| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0015/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/160 |
| Огноо | 2025-01-15 |
| Зүйл хэсэг | 22.12.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/160
2025 01 15 2025/ШЦТ/160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Ц.Хулан /Нийслэлийн прокурор/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Бямбадаржаа,
шүүгдэгч ***********, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар,
шүүгдэгч ***********, түүний өмгөөлөгч С.Жавхлан, Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** нарт холбогдох эрүүгийн ******** тоот дугаартай, 6 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ******оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ************ ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ********* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ********, /РД: *********/.
2. Монгол Улсын иргэн, ******оны 11 дүгээр сарын 25-ны өдөр *********** суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт *******тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *********, /РД: **************/.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч *********** нь ***********” ХХК-ийн охин компани болох “Мэтагра” ХХК-ийн барилгын инженерээр ажиллаж байхдаа ашиг хонжоо олох зорилгоор,
Компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.10-т “...ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх” гэж заасны дагуу удирдлагаас өгсөн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах компанийг олж, үнийн саналыг харьцуулах эрх мэдлийг урвуулан ашиглаж, “***********” ХХК-ийн гэрээт ажилтан ***********той бүлэглэн гүйцэтгэж, “***********” ХХК-аас “20 га 50 га талбайн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх” гэрээ, “20 га 50 га талбайн барилга байгууламжийн ажлын зохиогчийн хяналт гүйцэтгэх” гэрээний үнийн дүнгийн саналыг нэмэгдүүлэн ирүүлэх талаар ***********той тохиролцож, уг нэмэгдүүлсэн гэрээний үнийн дүнгээр “***********” ХХК-ийг төлөөлж “***********” ХХК-тай дээрх гэрээнүүдийг байгуулсан,
Улмаар “***********" ХХК-аас “***********” ХХК-д шилжүүлсэн гэрээний төлбөрөөс 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт ***********гийн эзэмшлийн “Хаан” банк дахь 5027697038 дугаарын, “Голомт” банк дахь 1109123219 дугаарын дансаар дамжуулан нийт 7 удаагийн үйлдлээр 54.797.600 төгрөгийг шилжүүлэн авч, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж, “***********” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч *********** нь урьдчилан амлаж ***********ыг хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт “***********” ХХК-аас “***********” ХХК-д шилжүүлсэн гэрээний төлбөрөөс ***********ын эзэмшлийн “Голомт” банк дахь 1715103605 дугаарын, “Худалдаа хөгжлийн” банк дахь 414004301 дугаарын, түүний эхнэр Г.Энхсувдын эзэмшлийн “Хаан” банк дахь 5006936763 дугаарын, “Голомт” банк дахь 1170004814 дугаарын данснууд руу нийт 7 удаагийн үйлдлээр 54.797.600 төгрөгийг шилжүүлж гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********** мэдүүлэхдээ:
“...2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “Мэтарго” ХХК-д барилгын инженер албан тушаалд туршилтын 3 сарын хугацаагаар ажилд орсон. Тухайн үед “Татах хүч” ХХК-тай зураг төсөл боловсруулах ажил хийгдэн зураг төсөл боловсруулахад шаардлагатай мэдээлэл солилцох үе шатандаа явж байсан. 2022 оны 06 дугаар сард “Татах хүч” ХХК-тай уулзалт хийн санал тохиролцоогүй гэж ойлгосон. Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Мэндсайхан “Татах хүч” ХХК-тай тохиролцоогүй тул өөр компани олж яаралтай үнийн саналыг гүйцэтгэх захиралд танилцуулах хэрэгтэй байна гэсэн. Өмнө нь хамт ажиллаж байсан Золбоотой холбогдоход Золбоо тухайн ажлыг хийж гүйцэтгэх боломжтой гэсэн тул Золбоог Мэндсайхан захиралтай уулзуулсан. Уулзалтын дараа үнийн саналаа гаргасан байсан. “Татах хүч” ХХК-аас үнийн санал ирсэн байсан. “***********” ХХК болон “Эгэ” ХХК-уудаас тус тус үнийн санал ирсэн бөгөөд тухайн үнийн саналуудыг хавсарган Мэндсайхан захирал руу мэйлээр илгээснээр миний гүйцэтгэх ажил дууссан. Захирлуудын үнийн санал харьцуулах ажил хийгдэн үргэлжилсэн нь хэрэгт авагдсан мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэлээс харагдана. Би туршилтын 3 сарын хугацаагаар ажилд орсон байсантай холбоотойгоор миний ур чадвар тухайн ажлын байранд тэнцэх гэсэн байдлаар ажил гүйцэтгэсэн. Тухайн үед надад харьцуулах эрх мэдэл байгаагүй гэдгийг “Эм Си Эс” группийн худалдан авалтын бодлого, “Мэтарго” ХХК-ийн худалдан авалтын алба мэдэж байгаа. Туршилтын ажилд ороогүй байсан ч барилгын инженерт үнийн саналыг харьцуулах эрх мэдэл байдаггүй. Харьцуулах эрх мэдэл нь захирал болон худалдан авалтын албанд байдаг эрх мэдэл юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлсэнчлэн худалдан авалтын үйл ажиллагаа журмын дагуу хийгдэн “***********” ХХК сонгогдон “***********” ХХК нь ***********” ХХК-тай гэрээ байгуулагдан ажилд орсон. Дээрх гэрээ байгуулагдах, үнийн саналыг харьцуулах процесс зэрэгт миний ямар ч оролцоо байгаагүй. Прокурорын зүгээс намайг харьцуулах эрх мэдлээ урвуулан ашигласан гэж буруутгаж байгаа боловч тухайн үед надад харьцуулах эрх мэдэл огт байгаагүй. Тухайн үед “Мэтарго” ХХК-ийн зүгээс 1 сарын хугацаанд зураг төсөл хийгдэж дуусах ёстой гэсэн шаардлагыг тавьсан байсан. 1 сарын хугацаанд зураг төслийн ажил хийгдэж дууссаны дараа барилга угсралтын компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан тухайн компани зургийн дагуу барилгаа барьж, ашиглалт оруулан үхэр бордох, үр тариа боловсруулах үйл ажиллагаа тухайн жилдээ багтаж хийгдэх ёстой байсан. Газар тариалангийн ажил хийгдэн ургац хураан авалт нь тодорхой болсон байсан, үхэр худалдан авалтын гэрээ хэлцэл хийгдсэн байсан тул манай барилга угсралтын ажил хамгийн сүүлд эхэлсэн буюу бид нарын ажил цаг хугацааны хувьд маш шахуу байсан. Тухайн зураг төслийн ажлыг маш хурдан хийж гүйцэтгэхгүй бол дараагийн ажлууд хийгдэхгүй байх эрсдэлтэй байсан. Тухайн үед 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн хооронд зургийг ажлыг дуусгах тухай гэрээнд тусгагдсан байсан. “Мэтарго” ХХК-ийн зүгээс төлөөлөн удирдах зөвлөлийн хурал зарлагдсан холбоотой тус хуралд танилцуулах зургийн тухай танилцуулга хэрэгтэй байгаа болохоор зургийн компанитай ярьж, зурсан зураг бүрийг тухай бүр нь авч өгөх хэрэгтэй байна гэсэн. “***********” ХХК 4 архитектурч 6 инженерийн бүрэлдэхүүнтэй зураг төслийг ажлыг хийж гүйцэтгэж байсан. “***********” ХХК-ийн 10 инженер тус тус зурсан зургаа над руу илгээдэг байсан бөгөөд би тухайн зургуудыг татаж аван, хоорондын уялдаа холбоог хянан, засаж залруулах зүйл байгаа эсэхийг шалган, гадаадын мэргэжилтнүүдээр хянуулах, инженерүүдэд зөвлөгөө өгөх зэргээр зураг төсөл боловсруулах ажилд оролцох болсон. Золбоотой ярилцан зургийн төсөл боловсруулах ажилд оролцож байгаа тул ажлын хөлс авна гэдгээ хэлж, Золбоогоос ажлын хөлс авсан. Тухайн үед ашиг хонжоо олох сэдэл байгаагүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********** мэдүүлэхдээ:
“...2022 оны 06 дугаар сард Золбаяр надтай холбогдон ажлын санал тавьсны дагуу бид нар үнийн саналаа өгч, тухайн ажлын сонгон шалгаруулалтад тэнцсэн байсан. Тухайн зураг төслийн хамрах хүрээ, үнэлгээ нь манай “***********” ХХК-ийн зүгээс санал болгосон үнээс 4-5 дахин өндөр үнээр хийгдэх үнэлгээтэй ажил байсан. Манай “***********” ХХК маш бага үнээр үнийн саналаа гаргасан. Золбаяр тухайн ажлын санал болгохдоо эхлээд “Эм Си Эс” групптэй холбоо тогтоон эхний ажлаа хийж гүйцэтгэвэл, дараагийн удаа танай компанитай хамтран ажиллах боломжтой болохоор ашиг харахгүйгээр байж болох хамгийн бага үнийн дүнгээр санал гаргаарай гэсэн. Зураг төсөл боловсруулах ажлын явцад Золбаярт мөнгө шилжүүлсэн нь үнэн. Их үнийн дүнгийн ажлыг хийж гүйцэтгэсэн мөнгөнөөсөө Золбаярт мөнгө өгсөн гэсэн зүйл байхгүй. Байж болох хамгийн бага үнийн дүнгээрээ үнийн санал гарган тухайн бага үнийн дүнгээрээ ажилчдын цалин зэрэг асуудлаа зохицуулан эрсдэл хүлээн тус ажлыг гүйцэтгэсэн. Цаашид хамтран ажиллах гэсэн байдлаар Золбаярт мөнгө шилжүүлсэн. Гүйцэтгэл болгон Золбаяраар дамжиж байсан болохоор тухай бүр надаас мөнгө авсан. Золбаяр хамгийн сүүлийн мөнгөний татан авалтад надаас 15 сая төгрөгийг өгөх талаар шаардсан. 15 сая төгрөгийг өгөхгүй бол гүйцэтгэлийг цааш нь илгээхгүй, гэрээг цуцална, өөр компанитай гэрээ байгуулна гэж дарамталсан. Байж болох хамгийн бага үнийн дүнгээсээ 50 сая төгрөг өгч дахин 15 сая төгрөг өгөх нь маш их алдагдалтай байсан болохоор “Эм Си Эс” группийн “Speak Out” шүгэл үлээх системд танай ажилтан Золбоо надаас мөнгө нэхсэн асуудлыг анх гаргасан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Бямбадаржаа мэдүүлэхдээ:
“...Миний хувьд 2025 оны 01 дүгээр сарын 02-ний өдрөөс “М кастл” ХХК-ийн хуулийн албаны дарга албан тушаалд томилогдсон. Энэ хэрэгтэй холбоотой асуудал нь 2022 оны 06 дугаар сард “Эм Си Эс” группийн “Speak Out” шүгэл үлээх системд “Мэтарго” ХХК-ийн барилгын инженер Золбаяртай холбоотойгоор иргэн Золбоо гэх хүнээс мэдээлэл ирсэн байдаг. Тус мэдээлэлд барилгын ажлын зураг төсөл сонгон шалгаруулахтай холбоотой мөнгө шаардсан гэсэн байсан. Тус мэдээлэлтэй холбоотой “Эм Си Эс” группийн охин компани “Мэтарго” ХХК-ийн хууль, эрх зүй аюулгүй байдлын чиглэлийн хуулийн хэлтэс албан шалгалт явуулан гэмт хэргийн шинжтэй асуудал байна гэсэн байдлаар эрүүгийн цагдаагийн газар гомдол, мэдээлэл гаргасан. Миний бие энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон. “Мэтарго” ХХК байгуулагдан хэд хэдэн суманд газар тариалан, үхрийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулсан. “Мэтарго” ХХК нь “Эм Си Эс” группийн 100 хувь хөрөнгө оруулалттай компани байгаа. “Мэтарго” ХХК нь тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байсан “Өлзийт Энсада” ХХК-ийг худалдан авч тус компанийг “М Агро” ХХК гэж нэрлэн үйл ажиллагаа явуулсан. Төсөл Хэнтий аймагт хэрэгжиж байсан. Толгой компани Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байсан. Нарийн төрөл мэргэжлийн ажилтан албан хаагчийг гаднын компаниудаас авч ажиллуулсантай холбоотой барилгын инженерийг “Мэтарго” ХХК-аас Золбаярыг авч ажиллуулсан. “М Арго” ХХК-ийн барилгын зураг төсөлтэй холбоотой сонгон шалгаруулалт “Мэтарго” ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд хийгдэж байсан. Компанийн удирдах, шийдвэр гаргах эрх бүхий ажилтан нарийн мэргэжлийн ажилтанд үүрэг даалгавар өгч, тухайн ажилтны саналыг дүгнэн сонгон шалгаруулалтын шийдвэр гаргадаг. “Speak Out” шүгэл үлээх системд ирсэн мэдээллийг гэмт хэргийн шинжтэй гэсэн үндэслэлээр хуулийн байгууллагад шилжүүлсэн. Худалдан авалтын процесс нарийн мэргэжлийн ажилтны саналд үндэслэдэг. 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ***********” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар худалдан авалтын журам батлагдсан бөгөөд тухайн журамд 300.000.000 сая төгрөгөөс доош үнэлгээтэй ажил нь харьцуулалтын журмаар явагдах талаар заасан. Тухайн сонгон шалгаруулалт дээрх худалдан авалтын журмын дагуу явагдсан. Тухайн үед барилгын инженерээр ажиллаж байсан Золбаяр нь худалдан авалтын процесст шууд оролцон хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор оролцоогүй байсан бол “***********” ХХК-тай “Мэтарго” ХХК нь бага өртгөөр гэрээ байгуулан, цаашид хамтран ажиллах боломжтой байсан гэж үзэж байна. “***********” ХХК-ийн хувьд гэрээгээр хүлээсэн ажил үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Золбаярын хувьдаа завшсан мөнгийг нэхэмжилж байна. “Мэтарго” ХХК нь илүү бага өртгөөр ажил гүйцэтгүүлэх боломжтой байсан гэж үзэж байна. Золбаярын үйлдэлтэй холбоотой “***********” ХХК-аар нэмэгдсэн өртгөөр ажил гүйцэтгүүлсэн. Золбаяр, Золбоо нарт гомдол, саналгүй. Компанид учирсан хохирол болох 54.797.600 төгрөгийг шүүгдэгч Золбаяраас нэхэмжилж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
- Улсын яллагчаас шинжлэн судалсан яллах талын нотлох баримтууд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Бямбадаржаагийн:
“...Би “М-Си-Эс Холдинг” ХХК-ийн охин компани болох “***********” ХХК-ийг төлөөлөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр хэрэгт оролцож байна. Манай “***********” ХХК-д ажиллаж байсан *********** нь тушаалын байдлаа ашиглаж, хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор “***********” ХХК-тай байгуулсан гэрээний урьдчилгаа төлбөрөөс мөнгө авч хувьдаа завшсан асуудалд компанид учирсан хохирлыг цаашид нөхөн төлүүлэх байр суурьтай байна. Хэрвээ Золбаяр анхнаасаа ашиг хонжоо олох зорилгогүй байсан бол манай компани “***********” ХХК-тай анхнаасаа бага үнийн дүнгээр гэрээ байгуулах боломжтой байсан... Гэрээ нь байгууллагын дотоод журам, дүрмийг зөрчөөгүй, Худалдан авах ажиллагааны журмын дагуу хийгдсэн. Мөн бусад гэрээнүүд ч гэсэн журмынхаа дагуу хийгдсэн байдаг...”,
“...Өлзийт-Энсада ХХК нь 2014 оноос хойш Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн компанийг 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс эрчимжсэн үхрийн аж ахуй, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Метагро ХХК худалдан авч 100 хувь өөрийн эзэмшилд шилжүүлсэн. Ингээд Өлзийт-Энсада ХХК-ийн нэршлийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр М-Агро ХХК болгон өөрчилж улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн... *********** ХХК-тай байгуулсан 2 ажлын гэрээнд ямар нэгэн тендер шалгаруулалт зарлаагүй. Яагаад гэвэл ***********” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн худалдан авалтын журам үйлчилж байсан, тухайн журамд зааснаар 200,000,000 төгрөгөөс доош үнэлгээтэй ажил үйлчилгээнд тендер шалгаруулалт зарлахгүй үнийн санал авч үнийн харьцуулалтын аргаар хийж гүйцэтгэж болдог учраас үнийн санал авч гэрээг байгуулсан... 2023 оны 8 дугаар сараас байхаа худалдан авах ажиллагааны цахим сайт байгуулж тухайн сайт дээр тендер болон худалдан авалтыг зарлах болсон...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 167 дахь тал, 6 дугаар хавтаст хэргийн 172-173 дахь тал/,
Гэрч Т.Мөнхтөрийн:
“...тухайн ажлыг хийж байгаа туслан гүйцэтгэгч компанийн ажлыг захиалагчийн талаас инженерийн албаны ажилтнууд хянана... Одоогийн байдлаар манай компани инженерийн албаны 4 ажилтан байгаа бөгөөд дарга нь Мэндсайхан болон ***********, Золбаяр, Сайнзаяа гэх хүмүүс ажиллаж байгаа... Дээрх төсөл хэрэгжүүлсэн 5 компанийн удирдлага болон холбогдох хүмүүсийг бол мэдэхгүй байна. Энэ компанийн талаар төсөл хэрэгжүүлэхээр ирэх үед нь сонсож байсан. Миний хувьд дээрх төслийг хэрэгжүүлэх явцад төслийн хөрөнгө мөнгөнөөс өөртөө авч ашигласан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 194-195 дахь тал/,
Гэрч Д.Мэндсайханы:
“...Үүний дагуу би тухайн компаниас өөр компани олоорой гэдгийг *********** инженерт хэлсэн. Ингээд *********** инженер өөр компанийг судалж харьцуулалт хийж “***********" ХХК-ийг сонгож улмаар хамтран ажиллахаар болсон... Энэ компани нь гэрээнд заасан хугацаанд буюу тухайн оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс эхлээд зургаа өгч эхэлсэн. Одоогийн байдлаар тухайн ажил бүрэн дууссан ба гэрээнд заасны дагуу 2 компани нь гэрээгээ дүгнэсэн дуусгавар болгосон байгаа...",
“...*********** ХХК-тай дээрх 2 гэрээг байгуулах ажил, үйл явцыг Золбаяр 100 хувь хариуцаж хийсэн. Миний хувьд ерөнхийд нь гэрээг хийх гажлыг хянах чиглэлийг хариуцсан... Тэр даалгаврыг нь Золбаярт хэлж, Золбаярыг өөр компани олж, үнийн саналыг харьцуул гэж хэлсэн. Ингээд Золбаяр “Татах хүч” ХХК, “***********” ХХК, “Эгэ” ХХК-ын үнийн саналыг харьцуулалт хийгээд Мөнхтөр захиралд танилцуулахад “***********” ХХК нь нэгдүгээрт хугацааны хувьд бид нарт шаардпагатай байсан цаг хугацаанд ажлыг хийж өгч чадна, хоёрдугаарт үнийн хувьд өрсөлдөхүйц байхаар нь “***********” ХХК-ийг сонгож, гэрээ байгуулах ажил эхэлсэн... Өлзийт Энсада буюу М-Агро ХХК-ийг манай *********** ХХК нь хөрөнгө оруулалт хийж, худалдан авсан. Төсөл хэрэгжүүлж байгаа газрын зөвшөөрөл% үйл ажиллагаа зэрэг нь “М-Агро” ХХК-ийн нэр дээр байсан, хөрөнгө оруулалтууд бүгд М-Агро ХХК дээр бичигддэг учраас М-Агро ХХК-ийн захирал гэрээнүүдийг баталдаг. Мөн М-Агро ХХК-д ажиллах хүч хангалтгүй, *********** ХХК-д ажиллах хүч байсан учраас Золбаярыг уг төсөл дээр ажиллуулсан... Ер нь бол гэрээ байгуулахад барилгын ажлаа хариуцсан хүн нь гэрээнд гарын үсэг зурдаг...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 198-204 дэх тал/,
Гэрч Э.Баасандоржийн:
“...манай компани энэ төслөөс ямар ч ашиг аваагүй... Зургийн үнэ бол үнэхээр бага үнийн дүнтэй харагдаж байсан... Ер нь компанийг төлөөлж ***********г энэ ажлаа, энэ төслөө хариуцаа гэдгийг би зөвшөөрсөн, мөн *********** энэ ажлыг өөрөө олж ирсэн байдаг, төсөл хэрэгжиж дуусаад манай компани бүрэн гүйцэд төслөө гэрээнийхээ дагуу Барилгын хөгжлийн төвөөр орж хянагдсан, магадлалын нэгдсэн дүгнэлт хүлээлгэж өгсөн, ингэснээр ажил дууссан. Би энэ талаар юу ч мэдэхгүй байна, уг төслийг би Золбоод итгээд л хариуцуулж өгсөн, Золбоо ч энэ ажлаа амжилттай дуусгасан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 221-222 дахь тал/
Гэрч А.Болдбаатарын:
“...Би машин оруулж ирж Монгол Улсад худалдан борлуулахдаа “Өлзийт моторс” нэртэй машин зардаг газраар дамжуулан худалдан борлуулсан бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Э овогтой 3 гэх хүнд худалдан борлуулж нэр шилжсэн байна. Тухайн хүнд уг машиныг нийт 36,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан бөгөөд төлбөр мөнгийг нь худалдан авсан хүн бэлнээр хийсэн байсан. Ингээд “Өлзийт моторс”-оос над руу машин худалдан борлуулсан мөнгө шилжин орсон...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 234- 235 дахь тал/,
Гэрч Г.Энхсувдын:
“...Би дээрх 5006936763 дугаарын Хаан банкны данс . болон 1170004814 дугаарын Голомт банкны дансыг ашиглаад удаж байна... Миний 1170004814 дугаарын Голомт банкны дансанд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ажлын хөлс гэсэн утгаар 30,000,000 төгрөг орж ирсэн. Тухайн мөнгийг манай нөхөр *********** нь ажлын хөлс байгаа юм гэж хэлж байсан бөгөөд түүнээс ***********ын зээлийг төлөөд үлдэгдэл мөнгөөр нь Тоёота Вангуард маркийн тээврийн хэрэгсэл худалдан авахад зарцуулсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 238-239 дэх тал/,
Гэрч Г.Тарзадмаагийн:
“...манай дүү *********** нь Барилгын инженер мэргэжилтэй... М Си Эс ХХК-ийн нэг охин компанитай хамтарч, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хөдөө аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор баригдаж байгаа бүтээн байгуулалтын инженерийн зургийн ажлын төслийг авч ажилласан. Золбоо надад хэлэхдээ захиалагч талын компанийн инженер Золбаяр гэх залуу нь гэрээ байгуулж, хамтарч ажиллах явцдаа дундаас нь мөнгө авсан, би мөнгөө Золбаярт болон эхнэрийнх нь данс руу шилжүүлсэн гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 241 дэх тал/,
Гэрч Д.Нямсүрэнгийн:
“...Инженерүүд өөр өөрсдийн зургаа зурсан. Тэгээд ч мэргэжлийн хүмүүс байсан учраас гаднын хүний дэмжлэггүйгээр өөрсдөө зурж дуусгасан. Миний зурсан төслийн ерөнхий төлөвлөгөө, барилгын архитектурын зураг зурах ажилд *********** оролцоогүй. Харин *********** нь захиалагчийн зүгээс ажлын даалгавар өгч байсан. Тухайлбал усны нөөцийн барилга, түр хүлээн авах байр, мал эмнэлгийн барилга, авто граж, авто засварын барилга хэрэгтэй гэсэн шаардлага тавьсны дагуу зургаа хийсэн...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 112 дахь тал/,
Гэрч Ц.Энхбаярын:
“...Золбаярын хувьд цуг суугаад зураг зурах ажил хийж байгаагүй, харин зайнаас ажлын даалгавартай холбоотой мэдээллүүдийг өгч байсан...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 114 дэх тал/,
Гэрч Б.Наранзулын:
“...Үүний 50 га талбайн барилга байгууламжийн гадна болон дотор цахилгааны зураг төслийг миний бие хийж гүйцэтгэсэн... Золбаяр нь уг төслийн захиалагч талын инженер гэж мэднэ, энэ төсөл дээр анх танилцсан. Хамт зураг зурж байгаагүй. Захиалагчийн зүгээс зураг төсөлд шаардлагатай даалгаврыг л өгөх үүрэгтэй. Зургийн ажлыг хамт гүйцэтгэсэн асуудал байхгүй. Манай багт *********** нь барилга бүтээцийн зураг төсөл, Анужин, Нямсүрэн хоёр болохоор ерөнхий төлөвлөгөө болон барилга архитектур, Энхбаяр бид хоёрын хувьд цахилгаан хангамж, Эрдэнэбулган нь холбоо дохиолол, Балдан нь цэвэр, бохир ус, Галхүү нь халаалт, агаар салхивчийн зургийг хариуцан зурсан. Тэгэхээр энэ хүмүүсийн зурсан зургийн ажилд *********** ХХК-ийн барилгын инженер Золбаяр гэх хүн оролцож, хамт зураагүй. Манай багийнхан бүгд өөрсдийн хариуцсан зургийн ажлаа өөрсдөө хийж дуусгасан..." гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 136-137 дахь тал/,
Гэрч Р.Балданы:
“...Миний бие 50 га барилга, байгууламжийн засварын төв, ажилчдын оффис болон бие засах газрын цэвэр, бохир усны зураг, усны нөөцийн савны барилгын зураг, мөн гадна үхрийн фермийн үхэр усалгааны системийн зураг дээр ажилласан. Мөн 20 га барилга, байгууламжийн хувьд гадна бохир усны шугамын зургийг зурсан... Золбаяртай би төслийн хүрээнд 2-3 удаа тааралдаж байсан... Миний болон манай багийн зураг зурж байгаа гишүүдийн хариуцаж авсан зургийн ажилд Золбаяр туслалцаа үзүүлж, хамт зураг зурж байгаагүй. Зөвхөн захиалагч талын байр суурьтайгаар даалгавар өгч байсан...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 139 дэх тал/,
Гэрч Ц.Оюунтуулын:
“...Би ***********” ХХК-д ерөнхий аудиторын албан тушаалд ажиллаад 2 жил болж байна. Апбан тушаалын чиг үүрэг нь товчхондоо группийн компаниудын дотоод аудитын үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Өөрөөр хэлбэл шаардлагатай тохиолдолд ***********” ХХК- ийн харьяа компаниудад дотоод хяналт, шалгалт, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг. Анх 2023 оны 5 дугаар сард МСS группийн шүгэл үлээх Speak out Hot Line шугамын нийтэд ил байдаг 88882027 утасны дугаар руу *********** нь холбогдож утас хариуцдаг ажилтантай товч мэдээллийг өгсөн байсан. Оператор над руу мэдээлэл өгч, миний бие өөрийн гар утасны дугаараас Золбоо руу залгаж холбогдоод, уулзах хүсэлт тавьж 2023 оны 5 дугаар сарын 04-ний үед түүнтэй Шангри ла оффисын нэгдүгээр давхарт уулзаж дэлгэрэнгүй мэдээлэл авч, гар утаснаасаа ингэж мөнгө шилжүүлсэн гэдэг баримтуудыг надад үзүүлсэн... ямар ч байсан 2 гэрээнээс 56,5 сая орчим төгрөгийг илүү дүнгээр үнийн санал илгээхийг Золбоогоос Золбаяр хүссэн байсан. Гар утаснаасаа Золбаяр руу шилжүүлсэн мөнгөн дүнг өөрийн гар утаснаас дансны хуулгыг үзүүлсэн... Шалгалтын зүгээс аль болох таныг хамгаалахыг хичээнэ ээ гэж мэдэгдсэн. Дараа нь Золбоогоос хэрэгт холбоотой, өөрт нь байгаа материалуудыг хүлээн авч, удирдлагад танилцуулан “М-Армор” ХХК-ийн хуулийн хэлтсийнхэнд мэдээлэл өгсөн. Тус хуулийн хэлтсээс цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргаад энэ хэрэг хуулийн байгууллагаар шалгагдаж эхэлсэн байх. 2022 оны 9 дүгээр сард *********** ХХК-д худалдан авалтын буюу нийлүүлэгчийн сонгон шалгаруулалттай холбоотой аудитыг хийж гүйцэтгэсэн. Аудитын түүвэрт Блю-Арч ХХК сонгогдсон байсан. Тус компанийг яаралтай, хурдан гэх шалтгаанаар сонгосон байсан, худалдан авалтын журмын дагуу баримтжуулалт хийгдээгүй байсан боловч, захирлууд нь хоорондоо и-мэйл солилцож сонгон шалгаруулалтыг хийсэн байсан. Бидний зүгээс зөвхөн Блю-Арч ХХК-тай холбоотой биш ч гэсэн сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагааг явуулахдаа “Эм Си Эс” группийн худалдан авалтын журмын дагуу сонгон шалгаруулалтыг хийж гүйцэтгэх, загвар формат ашиглах зөвлөмжийг удирдлагад нь хүргүүлж тайлагнасан. Энэ аудит нь 2022 оны 9 дүгээр сард хийгдсэн буюу Золбоо нь манай байгууллагад мэдээлэл өгөөгүй байх үед хийгдсэн байсан. Харин танай байгууллага руу хүргүүлсэн дүгнэлтэд Золбоогийн 2023 оны 5 дугаар сард өгсөн мэдээллийг хамтад нь дурдаж явуулсан байгаа. Мөнгөн гүйлгээний талаар мэдээллийг Золбоо нь над руу өөрөө явуулсан байсан учраас би боловсруулж дурдсан...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 141-142 дахь тал/,
“М Си Эс Холдинг” ХХК-аас 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, түүний хавсралт /1 дүгээр хавтаст хэргийн 9-97 дахь тал/,
“***********” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаартай, 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 47-А дугаартай ***********ыг ажилд томилсон тушаалууд, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 107-114 дахь тал/,
“М Си Эс Холдинг” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 04/346 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1 дүгээр хавтаст хэргийн 125-161 дэх тал/,
“***********” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн албан бичиг, түүний хавсралт /1 дүгээр хавтаст хэргийн 163-250 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 1-227 дахь тал/,
“***********” ХХК-ийн захиргааны ажилтын Г.Уянгаас гаргаж өгсөн төлбөрийн баримтын хуулбарууд /2 дугаар хавтаст хэргийн 239-244 дэх тал/,
Худалдаа хөгжлийн банкны 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 6/7353 дугаартай албан бичиг, түүний хавсралт /3 дугаар хавтаст хэргийн 24 дэх тал, 70-71 дэх тал/,
Голомт банкны 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 14/ХХ/03-1544 дугаартай, 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 14/ХХ03-1498 дугаартай албан бичиг, тэдгээрийн хавсралт /3 дугаар хавтаст хэргийн 78-123 дэх тал/,
Хаан банкны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 29/11196 дугаартай албан бичиг, түүний хавсралт /3 дугаар хавтаст хэргийн 154-159 дэх тал/,
***********ын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь 414004301 дугаартай, Голомт банк дахь 1715103605 дугаартай, ***********гийн эзэмшлийн Голомт банк дахь 1109123219 дугаартай, Г.Энхсувдын эзэмшлийн Голомт банк дахь 1170004814 дугаартай дансны хуулгануудад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 74-76, 150-152 дэх тал, 4 дүгээр хавтаст хэргийн 103- 104 дэх тал/,
Прокурорын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1794 дугаартай зөвшөөрлөөр цахим шууданд үзлэг хийх, гар утсанд үзлэг хийх мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 18, 19-ний өдрийн тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 91-102 дэх тал, 105-106 дахь тал/,
Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 9/12468 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн “М Агро” ХХК-ийн хувийн хэргийн хуулбар /5 дугаар хавтаст хэргийн 76-250 дэх тал, 6 дугаар хавтаст хэргийн 1-167 дахь тал/,
“***********” ХХК-аас ирүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 143/2024 дугаартай, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 144/2024 дугаартай албан бичгүүд /6 дугаар хавтаст хэргийн 169-170 дахь тал/,
“***********” ХХК-аас ирүүлсэн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 01/84 дугаартай, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/88 дугаартай албан бичгүүд, тэдгээрийн хавсралт /6 дугаар хавтаст хэргийн 174-204 дахь тал/,
- Шүүгдэгч ***********гийн өмгөөлөгч Б.Батбаяр, С.Жавхлан нараас шинжлэн судалсан нотлох баримтууд:
2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ” /1 дүгээр хавтаст хэргийн 52-60 дахь тал/,
2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “***********” ХХК-ийн “Үнийн санал хүргүүлэх тухай” албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 58 дахь тал/,
2022 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн “20га 50га талбайн барилга байгууламжийн ажлын зохиогчийн хяналт гүйцэтгэх гэрээ" / 1 дүгээр хавтаст хэргийн 89-101 дэх тал/,
2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 37 тоот “***********” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал / 1 дүгээр хавтаст хэргийн 107 дахь тал/,
2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 47-А тоот “***********” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 108 дахь тал/,
2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Д.Мэндсайханы Мөнхтөр, Очирдаваа нар луу явуулсан имэйл 1 дүгээр хавтаст хэргийн 231 дэх тал/,
2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “М-Си-Эс Холдинг” ХХК-ийн Худалдан авалтын журам /1 дүгээр хавтаст хэргийн 238 дахь тал/,
Дотоод шилжүүлгийн маягт /2 дугаар хавтаст хэргийн 240 дэх тал/,
Цахим гүйлгээний баримт /2 дугаар хавтаст хэргийн 241 дэх тал/,
Төлбөрийн баримт /2 дугаар хавтаст хэргийн 243 дахь тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Бямбадаржаагийн:
“...Би “М-Си-Эс Холдинг” ХХК-ийн охин компани болох “***********” ХХК-ийг төлөөлөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр хэрэгт оролцож байна. Манай “***********” ХХК-д ажиллаж байсан *********** нь тушаалын байдлаа ашиглаж, хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор “***********” ХХК-тай байгуулсан гэрээний урьдчилгаа төлбөрөөс мөнгө авч хувьдаа завшсан асуудалд компанид учирсан хохирлыг цаашид нөхөн төлүүлэх байр суурьтай байна. Хэрвээ Золбаяр анхнаасаа ашиг хонжоо олох зорилгогүй байсан бол манай компани “***********” ХХК-тай анхнаасаа бага үнийн дүнгээр гэрээ байгуулах боломжтой байсан... Гэрээ нь байгууллагын дотоод журам, дүрмийг зөрчөөгүй, Худалдан авах ажиллагааны журмын дагуу хийгдсэн. Мөн бусад гэрээнүүд ч гэсэн журмынхаа дагуу хийгдсэн байдаг...”,
“...Өлзийт-Энсада ХХК нь 2014 оноос хойш Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн компанийг 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс эрчимжсэн үхрийн аж ахуй, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Метагро ХХК худалдан авч 100 хувь өөрийн эзэмшилд шилжүүлсэн. Ингээд Өлзийт-Энсада ХХК-ийн нэршлийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр М-Агро ХХК болгон өөрчилж улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн... *********** ХХК-тай байгуулсан 2 ажлын гэрээнд ямар нэгэн тендер шалгаруулалт зарлаагүй. Яагаад гэвэл ***********” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн худалдан авалтын журам үйлчилж байсан, тухайн журамд зааснаар 200,000,000 төгрөгөөс доош үнэлгээтэй ажил үйлчилгээнд тендер шалгаруулалт зарлахгүй үнийн санал авч үнийн харьцуулалтын аргаар хийж гүйцэтгэж болдог учраас үнийн санал авч гэрээг байгуулсан... 2023 оны 8 дугаар сараас байхаа худалдан авах ажиллагааны цахим сайт байгуулж тухайн сайт дээр тендер болон худалдан авалтыг зарлах болсон...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 167 дахь тал, 6 дугаар хавтаст хэргийн 171-179 дахь тал/,
Гэрч Д.Мэндсайханы:
“...Үүний дагуу би тухайн компаниас өөр компани олоорой гэдгийг *********** инженерт хэлсэн. Ингээд *********** инженер өөр компанийг судалж харьцуулалт хийж “***********" ХХК-ийг сонгож улмаар хамтран ажиллахаар болсон... Энэ компани нь гэрээнд заасан хугацаанд буюу тухайн оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс эхлээд зургаа өгч эхэлсэн. Одоогийн байдлаар тухайн ажил бүрэн дууссан ба гэрээнд заасны дагуу 2 компани нь гэрээгээ дүгнэсэн дуусгавар болгосон байгаа...",
“...*********** ХХК-тай дээрх 2 гэрээг байгуулах ажил, үйл явцыг Золбаяр 100 хувь хариуцаж хийсэн. Миний хувьд ерөнхийд нь гэрээг хийх гажлыг хянах чиглэлийг хариуцсан... Тэр даалгаврыг нь Золбаярт хэлж, Золбаярыг өөр компани олж, үнийн саналыг харьцуул гэж хэлсэн. Ингээд Золбаяр “Татах хүч” ХХК, “***********” ХХК, “Эгэ” ХХК-ын үнийн саналыг харьцуулалт хийгээд Мөнхтөр захиралд танилцуулахад “***********” ХХК нь нэгдүгээрт хугацааны хувьд бид нарт шаардпагатай байсан цаг хугацаанд ажлыг хийж өгч чадна, хоёрдугаарт үнийн хувьд өрсөлдөхүйц байхаар нь “***********” ХХК-ийг сонгож, гэрээ байгуулах ажил эхэлсэн... Өлзийт Энсада буюу М-Агро ХХК-ийг манай *********** ХХК нь хөрөнгө оруулалт хийж, худалдан авсан. Төсөл хэрэгжүүлж байгаа газрын зөвшөөрөл% үйл ажиллагаа зэрэг нь “М-Агро” ХХК-ийн нэр дээр байсан, хөрөнгө оруулалтууд бүгд М-Агро ХХК дээр бичигддэг учраас М-Агро ХХК-ийн захирал гэрээнүүдийг баталдаг. Мөн М-Агро ХХК-д ажиллах хүч хангалтгүй, *********** ХХК-д ажиллах хүч байсан учраас Золбаярыг уг төсөл дээр ажиллуулсан... Ер нь бол гэрээ байгуулахад барилгын ажлаа хариуцсан хүн нь гэрээнд гарын үсэг зурдаг...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 198-204 дэх тал/,
Гэрч Э.Баасандоржийн:
“...манай компани энэ төслөөс ямар ч ашиг аваагүй... Зургийн үнэ бол үнэхээр бага үнийн дүнтэй харагдаж байсан... Ер нь компанийг төлөөлж ***********г энэ ажлаа, энэ төслөө хариуцаа гэдгийг би зөвшөөрсөн, мөн *********** энэ ажлыг өөрөө олж ирсэн байдаг, төсөл хэрэгжиж дуусаад манай компани бүрэн гүйцэд төслөө гэрээнийхээ дагуу Барилгын хөгжлийн төвөөр орж хянагдсан, магадлалын нэгдсэн дүгнэлт хүлээлгэж өгсөн, ингэснээр ажил дууссан. Би энэ талаар юу ч мэдэхгүй байна, уг төслийг би Золбоод итгээд л хариуцуулж өгсөн, Золбоо ч энэ ажлаа амжилттай дуусгасан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 221-222 дахь тал/,
Гэрч Ц.Оюунтуулын:
“...Би ***********” ХХК-д ерөнхий аудиторын албан тушаалд ажиллаад 2 жил болж байна. Апбан тушаалын чиг үүрэг нь товчхондоо группийн компаниудын дотоод аудитын үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Өөрөөр хэлбэл шаардлагатай тохиолдолд ***********” ХХК- ийн харьяа компаниудад дотоод хяналт, шалгалт, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг. Анх 2023 оны 5 дугаар сард МСS группийн шүгэл үлээх Speak out Hot Line шугамын нийтэд ил байдаг 88882027 утасны дугаар руу *********** нь холбогдож утас хариуцдаг ажилтантай товч мэдээллийг өгсөн байсан. Оператор над руу мэдээлэл өгч, миний бие өөрийн гар утасны дугаараас Золбоо руу залгаж холбогдоод, уулзах хүсэлт тавьж 2023 оны 5 дугаар сарын 04-ний үед түүнтэй Шангри ла оффисын нэгдүгээр давхарт уулзаж дэлгэрэнгүй мэдээлэл авч, гар утаснаасаа ингэж мөнгө шилжүүлсэн гэдэг баримтуудыг надад үзүүлсэн... ямар ч байсан 2 гэрээнээс 56,5 сая орчим төгрөгийг илүү дүнгээр үнийн санал илгээхийг Золбоогоос Золбаяр хүссэн байсан. Гар утаснаасаа Золбаяр руу шилжүүлсэн мөнгөн дүнг өөрийн гар утаснаас дансны хуулгыг үзүүлсэн... Шалгалтын зүгээс аль болох таныг хамгаалахыг хичээнэ ээ гэж мэдэгдсэн. Дараа нь Золбоогоос хэрэгт холбоотой, өөрт нь байгаа материалуудыг хүлээн авч, удирдлагад танилцуулан “М-Армор” ХХК-ийн хуулийн хэлтсийнхэнд мэдээлэл өгсөн. Тус хуулийн хэлтсээс цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргаад энэ хэрэг хуулийн байгууллагаар шалгагдаж эхэлсэн байх. 2022 оны 9 дүгээр сард *********** ХХК-д худалдан авалтын буюу нийлүүлэгчийн сонгон шалгаруулалттай холбоотой аудитыг хийж гүйцэтгэсэн. Аудитын түүвэрт Блю-Арч ХХК сонгогдсон байсан. Тус компанийг яаралтай, хурдан гэх шалтгаанаар сонгосон байсан, худалдан авалтын журмын дагуу баримтжуулалт хийгдээгүй байсан боловч, захирлууд нь хоорондоо и-мэйл солилцож сонгон шалгаруулалтыг хийсэн байсан. Бидний зүгээс зөвхөн Блю-Арч ХХК-тай холбоотой биш ч гэсэн сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагааг явуулахдаа “Эм Си Эс” группийн худалдан авалтын журмын дагуу сонгон шалгаруулалтыг хийж гүйцэтгэх, загвар формат ашиглах зөвлөмжийг удирдлагад нь хүргүүлж тайлагнасан. Энэ аудит нь 2022 оны 9 дүгээр сард хийгдсэн буюу Золбоо нь манай байгууллагад мэдээлэл өгөөгүй байх үед хийгдсэн байсан. Харин танай байгууллага руу хүргүүлсэн дүгнэлтэд Золбоогийн 2023 оны 5 дугаар сард өгсөн мэдээллийг хамтад нь дурдаж явуулсан байгаа. Мөнгөн гүйлгээний талаар мэдээллийг Золбоо нь над руу өөрөө явуулсан байсан учраас би боловсруулж дурдсан...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 141-142 дахь тал/,
2024 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 01/12 тоот “***********” ХХК-ийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг /4 дүгээр хавтаст хэргийн 212 дахь тал/,
2024 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 01/12 тоот “***********” ХХК-ийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг /4 дүгээр хавтаст хэргийн 219 дэх тал/,
2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “М.Агро” ХХК-ийн 22/05 тоот Захирлуудын зөвлөлийн тогтоол /5 дугаар хавтаст хэргийн 196 дахь тал/,
2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “М-Агро” ХХК-ийн дүрэм /5 дугаар хавтаст хэргийн 239-240 дахь тал/,
Хохирогчийн төлөөлөгч Я.Бямбадаржаагийн:
“...*********** нь “***********” ХХК-д 2022 оны эхээр байхаа ажилд орж 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар үндсэн ажилтнаар барилгын инженер албан тушаалд томилогдсон. “М Агро” ХХК-д *********** нь ажил албан тушаал хашиж байгаагүй...” /6 дугаар хавтаст хэргийн 173 дахь тал/,
- Шүүгдэгч ***********ын өмгөөлөгч П.Амгаланбаатараас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 1 дэх тал/
Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт хүсэлт гаргах тухай /1 дүгээр хавтаст хэргийн 09 дэх тал/,
2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 55-59 дахь тал/,
2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “***********” ХХК-ийн “Үнийн санал хүргүүлэх тухай” албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 58 дахь талын ард/,
Барилга хот байгуулалтын яамны “***********” ХХК-ийн тусгай зөвшөөрөл /1 дүгээр хавтаст хэргийн 61 дэх тал/,
2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 20ГА 50ГА талбайн барилга байгууламжийн ажлын зохиогчийн хяналтын гүйцэтгэх гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 89-95 дахь тал/,
2022 оны 03 дугаар сарын 15-ны худалдан авалтын журам /1 дүгээр хавтаст хэргийн 120 дахь тал/,
“М-Си-Эс Холдинг” ХХК-ийн 2023 оны аудитын тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 149-151 дэх тал/,
“М-Агро” ХХК-ийн ажлын байрны тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 180 дахь тал/,
2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “***********” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 188 дахь тал/,
“***********” ХХК-ийн тендерийн хорооны гишүүд /1 дүгээр хавтаст хэргийн 191 дэх тал/,
“***********” ХХК-ийн дүрэм /1 дүгээр хавтаст хэргийн 200-203 дахь тал/,
“***********” ХХК-ийн хамтран ажиллах гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 206 дахь тал/,
2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “***********” ХХК-ийн албан тоот /1 дүгээр хавтаст хэргийн 228 дахь тал/,
“***********” ХХК-ийн үнийн саналын харьцуулалт /1 дүгээр хавтаст хэргийн 231-233 дахь тал/,
“Хас” банкны дансны үзлэгээр илэрсэн нөхцөл байдал /3 дугаар хавтаст хэргийн 151 дэх тал/,
“Хаан” банкны дансны хуулга /3 дугаар хавтаст хэргийн 162 дахь тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Бямбадаржаагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 170-172 дахь тал/, 177-179 дэх тал/,
Гэрч Т.Мөнхтөрийн:
“...тухайн ажлыг хийж байгаа туслан гүйцэтгэгч компанийн ажлыг захиалагчийн талаас инженерийн албаны ажилтнууд хянана... Одоогийн байдлаар манай компани инженерийн албаны 4 ажилтан байгаа бөгөөд дарга нь Мэндсайхан болон ***********, Золбаяр, Сайнзаяа гэх хүмүүс ажиллаж байгаа... Дээрх төсөл хэрэгжүүлсэн 5 компанийн удирдлага болон холбогдох хүмүүсийг бол мэдэхгүй байна. Энэ компанийн талаар төсөл хэрэгжүүлэхээр ирэх үед нь сонсож байсан. Миний хувьд дээрх төслийг хэрэгжүүлэх явцад төслийн хөрөнгө мөнгөнөөс өөртөө авч ашигласан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 194-195 дахь тал/,
Гэрч Д.Мэндсайханы:
“...Үүний дагуу би тухайн компаниас өөр компани олоорой гэдгийг *********** инженерт хэлсэн. Ингээд *********** инженер өөр компанийг судалж харьцуулалт хийж “***********" ХХК-ийг сонгож улмаар хамтран ажиллахаар болсон... Энэ компани нь гэрээнд заасан хугацаанд буюу тухайн оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс эхлээд зургаа өгч эхэлсэн. Одоогийн байдлаар тухайн ажил бүрэн дууссан ба гэрээнд заасны дагуу 2 компани нь гэрээгээ дүгнэсэн дуусгавар болгосон байгаа...",
“... “***********” ХХК-тай дээрх 2 гэрээг байгуулах ажил, үйл явцыг Золбаяр 100 хувь хариуцаж хийсэн. Миний хувьд ерөнхийд нь гэрээг хийх гажлыг хянах чиглэлийг хариуцсан... Тэр даалгаврыг нь Золбаярт хэлж, Золбаярыг өөр компани олж, үнийн саналыг харьцуул гэж хэлсэн. Ингээд Золбаяр “Татах хүч” ХХК, “***********” ХХК, “Эгэ” ХХК-ын үнийн саналыг харьцуулалт хийгээд Мөнхтөр захиралд танилцуулахад “***********” ХХК нь нэгдүгээрт хугацааны хувьд бид нарт шаардлагатай байсан цаг хугацаанд ажлыг хийж өгч чадна, хоёрдугаарт үнийн хувьд өрсөлдөхүйц байхаар нь “***********” ХХК-ийг сонгож, гэрээ байгуулах ажил эхэлсэн... “Өлзийт Энсада” буюу “М-Агро” ХХК-ийг манай “***********” ХХК нь хөрөнгө оруулалт хийж, худалдан авсан. Төсөл хэрэгжүүлж байгаа газрын зөвшөөрөл үйл ажиллагаа зэрэг нь “М-Агро” ХХК-ийн нэр дээр байсан, хөрөнгө оруулалтууд бүгд “М-Агро” ХХК дээр бичигддэг учраас “М-Агро” ХХК-ийн захирал гэрээнүүдийг баталдаг. Мөн “М-Агро” ХХК-д ажиллах хүч хангалтгүй, “***********” ХХК-д ажиллах хүч байсан учраас Золбаярыг уг төсөл дээр ажиллуулсан... Ер нь бол гэрээ байгуулахад барилгын ажлаа хариуцсан хүн нь гэрээнд гарын үсэг зурдаг...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 198-204 дэх тал/,
Гэрч Д.Очирдаваагийн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 209-210 дахь тал/,
Гэрч Э.Баасандоржийн:
“...манай компани энэ төслөөс ямар ч ашиг аваагүй... Зургийн үнэ бол үнэхээр бага үнийн дүнтэй харагдаж байсан... Ер нь компанийг төлөөлж ***********г энэ ажлаа, энэ төслөө хариуцаа гэдгийг би зөвшөөрсөн, мөн *********** энэ ажлыг өөрөө олж ирсэн байдаг, төсөл хэрэгжиж дуусаад манай компани бүрэн гүйцэд төслөө гэрээнийхээ дагуу Барилгын хөгжлийн төвөөр орж хянагдсан, магадлалын нэгдсэн дүгнэлт хүлээлгэж өгсөн, ингэснээр ажил дууссан. Би энэ талаар юу ч мэдэхгүй байна, уг төслийг би Золбоод итгээд л хариуцуулж өгсөн, Золбоо ч энэ ажлаа амжилттай дуусгасан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 221-222 дахь тал/,
Гэрч Г.Энхсувдын:
“...Би дээрх 5006936763 дугаарын Хаан банкны данс . болон 1170004814 дугаарын Голомт банкны дансыг ашиглаад удаж байна... Миний 1170004814 дугаарын Голомт банкны дансанд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ажлын хөлс гэсэн утгаар 30.000.000 төгрөг орж ирсэн. Тухайн мөнгийг манай нөхөр *********** нь ажлын хөлс байгаа юм гэж хэлж байсан бөгөөд түүнээс ***********ын зээлийг төлөөд үлдэгдэл мөнгөөр нь Тоёота Вангуард маркийн тээврийн хэрэгсэл худалдан авахад зарцуулсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 238-239 дэх тал/,
2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /4 дүгээр хавтаст хэргийн 52-53 дахь тал/,
2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 191 дугаартай прокурорын тогтоол /4 дүгээр хавтаст хэргийн 55 дахь тал/,
2023 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /4 дүгээр хавтаст хэргийн 56 дахь тал/,
2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 223 дугаартай прокурорын тогтоол /4 дүгээр хавтаст хэргийн 59-60 дахь тал/,
***********ын и-мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 91-96 дахь тал/,
2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 103-104 дэх тал/,
2023 оны 12 дугаар сарын 19-ны өдөр шүүгдэгч ***********аас гэрчээр дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 109-110 дахь тал/,
“***********” ХХК-аас ирүүлсэн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 01/84 дугаартай, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/88 дугаартай албан бичгүүд, тэдгээрийн хавсралт /6 дугаар хавтаст хэргийн 174-204 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч *********** нь ***********” ХХК-ийн охин компани болох “Мэтагра” ХХК-ийн барилгын инженерээр ажиллаж байхдаа ашиг хонжоо олох зорилгоор,
Компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.10-т “...ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх” гэж заасны дагуу удирдлагаас өгсөн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах компанийг олж, үнийн саналыг харьцуулах эрх мэдлийг урвуулан ашиглаж, “***********” ХХК-ийн гэрээт ажилтан ***********той бүлэглэн гүйцэтгэж, “***********” ХХК-аас “20 га 50 га талбайн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх” гэрээ, “20 га 50 га талбайн барилга байгууламжийн ажлын зохиогчийн хяналт гүйцэтгэх” гэрээний үнийн дүнгийн саналыг нэмэгдүүлэн ирүүлэх талаар ***********той тохиролцож, уг нэмэгдүүлсэн гэрээний үнийн дүнгээр “***********” ХХК-ийг төлөөлж “***********” ХХК-тай дээрх гэрээнүүдийг байгуулсан,
Улмаар “***********" ХХК-аас “***********” ХХК-д шилжүүлсэн гэрээний төлбөрөөс 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ***********гийн эзэмшлийн “Хаан” банк дахь 5027697038 дугаарын, “Голомт” банк дахь 1109123219 дугаарын дансаар дамжуулан нийт 7 удаагийн үйлдлээр 54.797.600 төгрөгийг шилжүүлэн авч, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж, “***********” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч *********** нь урьдчилан амлаж ***********ыг хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “***********” ХХК-аас “***********” ХХК-д шилжүүлсэн гэрээний төлбөрөөс ***********ын эзэмшлийн “Голомт” банк дахь 1715103605 дугаарын, “Худалдаа хөгжлийн” банк дахь 414004301 дугаарын, түүний эхнэр Г.Энхсувдын эзэмшлийн “Хаан” банк дахь 5006936763 дугаарын, “Голомт” банк дахь 1170004814 дугаарын данснууд руу нийт 7 удаагийн үйлдлээр 54.797.600 төгрөгийг шилжүүлж гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн , шүүгдэгч ***********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” шүүгдэгч ***********аас 54.797.600 төгрөгийг гаргуулж, хохирогч “Мэтарго” ХХК-д олгуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ***********ын өмгөөлөгч П.Амгаланбаатар “...Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт *********** нь “М Си Эс холдинг” ХХК-ийн охин компани болох “Мэтарго” ХХК-ийн барилгын инженерээр ажиллаж байхдаа ашиг хонжоо олох зорилгоор, компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу удирдлагаас өгсөн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах компанийг олж, үнийн санал харьцуулах эрх мэдлийг урвуулан ашигласан гэсэн байна. *********** үнийн санал харьцуулах эрх мэдлийг хэрхэн урвуулан ашигласан нь тодорхойгүй байна. Яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэнэ. ***********т хамтран ажиллах компани олох үүрэг даалгавар өгсний дагуу өмнө нь хамт ажиллаж байсан Золбоод ажлын санал тавин Золбоог компанийн удирдлагуудтай холбон тус гэрээнд гарын үсэг зурсантай холбоотой “Мэтарго” ХХК хохирсон болж, хувирсан байна. “Мэтарго” ХХК-ийн зүгээс анх хөрөнгө завшсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба тус хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн. ***********ын худалдан авалтын журмын дагуу гэрээнд гарын үсэг зурсан асуудал нь тендерийн сонгон шалгаруулалтгүйгээр шууд гэрээ байгуулсан бол урьдчилсан үнийн санал явуулсан, үнэ нэмэгдүүлэх асуудал байхгүй, талууд гэрээний чөлөөт байдлын үндсэн дээр энэ гэрээ байгуулагдсан буюу иргэний эрх зүйн харилцаа үүссэн. ***********ын хувьд “Мэтарго” ХХК-ийн барилгын инженерийн албан тушаалд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон. Золбоо нь Золбаярт өгөх ёсгүй мөнгийг өгсөн гэж байгаа бол “Мэтарго” ХХК хохирогч бус иргэд хоорондын үндэслэлгүй хөрөнгөжсөн тухай зохицуулалтын хүрээнд шийдвэрлэгдэх иргэний эрх зүйн маргаан байна гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс бага өртгөөр гэрээ байгуулан ажил гүйцэлдүүлэх боломжтой байсан гэсэн байдлаар таамаглан хийсвэр дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ямар гэмт хэргийн улмаас хохирсон гэдгээ мэдэхгүй байна. Гомдол, мэдээлэл гаргасан болгон эрүүгийн гэмт хэрэг болдог гэсэн ойлголтоор энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг цагаатгах өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ***********гийн өмгөөлөгч С.Жавхлан “...Улсын яллагчийн зүгээс ***********, *********** нар нь нэмэгдүүлсэн үнийн санал гаргах, дээрх үнийн саналаас 54.797.600 төгрөгийг ***********т өгөхөөр харилцан тохиролцсон гэж байна. Үнийн саналд зөрүү гаргасан баримт хавтаст хэрэгт байхгүй. 54.797.600 төгрөгийг нэмэгдүүлэн гэрээ байгуулсан талаар баримт байхгүй бөгөөд дээрх мөнгийг ***********гоос Золбаярт шилжүүлсэн үйл баримт байгаа. Тендерийн явагдсан эсэх нь тодорхойгүй байна. Иргэний хуульд заасан үнэ хаялцуулах ажиллагаа буюу тендер нь хамгийн бага үнийн саналыг гаргасан автоматаар гэрээ байгуулах үүргийг тендер зарлагчид олгоно. Тендерийн үнийг урьдчилан мэдэж, тухайн компанийг гарцаагүй байдалд оруулан хүчээр гэрээ байгуулагдах асуудал яригдана. Тендер зарлагдаагүй бол гэрээний чөлөөт байдлын зарчим үйлчилнэ. “***********” ХХК-ийн үнийн санал таалагдаагүй бол “Мэтарго” ХХК-д гэрээ байгуулахгүй гэж хэлэх эрхтэй байсан. “Мэтарго” ХХК нь “***********” ХХК-ийн үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн атал дараа нь энэ асуудлыг ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Үнийн саналыг нэмэгдүүлэх асуудал нь гэрээний чөлөөт зарчмын дагуу яригдах боломжтой тул дээрх гэрээнд тендерийн асуудал яригдахгүй. Хохирлын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасан. 54.797.600 төгрөгийн хохирол “Мэтарго” ХХК-д учирсан эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүүх хуралдааны хэлэлцүүлэгт “***********” ХХК-тай хямд үнээр гэрээ байгуулах боломжтой байсан гэж хэд хэдэн удаа мэдүүлэгтээ дурдсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс бага өртгөөр гэрээ хийх боломжтой байсан гэсэн таамаг бүхий дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. “Мэтарго” ХХК-д 54.797.600 төгрөгийн хохирол учирсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Бодит байдалд “***********” ХХК-ийн зүгээс харьцангуй бага үнийн саналыг гаргасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс дээрх үнийн саналаас бага өртгөөр гэрээ байгуулах боломжтой байсан буюу хохирол учирсан гэж үзэж байгаа бол шинжээч томилон хохирлын тооцоог шинжээчийн дүгнэлтээр тодорхойлох боломжтой гэж үзэж байна. Энэ талаар прокурорт удаа дараа хүсэлт гаргасан боловч шинжээч томилоогүй. Зөвхөн үнийн саналаар “***********” ХХК-ийг сонгоогүй. Хэрэгт авагдсан “Татах хүч” ХХК, “Эгэ” ХХК, “***********” ХХК гэсэн 3 компанийн үзүүлэлтээр “***********” ХХК нь англи хэлтэй, маш хурдан хугацаанд зураг төслийн ажлын боловсруулах санал гаргасан зэрэг давуу талтай байсан. “***********” ХХК-ийн үр өгөөжийн талаар ярих ёстой. Гэрээний үнийн дүнг “М Агро” ХХК шилжүүлсэн тул “Мэтарго” ХХК хохирогч биш гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ***********гийн өмгөөлөгч Д.Батбаяр “...Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангахгүй байна гэж үзэж байна. Дээрх зүйл хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн субъект нь хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан байх ёстой. “Мэтарго” ХХК-ийн ажилтныг “М Агро” ХХК-ийн байгуулсан гэрээ, шилжүүлсэн үнийн дүнгийн асуудалд шалгаж байгаа нь үндэслэлгүй байна. ***********ыг “М Агро” ХХК-ийн ажилтан мэтээр шалгахгүй бол албан тушаалын байдлаа ашигласан гэдэг нь үгүйсгэгдэнэ. Ямар хуулийн этгээд гэдгийг буруу тогтоосон гэж үзэж байна. “Мэтарго” ХХК-ийн туршилтын ажилтан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан талаар баримт хэрэгт байхгүй. “Мэтарго” ХХК-ийн ажилтан хэрхэн “М Агро” ХХК-д хохирол учруулсан гэдэг нь тодорхойгүй байна. Дээрх компаниудын эцсийн өмчлөгч нэг ашиг сонирхолтой гэсэн байдлаар төсөөтэй шийдвэрлэж болохгүй. Хуульд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт гэсэн атал хэлцэл гэсэн байдлаар яллах дүгнэлтэд дурдсан байгаа. Компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2.10-т компанийн удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх талаар заасан ба үүргийг эрх мэдэл гэж үзэн урвуулан ашигласан гэж байгаа нь ойлгомжгүй байна. Яллах дүгнэлтэд хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэж бичсэн тухайд Эрүүгийн хуульд хуулийн этгээдийг эрх мэдлийг урвуулах ашиглах гэсэн гэмт хэрэг байхгүй. Харин хуулийн этгээдийн гүйцэтгэх, удирдах албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэг байгаа. “Мэтарго” ХХК буюу “М Агро” ХХК-ийн эрх мэдлийг хэн ч урвуулан ашиглаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ гэж заасан байх тул хуулийн этгээдэд эд хөрөнгийн хохирол учирсан байх ёстой. Эрүүгийн хуулийн 2.1 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан. Улсын яллагчийн зүгээс олох ёстой орлого гэсэн байдлаар таамаглан хохирлыг төсөөтэй хэрэглэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна. Энэ гэмт хэргийн улмаас бодит хохирол учирсан бол шинжээчийн дүгнэлтээр хэдэн төгрөгийн хохирол учирсан гэдгийг тогтоох шаардлагатай. “Мэтарго” ХХК, “М Агро” ХХК-ийн зүгээс худалдан авалтын журмын дагуу “***********” ХХК-ийг сонгон гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээнд заасан ажлыг хангалттай хийж гүйцэтгэсэн, хохирол, хор уршиг байхгүй талаараа дурдсан байгаа. Ажилтны хувьдаа мөнгө авсан асуудалд ажилтны авсан мөнгөөр компани хохирсон гэж гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж байгаа нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуульд заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол хор уршгийг гэмт хэрэгт тооцохгүй. Харилцсан байгууллагаас ажилтан мөнгө авсан асуудлыг тухайн компани дотооддоо шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна. ***********, *********** нар энэ гэмт хэргийг үйлдэхэд санаатай нэгдсэн нь тогтоогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ***********, *********** нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *********** нь:
***********” ХХК-ийн охин компани болох “Мэтагра” ХХК-ийн барилгын инженерээр ажиллаж байхдаа ашиг хонжоо олох зорилгоор,
Компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.10-т “...ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх” гэж заасны дагуу удирдлагаас өгсөн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах компанийг олж, үнийн саналыг харьцуулах эрх мэдлийг урвуулан ашиглаж, “***********” ХХК-ийн гэрээт ажилтан ***********той бүлэглэн гүйцэтгэж, “***********” ХХК-аас “20 га 50 га талбайн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх” гэрээ, “20 га 50 га талбайн барилга байгууламжийн ажлын зохиогчийн хяналт гүйцэтгэх” гэрээний үнийн дүнгийн саналыг нэмэгдүүлэн ирүүлэх талаар ***********той тохиролцож, уг нэмэгдүүлсэн гэрээний үнийн дүнгээр “***********” ХХК-ийг төлөөлж “***********” ХХК-тай дээрх гэрээнүүдийг байгуулсан,
Улмаар “***********” ХХК-аас “***********” ХХК-д шилжүүлсэн гэрээний төлбөрөөс 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт ***********гийн эзэмшлийн “Хаан” банк дахь 5027697038 дугаарын, “Голомт” банк дахь 1109123219 дугаарын дансаар дамжуулан нийт 7 удаагийн үйлдлээр 54.797.600 төгрөгийг шилжүүлэн авч, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж, “***********” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч *********** нь:
урьдчилан амлаж ***********ыг хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт “***********” ХХК-аас “***********” ХХК-д шилжүүлсэн гэрээний төлбөрөөс ***********ын эзэмшлийн “Голомт” банк дахь 1715103605 дугаарын, “Худалдаа хөгжлийн” банк дахь 414004301 дугаарын, түүний эхнэр Г.Энхсувдын эзэмшлийн “Хаан” банк дахь 5006936763 дугаарын, “Голомт” банк дахь 1170004814 дугаарын данснууд руу нийт 7 удаагийн үйлдлээр 54.797.600 төгрөгийг шилжүүлж гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон болох нь:
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Бямбадаржаа, гэрч Т.Мөнхтөр, Д.Мэндсайхан, Э.Баасандорж, А.Болдбаатар, Г.Энхсувд, Г.Тарзадмаа, Д.Нямсүрэн, Ц.Энхбаяр, Б.Наранзул, Р.Балдан, Ц.Оюунтуул нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд,
- “М Си Эс Холдинг” ХХК-аас 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, түүний хавсралт /1 дүгээр хавтаст хэргийн 9-97 дахь тал/,
- “***********” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаартай, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 47-А дугаартай ***********ыг ажилд томилсон тушаалууд, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 107-114 дахь тал/,
- “М Си Эс Холдинг” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 04/346 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1 дүгээр хавтаст хэргийн 125-161 дэх тал/,
- “***********” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн албан бичиг, түүний хавсралт /1 дүгээр хавтаст хэргийн 163-250 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 1-227 дахь тал/,
- “***********” ХХК-ийн захиргааны ажилтын Г.Уянгаас гаргаж өгсөн төлбөрийн баримтын хуулбарууд /2 дугаар хавтаст хэргийн 239-244 дэх тал/,
- Худалдаа хөгжлийн банкны 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 6/7353 дугаартай албан бичиг, түүний хавсралт /3 дугаар хавтаст хэргийн 24 дэх тал, 70-71 дэх тал/,
- Голомт банкны 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 14/ХХ/03-1544 дугаартай, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 14/ХХ03-1498 дугаартай албан бичиг, тэдгээрийн хавсралт /3 дугаар хавтаст хэргийн 78-123 дэх тал/,
- “Хаан” банкны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 29/11196 дугаартай албан бичиг, түүний хавсралт /3 дугаар хавтаст хэргийн 154-159 дэх тал/,
- ***********ын эзэмшлийн “Худалдаа хөгжлийн” банк дахь 414004301 дугаартай, “Голомт” банк дахь 1715103605 дугаартай, ***********гийн эзэмшлийн “Голомт” банк дахь 1109123219 дугаартай, Г.Энхсувдын эзэмшлийн “Голомт” банк дахь 1170004814 дугаартай дансны хуулгануудад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 74-76, 150-152 дэх тал, 4 дүгээр хавтаст хэргийн 103- 104 дэх тал/,
- Прокурорын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1794 дугаартай зөвшөөрлөөр цахим шууданд үзлэг хийх, гар утсанд үзлэг хийх мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 18, 19-ний өдрийн тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 91-102 дэх тал, 105-106 дахь тал/,
- Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 9/12468 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн “М Агро” ХХК-ийн хувийн хэргийн хуулбар /5 дугаар хавтаст хэргийн 76-250 дэх тал, 6 дугаар хавтаст хэргийн 1-167 дахь тал/,
- “***********” ХХК-аас ирүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 143/2024 дугаартай, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 144/2024 дугаартай албан бичгүүд /6 дугаар хавтаст хэргийн 169-170 дахь тал/,
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***********ыг үргэлжилсэн үйлдлээр “Хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор хэлцэлээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
- шүүгдэгч ***********г үргэлжилсэн үйлдлээр “Хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор хэлцэлээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт хамжигчаар буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас “***********” ХХК-д 54.797.600 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд уг хохирлыг шүүгдэгч ***********аас гаргуулж хохирогч “***********” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” “шүүгдэгч ***********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаагаар явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах”, шүүгдэгч ***********аас 54.797.600 төгрөгийг гаргуулж хохирогч “***********” ХХК-д олгуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ***********ын өмгөөлөгч П.Амгаланбаатар “Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон нөхцөл байдлыг харгалзан үзэж, 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ***********гийн өмгөөлөгч Б.Батбаяр “Миний үйлчлүүлэгч энэ хэргийн талаар тухайн байгууллагад анх хандсан байдал, мөн өвчтэй эгчийгээ байнгын асран хамгаалдаг, оршин суух хаягтай, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ***********гийн өмгөөлөгч С.Жавхлан: “Миний үйлчлүүлэгч Золбоо гэмт хэргийн талаарх мэдээллийг өөрөө гаргасан, мөн ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс олдог, мөн жирэмсэн удахгүй төрнө. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргав.
Иймд шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн ********* хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ***********, *********** нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *********** нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг,
- мөн прокурорын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 183 дугаартай зөвшөөрлөөр “шүүгдэгч ***********ын өмчлөлд бүртгэлтэй хар саарал өнгийн 80-28 УНЯ улсын дугаартай Тоёота Вангуард маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан”-ыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр “Хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор хэлцлээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр,
- шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр “Хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор хэлцлээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ыг 6.000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял,
- шүүгдэгч ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********, *********** нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********, *********** нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********аас 54.797.600 /тавин дөрвөн сая долоон зуун ерэн долоон мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч “***********” ХХК-нд олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ***********, *********** нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *********** нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ***********, *********** нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********, *********** нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