломжтой...” гэв.
Эрүүгийн 2424000000018 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 01-р хуудас/,
- Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 4-8-р хуудас/,
- Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14-р хуудас/,
- Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16-р хуудас/,
- Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 46-р хуудас/,
- Хохирогч Ц.С*йн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн “... Манайх ........... аймаг, ........... сум........... баг, ..........хэсгийн .........тоотод байдаг юм. Манайд 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 18 цагаас 19 цагийн үед Г, Ц нар ирсэн. Тэгээд манай эхнэр Б хоол, цай хийж өгсөн. Тэрний дараагаар манайд Ц, Т, бид нар 2 литрийн хэмжээтэй пиво 2 ширхэг, "Аураг" нэртэй архи уусан. Архи, пиво ууж дуусгасны дараагаар Т, манай эхнэр, бид 3 гэрээс Ц-г хүргэж өгөхөөр гарсан. Ц-нд ирээд гал тогооны өрөөнд "Аураг" гэх нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архийг би, Т, Ц нар уусан. Манай эхнэр архинаас уугаагүй юм. Тухайн архийг талдаа орсныг нь мэдэж байна. Тэгээд би тасарсан байгаа юм. Дараа нь би баруун хавирганы хэсэгт өвдөх шиг болоод байхаар нь зүүн гараараа бариад үзэхэд нойтон байсан. Тэгээд би эмнэлэгт ирснээс хойш буюу шарханд оёдол тавих үед ухаан орсон юм. ...Ц-гийн гэрт байхад би тэнд байсан гэх Ц, Т болон эхнэртэйгээ маргалдсан зүйл байхгүй. Миний биед учирсан гэмтлийг найз Ц нь хутгаар учруулсан юм. Тухайн үед эхнэр, Б, Т нар байсан..." гэсэн мэдүүлэг /хх- ийн 51-52-р хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Д.Ц*ийн Ц-ийн С нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдсэнээр нийт 392,820 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх хүсэлтэй байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-р хуудас/,
- Гэрч Б.Н-гийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн "...2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-ний өдөр шилжих шөнийн 02 цаг 40 минутын үед манай хүү М над руу залгаад "аав Ц, С ах 2 зодолдоод байна" гэхээр нь би эмнэлгийн машинтай гэртээ очсон. Тэгсэн чинь С--ийн биеийн баруун хавирганы хэсэгт цус болсон байхаар нь эмнэлэг рүү аваад явсан. Намайг гэртээ очиход Г, манай нөхөр Ц, С, Б нар архи уучихсан байсан" гэсэн мэдүүлэг /хх- ийн 61-63-р хуудас/,
- Гэрч Ш.Б*нгийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн "...Манайх ...........аймгийн ........сумын тоотод хүүхдүүдийнхээ хамт амьдардаг юм. Тэгээд 2025.01.21-ний 18-19 цагийн хооронд манай гэрт Ц, Г нар ирсэн. Тэгээд би хоол унд хийж өгсөн. Тэд 2-ыг манай гэрт орж ирэхэд гэрт манай нөхөр С ажлаа хийж байсан. Би гэртээ байхад ирсэн. Тэгээд манай гэрт Г, манай нөхөр, Ц нар 2 литрийн хэмжээтэй 2 ширхэг пиво, нэг шил 0.75 литрийн хэмжээтэй Аураг гэх нэртэй архийг тэр 3 хувааж уусан. Тухайн үед би пивоноос нь 2 удаа аяганд хийж өгөхөд нь уусан. Архинаас би уугаагүй юм. Тэгж байтал Ц нь эхнэр залгаад байна гэхээр би утсыг авалдаа гэж хэлсэн. Тэгэхэд Ц нь манай гэрт байгаа талаараа эхнэртээ утсаар хэлсэн. Тэгээд байж байгаад Ц**г би болон манай нөхөр С, Т нар нь гэртээ 2 хүүхдээ үлдээсэн байгаа гэхээр нь явган гэрт нь хүргэж өгсөн. Тэднийд ороод гал тогооны өрөөнд манай нөхөр С, Т, Ц нар Аураг гэх нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архийг хувааж ууж дуусгасан. Тухайн архинаас би уугаагүй. Тэгээд байж байтал гэнэт манай н С, Ц 2 том өрөөнд барилцаад авахаар би салгах гэтэл хүч хүрэхгүй байхаар нь Т+г дуудаж "наад хоёроо салгаач ээ, юунаас болоод барилцаж авчихваа" гэж хэлээд шээс хүрээд байхаар нь нойл руу явсан. Нойлоос гарч ирээд Ц-ийн байшингийн таамбарын хаалгаар ортол өмнөөс манай нөхөр С нь "Ц намайг хутгалчихлаа, шаачихлаа ш дээ" гэж хэлээд таамбар хаалганы өмнө ирсэн. Тэгж хэлээд байж байтал Ц*йн эхнэр нь эмнэлгийн машинтай ирлээ гээд гэр рүүгээ орсон. Тэгээд манай нөхөр С, би, Ц-ийн эхнэр Н нар нь эмнэлгийн машинд суусан. Харин Ц-ийн гэрт Ц, Т нар хоцорсон юм. Тухайн үед бид нарыг эмнэлэг рүү явахад Ц-ийн 2 хүүхэд нь унтчихсан байсан." гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-68-р хуудас/,
