Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2017/00839

 

^ 2017 оны 03 сарын 23 өдөр Дугаар 181/ШШ2017/00839 Улаанбаатар хот

г МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс-1

Сүхбаатар дүүргийн Иргэний хзргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... дүүргийн 0 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 0000, Т төв 000 тоотод байрлах, 000000 тоот регистрийн дугаартай Э ХХК-ийн нэхэмжпэлтэй,

Хариуцагч: ... дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, ... гудамж, 00 дүгээр байр, 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эмэгтэй, 00000000 тоот регистрийн дугаартай, С овогт Г.Г-т холбогдох

Зуучлалын гэрээний үүргийн биелэлтэд 3.600.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжпэгч Э ХХК-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Ж.С, Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ө шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага болон түүний итгэмжпэгдсэн төлөөлөгч Ж.С, Ц.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г нь 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 01539 тоот Зуучлах онцгой эрхийн гэрээ байгуулж өөрийн 4 өрөө байрыг худалдахад зуучлалын үйлчилгээ авах болсон. Үүний дараа ... дүүргийн 0 дүгээр хороо, 0 дүгээр 0 мянгатын 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах В гэх хаягтай байрыг түрээслэхэд зуучлаад өгөөч гэсэн хүсэлт гаргаж гэрээнд тусгуулсан. Үүний дагуу Э ХХК нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу түүний ашиг сонирхолын дагуу хэлцэл хийх этгээдтэй холбож егөх, зуучлалын үйлчилгээг үзүүлсэн. Байрыг зарах, ажлын байрыг түрээслэхийн тулд бүх зарын сонин сайтуудаар зураг бүхий зарыг тавьж Щ зарын дагуу холбогдсон хүмүүст олон удаа байрыг үзүүлэхээр очиж байсан Үүний үр дүнд уг байрыг О ХХК-д үзүүлж хэд хэдэн удаагийн уулзалт хийж түрээслэхээр тохирсон 2015 оны 04 дүгээр сарын 13-нд уулзалт хийхдээ тэмдэглэл үйлдэж, Г.Г болон О ХХК-ийн төлөөлөгч менежер н.О нараар гарын үсэг зуруулсан. Г.Г болон О ХХК-ийн төлөөлөгч нар түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд үүний дараа зуучлалын хөлсөө авахыг хүссэн боловч бидний хөлсийг өгөхгүй байсан. Бид энэ хүний төлөө гэрээнд заасны дагуу ажиллагаа хийсэн байхад хөлсөө төлөхгүй байгаа нь шударга бус явдал бөгөөд үнэгүй үйлчилгээ гэж хаа ч байхгүй. Бид зуучлалын хелсөөрөө ажилчдаа цалинжуулж, оффиссийн түрээсээ төлдөг. Гэтэл энэ явдлаас болж манай реалторууд цалин хөлсөө авч чадахгүй хохирч байна. Иймд зуучлалын гэрээнд заасны дагуу байр түрээслэсэн зуучлалын хөлс 2.400.000 төгрөг, гэрээний 8 дугаар зүйлийн 8.5-д заасны дагуу алданги 1.200.000 төгрөг / нийт 3.600.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. О ХХК нь ^ Г.Г-тэй байгуулсан түрээсийн гэрээгээ 2015 оны 10 дугаар сарын 01-нээр тасалбар болгож цуцлахаар албан бичиг өгснийг үндэслэж, түрээсийн төлбөрийг 4 сар 17 хоногоор тооцож байна. Зуучлалын гэрээн дээр нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний төлбөр авна гэдэг тохиролцоо байгаа ба харин нэг жилээс доош хугацаатай байвал 60 хувиар тооцох жишгийг баримталж, 1.826.666 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Зуучлалын гэрээний 8.5 дахь заалтад хоног тутамд 0.3 хувийн алданги төлөхөөр заасан ба 4 сар 17 хоногийн /137/ хугацаа хэтэрсэн алдангийг 0.3 хувиар бодож, 750.759 төгрөг нийт 2.577 425 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие тухайн үед ... дүүрэгт байрлах орон сууцаа худалдахаар Э ХХК-д хандсан. Энэ гэрээнд заасан үүргээ Э ХХК биелүүлж чадаагүй тул уг гэрээг 2015 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болгосон юм. Үүний дараа буюу 2015 оны 04 дүгээр сарын 05-нд тус компанид дахин хандаж ... дүүргийн 0 дүгээр хороо, 0 дүгээр 0 мянгатын 0 дүгээр байрны 0 тоот 100,5 м.кв талбайтай ажпын байрыг түрээслэхэд зуучлуулахаар хандсан. Э ХХК нь танай ажлын байрыг сонирхож байгаа О ХХК-ийг оллоо та нарыг уулзуулъя гэсэн. Нэхэмжлэлд дурдсанаар О ХХК-ийн 4 менежер н.О-тэй зуучлагч уулзуулж түрээсийн гурвалсан гэрээ байгуулахаар О ХХК-ийн байранд зуучлагч компаний 2 реалтор болон О ХХК-ийн хуулийн зөвлөхтэй ярихад О ХХК-ийн хуулийн зөвлөхийн зүгээс ямар нэг байдлаар тусгаагүй гэрээ нь хууль зүйн үндэслэл муутай байснаас үүдэн О ХХК-ийн хуулийн зөвлөх шүүмжилж ингэж та нарыг ямар ч үүрэг хүлээхгүйгээр энэ гэрээнд оролцуулах шаардлага алга, бид түрээслэгчтэй шууд харьцах болно гээд гаргасан. Би зуучлагч тал түрээслүүлэгч миний эрх ашгийг хамгаалж оролцох ёстой, миний үл хөдлөх хөрөнгийн бүрэн бүтэн байдал түрээслэгч талын зүгээс гүрээсийн нөхцлийг дагаж мөрдөхийг хянана гээд өөрсдийн үүргийг тусгаад ирвэл энэ гурвалсан гэрээг байгуулж хүчин төгөлдөр болгосны дараа зуучлалын хөлс төлнө гэж шаардлага тавьсан болно. Гэтэл бараг сар гарангийн дотор өөрсдийн хүлээх үүргийг гэрээнд тусгаагүй утсаар л бидний 6 сарын зуучлалын мөнгийг өг шүүхэд хандана л гээд байснаас гэрээнд өөрсдийн үүргийг тусгах талаар оролдоогүй тул түрээслүүлэгч би өөрөө цаг алдалгүйгээр гэрээ хийсэн болно. Энэ хугацаанд би гэрээгээ өөрчлөөд ир нэг сарын зуучлалын хөлс өгье гэсэн санал тавьж байсан. Гэтэл өөрийн эзэмшлийн ажлын байрыг түрээслэхэд зуучлах гэрээ байгуулах байтал энэ явдлаас дөрвөн сарын өмнөх орон сууцаа худалдах гэрээний дугаар засвартай, нөхөж бичсэн гэрээг нотлох баримт болгосон байна. Үл хөдлөх хөрөнгийг зуучлагч аливаа компани зуучлалын гэрээндээ нэг л үл хөдлөх 4 хөрөнгийг бичиж гэрээ байгуулах ёстой гэж ойлгож байгаа. Гэтэл энэ компани ямар ч хамаагүй аргаар мөнгө олж авахын тулд нэг нь худалдах нөгөөх нь түрээслэх 2 үл хөдлөх хөрөнгийг нэг гэрээн дээр давхардуулан бичсэн байх тул нэхэмжпэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Г.Г-т холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт 2.400.000 төгрөг, алданги 1.200.000 төгрөг, нийт

  1. төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан I шийдвзрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2.577.425 төгрөг

^ болгон багасгаж байна.

Э ХХК нь Г.Г-тэй 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “зуучлах онцгой эрхийн гэрээ’’ байгуулж, уг гэрээгээр Г.Г-ийн өмчлөлийн . дүүргийн, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дүгээр байрны 0 тоот орон сууцыг худалдах, мөн ... дүүргийн 0 дүгээр хороо, 0 дүгээр 0 мянгатын 0 дүгээр байрны 0 тоот 100,5 м.кв талбайтай ажлын байрыг түрээслэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар харилцан тохирч дээрх гэрээний дагуу Э ХХК нь гуравдагч этгээдийг эрэх, олох, зуучлуулагч талтай гуравдагч этгээд хоёрын хооронд гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх, Г.Г нь зуучлалын хөлс төлөхөөр харилцан үүрэг хүлээжээ

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т... Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ, 411 дүгээр зүйлийн 411.1-т... зуучлах онцгой эрхийн гэрээгээр зуучлуулагч нь тодорхой хугацааны турш өөр зуучлагчийн үйлчилгээнээс татгалзах, зуучлагч энэ хугацаанд гэрээ байгуулахад туслалцаа үзүүлэх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар талуудын хооронд зуучлалын гэрээ байгуулагдсан байна.

Талууд ... дүүргийн, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дүгээр байрны 0 тоот орон сууцыг худалдахтай холбоотой гэрээний үүргийн талаар маргаагүй, харин ... дүүргийн 0 дүгээр хороо, 0 дүгээр 0 мянгатын 0 дүгээр байрны 8 тоот 100,5 м.кв талбайтай ажлын байрыг түрээслэхтэй холбоотой гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар маргаж байна.

Зуучлагч Э ХХК нь зуучлуулагч Г.Г-с олгосон бүрэн эрхийн дагуу ... дүүргийн ,0 дүгээр хороо, 0 дүгээр 0 мянгатын 0 дүгээр байрны 0 тоот 100.5 м.кв талбайтай ажлын байрыг гуравдагч этгээдтэй холбож өгөхөөр зуучлалын үйл ажиллагаа явуулсаны дүнд гуравдагч этгээд О ХХК уг ажлын байрыг түрзэслэхээр тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 6-д...3уучлалын хөлс төлбөр төлөх талаар тохирч, түрээсийн нэг сарын төлбөрийн нийт үнийн дүнгийн 1.8 хувьтай тэнцэх зуучлалын хөлсийг Г.Г нь Э ХХК-д төлөх, гэрээний 6.4.1 дэх хэсэгт гэрээ 6 сарын дотор цуцлагдсан тохиолдолд нэг сарын хөлслөх, түрээслэх төлбөрөөс зуучлагч тал зуучлалын хөлсийг суусан сар тутам 10 хувиар тооцон суутган авч үлдэх бөгөөд үлдэгдэл зуучлалын хөлсийг зуучлуулагч талд буцааж өгнө. Хэрэв үндсэн гэрээний хугацаа эхэлснээс 7 сарын дараа гэрээ цуцлагдсан бол зуучлалын хөлснөөс буцаан олгохгүй болно гэж тохирчээ.

Нэхэмжлэгч нь О групп ХХК уг ажлын байрыг 2015 оны 05 дугаар сарын 01-нэзс 2015 оны 10 дугаар сарын 01-ний хооронд сар бүр 4.000.000 төгрөгөөр түрээслэсэн тул хариуцагч тал талуудын хооронд байгуулсан гэрээний

6.4.1 дэх хэсэгт заасны дагуу 5 сарын түрээсийн төлбөрөөс сар бүр 10 хувь болон гэрээний 8.5-д зааснаар алдангийг зуучлалын гэрээний дагуу төлөх үүрэгтэй гэж маргаж байна.

Гуравдагч этгээд О ХХК нь ... дүүргийн 0 дүгээр хороо, 0 дүгээр 0 мянгатын 0 дүгээр байрны 0 тоот 100,5 м.кв талбайтай ажлын байрыг 2015 оны 05 дугаар сарын 13-наас 2015 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаанд сар бүр 4.000.000 төгрөгөөр түрээсэлсэн болох нь О ХХК, Г.Г-тэй байгуулсан түрзэсийн гэрээ болон сар бүрийн түрээсийн төлбөрт 4.000.000 төгрөг төлөхөөр тохирч, төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байх тул зуучлалын хөлсийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.5-д... Зуучлуулагч тал зуучлалын хөлсийг хугацаанд нь төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги зуучлагч талд төлнө гэж заасан байх бөгөөд уг заалтаар нэхэмжпэгч алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д... Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан гэрээгээр зуучлалын гэрээний хөлсийг төлөх хугацааг харилцан тохиролцоогүй байх тул нэхэмжлэгчийн хариуцагчаас алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзнэ.

О ХХК нь Г.Г-тэй байгуулсан түрээсийн гэрээг 2015 оны 10 дугаар сарын 01-нээс цуцлахаар Г.Г-т 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдэл өгсөн нь хавтаст хэргийн 39 дүгээр хуудсан дахь баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зохигчдын хооронд байгуулсан гэрээнд зуучлалын хөлсийг нэг сарын гүрээсийн төлбөртэй тэнцүүлэн нийт үнийн дүнгийн 1 8 хувьтай тэнцэх зуучлалын хөлс авна гэдэг тохиролцоо байгаа ба харин нэг жилээс доош хугацаатай байвал 60 хувиар тооцох жишгийг баримталж, 2015 оны 05 дугаар сарын 13-наас 2015 оны 10 дугаар сарын 01 хүртэл 4 сар 17 хоногоор гооцон түрээсийн нэг сарын төлбөрийн 60 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр буюу 1.826.666 төгрөг нэхэмжилж байх тул хариуцагч Г.Г-ээс гаргуулж, нэхэмжлэгч Э-ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 750.759 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Г.Г-т холбогдох хэргийг хэлэлцүүлэх шүүх хуралдааныг 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 11.30 цагт товлон зарлаж, шүүх хуралдааны товыг түүний оршин суух хаягаар хүргүүлсэн боловч хариуцагч Г.Г .. дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж, 0 дүгээр байр, 0 тоотод бүртгэлтэй боловч хаягандаа амьдрахгүй байгаа болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

Г.Г Э ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжпэлийн хувийг 2015 оны 11 дүгээр сарын 11-нд гардан авахдаа оршин суух хаягаа ... дүүргийн 0 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж, 0 дүгээр байр.00 тоот гэж бичсэн бөгөөд шүүх мэдэгдэх хуудсыг түүний дээрх хаягаар хүргүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа еөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн албан тушаалтанд хүлээлгэн . өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно гэж зааснаар мэдэгдэх хуудсыг тус хорооны * Засаг даргад хүргүүлснийг хүргэсэнд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэснийг тэмдэглэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 411 дүгээр зүйлийн 411.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус гус баримтлан хариуцагч Г.Г-с 1.826.666 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 750.759 гөгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ганчимэгээс 44.176 төгрөгийг гаргуулж

( нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.