Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 26

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Цэнд-Аюуш

     Улсын яллагч: Н.Бадам,

     Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Д.Даваахүү,

     Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч П.Буманзаяа,

     Хохирогч *******, *******, *******

     Шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цог өндөр овогт Ганболдын Сайнбилэг, Боржгон овогт Банчинбазарын Отгонтуяа, Монгол овогт Ванчинбазарын Мөнхбат нарт холбогдох 201718010007 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 0000 оны 10-р сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумд төрсөн, 004 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутагт “Туслах аж ахуй” гэх газарт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Цог өндөр овогт н С-г /РД: РЛ-/,

2. Монгол улсын иргэн, 0000 оны 01-р сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумд төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ачаа вагон хүлээлцэгч кассер мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2-р баг, задгайд “Агьтын хошуу” гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржгон овогт Б-ын О-а /РД: МЙ-/,

3. Монгол улсын иргэн, 0000 оны 10-р сарын 03-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, Овоот хороолол 10-07 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Монгол овогт В-н М-т /РД: МЙ-/.  

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч  ******* нь *******, ******* нартай бүлэглэн шунахай сэдэлтээр 2016 оны 08-р сарын 27-оос 2016 оны 12-р сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд 5 удаагийн үйлдлээр бусдын 8 тооны малыг хулгайлж 4.360.000 төгрөгийн хохирол учруулах,

Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай бүлэглэн шунахай сэдэлтээр 2016 оны 08-р сарын 27-оос 2016 оны 12-р сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд 5 удаагийн үйлдлээр бусдын 8 тооны малыг хулгайлж 4.360.000 төгрөгийн хохирол учруулах,

Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай бүлэглэн шунахай сэдэлтээр 2016 оны 11-р сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг “Агьтын хошуу” гэх газраас иргэн *******гийн 1 тооны адууг хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/                                                                                                                       

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагчийн хүсэлтээр:

1.Хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн 17 хуудас /,

2. Гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,

3. Гэрч *******ы мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/,

4. Гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/,

5. Гэрч ын мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/,

6. Сэлэнгэ аймгийн Орхон сумын үнэлгээний багийн 2017 оны 01-р сарын 18-ны өдрийн 02 дугаартай үнэлгээ тогтоосон акт /хх-ийн 9 хуудас/,

7. Үнэлгээ тогтоосон акттай танилцсан тухай баримт /хх-ийн 10 хуудас/,

8. Хохирогч *******ийн мэдүүлэг /хх-ийн 89-90 хуудас/,

9. Гэрч ын мэдүүлэг /хх-ийн 91 хуудас/,

10. Гэрч ийн мэдүүлэг /хх-ийн 92 хуудас/,

11. Гэрч ийн мэдүүлэг /хх-ийн 93 хуудас/,

12. Сэлэнгэ аймгийн Орхон сумын үнэлгээний багийн 2017 оны 01-р сарын 18-ны өдрийн 3 дугаартай акт /хх-ийн 79 хуудас/,

13. Эд зүйлд үзлэг хийж, түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 85 хуудас/,

14. Сэжигтэн *******ийн мэдүүлэг /хх-ийн 95 хуудас/,

15.  Сэжигтэн гийн мэдүүлэг /хх-ийн 99 хуудас/,

16. Хохирогч ын мэдүүлэг /хх-ийн 110-111 хуудас/

17. Гэрч ийн мэдүүлэг /хх-ийн 112-113 хуудас/,

18. Гэрч ын мэдүүлэг /хх-ийн 114 хуудас/,

19. Сэлэнгэ аймгийн Орхон сумын үнэлгээний комиссын 2017 оны 02-р сарын 03-ны өдрийн 06 дугаартай акт /хх-ийн 107 хуудас/,

20. Оролцогчдын үнэлгээний акттай танилцуулсан тухай баримт /хх-ийн 108 хуудас/,

21. Сэжигтэн *******ийн мэдүүлэг /хх-ийн 117 хуудас/,

22. Хохирогч *******гийн мэдүүлэг /хх-ийн 138 хуудас/,

23. Гэрч ийн мэдүүлэг /хх-ийн 141 хуудас/,

24. Гэрч ын мэдүүлэг /хх-ийн 143 хуудас/,

25. Гэрч ийн мэдүүлэг /хх-ийн 144 хуудас/,

26. Үнэлгээ тогтоосон акт /хх-ийн 133 хуудас/,

27. Өргөмжлөл /хх-ийн 134-135 хуудас/,

28. Сэжигтэн *******ын мэдүүлэг /хх-ийн 153 хуудас/,

29. Хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн 176 хуудас/,

30. Үнэлгээ тогтоосон 5 дугаартай акт /хх-ийн 174 хуудас/,

31. Сэжигтэн *******ийн мэдүүлэг /хх-ийн 179 хуудас/ зэргийг,

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Д.Даваахүүгийн хүсэлтээр:

  1. Үнэлгээ тогтоосон акт /хх-ийн 9 хуудас/,
  2. Гэрч М.Ганболдын мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/,
  3. Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Хөтөл, 1-р багийн Засаг даргын тодорхойлолт, мал тоолуулаагүй талаарх тодорхойлолт /хх-ийн 38-39 хуудас/,
  4. Шүүгдэгч *******ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 хуудас/,
  5. Хохирогч *******ийн мэдүүлэг /хх-ийн 90 хуудас/,
  6. Гэрч ын мэдүүлэг /хх-ийн 91 хуудас/,
  7. Гэрч ийн мэдүүлэг /хх-ийн 92 хуудас/,
  8. Үнэлгээний комиссийн акт /хх-ийн 79 хуудас/ зэргийг,

Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч П.Буманзаяагийн хүсэлтээр:

  1. Гэрч Л.Гантогтохын мэдүүлэг /хх-ийн 142 хуудас/,
  2. Гэрч Бямбадоржийн мэдүүлэг /хх-ийн 146 хуудас/,
  3. Багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 167 хуудас/,

4. *******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 202 хуудас/ зэргийг тус тус уншиж сонсгон шинжлэн судлав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн  Орхон сумын Агьтын хошуу гэх газраас *******ын 2 тооны үхэрийг,

-2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Хар нүдэн гэх газраас *******ийн 1 тооны гүүг,

-*******тай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ын 2 хонь, 2 ямааг,

-*******тай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын Агьтын хошуу гэх газраас *******гийн 1 тооны адууг,

-2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Агьтын хошуу гэх газраас *******ын 1 тооны бярууг тус тус давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, бусадтай бүлэглэн хулгайлж 4.360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч ******* нь 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ын 2 хонь, 2 ямааг *******тэй бүлэглэн, шунахайн сэдэлтээр хулгайлж бусдад 260.000 төгрөгийн хохирол учруулсан,

-*******ийн хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр борлуулсан,

-*******, ******* нарыг хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэргүүдийг,

Шүүгдэгч ******* нь 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын Агьтын хошуу гэх газраас *******гийн 1 тооны адууг *******тэй бүлэглэн, шунахайн сэдэлтээр хулгайлсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

1.Хохирогч  *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 11-р сарын 20-ны үед буюу идэшний үеэр байсан юм. Хэд хоног үхэр мал гээд 2, 3 хоног малаа бүртгэж чадаагүй юм. Манай дүү болох Оргодол миний үхэрийг бүртгээд үзтэл 2 шүдлэн үхэр дутаад байна гэж орой надад хэлсэн. Би өглөө нь ямар сонин юм бэ гээд бүртгээд үзтэл 2 шүдлэн үхэр байхгүй байсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...”,

Би 2016 оны 12 дугаар сард байх Сайхан суманд ирчихсэн манай дүү болох Оргодол Орхон сумд малаа хараад үлдсэн юм. Би өглөө Сайхан сумд ирчихээд орой Орхон сумд очсон чинь 1 бяруу байдаггүй гэж хэлсэн. Тэгэхээр нь бүртгээд үзсэн чинь 1 тооны улаан халзан бяруу байхгүй байсан юм. Би тэгээд дүүгээсээ юу болсон талаар асуухад өглөө үхэрнүүдээ худгаас услаад гаргасан. Хонио эргүүлчихээд үхэрээ бөөгнүүлээд гэртээ хүрээд ирсэн. Үхэр орой ирэхээр нь бүртгэсэн чинь 1 тооны бяруу байхгүй байсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 17, 177 хуудас/,

2. Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах Найс худалдааны төвд нэг лангуун дээрээ сууж байсан... 2016 оны 12-р сард байсан... Отгонтуяа ороод ирсэн нөхөр нь явж байсан. Орж ирээд Отгонтуяа надад нэг үхэрийн хаа байна та авах уу манайх хүүхдийн памперсний мөнгөгүй болчихоод идэшний юмыг зарж байна гэж хэлэхээр нь за за би яахав гэж бодоод мах чинь хаана байгаа юм гэсэн чинь гадаа байгаа гэсэн. Бид гурав хамт гарсан чинь дээлэн дотор нэг юм боочихсон гадаа байсан. Дээлийг нь сөхөөд үзэхэд их өнгө үзэмжтэй мах байсан юм. Би тухайн үед дээлэнд ороочихсон байсан болохоор нь энэ арай хулгайн мах биш биз дээ гэж асуусан чинь Отгонтуяа энэ манай идэшний мах байгаа юм гэхээр нь энэ хоёр сайхан идэш хийсэн байна даа гэж бодоод авчихсан юм. Би өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

3. Гэрч *******ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын дундуур байх би ямар ч байсан Хөтөлд үйлчилгээний төвд Отгонтуяатай таарсан юм. Тэр үед Отгонтуяа өөрийн хүүхэд болох 8 сартай хүүхэдтэйгээ явж байсан. Тэгээд намайг таньдаг болохоор та намайг гэрт хүргээд өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би за гээд Отгонтуяаг хүүхэдтэй нь хамт аваад явсан юм. Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар баг Агьтын хошуу байдаг гэрт нь хүргээд буцаад явах гэсэн чинь Отгонтуяагийн нөхөр Сайнаа би Хөтөл рүү жаахан мах аваад явчихъя гэхээр нь тэг тэг гээд Сайнбилэг, Отгонтуяа хүүхэдтэйгээ миний машин руу үхэрийн хаа, гуя, өвчүүг ачсан. Бид нар яваад Хөтөлд ирээд үйлчилгээний төвийн хажууд Нийгмийн даатгалын гадаа Сайнбилэг, Отгонтуяаг хүүхэдтэй нь мөн ачсан гэх махыг нь буулгаад би харьсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,    

4. Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан идэшний үеэр намайг худаг дээр байх үед ******* ирээд хоёр тооны шүдлэн үхэр алдчихсан байна харсан уу гэж асуухаар нь би хараагүй гэж хэлсэн. Түүний дараа удаагүй нэг тооны бяруу алдчихсан байна харсан уу гэж асууж байсан. Би хараагүй болохоор *******т хараагүй талаар хэлсэн юм... Зүсийг нь бол сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хоёр тооны шүдлэн үхэр, нэг тооны бяруу хайгаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/, 

5. Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Отгонбаяр ахын мал миний мал ер нь хамт байдаг юм. Тэгсэн чинь 2016 оны 11-р сарын 20-оос 25-ны хооронд байх бид хоёр малаа бүртгэсэн чинь Отгонбаяр ахын нэг тооны эр шүдлэн үхэр, нэг тооны эм шүдлэн ингээд хоёр тооны үхэр байхгүй байсан. Тухайн үед бид нар нилээн хайж явсан боловч олдоогүй. Тэгээд хайгаад олдохгүй болохоор дахиад нэг тооны охин бяруу алга болчихсон байсан. Ингээд Отгонбаяр ах малаа бүртгэсэн чинь хоёр тооны үхэр нэг тооны бяруу алга болчихсон байсан... *******т 59 тооны үхэр байдаг. Алдсан гэх хоёр тооны шүдлэн үхэр, нэг тооны бяруу нь ******* ахын эзэмшлийн үхэр байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/,    

6. Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Алтанцоож гэдэг хүний адууг хардаг юм. Тэгсэн 2016 оны 12 дугаар сарын эхээр байх миний хардаг адуунууд бэлчээртээ байсан юм. Би хул халзан байдсаа алдахын өмнөх өдөр адуунуудаа тоолсон чинь бүрэн байсан. Тэгээд бэлчээрт гараад маргааш адуунуудаа очиж тоолсон чинь хул хонгор байдас алга байсан. Тэгэхээр нь тэр хавиараа хайгаад явж байсан чинь Орхоны цагдаа над руу залгаад та адуугаа алдсан уу гэж асууж байсан. Тэгээд намайг ирж уулз гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-р хуудас/,  

7. Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р багт байрлах Бор-Хайрхан хүнсний дэлгүүрт сууж байхад 2016 оны хэдэн сард билээ би сайн мэдэхгүй байна жолооч Магнай гэдэг залуу над дээр ирээд та мах авах уу гэхээр нь би үгүй би авахгүй гэж хэлсэн. Тэгсэн Магнай манай найзын хүүхэд нь өвдөөд мөнгөгүй байгаа юм та махыг нь аваад тус болоод өгөөч гэж хэлэхээр нь харсан чинь нэг жаахан хүүхэд уйлаад байсан. Тэгсэн тэр залуу өөрийн эхнэртэй орж ирээд та энэ махыг авчихаач дээ гэхээр нь би наадах чинь арай хулгайн мах биш биз дээ гэсэн чинь бишээ би гэрээсээ алж ирсэн юм гэсэн. Тэгэхээр нь би за за хэлэн дээр тавь гэсэн чинь 100 гаруй хэл болж байхаар нь 267 000 төгрөг өгөөд худалдаж авсан юм. Би авсан махаа гэрийнхээ хүнсэнд хэрэглэсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-р хуудас/,

8. Гэрч н мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 12-р сарын 10 гаргаад байх Сайнбилэг над руу залгаад хүүхдийн бие өвдөөд байна чи хүрээд ирээч гээд байн байн залгаад байсан болохоор нь би за за маргааш очъё гэж хэлээд гэртээ хоносон юм. Би тэгээд маргааш Сайнбилэгийн гэр лүү өөрийн тээврийн хэрэгсэл болох 05-58 СЭҮ улсын  дугаартай саарал өнгийн соната-6 маркийн тээврийн хэрэгслийг унаад очсон юм. Явсаар байгаад Сайнбилэгийн гэрт нь очиход гэрт нь Сайнбилэг, Отгонтуяа хүүхэдтэйгээ гурвуулаа байсан ба очиход хүүхэд нь уйлаад байсан. Тэгээд за за Сайхан сум явъя гэж хэлсэн чинь нэг мах ачаад явчихъя хүүхдийн бие өвдөөд тариа, эмний мөнгө хэрэгтэй байна ард багажинд махаа ачсан. Тэгээд Сайнбилэг, Отгонтуяа хоёр хүүхэдтэйгээ бид дөрөв явсан юм. Сайхан сумд ирээд Дөмбөн хорооллын Орхончимэг эгчийн дэлгүүр дээр очсон. Би тэгээд үнэхээр хүүхэд нь өвдөөд идэшнийхээ махыг зарах гэж байгаа юм байна даа гээд Орхоо эгчээс та энэ махыг авчих гээд гуйсан чинь үгүй гээд байсан дараа нь Сайнбилэг орж ирээд хүүхэд авъя гэж хэлсэн юм. Тэгээд хэл дээр тавиад бэлэн мөнгө аваад явсан юм. Тэгээд бид нар салаад явцгаасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-р хуудас/,

9. Хохирогч ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Орхон сум Өмхий худаг гэх газар зуншиж байсан юм. Хэрэг явдал болсон гэх өдөр 2016 оны 08-р сард байсан юм. Би тухайн үед Орхон аймагт эмнэлэгт хэвтэж байсан юм. Манай малыг манай хүргэн болох Баасандорж харж үлдсэн юм. Би эмнэлгээс гараад 2016 оны 08-р сарын 24-нд ирэхэд 1 тооны эр хонь, 2 тооны ямаа алдсан гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би 2016 оны 08-р сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм...” гэх мэдүүлэг / хх-ийн 110-р хуудас/,

10. Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 08-р сард буюу хадам аав Бат-Очир нь Орхон аймаг руу эмнэлэгт хэвтэхээр явах үед малыг нь харж үлдсэн юм. Тухайн үед хадам аавын малыг тоолоход 52 ямаа, 32 хонь байсан юм. Тэгээд хэд хоногийн дараа хонь ямаагаа хашчихаад орой унтаад маргааш өглөө нь босоод хартал хашааны хаалгыг уядаг мяндас утас нь зүгээр байсан ба ард нь байх 2 давхарласан төмөр утас нь тасарчихсан хашаа нь онгорхой өмнө орой хийсэн хонь ямаа алга болчихсон байсан. Тэгэхээр нь яасан юм бол гээд ойр орчмоор хайж явсан. Тэгтэл хар замын ард талд байсан юм. Тэгэхээр нь гэрлүүгээ туугаад дүү охин Хонгорзултай бүртгэхэд 2 хонь, 4 ямаа дутаж байсан юм. Тэгэхээр нь ойр орчмын айлуудаар хайж явахад олдоогүй. Хадам аав Бат-Очир хэд хоногийн дараа ирэхээр нь хэлж мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 112-113-р хуудас/,

11. Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 08-р сарын 19-ний орой манайх хонь ямаагаа бүртгээд хашаанд хашиж хаалгыг нь мяндас утсаар уяад гэрт орж амарсан юм. Тэгтэл маргааш өглөө нь босоод хартал хашаанд хашсан мяндас утас нь зүгээр нугасанд байх төмөр утас нь тасарчихсан байсан юм. Тэгээд Баасандорж ах тоолоод үзэхэд хоёр хонь, 4 ямаа дутаж байсан. Тэгэхээр нь ойр хавийн айлуудаар асуутал олдоогүй юм... Манай хоёр тооны хонь, 4 тооны ямаа алга болсон. Гэхдээ сүүлд 2 тооны ямаа буцаад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 114 хуудас/,

12. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 11-р сарын дундуур байх би адуунуудаа тавиад явуулчихсан манай адуунууд бэлчээрт л байгаад байсан юм. Тэгээд хоёр гурав хоногийн дараа барьж аваад бүртгээд үзтэл 1 тооны хээр халтар зүсмийн соёолон үрээ алга болчихсон байсан. Тэгэхээр нь би салж сарниад явчихсан юм байхдаа гээд тэр хавиар хэд хоног хайсан юм. Тэгсэн чинь олдохгүй байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч Мөнхбатад хэлсэн юм... Манайх 90-ээд тооны адуутай...” гэх мэдүүлэг /хх-ийн 138-р хуудас/,

13. Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 11-р сарын дундуур байх манай нөхөр болох Зоригоо адуунуудаа тавиад явуулчихсан гэртээ л байсан юм. Манай адуунууд бэлчээрт л байгаад байсан юм. Тэгээд 2, 3 хоногийн дараа манай нөхөр Зоригоо барьж аваад бүртгээд үзсэн чинь нэг тооны хээр халтар зүсмийн соёолон үрээ алга болчихсон байсан. Тэгэхээр нь бид хоёр салж сарниад явчихсан юм байхдаа гээд тэр хавиар хэд хоног хайсан юм. Тэгсэн чинь олдохгүй байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч Мөнхбатад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 141-р хуудас/,

14. Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би мэдэж байна. Хоёр бил үү гурван сарын өмнө Мөнхбат Сэлэнгэ аймгийн Сайхан сумд манай гэрт ирээд юм яриад сууж байгаад манайх харин махгүй болчихлоо гэсэн чинь Мөнхбат надад мах байна чамд будаа байгаа биз дээ гэхээр нь би хэр их мах юм бэ гэсэн чинь адууны өрөөл гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би за за яахав тэгье гэж хэлсэн. Тэгээд Мөнхбат маргааш нь над дээр адууны өрөөл авчирсан юм. Би гараад хартал өрөөл гэхээр жаахан сонин жижигхэн мах авчирч өгсөн... Би тэрийг нь аваад 50 килограммын 2 шуудай улаан будаа өгөөд махаар нь сольж авсан юм. Тэгээд Мөнхбат будаагаа аваад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 143-р хуудас/,

15. Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Сайнбилэг гэх хүн над руу залгаад Бат-Эрдэнэ ахаа нэг адууны мах Сайхан сум руу оруулаад өгөөч уналгын морь тэжээлгүй болчихсон малын тэжээл авчрах гэсэн юм мөн манай гэр галгүй болчихсон хүүхэд нялх учраас дулаахан байхгүй бол болохгүй гэж хэлээд хөлс мөнгийг чинь өгье гэж хэлсэн. Би тэгээд бодож байгаа за нялх хүүхэдтэй юм гээд Сэлэнгэ аймгийн Сайхан сум Агьтын хошуу гэх газарт гэрт нь очсон юм. Би өөрийнхөө 9-20 УНЗ улсын дугаартай шар өнгийн Пургон маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ очсон чинь нялх хүүхэдтэй эхнэр болон эхнэрийнх нь төрсөн ах, Сайнбилэг 3 байж байсан юм. Тэгээд гэрээс нь адууны гэх нэг туранхай жижиг махыг ачаад Сайнбилэг, эхнэрийнх нь ах бас суугаад бид гурав хөдөлж яваад Орхон сумын 42-р тоочигт байх Завханы айлаас надад нэг хонь авч өгнө гэж байсан. Тэгээд очих гэсэн чинь тэр айл нь нүүчихсэн гэж байсан юм. Тэгээд Сайнбилэг танд өгөх гэж байсан хоньтой айл нь нүүгээд явчихсан байна. Манай гэр лүү явъя гээд эцэг болох Ганболдын гэрт нь очоод 1 тооны борлон, 1 тооны төлөг аваад буцаад Сайхан сумд ирээд гэр хороолол дунд Сайнбилэг болон хамт явж байсан залуу ачсан махыг нь буулгасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 144-р хуудас/,

16. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******ийн өгсөн: “...2016 оны 10 сарын 16-нд адуу алдлаа гэсэн мэдээллийг адуу маллаж байсан Наранбаатараас авсан. Хэд хоногын дараа танай адууг хулгайлсан хүнийг олсон гэж Хөтөлийн цагдаагаас над руу ярьсан. Тэгээд энд мэдүүлэг өгөх гэж ирэхдээ Сайнбилэгтэй уулзахад ингээд хулгайлсан юм гэдгээ хэлсэн. Би залуу хүн байна миний дүү боломжоороо өгчихгүй юу даа гэж хэлсэн. Уг адууг би Увс аймгийн Тэс сумаас 1.500.000 төгрөгөөр ачиж ирсэн. Надад 1 үрээ 1 байдас өгье гэж хэлээд гэрээ хийгээд маргааш нь би мал дээр нь очоод саарал байдас аваад үрээгээ авсан. Тэгсэн чинь дараа нь үрээгээ буцаагаад авсан байсан. Өмгөөлөгч битгий өг толгойгоор нь төлсөн бол болоо биш үү гэж хэлсэн гэж байсан. Би эрүүл мэнд муу байгаа. Өвчин намдаах эм хэрэглээд шүүх хуралдаанд оролцож байна. Би маш их гомдолтой байна. Залуу хүн алдаж болно. Тэр алдаагаа засахын тулд юу ч хийхгүй байгаа...” гэх мэдүүлэг,

17. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******гийн өгсөн: “...2016 оны 11 сарын 10-ны үед халтар үрээгээ Агтын хошуу гэдэг газраас алдсан. Сүүлд нь Сайнбилэгийг авсныг мэдсэн гэв. Хохирлоо төлүүлсэн 07 хонь авсан...” гэх мэдүүлэг,

18.  Шүүхийн хэлэлцүүлэг хохирогч *******ын өгсөн: “...Би 2016 оны 12 сарын 20-ны үеэр 3 тооны үхэр алдсан. Хохирлоо төлүүлсэн. Өөр гомдол санал алга...” гэх мэдүүлэг,

19. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн өгсөн: “...2016 оны 08 сард 3 тооны мал Бат-Очир гэдэг айлаас авсан. 11 сард Зоригоогийн халтар шүдлэн үрээ авсан. Тэгэхэд би байгаагүй юм. Мөнхбат ах л байсан. 12 сард Наранбаатарын адуунд байсан Алтанцоожийн хул хонгор байдсыг авсан. Тэрийгээ авчраад Хөтөлийн Орхоо гээд эгчид аваачиж өгсөн. Энэ хонгор байдасны өмнө Отгонбаяр ахын 1 шүдлэн үхэр, 1 бяруу авсан байсан. Тэрийг авчирч янзлаад 1-ийг нь өөрийнхөө хүнс болгоод 1-ийг нь Хөтөлийн Баянтамир гэдэг эгчид авчирч өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй. Энэ ах нараасаа уучлалт гуйж байна... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ээжийн минь бие муу байгаа. Надад оногдуулах ялыг тэнсэн харгалзаж өгнө үү...” гэх мэдүүлэг,

20. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн: “...2016 оны 11 сарын 10-20-ны үед Сайнбилэгийн очиж 2 хоносон. Эднийх мах шөлгүй болчихсон толгой шийр хуйхлаад байж байсан. Тэгээд 2, 3 хоноод байж байгаад Сайнбилэг мах гаргаж идмээр байна гээд айлын адуу гадаа хөөж ирсэн. Эхний хөөж ирсэн адуу нь манай тэндэхийн Атарболдын адуу байсан. Тэгэхээр нь би явуулчихсан. Тэгсэн чинь ахиж давхиад хонгор азаргатай 20 гаруй тооны адуу хөөж ирсэн. Тэрийг би танихгүй адуу байсан. Бугуйлдах гэж бараг 10-20 минут хөөцөлдөөд би сүүлд нь олс барьж аваад шидсэн чинь нэг туранхайвтар хар үрээ барьж авсан. Би тэр адууг турайнхайвтар юм байна авахаа больё гэсэн чинь Сайнбилэг нэгэнт бариад авсан юм чинь авъя гээд хөтөлж явж адууг нь хөөж явуулчихаад ирээд нөгөө адуугаа янзална гээд өвөлжөө рүү яваад орохоор нь би хүн амьтан ирэх байх гэж айсандаа хамт янзлалцсан. Арьс нэхий махыг нь өвөлжөөний буланд дарж орхичихоод би маргааш нь Хөтөл рүү буцаад яваад өгсөн. 2 морь тэжээх тэжээлтэй хүн байна уу? махаар солино гэхээр нь би энд найзтайгаа яриад найзаасаа 2 шуудай будаа аваад таньдаг машинаа ярьж өгөхөөр нь шар пургонтой очоод махыг нь ачиж авчирч өгсөн. Зоригоо ахад хохирлыг нь бэлэн мөнгөөр төлж хохиролгүй болгосон. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 2 хүүхэд ээжтэйгээ амьдардаг. Ялыг тэнсэн харгалзаж өгнө үү...” гэх мэдүүлэг,

21. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн өгсөн: “...Сайнбилэг 07 сард гэр аваачаад бид 2 тусдаа гарсан байсан. 2016 оны 08 сарын дундуур овооны баяр болох гэж байсан. Сайнбилэг мах янзалъя гэсэн. Бат-Очир ахын хонь манай малтай нийлээд байдаг байсан. Тэгээд оройхон болж байхад Сайнбилэг хонь авчраад хонио гаргасан. Би үхрээ саагаад ороод ирсэн чинь Сайнбилэг 2 хонь гаргачихсан байсан. Би гэдсийг нь арилгасныхаа дараа толгойг нь хараад мэдсэн. Мөнхбат ах манайд очсон байсан. Сайнбилэг манайх махгүй болчихлоо мах гаргана гэхээр нь би хаанаас гаргах гээд байгаа юм гэсэн чинь чи дуугүй байж бай гээд байсан. Орой болж байтал Сайнбилэг морио усална гээд яваад өгсөн. Нэлээн харанхуй болж байхад ирээд байж байгаад буцаад гараад явсан. Яах гээд байгаа юм бэ? гэсэн чинь чамд хамаагүй гэсэн. Нэлээн орой болж байсан болохоор би хүүхдээ аваад унтаад өгсөн. Энэ 2 гадаа юм дугаргаад л яваад байсан. Маргааш өглөө нь мах оруулж ирэхээр нь би юун мах юм бэ? гэтэл энэ 2 мал гаргачихсан байсан. Тэр махыг нь будаанаас өгнө гээд аваад явсан. 12 сард Сайнбилэг намайг төв явчхаад ирсэн чинь Сайнбилэг идэшний мах аавынхаас авчирсан гээд мах гаргачихсан байсан. Хөтөлд махыг нь аваачаад Баянаа гэдэг эгчид зарсан. Бас нэг орой Сайнбилэг наймаа хийж байгаа гээд яриад байсан. Орой гараад явахаар нь би хаачих гэж байгаа юм бэ? гэхэд очиж морио авчирна гээд явсан. Тэгээд нэлээн удаж байгаад ирээд морио авчирсан юм уу? гэсэн чинь авчраагүй наймаа хийж байгаа нэг байдас авчирсан гэж хэлсэн. Тэрийгээ ганцаараа янзлаад маргааш нь найзыгаа дуудаад Хөтөл явна гээд би бас Орхон явах ажилтай болчихоод яваад ирсэн чинь Сайнбилэг зарчихсан байсан... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм зүйлд орооцолдохгүй гэж бодож байна. 2 хүүхэдтэйгээ амьдардаг. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэх мэдүүлэг,

22. Сэлэнгэ аймгийн Орхон сумын үнэлгээний багийн 2017 оны 01-р сарын 18-ны өдрийн 02 дугаартай акт /хх-ийн 9-р хуудас/,

23. Сэлэнгэ аймгийн Орхон сумын үнэлгээний багийн 2017 оны 02-р сарын 03-ны өдрийн 03 дугаартай акт /хх-ийн 79-р хуудас/,

24. Эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 85, 128 хуудас/,

25. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Үнэлгээний комиссын акт 29 /хх-ийн 83 хуудас/,

26. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын үнэлгээний комиссын 2017 оны 02-р сарын 03-ны өдрийн 06 дугаартай акт /хх-ийн 107-р хуудас/,

27. Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 87-88 хуудас/,

28. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын үнэлгээний комиссын 2017 оны 02-р сарын 22-ны өдрийн 27 дугаартай акт /хх-ийн 133-р хуудас/,

29. Сэлэнгэ аймгийн Орхон сумын үнэлгээний багийн 2017 оны 01-р сарын 18-ны өдрийн 05 дугаартай акт /хх-ийн 174-р хуудас/,

30. Хэрэг зөрчлийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 67-68, 127 хуудас/,

31. Орхон сум 2-р баг айлын өвөлжөөнд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 69-70 хуудас/,

32. Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 72, 86, 129 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд зүйлчлэл тохирсон байна.

Харин шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйтэй боловч 5 удаагийн хулгайн үйлдэлд бүлэглэн гүйцэтгэсэн гэж яллаж байгаа нь үндэслэлгүй тул зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь *******ийн хулгайлсан 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч *******ын 2 тооны үхэрийг, 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хохирогч *******ын 1 тооны бярууг, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр *******ийн 1 тооны гүүг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр борлуулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасан,

2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч *******ын 2 тооны үхэрийг, 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хохирогч *******ын 1 тооны бярууг, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр *******ийн 1 тооны гүүг шүүгдэгч ******* нь давтан үйлдлээр хулгайлсан, 2016 оны  11 дүгээр сарын 12-ны өдөр *******гийн 1 тооны адууг шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна гэж үзэж тус тус зүйлчлэлийг өөрчилж,

2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ын 2 хонь, 2 ямааг шүүгдэгч *******тэй бүлэглэн хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч “******* 5 удаагийн хулгайн үйлдэлд ямар нэгэн оролцоо байхгүй. Харин гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр борлуулсан, *******, ******* нарыг  хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэргүүдийг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар зүйлчлэлийг өөрчилж, хэргийг хэрэгсэхгүй болгож, ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн саналыг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн “******* хулгайн гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгээгүй” гэдэг саналыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хохирогч ын хонь, ямааг өөрийн хонь ямаанд нийлсэн байгааг мэдсээр байж бүлэглэн 2 хонь, 2 ямааг нядалж өөрийн хэрэгцээндээ хэрэглэсэн нь хохирогч ын: “...Манайх болон Сайнбилэгийн хонь ямаанууд хоорондоо өөр байсан. Манай хонь бөгсөн дээрээ улаан будагтай, ямаа эврэн дээрээ цэнхэр өнгийн будагтай байгаа юм. ******* манай хонь ямааг сайн мэднэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 110-111 хуудас/,

Шүүгдэгч *******ийн: “...Отгонтуяа бид хоёр өглөө 08 цагийн үед хонь алж идэх гээд байж байсан. Тэгээд цуг байж байгаад хонь барьж авах гээд хонь, ямаа дундаасаа 2 төлөг, 2 борлон барьж авсан юм. Барьж авсан 2 төлөг, 2 борлонг би янзлаад Отгонтуяа гэдсийг нь цэвэрлэсэн юм... Тухайн үед тэр айлын хонь ямаа манай хонь ямаатай нийлчихсэн байсан. Бид хоёр Бат-Очир гуайд хэлээгүй арьсыг нь бүүр хол аваачаад хаячихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 117 хуудас/,

Шүүгдэгч *******гийн: “...Манай хонинууд манай гэрийн урд талд байдаг увс гаралтай хүний хонинуудтай  нийлээд байдаг юм. Тэгсэн чинь нэг өдөр манайх махгүй болчихоод мал алж идье гэж ярьсан юм. Тэгээд гурван тооны хонь янзалж  алаад гэрийнхээ хүнсэнд хэрэглэсэн....” гэх мэдүүлэг /хх-121 хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн *******, ******* нарын, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн *******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч *******, ******* нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг, шүүгдэгч *******г анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн хохирогч болох нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Хохирогч би Сайнбилэгээс хохирлоо бүрэн барагдуулж авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Би шүүх хуралд биеэр оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хурал хийхэд татгалзах зүйлгүй болно...” гэх хүсэлт,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******гийн өгсөн: “...2016 оны 11 сарын 10-ны үед халтар үрээгээ Агтын хошуу гэдэг газраас алдсан. Сүүлд нь Сайнбилэгийг авсныг мэдсэн гэв. Хохирлоо төлүүлсэн 07 хонь авсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч ******* шүүхэд гаргасан: “...Хохирогч ******* би шүүгдэгч *******, ******* нараас хохирлоо нөхөн төлүүлж авсан болно. *******, ******* нараас одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохыг тодорхойлов...” гэх тодорхойлолт,

Шүүгдэгч *******, ******* нарын хохирол нөхөн төлөх талаар тохиролцохдоо: “....иргэн Алтанцоожийн 1 тооны адууны хохиролд 1 байдас өгсөн. Одоо урьд нь хэлэлцэн тохиролцсоны дагуу 1 тооны үрээг 2017 оны 07 сард багтаан хохирогчид хүлээлгэн өгч хохирлыг бүрэн барагдуулна...” гэсэн баримт зэргээр шүүгдэгч нар нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь бага насны хүүхэдтэй буюу 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүүтэй бөгөөд хүү нь 1 настай болох нь Отгонтуяа овогтой Дамдиндоржийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 56 хуудас/

Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр *******ийн хулгайлсан малын махыг борлуулсан, шүүгдэгч *******, ******* нарыг хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул түүнийг эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч *******тэй бүлэглэн, шунахайн сэдэлтээр бусдын 4 тооны бог малыг хулгайлан 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бага насны буюу 01 настай хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар түүнд оногдуулсан 02 жил 01 хоногийн ялыг 01 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ийг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр бусдын малыг хулгайлж бага бус хэмжээний /4.360.000/ хохирол учруулсан гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, гэм хорыг арилгасан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан түүнд оногдуулсан 03 жилийн хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзаж,

Шүүгдэгч *******ыг бусадтай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, бусдын малыг хулгайлж бага бус хэмжээний хохирол /1.500.000/ учруулсан гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, гэм хорыг арилгасан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан түүнд оногдуулсан 02 жил 01 сарын хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******, ******* нар нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хүрэн зүсмийн морийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн унаа хөсгийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана гэж заасан байх тул *******ын өмчлөлийн хүрэн зүсмийн морийг хурааж улсын орлого болгох нь үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн *******ын 1 тооны хүрэн зүсмийн морийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хул, хар халтар зүсмийн адууны 2 ширхэг ширийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, *******ийн эзэмшлийн  цэнхэр өнгийн ремен хазаар, 2 ширхэг дөрөө, шар өнгийн тоногтой эмээл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *******т буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч *******г *******, ******* нартай бүлэглэн шунахай сэдэлтээр, 5 удаагийн үйлдлээр бусдын 8 тооны малыг хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг

*******ын 3 тооны үхэр, *******ийн 1 тооны адуу зэргийг хулгайлсан гэх үйлдлүүдийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг борлуулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 болгож,

*******гийн 1 тооны адуу, *******ын 3 тооны үхэр, *******ийн 1 тооны адууг *******, ******* нар бүлэглэн хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 246.1 болгож тус тус зүйлчлэлийг өөрчилсүгэй.  

2. Шүүгдэгч Боржгон овогт Б-н О-г гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр борлуулсан, хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй, бусадтай бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Цог өндөр овогт Г-н С-г бусадтай бүлэглэн давтан үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Монгол овогт Ванчинбазары-н -г бусадтай бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулсан гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр борлуулсан буюу Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй буюу 246 дугаар зүйлийн 246.1-т заасан гэмт хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.  

            4. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ийг эд хөрөнгө хураахгүйгээр 03 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ыг эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 02 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******т оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******ад оногдуулсан 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар шүүгдэгч *******д  оногдуулсан 02 жил 01 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд ялтанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасагт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзаж, шүүгдэгч *******ад оногдуулсан 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасагт даалгасугай.  

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-т зааснаар хянан харгалзсан буюу ял хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн буюу захиргааны зөрчил гарган шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг шүүгдэгч *******, ******* нарт анхааруулсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.4 дэх хэсэгт зааснаар хул, хар халтар зүсмийн адууны 2 ширхэг ширийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, *******ийн эзэмшлийн  цэнхэр өнгийн ремен хазаар, 2 ширхэг дөрөө, шар өнгийн тоногтой эмээл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *******т буцаан олгосугай.

10. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн *******ын 1 тооны хүрэн зүсмийн морийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хүрэн зүсмийн морийг улсын орлого болгосугай.

12 Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

13. Шүүгдэгч нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

15. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

16.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.