- Гэрч Ц.Г-ын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн "...2025 оны 01 дүгээр сарын 22-ны шөнө орой 18-19 цагийн Цийн гэрт Ц бид 2 очсон. Тэдний гэрт очихдоо 2.5л хэмжээтэй боргио пивотой очоод тэрийгээ уусан. Тэгтэл С 0.75л хэмжээтэй "Агар” гэх нэртэй архи задлаад түүнийг уусан. Тэдний гэрт очиход эхнэр 2 хүүхэдтэйгээ дөрвүүлээ сууж байсан. Тухайн үед С эрүүл байсан. Тэгээд бид дөрвүүлээ суугаад тэрийгээ уугаад байж байтал Ц "Нөгөө 2 хүүхэд нь гэртээ хоёулхнаа байгаа. Одоо харанхуй боллоо, шөнө боллоо, бушуухан гэр лүүгээ явъя" гэж яараад гарсан. Тэгээд Ц9*ын гэрт Б, С, Ц бид 4 очсон. Тэдний гэрт 2 хүүхэд нь унтаж байсан. Бид нар үүднийх нь өрөөнд сууцгаагаад архиа уугаад, дуулж хуурдаад, ярьж хөөрөөд, ойр зуурын юмаа яриад сууж байна. Тэгтэл Б гэх найз залгахаар нь гадаа гараад ярьж дуусгаад буцаад орох гэхэд урдаас Б гарч ирэхэд "яасан бэ?” гэж асуухад "энэ 2 чинь зодолдоод байна. Би дийлэхгүй байна, чи салгаач" гэхээр нь гэр рүү ороход том өрөөнд С, Ц зууралдаад байхаар нь би очоод шууд 2 тийш нь салгаад С*ийг гэрээс аваад гартал үүд рүү явж байхад С хэвлий рүүгээ заагаад "хачин оргиод уналаа" гээд байсан: Би тухайн үед баруун гараас нь сугадчихсан явж байсан. Тэгээд хэвлийн зүүн тал, хавирга орчмыг нь үзэхэд зүгээр байхаар нь "За, зүгээр байна” гэхэд явж чадахаа байгаад доошоо суугаад сонин болохоор нь хэвлийн баруун талыг нь гараараа тэмтэрч үзэхэд гар шингэн наалдамхай юм шиг зүйл болохоор нь гэрэл тусгаад үзэхэд хутгалуулсан байдалтай цус гарч байсан. Тэгэхээр нь буцаж гэр рүү нь ороод хаалгаар оруулаад хувцсыг сөхөж үзэхэд цус гарч байснаа тогтсон. Тэгэхээр нь нэг даавуу олоод шарх нь дээр нь дараад байж байхад гаднаас Ц-ын эхнэр Н гаднаас орж ирсэн. Тэгээд эмнэлэг рүү С-ийг тэд нар авч яваад би Ц болон түүний 2 хүүхдийн хараад гэрт нь үлдсэн. Түүнээс яагаад нэгнийгээ хутгалж байгаа юм бэ? яасан юу болсон бэ? гэхэд юу ч санахгүй байна, би яасан юм бэ? гээд намайг загнаад байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Ийм зүйл болсон. Хэрэг гарах үед Ц*ын 2 хүүхэд нь унтаж байсан. С Ц, Б бид дөрвөөс өөр хүн байгаагүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-72-р хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч Ц.М-ийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн “...Би тухайн өдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 21-ний 22-23 цагийн үед гэртээ хоёулхнаа унтаж байхад аав Ц, найз С, С-ийн ахын эхнэр, Г ах нарын хамт гэртээ ирсэн. Тэгээд тэр 4 гал тогооны өрөөнд сууж ярилцаж байсан. Тэгэхэд манай аав ээж рүү залгаад гэртээ ирсэн талаараа утсаар хэлсэн. Тэгээд унтаж байтал шуугилдаад байхаар нь босоод ирсэн чинь С ах, аав 2 гал тогооны өрөөнд муудалцаад байхаар би гал тогооны өрөө рүү ороод ширээн дээр байсан аавын утсыг аваад ээж рүү залгаад аав, С ах хоёр хоорондоо муудалцаад байгаа талаар хэлсэн. Тэгээд би буцаад орондоо орж унтсан. Тэгээд унтаад байж байтал ээжийн хоолой дугарахаар нь сэрсэн. ...Тэгэхэд ээж маань гэрт байсан хүмүүсийг аваад гарах шиг болсон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 75-76-р хуудас/,
