| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 311/2025/0017/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/20 |
| Огноо | 2025-02-21 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | О.Билгүүндаш |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум ын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, улсын яллагч О.Билгүүндаш, шүүгдэгч Д.*******, В.*******, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******, В.******* нарт холбогдох 2523000*******002 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, , боловсролтой, , , ам бүл , , ийн хамт ******* аймгийн сумын багийн, лын хэсгийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт -ын ******* (РД: ИФ83**************3)
Монгол Улсын иргэн, оны ******* дугаар сарын -ны өдөр ******* аймгийн ******* сумын багт төрсөн, 0 настай, , боловсролтой, , , ам бүл , ******* аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт гийн ******* (РД: ИФ85*******2)
Шүүгдэгч Д.*******, В.******* нар бүлэглэн 2 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “Улаагчны хар нуур” гэдэг газраас зөвшөөрөлгүйгээр, тор тавьж 285 ширхэг Зарам загас агнасан гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар: Прокуророос шүүгдэгч Д.*******, В.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарна гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
.Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Д.*******, В.******* нар бүлэглэн 2 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “Улаагчны хар нуур”-аас зөвшөөрөлгүйгээр нуурын мөс цоолон тор тавьж 285 ширхэг “Зарам” нэртэй загас агнасан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.гийн “...Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас намайг энэ хэрэгт байгууллага төлөөлөн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролц гэж томилсон. Монгол Улсын Их хурлын 200 оны 0 дүгээр сарын -ний өдрийн 0 тоот тогтоолоор ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “Улаагчны хар нуур” нь бүхэлдээ хамаарч нийт 253.8 га талбайг хамруулан Байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан. Тэгээд Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 20 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/38 дугаар тушаалаар Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулж өгсөн юм. Иргэн В.*******, Д.******* нар нь зохих зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгаас загас агнасан гэх хэрэгт би Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааг төлөөлөн оролцож байгаа тул байгаль экологид учруулсан хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Буруутай этгээдүүд нь байгаль экологид учруулсан хохирлоо төлчих юм бол гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгч Д.*******, В.******* нарыг Улаагчны хар нуураас загас агнасан талаараа шууд тусган мэдүүлсэн гэрч Х.гын “...нууран дээр гэрэл гараад байхаар нь очиход Б.*******, Д. ******* нар тор тавьчихсан загас барьж байсан. Тэгээд бид нарыг дөнгөж очоод удаагүй байхад 2 цагдаа ирээд Б.*******, Д.******* нарын барьсан загасыг хурааж аваад явсан юм. ...2 оны 2 дугаар сарын 07-ны шөнө Б.*******, Д.******* нар нь Улаагчны хар нуурын мөс цоолж тор тавьсан байсан бөгөөд тороо татаж загас бариад байж байсан юм. Тэр шөнө тэр хоёрын барьсан загасыг цагдаа нар тоолж хурааж авахад 280 орчим загас байсан. Яг тоог нь тодорхой санахгүй байна. ...зөвшөөрөл байгаагүй болохоор цагдаа нар ирж загасыг нь хураасан гэж бодож байна...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Д.ийн “...2 оны 2 дугаар сарын 07-ны орой болчихоор нь Улаагчны хар нуур дээр очиж айлд хоноё гэж ярилцаад харанхуй болж байхад нуур дээр очиход Б.*******, Д.******* нар тор тавьчихсан загас барьж байсан. Тэгээд тэр хоёртой хамт хонохоор ярилцаад байж байтал 2 цагдаа ирээд Б.*******, Д.******* нарын барьсан загасыг хурааж аваад явсан. ...Б.*******, Д.******* нар нь Улаагчны хар нуурын мөс цоолж тор тавьсан тороо татаж загас бариад байж байсан юм...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Н.ийн “...Бид гурав харанхуй болж байхад нуурын мөсөн дээр гарсан нэг гэрэл гарахаар нь явж очиход манай нутгийн Б.*******, Д.******* нар нуурын мөсийг цоолж тор тавьчихсан байсан бөгөөд тавьсан тороо татаж загас барьж байсан бөгөөд тэгээд бид нар уулзаад байж байхад 2 цагдаа ирээд загас барьсан байна гээд тэр хоёрыг барьсан загас, торыг нь тоолж хурааж авсан. ...миний санаж байгаагаар цагдаа нар ирээд загасыг тоолж авахдаа 200 гаран загас байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгч Д.*******, В.******* нарын агнасан загас буюу Зарам /Пельд/ нэртэй ба түүний үйлдлийн улмаас байгаль экологид 8,09,000 /найман сая ерэн дөрвөн мянга/ төгрөгийн бодит хохирол учирсан нь 2 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай “...Улсын их хурлын 200 оны 0 дүгээр сарын -ний өдрийн 0 дугаар тогтоолоор байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор ******* аймгийн Сантмаргац, Цэцэн-Уул, *******мандал, ******* сумдын нутгийн зарим хэсэг болох Улаагчны хар нуур орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авсан. 2.ШУА-Биологийн хүрээлэнгийн Гидробиологийн лабораторийн гаргасан 23 оны судалгаа, Монгол орны загасны лавлахаар Улаагчны хар нуурт Зарам буюу Пельд /Coregonus peled/ зүйлийн загас байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн 285 ширхэг загас нь нуруу зэрэг бараан, хажуу мөнгөлөг, гэдэс цагаан, бие өндөр, босоо. Толгойн ар хэсгээс шууд өргөссөн. Ам тэгш, хоншоор нь доод эрүүнээсээ урт, нурууны сэлүүрийн ард өөхөн сэлүүртэй байгаа шинжээрээ цагаан загасны төрлийн Зарам буюу пельд /Coregonus peled загас байна. . Зарам буюу Пельд /Coregonus peled/ зүйлийн загас нь Монгол Улсын амьтны тухай хуульд зааснаар нэн ховор амьтны жагсаалт, Засгийн газрын ховор амьтны жагсаалт буюу 7 дугаар тогтоолд ороогүй, загасны нэг төрөл зүйл юм. 5. Амьтны тухай хуулийн 2 дугаар бүлгийн 9 дүгээр зүйлийн 9.2. дахь хэсэгт заасны дагуу Зарам загасыг жил бүрийн 9 дүгээр сарын *******-ны өдрөөс дараа оны 0 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд барихыг хориглоно. Тухайн загасыг хэзээ хаанаас хэрхэн барьсныг тогтоох боломжгүй байна. .Монгол Улсын Засгийн Газрын 23 оны 07 дугаар сарын *******-ны өдрийн 20 дугаартай амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай тогтоолын 0 дүгээр хавсралтын 3.0-т зааснаар Зарам буюу Пельд /Coregonus peled/ зүйлийн загас нь 2800 төгрөг байна. Шинжилгээнд ирүүлсэн нийт 285 ширхэг загасны экологи эдийн засгийн үнэлгээ нь 285х2800=809000 /найман ерэн дөрвөн мянга/-н төгрөг болж байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9..2 дахь хэсгийн дагуу амьтны аймагт учруулсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэсний дагуу 809000x2=88000 /арван зургаан сая нэг зуун наян найман мянга/-н төгрөг болж байна...” гэсэн дүгнэлтээр, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Амьтны тухай хуулийн дүгээр зүйлийн . дэх хэсгийн ..-д “амьтан” гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн -д заасныг ойлгоно гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн -д “амьтан” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан ...загас... хамаарна” гэж зааснаар шүүгдэгч Д.*******, В.******* нарын агнасан 285 ширхэг Зарам загас нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох “амьтан” гэсэн ойлголтод хамаарч байна.
Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн 9.2.-д “зарам загасыг жил бүрийн 09 дүгээр сарын *******-ны өдрөөс дараа оны 0 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл” хугацаанд агнахыг хориглосон байна.
Шүүгдэгч Д.*******, В.******* нарын загас агнасан газар нь ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр байрлах Улаагчны хар нуур ба тус нуур улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагт оршдог болох нь Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 23 оны 0 дүгээр сарын 2-ны өдрийн 0 дугаартай “******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “Улаагчны хар нуур” гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болно” гэсэн албан бичиг, тус албан бичгийн хавсралтаар,
Түүнчлэн шүүгдэгч нарын загас агнасан гэх ******* аймгийн ******* сумын Улаагчны хар нуур гэх газрыг Монгол Улсын Их Хурлын 200 оны 0 дүгээр сарын -ний өдрийн 0 дугаартай тогтоолоор байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч, хилийн заагийг тогтоожээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн дэх хэсэгт “Байгалийн цогцолборт газарт энэ хуулийн 2 дугаар зүйлийн -8, -т заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж, мөн хуулийн 2 дугаар зүйлийн 3-д “...энэ хуулийн дүгээр зүйлийн -т зааснаас өөр зориулалтаар ан амьтан агнах, барих, зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Д.*******, В.******* нар нь хуулийн дээрх заалтыг зөрчиж Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг амьтны аймагт халдаж, зохих зөвшөөрөлгүйгээр хориглосон хугацаанд хууль бусаар улсын тусгай хамгаалалтай газраас загасыг агнасан байна.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд “...улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан...” гэж тодорхойлсон ба шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан” гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Д.*******, В.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол тооцсон талаар:
Монгол Улсын Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97., 50 дугаар зүйлийн 50., Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн дэх хэсгийн 2-т зааснаар хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэх үүрэгтэй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн дэх хэсгийн 2-т “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр тогтоосон байх тул шүүгдэгч нарын амьтны аймагт учруулсан хохирол 8,09,000 /найман сая ерэн дөрвөн мянга/ төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг нийт 8,09,000х2= ,88,000 /арван зургаан сая нэг зуун наян найман мянга/ төгрөгийг шүүгдэгч Д.*******, В.******* нараас гаргуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.*******, В.******* нар гэм хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг болох ,88,000 /арван зургаан сая нэг зуун наян найман мянга/ төгрөгөөс 2,000,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон тул хасаж /,88,000-2,000,000/=,88,000 төгрөгийг гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч Д.*******, В.******* нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хангагджээ.
Шүүгдэгч Д.*******, В.******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан буюу хууль бус ан агнах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир тэдэнд Эрүүгийн хуулийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Д.*******, В.******* нарт Эрүүгийн хуулийн 5. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7. дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.*******, В.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, нөхөн төлбөрийг төлөхөө илэрхийлсэн, зарим хохирлоос төлсөн байдлыг харгалзан үзэж тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн дэх хэсгийн .-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Д.*******, В.******* нарыг тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах албадлагын арга хэмжээг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.-д зааснаар шүүгдэгч Д.*******, В.******* нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан /нэг/ жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Д.*******, В.******* нарын гэмт хэрэг үйлдэж олсон 285 ширхэг Зарам нэртэй загасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож, загас барих зориулалт бүхий тор 0 /арав/ ширхгийг цаашид ашиглах боломжгүй тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг ******* аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дэргэдэх эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.*******, В.******* нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7. дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 3.8 дугаар зүйлийн дэх хэсгийн ., .2, .5, ., .7, .8, 3.8 дугаар зүйлийн , 5 дахь хэсэг, 3.0 дугаар зүйлийн 3, дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
.Шүүгдэгч овогт -ын *******, овогт гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн дэх хэсгийн .-д заасныг баримтлан шүүгдэгч Д.*******, В.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.*******, В.******* нарыг тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
. Эрүүгийн хуулийн 7. дүгээр зүйлийн ,5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.*******, В.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.-д зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан /нэг/ жилийн хугацаанд шүүгдэгч Д.*******, В.******* нарт хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
.Монгол Улсын Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97., 50 дугаар зүйлийн 50. дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн дэх хэсгийн 2-т, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Д.*******, В.******* нараас нийт ,88,000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
7.Шүүгдэгч Д.*******, В.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Д.*******, В.******* нарын гэмт хэрэг үйлдэж олсон 285 ширхэг Зарам нэртэй загасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож, загас барих зориулалт бүхий тор 0 /арав/ ширхгийг цаашид ашиглах боломжгүй тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг ******* аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дэргэдэх эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
9.Шүүгдэгч Д.*******, В.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
0.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7. дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хоногийн дотор ******* аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА