| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0003/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/149 |
| Огноо | 2025-01-14 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/149
2025 01 14 2025/ШЦТ/149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Э.Билгүүн /томилолтоор/,
шүүгдэгч ***********, тэдгээрийн өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** нарт холбогдох эрүүгийн ****** тоот дугаартай, 2 хавтас хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, **** оны 10 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, авто засварын газар засварчны ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхэд, 2 дүүгийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт 10-7 тоотод түр оршин суух, /иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар Архангай аймгийн Эрдэнэмандал сум, 3-р баг, Эрдэнэ-Уул тоотод оршин суух бүртгэлтэй/ урьд ял шийтгэлгүй, ***********
2. Монгол Улсын иргэн, ***** оны 10 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Глато трасс” ХХК-д цахилгааны инженер ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар микер 2/22 тоотод түр оршин суух, /иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар Архангай аймгийн Эрдэнэмандал сум, 3-р баг, Эрдэнэ-Уул тоотод оршин суух бүртгэлтэй/ урьд:
- Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 101 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч байсан, ***********
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч *********** бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, амар хялбар аргаар ашиг олох зорилгоор “Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдэхээр санаатай нэгдэн, бүлэглэж, мэдээллийн технологи буюу рокегггг2 аппликейшн ашиглан “Хөх тэнгэр” нэртэй клуб нээн, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог цахим “покер” мөрийтэй
тоглоомыг “Тоеота аллион” маркийн 47-95 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулсан,
- шүүгдэгч *********** нь ***********тай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, амар хялбар аргаар ашиг олох зорилгоор “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг үйлдэхээр санаатай нэгдэн, бүлэглэж, мэдээллийн технологи буюу рокегrr2 аппликейшн ашиглан “Хөх тэнгэр” нэртэй клуб нээн, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог цахим “покер” мөрийтэй тоглоомыг “Тоёота аллион” маркийн 47-95 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********** мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********** мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 20-22 дахь тал/,
2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөгчийн “..ffxdh8310f0v серийн дугаартай iphone 12 маркийн гар утаснаас хуулбарлан авсан 3.92 gb файлын нэгтгэгдсэн дүн шинжилгээний хүснэгтийг хавсралт-1-т тусгав,
ffxdh8310f0v серийн дугаартай iphone 12 маркийн гар утаснаас рокегrr2 аппликейшны гэх нэртэй “#8Q3ЕU” кодтой цахим мөрийнтэй тоглоомын хэрэглэгч байна. Мөн гар утасны устгасан зураг хэсэгт “Хөх тэнгэр” гэх нэртэй цахим мөрийтэй тоглоомын “#RРРРР” клубийн үйл ажиллагааг сурталчлах постер зураг, видеонууд байна. Хавсралт-2-т тусгав...” гэсэн магадалгаа /1 дүгээр хавтаст хэргийн З0-ЗЗ дахь тал/,
2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөгчийн “...r59k601z27 серийн дугаартай Sumsung jen2 маркийн гар утаснаас хуулбарлан авсан 484.24 mb файлын нэгтгэсэн дүн шинжилгээний хүснэгтийг хавсралт-1-т тусгав.
r59k601z27 серийн дугаартай Sumsung jen2 маркийн гар утаснаас хуулбарлан авсан 7.22 gb бүхий 45 дугаарын бүртгэл, 379 цахим зурвас мэдээллийн нэгтгэсэн дүн шинжилгээний хүснэгтийг хавсралт-2-т тусгав.
r59k601z27 серийн дугаартай Sumsung jen2 маркийн гар утаснаас рокегггг2 аппликейшны “admin” гэх нэртэй “#ВТJ32” кодтой цахим мөрийтэй тоглоомын хэрэглэгч байна. Хавсралт-З-т тусгав.
r59k601z27 серийн дугаартай Sumsung jen2 маркийн гар утаснаас рокегггг2 аппликейшны “Хөх тэнгэр admin1” гэх нэртэй “#НL5WP” кодтой цахим мөрийтэй тоглоомын хэрэглэгч байна. Мөн фейсбүүк аппликейшны админ эрхтэй “гггг2 sonirhogchid” гэх нэртэй пейж хуудсанд “Хөх тэнгэр” гэх нэртэй цахим мөрийтэй тоглоомын “#грррр” клубийн үйл ажиллагааг сурталчилж байсан байж болзошгүй байна. Хавсралт-4-т тусгав...” гэсэн магадалгаа, /1 дүгээр хавтаст хэргийн 35-40 дэх тал/,
“...***********тай 2017 онд танилцсан, дундаасаа 2 хүүхэдтэй, 2022 оны 10 дугаар сард гэр бүлээ батлуулсан. Би Хаан банкны 5152165757 тоот дансыг эзэмшдэг. Манайх нөхөр хувиараа авто машин засварын ажил хийдэг учраас их хэмжээний мөнгө олдог, хааяа миний данс руу олсон орлогоо хийдэг. Манай нөхөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5168896225 тоот данснаас 11 удаагийн гүйлгээгээр миний эзэмшлийн 5152165757 тоот данс руу шилжүүлсэн нийт 10,115,000 төгрөгийн талаар сайн мэдэхгүй байна. Надад ямар учиртай мөнгө болох талаараа хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дэх тал/,
Гэрч Б.Хажидмаагийн:
“...*********** бол манай нөхөр, *********** бол манай нөхрийн аавын ахынх нь хүүхэд. Миний эзэмшлийн Хаан банкны 5152143857 тоот данс руу шилжиж орсон 950,000 төгрөгийн талаар яривал *********** ах нөхөр бид хоёрыг дэмжээд өөрийн эзэмшлийн Хаан банкны 5168896225 тоот данснаасаа мөнгө шилжүүлдэг байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57- 58 дахь тал/,
Гэрч Д.Батбилэгийн:
“...*********** нь миний үел ах Эрдэнэ-Очирын хүү бөгөөд бага балчраас нь таньдаг. Хаан банкны 5152135686 дугаарын дансыг би өөрөө ашигладаг. 2023 оны 5, 6 дугаар сарын үеэр миний дансанд ***********аас тодорхой хэмжээний мөнгөн дүнтэй орлого орж ирээд байхаар нь залгаж асуухад та хэрэглэж бай, малдаа өвс тэжээл авчих гэсэн, чи ямар ажил хийгээд байна гэхэд Улаанбаатар хотод махны ченж хийж байгаа гээд өөр тодорхой зүйл яриагүй. Би тэр мөнгийг хэрэглээндээ зарцуулсан, буцааж өгье гэхэд одоохондоо өгөхгүй байж бай гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 61-62 дахь тал/,
Гэрч О.Үүрцайхын:
“...Миний эзэмшдэг Хаан банкны 5642224980 тоот данс руу 2023 оны 4 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сарын хооронд тогтмол 20,000-50,000 төгрөгийн орлого, зарлагын гүйлгээ хийгдэж байсан учир нь би цахим орчинд явж байсан “Хөх тэнгэр” нэртэй рокегrr2 аппликейшны цахим мөрийтэй тоглоомын сурталчилгаа хараад, сонирхоод цэнэглэлт хийж админых нь 5168896225 тоот данс руу нь jокег98 joкег89 гэх утгуудаар шилжүүлэг хийж тоглож үзсэн. Би 20,000 төгрөгийн цэцэглэлтээр 20 орчим удаа цэнэглэж 500,000 төгрөгөөр тоглоод эргүүлээд 500,000 төгрөг хожиж авсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 65-66 дахь тал/, гэрч О.Үүрцайхын дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 67 дахь тал/,
2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 07230019 дугаартай мөрдөгчийн магадалгаа,
***********ы эзэмшлийн Хаан банкны 5168896225 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 100-106 дахь тал, 109 дэх тал, 114-115 дэх тал/,
2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 07230030 дугаартай мөрдөгчийн магадалгаа,
***********ы эзэмшлийн Хаан банкны 5168896225, 5152150911 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл,
***********гийн эзэмшлийн Хаан банкны 5152108426 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл,
Б.Нямдэлгэрийн эзэмшлийн Хаан банкны 5152165757 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл,
Д.Батбилэгийн эзэмшлийн Хаан банкны 5152135686 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 121-193 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 032 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 202-205 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 24-360 дугаартай “..07-46 АРА улсын дугаартай, NZT2405011563 арлын дугаартай, Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийг 5,782,000 төгрөгөөр”,
2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 24-361 дугаартай “...03-85 АРА улсын дугаартай, АWS2106002174 арлын дугаартай, Тоёота Кровн маркийн тээврийн хэрэгслийг 33,810,000 төгрөгөөр үнэлэв” гэсэн дүгнэлтуүд /1 дүгээр хавтаст хэргийн 208-212 дахь тал, 215-219 дахь тал/,
Авто тээврийн үндэсний төвийн 163 дугаартай “..Тоёота Кровн маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Ч.Цэрэндорж байна... ” гэсэн албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 221-222 дахь тал/,
Гэрч Ч.Цэрэндоржийн:
“...би *********** гэх хүмүүсийг ерөөсөө танихгүй. Уг тээврийн хэрэгслийг 2023 оны намар фэйсбүүк машин зарна гэсэн зар харж байгаад утсаар холбогдож өмнөх Цэрэн-Очир гэх хүнээс худалдаж авахаар тохиролцоод Банк бус дээр зээлтэй байсан зээлийг нь чөлөөлж 28,500,000 төгрөгөөр худалдаж авсан, одоо миний нэр дээр бүртгэлтэй байдаг...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 225-226 дахь тал/,
Авто тээврийн үндэсний төвийн 79 дугаартай “..Тоёота аллион маркийн тээврийн хэрэгсэл 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр З.Даваажанцангийн нэр дээр шилжиж... 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр бусдын эзэмшилд шилжсэн...” гэсэн албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 87 дахь тал/,
Авто тээврийн үндэсний төвийн 79 дугаартай “..Тоёота кровн маркийн тээврийн хэрэгсэл 2023 оны 06 дугаар сарын 09-ны өдөр ***********гийн нэр шилжсэн, 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Жи Эс Би капитал” ББСБ-ын нэр дээр шилжсэн...” гэсэн албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 221-222 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 88 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно" ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 24-403 дугаартай “...Ай фоне 12 загварын гар утас 1 ширхгийг 1,275,000 төгрөгөөр, Самсунг Жийн маркийн гар утас 2 ширхгийг тус бүр 200,000 төгрөгөөр, нийт 1,675,000 төгрөгөөр үнэлэв...” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 124-127 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч *********** нар нь мэдээллийн технологи, цахим хэрэгсэл ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” шүүгдэгч *********** нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 114.317.289 төгрөг, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4795 ТӨВ улсын дугаартай “Тоёота Алион” маркийн суудлын авто машины үнэ болох 5.782.000 төгрөгийг тус бүр хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгуулах, мөн шүүгдэгч ***********ы “Самсунг ж”-ийн маркийн 2 ширхэг гар утас, “Ай фоне 12” маркийн 1 ширхэг гар утас тус бүрийн үнэ болох нийт 1.675.000 төгрөгийг шүүгдэгч ***********гаас гаргуулж улсын орлого болгосны дараа түүний эзэмшлийн дээрх гар утаснуудыг шүүгдэгч ***********д буцаан олгох” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Чулуунбаатар “Миний 2 үйлчлүүлэгч гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. Прокурорын зүйлчлэл миний үйлчлүүлэгч нарын гэм бурууд тохирсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн хохирол төлбөрийн хувьд улсын яллагчаас гаргасан саналыг дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *********** нарыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу мөрийтэй тоглоом зохион байгуулах үйлдэл хийснээр дуусгавар болдог гэмт хэрэг тул энэ гэмт хэргийн улмаас бусдад шууд учирсан хохиролгүй болно.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч *********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Чулуунбаатар “Ял шийтгэлийн хувьд миний үйлчлүүлэгч *********** нар нь үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байгаа. Миний үйлчлүүлэгч нар анх удаа хөнгөн гэмт хэргийг тохиолдлын шинж чанартай үйлдсэн байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан гаргав.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн 2305022451521 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 3 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *********** нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *********** нарын мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 114.317.289 төгрөг, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4795 ТӨВ улсын дугаартай “Тоёота Алион” маркийн суудлын авто машины үнэ болох 5.782.000 төгрөгийг тус бүр хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгуулах, мөн шүүгдэгч ***********ы “Самсунг ж”-ийн маркийн 2 ширхэг гар утас, “Ай фоне 12” маркийн 1 ширхэг гар утас тус бүрийн үнэ болох нийт 1.675.000 төгрөгийг шүүгдэгч ***********гаас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 зааснаар шүүгдэгч *********** нарыг тус бүр 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 3 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *********** нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *********** нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 114.317.289 /зуун арван дөрвөн сая, гурван зуун арван долоон мянга, хоёр зуун наян есөн/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгож,
- мөн шүүгдэгч ***********ы “Самсунг ж”-ийн маркийн 2 ширхэг гар утас, “Ай фоне 12” маркийн 1 ширхэг гар утас тус бүрийн үнэ болох нийт 1.675.000 төгрөгийг шүүгдэгч ***********гаас гаргуулж улсын орлого болгосны дараа түүний эзэмшлийн дээрх гар утаснуудыг шүүгдэгч ***********д буцаан олгож,
- мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4795 ТӨВ улсын дугаартай “Тоёота Алион” маркийн суудлын авто машины үнэ болох 5.782.000 /таван сая долоон зуун наян хоёр мянган/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *********** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