- Гэрч Г.Д-гийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн "...Би ******* аймгийн ******* сумын Нэгдсэн эмнэлэгт 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 09 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цаг хүртэл хугацаанд яаралтай түргэн тусламжийн эмчээр гарч ажиллаж байсан. Хамт яаралтай тусламжийн сувилагчаар С-той гарч байсан юм. Тухайн үед үзүүлэгч С нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-ны өдөрт шилжих шөнийн 02 цаг өнгөрч байхад эхнэр Б, найз Н нарын хамт түргэний машинаар эмнэлэгт хүргэгдсэн ирсэн юм. Үзүүлэгч С нь яаралтай тусламжийн өрөөний орон дээр хэвтүүлэхэд баруун талын суганы дунд шугамаар 8, 9 дүгээр хавирганы орчимд 4 см орчим урттай, 3-4 см-ын гүнтэй хатгагдсан шархтай. Шархнаас цус шүүрч гарч байсан. Үзүүлэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлсэн хэрэглэсэн учраас хэлсэн үгийг биелүүлэхгүй байсан. Мэс заслын эмч дуудаж дотор талдаа 2 ширхэг, гадна талдаа 4 ширхэг нийт 6 ширхэг оёдол тавьсан. Тэгээд онош тодруулахаар нарийн мэргэжлийн эмч дуудаж хэвлийн рентген зураг, цээжний рентген зураг, хэвлийн эхо, цусны шинжилгээ зэргийг хийсэн. Хэвлийн, цээжний зураг авалтыг 3 цагийн зайтай үзлэгт хамруулсан. Үзүүлэгчид цус тогтоох, хордлого тайлах, шингэн нөхөх, өвдөлт намдаах зэрэг эм нь эмчилгээгээ хийгдсэн. Тэгээд ажиглах өрөөнд байлгаж байгаад маргааш нь 09 цагт цусны шинжилгээ, хэвлийн эхо давтан хийсэн. Тэгээд ерөнхий мэс заслын тасагтаа 7 хоногоор хэвтэн эмчлүүлэхээр болсон. Тухайн үзүүлэгч хэвтэн эмчлүүлж байхдаа Ц гэх найзындаа Т гэх найзтайгаа хамт 2-3 шил архи уусан гэж хэлсэн. Маргалдаж муудалцсан зүйлгүй болон яг юу болсон талаар мэдэхгүй байна. Зүгээр зүгээр гэж хэлээд байсан. Өөр зүйл хэлээгүй юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-81-р хуудас/,
- Гэрч Б.С-гын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн “...Би ******* аймгийн ******* сумын нэгдсэн эмнэлэгт 2025 оны 01 дүгээр сарын 21-ний 17 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 22-ны 09 цаг хүртэл хугацаанд яаралтай түргэн тусламжийн сувилагчаа гарч ажиллаж байсан. Хамт яаралтай тусламжийн их эмчээр Г.Д гарч байсан юм. Тухайн үед 2025 оны 01 дүгээр сарын 21-ээс 22-ны шилжих шөнийн 02-03 цагийн үед эмнэлэгт үзүүлэгч Ц.С нь эхнэр Б, манай асрагч Н нарын хамт түргэний машинаар хүргэгдсэн ирсэн. Тэгээд их эмчээр гарч байсан эмч Д үзүүлэгч С*-ийг яаралтай тусламжийн өрөөний орон дээр хэвтүүлэхэд баруун талын суганы дунд шугамаар 8, 9 дүгээр хавирганы орчимд 4 см урттай, 3-4 см-ын орчим гүнтэй хутганы шархтай хүргэгдэн ирсэн. Шархнаас цус шүүрч гарч байсан. Үзүүлэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан бөгөөд эмч болон миний хэлсэн үгийг биелүүлэхгүй байсан. Мэс заслын эмч дуудаж тус шархны дотор талдаа 2 ширхэг, гадна талдаа 4 ширхэг нийт 6 ширхэг оёдол тавьсан. Тэгээд онош тодруулахаар нарын мэргэжлийн эмч дуудаж хэвлийн рентген зураг, цээжний рентген зураг, хэвлийн эхо, цусны шинжилгээ зэргийг хийсэн. Тэгээд маргааш нь буюу 2025 оны 01 дүгээр сарын 22-ны 09 цагт үзүүлэгч Санжаадоржийн биеэс цус дахин авч шинжилгээнд хүргүүлсэн. Мөн эхо рентген шинжилгээнд хамруулсан юм. Тухайн үзүүлэгч хэвтэн эмчлүүлж байхдаа Ц гэх найзындаа Т гэх найзтайгаа хамт 2-3 шил архи уусан гэж хэлсэн. Маргалдаж муудалцсан зүйлгүй, үзүүлэгчийн биед үүссэн гэх шархыг хэн юугаар үүсгэсэн талаар асуумжаар юм хэлээгүй бөгөөд мэдэхгүй байна гэсэн. Харин үзүүлэгчийн эхнэр болох Б нь найз Ц нь хутгаар уг шархыг үүсгэсэн гэж нөхөр надад хэлсэн гэж асуумжаар хэлсэн. Тэгэхэд үзүүлэгч би зүгээр, би зүгээр гэж хэлээд гэртэй харъя гэж хэлээд байсан. Өөр зүйл хэлээгүй юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 84-86-р хуудас/,
- ******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн АКТ No3АВ-ТОС0725/067 дугаартай "...1. Ц.Сийн эрүүл мэндэд цээжний баруун доод хэсэгт шарх хохирол тогтоогдлоо. 2. Ц.С-ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь ир ирмэгтэй зүйлийн 1 байх боломжтой шинэ удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. хохирол 3. Ц.С-ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь цаг хугацааны хувьд 2025.01.21-22-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой хохирол хохирол байна. 4. Ц.С-ийн эрүүл мэндэд олон тооны хохирол тогтоогдсонгүй. 5.Ц.С-ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. 6.Ц.С-ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь хутгаар үүсгэгдсэн байх боломжтой хохирол байна. Тухайн учирсан хохирлыг Ц.С нь өөрийн биеэр үүсгэх боломжтой хохирол байна. 7.Өөр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илэрсэнгүй." гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг /хх-ийн 91-р хуудас/,
- ******* аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн АРХ0325/069/ дугаартай “...Ирүүлсэн цус шинжилгээнд тэнцэнэ. 2. Ч.Ц*ын гэх цусанд 1,0 промилли спиртийн зүйл илрэв. 3. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 109-р хуудас/,
- ******* аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ЗАВО125/008 дугаартай “...Шинжлэгдэж буй цагаан цоохор өнгийн куртик, улаан өнгийн футболк, хүрэн өнгийн цамц зэрэгт гэмтэл үүссэн байна. 2. Шинжлэгдэж буй цагаан цоохор өнгийн куртик, улаан өнгийн футболк, хүрэн өнгийн цамц зэрэгт үүссэн гэмтлүүд нь нь шинэ зүсэгдэлт байна. 3. Шинжлэгдэж буй цагаан цоохор өнгийн куртик, улаан өнгийн футболк, хүрэн өнгийн цамц зэрэгт үүссэн гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 114-115-р хуудас/,
-******* аймгийн ******* сумын Нэгдсэн эмнэлэгт иргэн Ц.С эмчлүүлсэн талаарх баримтууд /хх-23-41-р хуудас/,
-Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдалд холбогдох бичгийн нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Ц нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-ны өдөрт шилжих шөнө ..........аймаг, .......сум, ..........баг, .............. хэсэг, ...........тоотод байрлах өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.С*ийн цээжний баруун доод хэсэгт нэг удаа хутгалж, түүний эрүүл мэндэд цээжний баруун доод хэсэгт шарх үүсгэн хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйл баримт хангалттай нотлогдож байна.
Иймд Ч.Ц-ын дээрх үйлдлийг ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Прокуророос шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй юм.
Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлэхдээ шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлэхээр шүүгдэгчтэй тохиролцсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт үйлдэлдээ гэмшиж байгаа байдлыг харгалзан эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр прокурортой тохирсон ял, албадлагын арга хэмжээний хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Түүнчлэн шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй юм.
Мөн энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдах нь зүйтэй байна.
Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Ч-ийн Ц*ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц*ыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц*-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тэмдэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН