| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0055/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/181 |
| Огноо | 2025-01-16 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/181
2025 01 16 2025/ШЦТ/181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч Д.Доржсүрэн, шүүгч Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Э.Билгүүн,
иргэдийн төлөөлөгч О.Янжинлхам,
шүүгдэгч **************, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар сарын 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 хэсгийн 2.7 дахь хэсэг,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэг,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэг,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч **************т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305032762045 дугаартай, 5 хавтас хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны 04 дүгээр сарын 02-нд Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, охины хамт ********* тоотод оршин суух, урьд:
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 468 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял,
- Баянзүрх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 271 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил, 3 сарын хугацаагаар хорих ял,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1227 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, **************, /РД: ************* /.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ************** нь 2021 оны 08 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандал Овоо”-гийн гудамжны орчимд хохирогч Ц.Гантулгатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хутга хэрэглэж, онц харгис хэрцгийгээр түүний эрүүл мэндэд нь зүүн зулай, баруун нүдний гадна булан, зүүн мөр зүүн дал, нуруу, өвчүү, зүүн баруун бугалга, баруун сарвуу, зүүн шилбэнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн,
Мөн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Отгонболдыг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр түүний гэдэс хэсэгт нь хутгаар хатгаж, түүний биед хэвлий, зүүн бугуйд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2023 оны 06 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандал Овоо”-гийн 34-р гудамжны 49 тоот хашаанд хадам эцэг болох хохирогч С.Ганхөлөгийг зодож, түүний биед зүүн доод 3-р шүдний сулрал, доод уруулд язрал, цус хуралт, эрүү, шанаа, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн үйлдсэн,
2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандал Овоо”-гийн 34-р гудамжны 49 тоот хашаанд хадам эцэг болох хохирогч С.Ганхөлөгийн зүүн гарын шуу хэсэгт хутгалж, түүний биед зүүн шуунд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн үйлдсэн,
2023 оны 08 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 17-р гудамжны 411 тоот гэртээ байсан хохирогч ************** биед халдаж, түүний биед баруун мөрний мултрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн урьд хүчиндэх гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан ************** нь 2023 оны 08 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 17-р гудамжны 411 тоот гэртээ байсан хохирогч ************** хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан,
Дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа 2023 оны 08 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 17-р гудамжны 411 тоот гэртээ байсан хохирогч ************** эзэмшлийн “Самсунг А-14” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 519.920 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч ************** эзэмшлийн “Айфон 12 про макс” загварын гар утас болох бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтлон авч, бусдад 1.975.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ зэвсэг, тусгайлан бэлтгэсэн, зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэж үйлдсэн,
Мөн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06 цагийн үед Баянзүрх дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 11 тоотод нэвтэрч, хохирогч ************** эзэмшлийн “Айфон 11 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.375.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 27-р хороо, “Дунд дарь эх”-ийн 4-2024 тоотод нэвтэрч, хохирогч ************** эзэмшлийн “Самсунг А52" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 380.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06-07 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27-р хороо, “Дунд дарь эх”-ийн 34-р гудамжны 1791 тоотод нэвтэрч, хохирогч Т.Цэнгэлсүрэнгийн эзэмшлийн “Айфон Икс Эс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 625.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 10 дугаар сарын 22-ны шөнө Чингэлтэй дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нуур”-ын 7-88 тоотод үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Эгшиглэн Магнай” ХХК эзэмшлийн барилгад нэвтэрч, цохилттой цахилгаан дрилл 2 ширхэг, гар цахилгаанаар ажилладаг тастагч 1 ширхэг, гагнуурын аппарат 3 ширхэг 380 вл цахилгаан тог баригч 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Мөнхбаярт нийт 661.200 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 27-р хороо, “Дунд Дарь-Эх”-ийн 3-1894 тоотод нэвтэрч, хохирогч Б.Амартүвшиний эзэмшлийн “Айфоне 8”, “Айфоне 7” загварын хоёр ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд нийт 550.000 төгрөгийн хохирол тус тус учруулж үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 3.591.200 төгрөгийн хохирол учруулан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон,
Мөн мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цаг 30 минутад Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461-р хаалттай хорих ангийн уулзалт, мэдүүлгийн 08 тоот өрөөнд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Г.Зоригтсайханд эрх үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаа гаргаж, гэрчийн мэдүүлэг өгөхдөө 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Тээврийн цагдаагийн албанд зохицуулагч ажилтай Д.Ганболд, С.Сэр-Од нар нь албаны нохойгоор хөл орчим хазуулж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Мөн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Э.Дэлгэрсайхан нь түүнийг зодож зүүн гарын шууг хугалсан гэж үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлж, бусдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт гүтгэж худал мэдүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************** мэдүүлэхдээ: “...хохирогч Гантулга, Отгонболд, Ганхөлөг нарыг хохироосон гэсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Харин би хохирогч Энхцэцэгийг танихгүй бөгөөд түүнийг хүчиндсэн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Намайг 1-р хороолол E-Mart худалдааны төвийн ойролцоо пиво ууж байхад баривчилсан. 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 2-р хэлтсийн Молор гэх мөрдөгч дээр авч очоод хайгаад байгаа хүн чинь мөн үү гэж асуусан, мөн гарын хурууны хээ авсан. Намайг зодоод байхаар нь би цонхоор үсэрч гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж байсан. Мөн хохирогч Энхболдын гар утсыг булааж авч зугтсан. Түүнээс хутга, зэвсэг хэрэглэсэн зүйл байхгүй. Мөн хохирогч Мөнх-Эрдэнэ, Батцэцэг, Цэнгэлсүрэн нарын гар утсыг авсан. Мөн “Эгшиглэн Магнай” ХХК-ийн барилгад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би дээрх хулгайлах гэмт хэргүүдийг Нэргүй, Алтангэрэл, Далантай, Бодьсэтгэл нартай хамтран үйлдсэн. Энэ талаар анхнаасаа мэдүүлэг өгөөгүй байсан. Иймд хамт гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн талаар мэдүүлэг өгч, шалгуулах хүсэлттэй тухайгаа өмгөөлөгч болон прокурорт хэлж байсан. Цагдаагийн албан хаагчтай холбоотой хоёр үйлдлээ бол хүлээн зөвшөөрч байна. Хулгайлах гэмт хэрэгт Алтангэрэл, Бодьсэтгэл нарыг шалгаж өгнө үү...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн талаар:
- Хохирогч **************:
“...2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр миний бие найз ************** хамт бага зэрэг архи уучихсан байсан. Баттөмөр манай гудамжинд байдаг байсан Отгонбаатартай очиж уулзаж бага зэрэг маргаан үүсгэсэн. Тэгээд болиод би Баттөмөрийн хамт 34-р гудамжны хойд хэсэгт гарч архи уучхаад орой буюу 2 цагийн дараа бууж ирээд гудамд байсан Баттөмөрийн машин дээр түгжих зорилгоор очиход манай найз руу хэдэн эмэгтэй хүмүүстэй хамт ирсэн ба бид хоёр зодоон болох байх гээд машиндаа ороод суутал Отгонбаатар нь гартаа хутга барьчихсан Баттөмөрийн эзэмшлийн портер маркийн тээврийн хэрэгслийн урд хоёр ширхэг дугуйг хагалсан. Тэгээд бид хоёр машинаасаа буусан бөгөөд Баттөмөр нь тэнд байсан үл таних эмэгтэйтэй маргалдаж байхад нь би Баттөмөрийн төрсөн эгч Сарантуяаг дуудсан. Сарантуяа эгч нь дүүгээ аваад гэр рүүгээ орсон ба намайг Отгонбаатар нь хөөсөн ба миний бие бага зэрэг архи уусан айсан учир баригдсан. Тэгтэл Отгонбаатар дээр гарч суучхаад хутгаар миний биед хэд хэдэн удаагийн гэмтэл учруулсан. Тэгээд тэнд байсан нэг эгч салгаад одоо болно гээд явуулсан. Нэхэмжлэх эмчилгээний зардал байхгүй. Биед үүссэн гэмтэл эдгэсэн. Гар утас маань дэлгэц нь эвдэрч 150.000 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 163-164 дэх тал/,
Гэрч **************:
“...Тухайн өдөр Отгонбаатар, түүний эгч нартай маргалдаад хэрэлдээд байж байтал Ц.Гантулгыг түлхэж унагаад дээр нь гараад суучихсан. Тэгээд хутгаар зүсэж байсан. Би дайраад байхаар нь эгчийн гэр рүү орсон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 167-168 дахь тал/,
Гэрч Г.Сарантуяагийн:
“...Тухайн өдөр гэртээ байж байхад манай төрсөн дүү Г.Баттөмөр гэрийн хаалга нүдээд байсан ба би хаалгаа тайлтал доод айлын Отгоо гэх залуу хутга бариад манай дүүгийн араас ирсэн бөгөөд би дүүгээ гэртээ оруулаад цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 173-174 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 13- ны өдрийн 7329 дугаартай шинжээчийн:
“...************** биед зүүн зулай, баруун нүдний гадна булан, зүүн мөр, зүүн дал, нуруу, өвчүү, зүүн баруун бугалга, баруун сарвуу, зүүн шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь нэг буюу ойролцоо цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 180-181 дэх тал/,
- Хохирогч А.Отгонболдын:
“...2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нэрийг нь мэдэхгүй Шоовой гэх хочтой залуу хүүхэдтэй эмэгтэйтэй цуг бас нэг нохой дагуулсан ирээд 1 шил архи хувааж ууж байгаад Шоовой миний хажууд суугаад "Дахиад нэг хийгээд өгөөч, шартаад байна" гэхээр нь хийж өгөөд сууж байхад гэнэт миний гэдэсний ойролцоо халуу оргихоор нь гайхаад харсан чинь цус гарч байсан. Тэгээд би "яаж байна аа" гээд зүүн гараа өргөсөн чинь Шоовой дахиад миний зүүн гар руу нэг нарийн үзүүртэй зүйлээр хатгаад гараад зугтаагаад явсан...” гэсэн мэдүүлэг /З дугаар хавтаст хэргийн 65 дахь тал/,
Гэрч О.Халиуны:
“...Миний бие 2020 оноос эхлэн миний хамтран амьдрагч болох Бямбахүүгийн Отгонбаатартай 3 жил гарангын хугацаанд хамтран амьдарч байна...”, “...Тэгээд нэг харсан чинь манай нөхөр нэг эрэгтэйтэй муудалцаад, бие биетэйгээ барьцалдаад зогсож байсан..", "...Манай нөхөр орос овчаркатай явж байсан болохоор нохойг буудчих байх гэж бодоод цагдаа хараад зугтаачихсан, намайг алаг тэрэгний цагдаа нар бариад хэлтэс дээр аваад ирлээ. Миний цүнхэнд хар өнгийн жижиг хутга байсан, манай нөхөр миний хутгыг алив аваад ир гээд авсан...” гэсэн мэдүүлэг/З дугаар хавтаст хэргийн 67 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 6853 дугаартай шинжээчийн:
“...А.Отгонболдын биед хэвлий, зүүн бугуйд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /З дугаар хавтаст хэргийн 70-71 дэх тал/,
- Хохирогч С.Ганхөлөгийн:
“...Манай дунд охин О.Халиун нь нөхөр зодсон гээд 1 нас 5 сартай охин Учралыг дагуулаад манайд ирээд 10 гаран хонож байсан. Тэгээд 2023 оны 06 дугаар сарын 14-ний 22 цагийн үед би хүүхдүүдийн хамт хоолоо идчихээд хөзөр тоглоод гэртээ сууж байсан чинь манай охин О.Халиуны хадам ээж Лянхуа залгаад танайх руу очиж байна гэж хэлсэн. Тэгээд Отгонбаатарын хамт ирсэн. Тэр үед Отгонбаатар нь согтуу байсан. Тэгээд өөрийн охин Учралыг авч явна гээд Учралын хөлөөс татаад Халиуныг хоёулаа охиноо хуваагаад авчихъя гээд байхаар нь би болиултал Отгонбаатар нь аав хоёулаа гадаа гарч юм ярья гэхээр нь би дагуулаад гадаа гартал намайг шууд хавсарч унагаад нүүр болон цээж хэсэгт 2-3 удаа өшиглөөд хашаанаас гараад зугтаагаад явсан. Би Отгонбаатарыг зодож цохисон зүйл байхгүй...” гэсэг мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 50 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн:
“...С.Ганхөлөгийн биед зүүн доод 3 дугаар шүдний сулрал, доод уруулд язрал, цус хуралт, эрүү, шанаа, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Унах үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэг дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 53-54 дэх тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /З дугаар хавтаст хэргийн 59-62 дахь тал/, /2 дугаар хавтаст хэргийн 82-83 дахь тал/,
- Хохирогч С.Ганхөлөгийн:
“...Өнөөдөр 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 17 цагийн үед эхнэр хүүхдүүдийн хамт гэртээ зурагт үзээд байж байтал манай охин Халиуны салсан нөхөр болох Отгонбаатар манайд ирсэн. Отгонбаатар нь өөрийн охин Учралтай уулзах гэж манайд хааяа ирдэг. Тэгээд өнөөдөр ирээд Халиун руу чи намайг хуурсан, би чамд гомдож явдаг, чамаас хөөрхөн охинтой үерхэж байгаа гэх сонин сонин юм яриад байхаар нь би за чи одоо гар, чамайг харахаас дургүй хүрч байна гэж хэлээд үүдний амбаар руу гаргах үед миний гар руу нэг юмаар цохих шиг болоод халуун оргиод эхлэхээр нь гар руугаа хартал цус гоожиж байсан. Тэгэхэд би хутгалуулсан гэдгээ мэдсэн. Тэгээд би гэр рүүгээ буцаж ороод гурилын элдүүр аваад Отгонбаатар руу ойртоод очиход миний өөдөөс хутга далайгаад байсан ба манай эхнэр амбаарын цаанаас тойроод гараад ирэх үед Отгонбаатар зугтаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 86-87 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12290 дугаартай шинжээчийн:
“...С.Ганхөлөгийн биед зүүн шуунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэг дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 89-90 дэх тал/,
“Хүчиндэх гэмт хэргийг үйлдэхээр завдсан, дээрэмдэх” гэмт хэргийн талаар:
- Хохирогч **************:
“...Би Баянгол дүүргийн 21-р хороо, Горькийн 17-411 тоотод ганцаараа амьдардаг бөгөөд манай хаяг нь газарт орсон тул би ямар нэгэн хашаагүй замын хажуугийн задгайд ганцаараа амьдардаг. Өнөөдөр өглөө 05 цагийн орчимд гэртээ ганцаараа унтаж байхад цайвар өнгийн цамц, цайвар өнгийн өмдтэй, 20 орчим насны, 155-158 см орчим өндөртэй залуу манай хаалгыг татаж орж ирээд шууд намайг хүчиндэхийг завдахад нь би түлхээд бостол намайг угзарч түлхэхэд нь би баруун мөрөөрөө шалан дээр унаад босож чадахгүй байж байтал намайг орон дээр татаж босгоод үнсэхийг завдахад нь би хэлийг нь хазаад, бэлэг эрхтнийг нь мушгиад тухайн эрэгтэйтэй 20 гаруй минут ноцолдсон. Тухайн эрэгтэй надад би шоронгоос гарч ирээд удаагүй, таныг хүчиндэнэ, айх юм байхгүй гэж хэлсэн. 20 гаруй минут ноцолдохдоо миний хувцсыг урж тастсан. Тэгээд ноцолдсоор байгаад би үүдний хаалгаар гадаа гарахад тухайн эрэгтэй миний гэрт байсан А14 загварын гар утсыг аваад зугтаагаад явсан. Би тухайн залууг харах юм бол танина. Миний алдсан гар утас нь “Самсунг А14S” загварын номин ногоон өнгийн, гадуураа өнгөгүй тунгалаг кейстэй утас байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11014 дугаартай шинжээчийн:
“...************** биед баруун мөрний мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
“Дамно” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн БГ2-23-1391 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд:
“...Самсунг А14 маркийн гар утсыг 519.920 төгрөгөөр үнэлнэ...” гэсэг дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 38-40 дэх тал/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 04-11 дэх тал/,
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 71-74 дэх тал/,
“Дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэмт хэргийн талаар:
- Хохирогч **************:
“...Өнөөдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 20 цагийн үед Дэнжийн 1000-с уруудаад явж байхад 20-25 орчим насны 165 см орчим өндөртэй, туранхайвтар, сульдаа маягийн удаан ярьдаг, боровтор царайтай, халимаг үстэй цагаан цайвар хавар намрын нимгэн куртиктэй, бараан өнгийн өмдтэй залуу ганцаараа гараа өргөхөөр нь би зогсоод хаашаа явах юм гэсэн чинь Их наран явна гээд явсан. Их наранд уулын орой дээр шахуу задгай үүдэндээ ногоон дээвэртэй амбаартай Монгол гэртэй нэг айлд очоод намайг хүлээж байгаарай гэж хэлээд дотогш ороод 5-10 минут болоод авгайтайгаа хэрэлдчихлээ гэж хэлээд их уурласан гарч ирсэн. Эхнэр нь өмнөх өдөр нь ой найман сартай хүүхдээ орхиод архи уусан байна гэж ярьж байсан. Тэгээд буцаад ирсэн замаараа яваад Дэнжийн 1000 ороод дарь эхийн дунд буудал орно гээд автобусны буудлын хойгуур уул тал руугаа эргээд хэд хэдэн гудамж руу ороод энэ биш байна гээд 2-3 гурван гудамж руу орсон. Нэг айлын гадаа очоод дээшээ очоод “Би орж чадахгүй байна, та надад данс аа үлдээчих, би маргааш шилжүүлчихье” гэхээр нь “Би чамд итгэхгүй байна. Тэр айл руу чинь хамт оръё” гэсэн чинь “Манай эгч жаахан ууртай хүн байдаг юм. Цуг орж болохгүй” гэж хэлж байсан. Яг хаашаа орох гэж байсныг нь би мэдэхгүй байна. Манай энэ эгч л мөнгө шилжүүлэх ёстой гээд та залгаад бай гээд надаар юнителийн 88-тай дугаар луу нэлээд олон удаа залгуулсан боловч утсаа аваагүй. Эхлээд би гартаа утсаа барьж байгаад залгаж өгч байгаад сүүлдээ тэр залуу миний утсыг барьж байгаад нөгөө хүн рүүгээ залгасан. Тэгээд хоёулаа машин руу явъя гэхээр нь би түрүүлээд машиныхаа зүг эргээд доош уруудах гээд машины дугуйгаар хийсэн шатны уруу алхаж байхад намайг хойноос түлхээд шууд хутга гаргаад ирсэн. Хаанаасаа гаргаж ирснийг нь мэдэхгүй байна. Хутга нь тонгорог биш нэлээн урт гал тогооны хутга шиг байсан. Тэгэхээр нь би газраас том чулуу шүүрч аваад “Чи утас өгөөдөх яаж байна” гэхэд "Чи зайл" гэж хэлчхээд цаашаа хараад явахаар нь би хойноос нь дагаад утас аа авъя гэсэн чинь ална шүү гээд хутгаараа хэд хэдэн удаа далайгаад савчаад байсан. Мөн газраас том чулуу аваад над руу шидсэн. Гэхдээ намайг оноогүй. Тэгээд тэр гудамжаар жаахан өгсөж байгаад буцаж гүйгээд дээшээ уул тал руугаа явчихаар нь би нэлээн харанхуй гудамж байсан учраас хойноос дагалгүйгээр үлдээд ойролцоо байсан айлын хаалгыг цохиод цагдаа дуудуулсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 191 дахь тал/,
Гэрч Г.Дэлгэрцэцэгийн:
“...2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Отгонбаатар тухайн дугаараас залгаад хүний утсаар ярьж байна би дарь эхэд байна манай ээж танайд байгаа юу? би одоо өөрийнхөө охиныг авах гэж байна гэх мэтчилэн байн байн залгаад байсан тэгээд би 2-3 удаа яриад гар утсаа унтраасан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 200-202 дэх тал/,
“Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн БЗД2-23-1899 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд:
“...Айфон 12 про макс загварын гар утсыг 1.975.0 төгрөгөөр үнэлнэ...” гэсэг дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 207-208 дахь тал/,
Хохирогч С.Энхболдоос гаргаж өгсөн гар утасны билл /2 дугаар хавтаст хэргийн 194-195 дахь тал/,
Мөрдөгчийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 203-205/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 186-188 дахь тал/,
“Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийн талаар:
- Хохирогч **************:
“...Би 2023 оны 06 дугаар сарын 19-ний өглөө 07:50 минутын үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 45-2225 тоот хашаанд байх нийтийн байрны 11 тоот гэртээ байхдаа сэрээд өөрийн гар утсаа хайгаад олоогүй тэгээд байрны хяналтын камерыг шүүгээд үзсэн чинь 06:50 минутын үед 25 орчим насны эрэгтэй хүн манай өрөөний хаалгыг онгойлгоод ороод гарч байгаа нь бичигдсэн байсан. Тухайн хүн миний гар утсыг авсан гэж бодож байна. Би нийтийн байрандаа найз Мөнх-Эрдэнийн хамт амьдардаг, бид 2 хамт хоносон, унтах үед миний гар утас байсан хажуудаа тавиад унтсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 91/,
Гэрч Ц.Батсүхийн:
“...Би 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд дарь эхийн 45- 2225 тоот нийтийн байрны 11 тоот айлд үл таних этгээд орж байгаа дүрс бүхий хяналтын камерын бичлэгийг өөрийн биеэр үзлээ. Дээрх дүрс бичлэгт Нийтийн байрны хаалгаар орж байгаа болон гарч байгаа хүн бол ************** мөн байна. Учир түүний өмсөж байгаа хувцас алхаа гишгээ мөн байна. Хамгийн сүүлд уулзахдаа бичлэг дээр байгаа цагаан өнгийн фудволктой хар өнгийн өмдтэй явж байсан юм...” гэсэг мэдүүлэг /З дугаар хавтас хэргийн 99-101 дахь тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /З дугаар хавтаст хэргийн 94-96 дахь тал/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд:
“...Айфон 11 про макс загварын гар утсыг 1.375.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн дүгнэлт /З дугаар хавтаст хэргийн 105-107 дахь тал/,
- Хохирогч **************:
“...Би 2023 оны 06 дугаар сарын 19-ний өглөө 06:31 минутын үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 40-2024 тоот хашаанд байх монгол гэртээ унтаж байгаад сэрээд өөрийн гар утсаа хайгаад олоогүй. Тэгээд хажуу айлын манай хашаа руу харсан хяналтын камерыг шүүж үзсэн чинь 06:31 минутын үед эрэгтэй хүн манай хашаа руу орж байгаа нь бичигдсэн байсан. Тухайн хүн миний гар утсыг авсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /З дугаар хавтаст хэргийн 127 дахь тал/,
Гэрч Ц.Батсүхийн:
“...Би 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд дарь эхийн 45- 2225 тоот нийтийн байрны 11 тоот айлд үл таних этгээд орж байгаа дүрс бүхий хяналтын камерын бичлэгийг өөрийн биеэр үзлээ. Дээрх дүрс бичлэгт Нийтийн байрны хаалгаар орж байгаа болон гарч байгаа хүн бол ************** мөн байна. Учир түүний өмсөж байгаа хувцас алхаа гишгээ мөн байна. Хамгийн сүүлд уулзахдаа бичлэг дээр байгаа цагаан өнгийн фудволктой хар өнгийн өмдтэй явж байсан юм...” гэсэн мэдүүлэг /З дугаар хавтаст хэргийн 158-160 дахь тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 30-131 дахь тал/,
“Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн БЗД2-2.3-1967 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд:
“...Самсунг А52 загварын гар утсыг 380.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 153-154 дэх тал/,
- Хохирогч Т.Цэнгэлсүрэнгийн:
“...2023 оны 06 дугаар сарын 19-ний өглөө 06 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 34-1791 тоот хашаанд байх байшиндаа унтаж байгаад сэрсэн чинь ээж гаднаас орж ирээд хашаанаас хүн гараад явж байна юм хулгайлсан байж магадгүй эд зүйлээ шалга гэсэн. Тэгээд гар утсаа хайсан чинь миний гар утас байхгүй байсан. Тухайн эрэгтэй хүн гудамж руу ороод алга болсон. Цагаан фудволктой, хар цамцаа бэлхүүсээрээ ороосон байсан. Тэгээд манай дээд талын хашаанд байдаг эгч манайх руу орсон Отгонбаатар гэх хүн манай хашаанд орж ирээд хулгай хийх гэж байсан би хөөгөөд гаргасан гэхээр нь би ямар хувцастай байсан бэ гээд асуутал цагаан фудволктой хар өнгийн өмдтэй хүн байсан гээд яриад байсан...” гэсэн мэдүүлэг /З дугаар хавтаст хэргийн 17, 23-24 дах тал/,
Гэрч Ц.Оргилсайханы:
“...2023 оны 06 дугаар сарын 19-ний өглөө 05 цагийн үед өөрийн нөхөр болох Түвшинбаярыг автобус бааз дээр ажилд нь хүргэж өгсөн. Тэгээд 06 цагийн орчим хашаа руугаа орох гээд машинтайгаа явж байтал үл таних 1 эрэгтэй хүн гэрээс гарч ирсэн. Тэгээд би айгаад манай гэрт хэн ороод ирэв гээд гэртээ ортол манай охин Цэнгэлсүрэн хүүхэдтэйгээ орон дээр унтаж байсан. Тэгээд би сэрээгээд гэрээс хүн гарч зугтаалаа гэрээс эд зүйл алдагдсан байна уу? гээд охиноосоо асуутал охин Цэнгэлсүрэн миний Айфоне Икс Эс маркийн гар утас тойроод алга болсон байсан. Тэгээд манай гэрийн хажууд байдаг дэлгүүрт ороод болсон асуудлаа хэлээд камер шүүх гэтэл манай камер болохгүй байгаа өглөө Отгонбаатар гэх хүн манай дэлгүүрийн хажууд байрлах айлд ороод гэрийн эзэнд нь хөөгдөөд гарсан. ...туранхай цагаан фудволктой, бэлхүүсээрээ хар өнгийн цамц ороосон хар өнгийн өмдтэй залуу байсан. Нүүрэндээ буюу хөмсөг дээрээ шивээстэй, хүзүүгээрээ шивээстэй хүн байсан би харвал танина...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
Гэрч О.Чанцалын:
“...Цэнгэлсүрэн нь 08 цагт орж ирээд гэрээсээ гар утсаа алдсан камер шүүгээд өг гэсэн. Тэгээд би шүүх гэтэл камер шүүдэг хүмүүс байгаагүй. Тэгээд гарсан. Удалгүй манай гудамжны Төгсөө гэх эмэгтэй юм авахаар орж ирээд Төгсөө нь сая манай гэрт Отгонбаатар орж ирээд юм хулгай хийх гэж байгаа юм шиг байхаар нь хөөгөөд гаргасан гэсэн. Тэгээд Төгсөөгөөс танай гэрт Отгонбаяр хэдэн цагт орсон бэ гэж асуутал үүрээр 06-07 орчим гэсэн. Тэгэхээр нь би Цэнгэлсүрэнгийн утсыг Отгонбаатар авсан байна гэж бодоод Цэнгэлсүрэнд хэлсэн. Цэнгэлсүрэн Төгсөөгөөс ямар хувцастай байсан талаар асуутал тэр хоёр яг таарч байсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 38-40 дэх тал/,
Дамно ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн БЗД2-23-2211 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд:
“...Айфон Икс Эс загварын гар утсыг 625.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 33-35 дахь тал/,
- Хохирогч Б.Мөнхбаярын:
“...2023 оны 10 дугаар сарын 22-ны орой Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нуурын 7-88 тоотод байх баригдаж байгаа барилгын гражаас 3 ширхэг гагнуурын аппарат, 1 том тастагч, 380вл шийд, 2 ширхэг цохилттой дрилл зэрэг эд зүйлс алдсан юм. Тухайн эд зүйлсийг 3 гагнуурын аппарат 5.000.000 төгрөг, 380вл шийдийг 350.000 төгрөг, 2 цохилттой дриллыг нэгийг нь 170.000 төгрөгөөр худалдаж авсан, тусдагчийг 120.000 төгрөгөөр худалдаж авч байсан тухайн эд зүйлсийг одоогийн зах зээлийн үнэлгээгээр үнэлж байна..” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 143-144 дэх тал/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 126-129 дэх тал/,
Эрүүгийн мөрдөгчийн илтгэх хуудас /2 дугаар хавтаст хэргийн 130 дахь тал/,
Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 131, 132 дахь тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 134-137 дахь тал/,
Гэрч Ч.Отгондоржийн:
“...2023 оны 10 дугаар сарын 22-ны өглөө би гэрээс гараад өчигдөр шөнө манай барилга дээр ажиллаж байсан хүмүүсийг харах гэсэн зорилготой 07 цаг өнгөрч байхад гарч харахад манай багаж хадгалдаг граж хагас онгорхой байхаар нь орж үзэхэд өчигдөр шөнө байсан 4 ширхэг гагнуурын аппарат, дрилл, тасдагч зэрэг эд зүйлс алга болсон байхаар нь цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 146-147 дахь тал/,
Гэрч О.Содномпилийн:
“...2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр буюу бүтэн сайн өдөр байсан байх аа манай эхнэрийн дүү болох Бямбаахүүгийн Отгонбаатар нь тухайн орой 23 цагийн орчимд гэрт ирээд би жаахан архи уусан байна, дүү нь ажил хийж байгаа, жаахан амарсан байгаа юм. Би танд нэг зүйл хэлэх гэсэн юм. Хэдэн сар ажилласан цалингаа огт авч чадахгүй байна. Тэгэхээр нь оронд нь өөрийн хэрэглэж байсан багаж, төхөөрөмжөөс нь барьцаанд аваад хүрээд ирлээ. Танд түр хадгалуулах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би гэртээ оруулах гэж байснаа сэжиг төрөөд өөрийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийн ард хийсэн байсан. Отгонбаатар нь надад 3 ширхэг гагнуурын аппарат болон цахилгааны пукател, нэг гар тастагчийн хамтаар өгсөн. Одоо тэр эд зүйлс нь миний машинд байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 150 дахь тал/,
Гэрч Д.Мэндбаярын:
“...Би 0411 УБЯ улсын дугаартай Тоёота витз маркийн автомашиныг нь аваад эхнэрээ гэртээ тухайн өдрийн 04 цагийн үед хүргэж өгсөн. Тэгээд би гэртээ хэсэг байж байгаад 05 цагийн орчимд уруудаад явж байтал 32-н тойргийн хажуу талын Акума гэх газрын хажууд нэг үл таних эрэгтэй хүн гар өргөөд зогсож байхаар нь зам дагуу гэж бодоод суулгаад хөдөлсөн. Тэр залуу бага зэрэг архи үнэртүүлсэн байсан. Тэгээд намайг хаашаа явах вэ гэж асуухад Дэнжийн 1000 орно, хоёулаа эхлээд манай ажлаас миний багажийг авна гэж надад хэлсэн. Тэгээд би түүний заасан газар буюу 57 дугаар сургуулийн хажуу гудамжаар ороод баригдаж байгаа барилгын хажууд ирээд зогссон. Тэгтэл тэр залуу энэ манай ажил гээд 2 давхар барилгын доор байх гражнаас нь 4 ширхэг гагнуурын аппарат, нэг ширхэг гар тасдагч зэргийг аваад миний барьж байсан машины арын суудал дээр тавиад тэгээд тэр бид хоёр цаашаа хөдөлсөн. Тэндээс хөдлөөд Дэнжийн 1000-н Хүчит шонхор захын замын урд байдаг 2 ширхэг тоосгон барилгатай гудамжны үзүүрт байх нэг айлд хүргэж өгсөн. Тэгээд би төлбөрөө бэлнээр 4000 төгрөг авсан. Тэгээд би тэндээс яваад машины эзэнд нь машиныг нь өгсөн. Би тухайн залууг анх удаа харсан. Гэхдээ одоо зургийг нь харвал танина. Содон шинж тэмдгийг нь санаж байна. Тэр залуу нүүрнийхээ зүүн талынхаа хөмсөгний дээд талд нэг шивээстэй байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 152-153 дахь тал/,
“Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ЧД2-23-732 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд:
“...Алдагдсан эд зүйлсийг нийт 661.200 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 159-160 дахь тал/,
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 162-164 дэх тал/,
- Хохирогч Б.Амартүвшингийн:
“...2023 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 07 цагт Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо, Дарь-Эхийн 3-1894 тоот гэртээ байсан. Өглөө 07 цагт би утсан дээрээ сэрүүлэг тавьсан байсан ба сэрүүлгээ 07 цагт сэрж унтраачхаад буцаад унтсан. 07 цаг 15 минутын үед би сэрээд гэрлээ асаатал манай гэрийн хаалга онгорхой, миний айфон 8, хүүхдийн айфон 7 загварын гар утаснууд алдагдсан байсан. Би босоод гар утасны байршлыг хайтал Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны байрны орчим зааж байсан ба тухайн газарт 2 цагдаагийн алба хаагчтай очсон. Тэгтэл эзэнгүй байшинд гэр оронгүй архины хамааралтай хүмүүс амьдардаг байсан ба үл таних 2 эрэгтэй хүн байсан. Тэгээд гар утсаа хайсан боловч олдоогүй. Ойролцоогоор 30 орчим минутын дараа гар утасныхаа байршлыг хайтал миний гар утас Дэнжийн 1000 орчим зааж байсан ба тухайн газарт нь би очиход 3 жаахан хүүхэд Шоовой гэх залуу болон насанд хүрсэн 3 хүн байсан. Тэгээд би ярилцахад Шоовой нь би гар утас яахаараа авдаг юм гэх мэт зүйл яриад байсан ба Шоовой нь чи наашаа хүрээд ир гээд өөр байшин руу дагуулаад орох гээд байсан. Тэгтэл Шоовойгийн дүү нь гэх хүн над дээр ирээд ахаа таны гар утсыг ломбардад тавьсан байх, өглөө Шоовой нь Дарь-Эхээс ирлээ гэж хэлээд архи аваад хүрээд ирсэн. Тэгээд намайг дагуулаад Дэнжийн 1000-д байх дэлгүүр рүү дагуулаад орсон ба дэлгүүрийн худалдагчид 150.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Тэгтэл дэлгүүрийн худалдагч нь Шоовой орж ирээд надаас ломбард асуухаар нь зааж өгөөд гаргасан гэж хэлсэн ба би цагдаагийн байгууллагад хандлаа гэж хэлтэл дэлгүүрийн худалдагч нь заа байж бай хөгшөөн чиний гар утаснууд байгаа гэж хэлээд миний хоёр гар утсыг надад гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 230 дахь тал/,
Гэрч Г.Дэлгэрцэцэгийн:
“...2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манай гэр болох Чингэлтэй дүүргийн Нуурын 381 а тоотод 00 цагийн орчим манай нөхрийн төрсөн ах Отгонбаатар орж ирсэн. Тэгээд удалгүй Отгонбаатар гарч яваад өглөө 08 цагийн орчим гэрт орж ирсэн санаж байна. Орж ирэхдээ Айфон 7, 8 маркийн 2 ширхэг гар утастай орж ирсэн. Орж ирэхдээ энэ гар утсыг Дарь Эхээс ганцаараа айл руу ороод хулгайлсан гэж хэлэхээр нь би уурлаад хулгайн юм гэрт оруулж ирлээ, чи манай гэрээс зайл гээд Отгонбаатарыг хөөгөөд гаргасан. Удалгүй Отгонбаатар нь архи ундаа, хоол, хүнсний эд зүйл аваад ороод ирсэн. Отгонбаатар тухайн хулгайлсан гар утсаа ломбардад тавьсан гээд авчирсан архиа уух гэж байтал тухайн гар утасны эзэн бололтой нэг залуу орж ирээд хэрүүл маргаан болсон. Тэгээд би тухайн хүмүүсийг гэрээсээ хөөгөөд гаргасан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 233-234 дэх тал/,
Гэрч Д.Батдоржийн:
“...2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 08-09 цагийн үед баруун талын хөмсөг дээрээ олон оёдол шивүүлсэн нэг туранхай залуу орж ирээд айфон 7, 8 маркийн гар утсыг барьцаанд тавих гэсэн юм, надад яаралтай мөнгөний хэрэг гарсан, тухайн гар утаснууд манай эхнэрийн гар утас байгаа юм гэсэн. Тэгээд би тухайн залуугаас хэдэн төгрөгөөр тавих гэсэн юм гэж асуутал 150.000 төгрөг хэрэгтэй байна, хоёр хоногийн дараа 170.000 төгрөг болгоод өгнө гэсэн. Тэгэхээр нь би хоёр утсыг нь аваад 150.000 төгрөг өгөөд гаргасан. Удалгүй тухайн утасны эзэн миний гар утсыг өнөөдөр хулгайлсан, гар утсаа авна гэхээр нь тухайн хоёр утсыг гаргаж өгсөн. Тэгээд би тухайн хохирогч гэх залуугаар гэрийг нь заалгаад ороход ээж нь бололтой настай эмэгтэй надад 150.000 төгрөг өгсөн. Над дээр утсаа тавьсан залууг Отгонбаатар гэдэг гэсэн. Би тухайн хүнийг харвал танина, содон шивээстэй залуу байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 237-239 дэх тал/,
Дамно ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн БЗД2-23-1981 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд:
“...Нийт 550.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 241-243 дэх тал/,
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 246-248/,
“Худал мэдүүлэх” гэмт хэргийн талаар:
- Хохирогч Э.Дэлгэрсайханы:
“...Би Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт мөрдөгч хийдэг. Би 20108017541013 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Уг хэрэг нь 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн ба ************** нь зүс таних Ц.Гантулга гэх хүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хутгаар нуруу, цээжийг нь зүсэж биед нь хохирол учруулсан гэсэн хэрэг байсан. ...Харин 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч О.Билгүүн нь **************ыг олж тогтоож баривчилсан талаараа надад мэдэгдэж ирж авах талаар холбогдсон. Ингээд би **************ыг албаны 1462 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр цагдаа жолооч Б.Эрдэнэ-Очир, шууданч цагдаа Б.Дэмидбаяр, сонсогч Дөлгөөн нарын хамтаар очиж хүлээж авсан. ************** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн. 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр прокурорт **************т холбогдох түдгэлзүүлэх хэргийг сэргээх санал гаргасан ба прокурорын тогтоолоор түдгэлзүүлсэн хэргийг сэргээсэн. Ингээд улсын өмгөөлөгч Ө.Энхтүвшинг оролцуулан **************аас яллагдагчаар мэдүүлэг авч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорт хүргүүлсэн. **************ыг тухайн өдөр нь 1 сарын хугацаатай цагдан хорих захирамж гарсан. Яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө тогтоолыг хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн. Гэтэл **************ыг хорьсны дараагаар удалгүй АТГ-с танд холбогдуулан гомдол гаргасан ирж мэдүүлэг өгөх талаар холбогдсон. ...Би Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч О.Билгүүнээс хүлээн авсан ба ямар нэг байдлаар албаны нохой ашиглаагүй бөгөөд миний бие албаны нохой ашиглах эрхгүй. ...Би Цагдаагийн байгууллагын асап санд оргодлоор зарласан байх үед нь **************ыг Чингэлтэй дүүргийн цагдаагаас очиж авсан. Би дүүгийнх нь гэр хаана байдаг талаар огт мэдэхгүй. Нохойд уруулах үедээ бол өөрөө дүүгийнх нь нохой урсан талаар өөрөө надад хэлсэн. **************ын гар хугарсан талаар хэлэхэд тухайн үед 461 дүгээр ангийн жижүүр эмч болон ээлжийн ахлах нар нь үзлэг хийж хүлээж авсан ба Отгонбаатар нь тэр үед ямар нэг гар хугарсан талаар огт яриагүй. Харин нохойд уруулсан шарх байгаагаа хэлэхэд түүнийг нь 461 дүгээр ангийн ажилтан энгэрийн камераар баталгаажуулж хүлээн авсан. Би гомдолтой байна...” гэсэг мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 27-29 дэх тал/,
- Хохирогч С.Сэр-Одын:
“...Би 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт далан давхрын зам дээр албан үүргээ зохицуулагч офицер Ганболдын хамт хяналт шалгалтын ажилтай байсан. Бид хоёр дээр танихгүй эрэгтэй хүн ирээд нэг машины зураг үзүүлэхээр нь яасан юу болсон талаар асуухад тэр эрэгтэй эд зүйлээ гадаа гражийн үүдэн дээр ил тавьсан байсныг энэ машинтай хүн ирээд ачаад хулгай хийгээд явсан байна. Энэ машиныг олоод өгөх боломж байна уу гэж асуусан. Ганболд бид хоёр юм аа алдсан гэх хэргийн газрын хяналтын камерыг шүүж шалгахад эд зүйл аваад явж байгаа машины улсын дугаарыг олж аваад шүүж үзэхэд акуа маркийн автомашин гарч ирсэн. Бид нар уг машины жолоочийг олж тогтоогоод гэрт нь очиход тэр машины жолооч миний машинаар танихгүй эрэгтэй хүн урьд шөнө ачаа ачиж гэртээ буулгуулсан гэж мэдүүлсэн. Тэгээд тухайн жолоочоор ачаа буулгасан газрыг заалгасан. Тэр ах би тэр залууг харах юм бол танина, нүүрэн дээрээ шивээстэй залуу байсан гэж хэлсэн. Тэгээд 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 381 а тоот хашаа руу ороход тэр хашаанд маш олон нохойтой айл байсан. Бид хоёр ороход ээж гэх эмэгтэй хараад хашааныхаа хаалгыг хаасан ба бас хоёр залуу байсан. Тэр хоёр залуу цагдаа хараад хоёр тийшээ зугтаасан. Би нэг залууг нь барьж авсан, Отгонбаатарыг барьж авсан. Ганболд харин дүүг нь барьж авсан. Тэгээд Отгонбаатар гүйж очоод хашаандаа уяатай байсан хар өнгийн пит үйлдвэрийн нохойгоо уяанаас нь сул тавих гэж байгаад өөрөө тэр нохойндоо хөлөө уруулсан. Тэр нохой нь Отгонбаатарын зүүн хөлийг хазсан. Тэгээд Отгонбаатарыг авч явах гэхэд таталт өгч унасан ба тэр нь жүжиглэж байсан. Тэгэхээр нь бид хоёр Отгонбаатарт хулгай хийсэн юм аа хаана хийсэн бэ, гаргаад өгөх юм бол зүгээр явуулъя гэхэд Отгонбаатар зүгээр босоод ирсэн. Тэгээд хулгай хийсэн юм аа хаана байгааг зааж өгье гэж хэлээд бид хоёрыг дагуулаад явсан. Тэгээд Отгонбаатарыг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтэст хүргэж өгсөн. Бид нар албан үүргээ гүйцэтгэх үедээ ямар ч албаны нохой авч явдаггүй. Тухайн үед Отгонбаатарын биеийн байдал зүгээр байсан, харин зүүн хөлийн шилбээ нохойд уруулсан. Бид нар гэрт нь очиход нохойгоо сул тавих гэж Отгонбаатар нь оролдсон. Тэгээд бариад авахаар худал таталт өгч унасан. Би Отгонбаатарыг албаны нохойгоор уруулсан зүйл байхгүй. Би ямар ч нохойгүй явж байсан. Би гомдолтой байна. Отгонбаатар намайг албаны нохойгоор уруулсан гэж худал мэдүүлсэн байна...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 33-35 дахь тал/,
- Хохирогч Д.Ганболдын:
“...2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо 381 а тоот хашаан дээр ирээд энэ айлд буулгасан гэж зааж өгсөн. Тэгээд Сэр-Од цагдаагийн хамт ороход хашаанд маш олон нохой байсан. Бид хоёрыг ороход ээж гэх эмэгтэй хараад хашааныхаа хаалгыг хаасан, тухайн хашаанд хоёр залуу байсан ба тэр хоёр хоёр тийшээ зугтаасан. Би нэг залууг нь барьж авсан, Сэр-Од Отгонбаатарыг барьж авсан. Отгонбаатар хашаандаа уяатай байсан хар өнгийн пит үйлдвэрийн нохойгоо уяанаас нь сул тавих гэж байгаад өөрөө тэр нохойдоо уруулсан, тэр нохой нь Отгонбаатарын зүүн хөлийг хазсан. Тэгээд Отгонбаатарыг авч явах гэтэл таталт өгч унасан. Тэр нь жүжиглэж байсан. ...Бид нар албан үүргээ гүйцэтгэх үедээ ямар ч албаны нохой авч явдаггүй. Тухайн үед Отгонбаатарын биеийн байдал зүгээр байсан, харин зүүн хөлийн шилбээ нохойд уруулсан байсан. Отгонбаатарыг албаны нохойгоор уруулсан зүйл огт байхгүй. Бид нар нохойгүй явж байсан. Би гомдолтой байна, Отгонбаатар намайг албаны нохойгоор уруулсан гэж худал мэдүүлсэн байна...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 39-41 дэх тал/,
Гэрч **************ын:
“...Би ШШГЕГ-н харьяа 461 дүгээр хаалттай хорих ангид эмч ажилтай. 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу **************ын биед үзлэг хийсэн. Үзлэгээр зүүн гарын шуу янгинаж өвдөнө, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бусдад цохиулж гараа хугалсан гэж байсан. Зүүн гарын шуу хэсэгт үзлэг хийхэд илэрхий хаван хавдар, хөхрөл няцрал байсан. Богтос хэсгийн 3/1 хэсэгт бага зэргийн овойсон тэмтэрч үзэхэд хатуу байсан. Тэгээд би үзлэг хийж картад тэмдэглэл үйлдсэн...” гэсэн мэдүүлэг /З дугаар хавтаст хэргийн 216-217 дахь тал/,
Гэрч Б.Лхагвабаярын:
“...2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр миний хариуцдаг хэсэгт ************** орж ирсэн. ************** нь хүнд зодуулсан хавирга, толгой гар хэсэгт гэмтэлтэй гэж хэлсэн. Анх үзлэг хийхэд зүүн гарын шуу хэсэгт хугаралтай юм шиг санагдсан. Тэмтэрч үзэхэд овойсон байсан. Ингээд байгууллагын удирдлагад танилцуулаад хорих ангийн рентгенд **************ын зүүн гарыг харсан. Тэгэхэд зүүн гарын шуу хэсэгт хуучин хугаралтай бороолж эдгэж байгаа шинжтэй байсан. Яг тэр өдрөө гэмтлийн эмнэлгээс зөвлөгөө авахаар зохих зөвшөөрлүүдийг аваад Гэмтлийн эмнэлэг рүү **************ыг би өөрөө дагуулж явсан. Гэмтлийн эмч нар үзээд зөрсөн юм байхгүй, бороололт эхэлсэн хуучин хугарал байна, мэс засал хийх шаардлага байхгүй гэж хэлсэн. Ингээд гибс хийлгэсэн...” гэсэг мэдүүлэг /З дугаар хавтаст хэргийн 220-221 дэх тал/,
Гэрч О.Дөлгөөний:
“...2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр **************ыг хүлээж авсан. Би тухайн өдөр жижүүр эмчээр ажиллаж байсан. ************** нь нохойд хазуулсан, зүүн хөл янгинаж өвдөнө, зүүн хөл боолттой гэж хэлсэн. Тэгээд хэзээ нохойд хазуулсан талаар нь асуухад 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нохойд хазуулсан, эрүүлжүүлэх байранд нэг хоноод ирсэн гэж хэлсэн. Гэмтэлд эмчид үзүүлсэн, вакцинд хамрагдсан бичигтэй ирсэн. Толгой өвдөж байна гэж хэлж байсан. Өөр зовуурь хэлээгүй. Хувцсыг нь тайлаад нүцгэн биеийн үзлэг хийсэн. Зүүн хөлийн шилбэний урд хэсэг нохойд хазуулсан шархтай, боолттой байсан. Баруун гарын алганы дотор тал эрхий хурууны харалдаа шалбарсан байсан. Зүүн мөр орчим жижиг шалбарсан байсан. Тав тогтож байгаа шархтай байсан. Хүзүү хоёр гарын бугалгад өнгөт шивээстэй, артерийн даралт болон амин үзүүлэлт хэвийн байсан. Отгонбаатар нь тухайн үед гар хугарсан гэж огт хэлээгүй, гар хугарсан талаар ямар ч зовуурь надад хэлээгүй. Би нохойд хазуулсан гэхээр нь нэлээн сайн үзэж авсан. **************ын гарын хөдөлгөөн хэвийн байсан. Өмсөж явсан хувцсаа өөрөө тайлж байсан, мөн хөлийн боолтоо өөрөө хоёр гараараа тайлж үзүүлээд буцаагаад өөрөө хөлийн боолтоо боосон. Гарын хөдөлгөөн хэвийн байсан. Гар овойсон эмзэглэлтэй зүйл огт ажиглагдаагүй. Хугарсан гартай байсан бол тийм хөдөлгөөн хийж чадахгүй, зовуурьтай байх байсан. Дараа нь гэмтэлд үзүүлэхэд хуучин хугаралтай байна гэж байсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 223-224 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14667 дугаартай шинжээчийн:
“...**************ын биед зүүн шилбэнд шарх, мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 238-239 дахь/,
Шинжээч эмч Б.Сэргэлэнгийн:
“...2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтдээ **************ын зүүн гарын шуунд бороололт бүрэн үүссэн, зөрүүгүй ташуу сэлтэрсэн хуучин хугарал нь эдгэрэлт явагдсан, тухайн хэрэгтэй шалтгаант холбоогүй байсан учраас тухайн дүгнэлтээ тусгаагүй юм. ...**************ын зүүн шилбэнд үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Мөрөнд үүссэн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх мэдүүлэг /З дугаар хавтаст хэргийн 246-248 дахь тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 1-4 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч **************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу урьд энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн хэргийг үйлдэхээр завдсан гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан буюу дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд мэдүүлсэн буюу худал мэдүүлэг өгөх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” гэсэн дүгнэлтийг, мөн шүүгдэгч **************аас нийт 5.536.320 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулах”, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 150.000 төгрөг, 48.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох” гэсэн дүгнэлтийг,
Иргэдийн төлөөлөгч О.Янжинлхам “Шүүгдэгч **************ыг гэм хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг “Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 үйлдэл, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдэл дээр маргахгүй гэсэн учраас тайлбар хийх шаардлагагүй гэж үзэж байна. харин улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад мөн Энхцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гар утсыг дээрэмдсэн гэх үйлдлүүдэд тайлбар гаргана. Шинжээчийн дүгнэлтээр тухайн гэрээс авсан 6 гарын хээнээс аль нь Отгонбаатарын гарын хээтэй таарахгүй байгаа. Мөн 158 см өндөртэй гэж мэдүүлсэн байдаг. Отгонбаатарын хувьд 168 см өндөртэй. Гэтэл бүхэл бүтэн 10см өндөртэй хүнийг андуурч хэлсэн байх боломжтой. Тийм учраас Отгонбаатар хохирогч Энхцэцэгийн гэрт орсон гэдэг нь эргэлзээтэй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дэх хэсэгт зааснаар гэм бурууг тогтооход эргэлзээ үүсвэл шүүгдэгчид ашигтайгаар шийднэ гэсэн үндэслэлээр энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан үйлдлийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Амьдралын эх үүсвэр болгоно гэдэг нь тухайн үйлдлийг байнга үйлдэж, өдөр тутмын амьдралыг залгуулдаг, мөн бизнесийнхээ орлого болохыг шаарддаг. Гэтэл Отгонбаатарын үйлдэл нь 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 3 удаагийн үйлдэл, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2 үйлдэл байна. Энэ байдлыг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх хангалттай баримт байхгүй байна. Иймд зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон зүйлчилж өгнө үү. Мөн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэх үйлдлийн тухайд тухайн үед хүч хэрэглэсэн зүйл байхгүй, утсаар чинь яриад өгье гээд бараг худлаа хэлээд залилсан үйлдэл байдаг. Иймд мөн энэ үйлдэл дээр улсын яллагчаас оруулж ирсэн хэргийн зүйлчлэлийг шүүх анхаарч үзнэ үү...” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч **************ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ************** нь:
- 2021 оны 08 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандал Овоо”-гийн гудамжны орчимд хохирогч Ц.Гантулгатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хутга хэрэглэж, онц харгис хэрцгийгээр түүний эрүүл мэндэд нь зүүн зулай, баруун нүдний гадна булан, зүүн мөр зүүн дал, нуруу, өвчүү, зүүн баруун бугалга, баруун сарвуу, зүүн шилбэнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн болох нь хохирогч Ц.Гантулга, гэрч Г.Баттөмөр, Г.Сарантуяа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 7329 дугаартай шинжээчийн дүгнэлтээр,
- 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Отгонболдыг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр түүний гэдэс хэсэгт нь хутгаар хатгаж, түүний биед хэвлий, зүүн бугуйд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч А.Отгонболд, гэрч О.Халиун нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 6853 дугаартай шинжээчийн дүгнэлтээр,
- 2023 оны 06 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандал Овоо”-гийн 34-р гудамжны 49 тоот хашаанд хадам эцэг болох хохирогч С.Ганхөлөгийг зодож, түүний биед зүүн доод 3-р шүдний сулрал, доод уруулд язрал, цус хуралт, эрүү, шанаа, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн үйлдсэн болох нь хохирогч С.Ганхөлөгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр,
- 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандал Овоо”-гийн 34-р гудамжны 49 тоот хашаанд хадам эцэг болох хохирогч С.Ганхөлөгийн зүүн гарын шуу хэсэгт хутгалж, түүний биед зүүн шуунд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч С.Ганхөлөгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12290 дугаартай шинжээчийн дүгнэлтээр,
- 2023 оны 08 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 17-р гудамжны 411 тоот гэртээ байсан хохирогч ************** биед халдаж, түүний биед баруун мөрний мултрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн урьд хүчиндэх гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан ************** нь 2023 оны 08 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар гудамжны 411 тоот гэртээ байсан хохирогч ************** хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан,
Дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа 2023 оны 08 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар гудамжны 411 тоот гэртээ байсан хохирогч ************** эзэмшлийн “Самсунг А-14” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 519.920 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч ************** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11014 дугаартай шинжээчийн дүгнэлт, “Дамно” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн БГ2-23-1391 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлээр,
- 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч ************** эзэмшлийн “Айфон 12 про макс” загварын гар утас болох бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтлон авч, бусдад 1.975.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ зэвсэг, тусгайлан бэлтгэсэн, зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэж үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч С.Энхболд, гэрч Г.Дэлгэрцэцэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, “Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн БЗД2-23-1899 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, “...Айфон 12 про макс загварын гар утсыг 1.975.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн дүгнэлт, хохирогч С.Энхболдоос гаргаж өгсөн гар утасны билл, мөрдөгчийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр,
- 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06 цагийн үед Баянзүрх дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 11 тоотод нэвтэрч, хохирогч ************** эзэмшлийн “Айфон 11 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.375.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Мөнх-Эрдэнэ, гэрч Ц.Батсүх нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Айфон 11 про макс загварын гар утсыг 1.375.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн дүгнэлтээр,
- 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 27-р хороо, “Дунд дарь эх”-ийн 4-2024 тоотод нэвтэрч, хохирогч ************** эзэмшлийн “Самсунг А52" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 380.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Т.Батцэцэг, гэрч Ц.Батсүх нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн БЗД2-2.3-1967 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд:“...Самсунг А52 загварын гар утсыг 380.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн дүгнэлтээр,
- 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06-07 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27-р хороо, “Дунд дарь эх”-ийн 34-р гудамжны 1791 тоотод нэвтэрч, хохирогч Т.Цэнгэлсүрэнгийн эзэмшлийн “Айфон Икс Эс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 625.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Т.Цэнгэлсүрэн, гэрч Ц.Оргилсайхан, О.Чанцал нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дамно ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн БЗД2-23-2211 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Айфон Икс Эс загварын гар утсыг 625.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн дүгнэлтээр,
- 2023 оны 10 дугаар сарын 22-ны шөнө Чингэлтэй дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нуур”-ын 7-88 тоотод үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Эгшиглэн Магнай” ХХК эзэмшлийн барилгад нэвтэрч, цохилттой цахилгаан дрилл 2 ширхэг, гар цахилгаанаар ажилладаг тастагч 1 ширхэг, гагнуурын аппарат 3 ширхэг 380 вл цахилгаан тог баригч 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Мөнхбаярт нийт 661.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эрүүгийн мөрдөгчийн илтгэх хуудас, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.Мөнхбаяр, гэрч Ч.Отгондорж, О.Содномпил, Д.Мэндбаяр нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, “Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ЧД2-23-732 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Алдагдсан эд зүйлсийг нийт 661.200 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн дүгнэлт, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлээр,
- 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 27-р хороо, “Дунд Дарь-Эх”-ийн 3-1894 тоотод нэвтэрч, хохирогч Б.Амартүвшиний эзэмшлийн “Айфоне 8”, “Айфоне 7” загварын хоёр ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд нийт 550.000 төгрөгийн хохирол тус тус учруулж үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 3.591.200 төгрөгийн хохирол учруулан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон болох нь хохирогч Б.Амартүвшин, гэрч Г.Дэлгэрцэцэг, Д.Батдорж нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн БЗД 2-23-1981 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээрээ,
- 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цаг 30 минутад Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461-р хаалттай хорих ангийн уулзалт, мэдүүлгийн 08 тоот өрөөнд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Г.Зоригтсайханд эрх үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаа гаргаж, гэрчийн мэдүүлэг өгөхдөө 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Тээврийн цагдаагийн албанд зохицуулагч ажилтай Д.Ганболд, С.Сэр-Од нар нь албаны нохойгоор хөл орчим хазуулж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
- Мөн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Э.Дэлгэрсайхан нь түүнийг зодож зүүн гарын шууг хугалсан гэж үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлж, бусдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт гүтгэсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Э.Дэлгэрсайхан, С.Сэр-Од, Д.Ганболд, гэрч **************, Б.Лхагвабаатар, О.Дөлгөөн, шинжээч Б.Сэргэлэн нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14667 дугаартай шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ************** болон түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нараас “хохирогч гэх Энхцэцэгийг танихгүй, түүнийг хүчиндэхийг завдаагүй, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулаагүй, гар утсыг нь авсан зүйл байхгүй гэж, мөн хохирогч Энхболдын гар устыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж аваагүй, мөн хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй” гэж тус тус гэм буруугийн талаар маргасан.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч ************** нь ***************** зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч **************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэг,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн гэмт хэргийг үйлдэхээр завдсан” гэмт хэрэг,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан буюу дээрэмдэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэмт хэрэг,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн буюу “Худал мэдүүлэх” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэстэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Гэмт хэргийн улмаас бусдад 5.536.320 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ************** нь дээрх хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 5.536.320 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Энхцэцэгт 519.920 төгрөг, хохирогч С.Энхболдод 1.975.000 төгрөг, хохирогч Т.Цэнгэлсүрэнд 625.000 төгрөг, хохирогч Б.Мөнх-Эрдэнэд 1.375.000 төгрөг, хохирогч Т.Батцэцэгт 380.000 төгрөг, хохирогч Б.Мөнхбаярт 661.200 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч **************аас хохирогч С.Ганхөлөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөр болох 48.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.
Харин гэрч Д.Батдорж нь энэ гэмт хэрэгт хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүй байх тул түүний “...айфон 7, 8 загварын гар утсыг барьцаанд тавьж, шүүгдэгч **************т өгсөн” гэх 150.000 төгрөгийг энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулж гэрч Д.Батдоржид олгох боломжгүйг дурдав.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч нараас “шүүгдэгч **************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 нийтэд ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан хөнгөн ялыг хүнд ялд нэмж нэгтгэн, шүүгдэгч **************ын нийт эдлэх ялыг 18 жил 10 сар 10 хоногийн хорих ялаар тогтоох” уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч **************ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруутай гэдэгтээ маргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, тодорхой хэмжээнд хохирол төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн ар гэрийн хувьд 3 настай охин, эхийн хамт амьдардаг. **************ын эрүүл мэндийн байдалтай холбоотой нотлох баримтыг гаргаж өгсөн. Эрүүл мэндийн хувьд элэгний хатуурал өвчний улмаас хэвлий устсан байдалтай байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъя цагдан хорих 461-р хаалттай хорих ангийн зүгээс 3 дугаар шатлалын эмнэлэгт шилжүүлэн MRI зураг авхуулах гэсэн боловч төлбөрийн чадваргүйтэй холбоотой эмнэлгийн тусламж авч чадахгүй нөхцөл байдалтай байна. **************ын дээрх эрүүл мэндийн байдлыг ял шийтгэл оногдуулахдаа анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Улсын яллагчийн зүгээс 18 жил 10 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах тус ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 заалтад заасан гэмт хэрэг нь тус тус 5-12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 6 зүйл ангиар шийтгэгдэж байгаатай холбоотой ялыг нэгтгэн оногдуулж байгаа. Шүүгдэгч **************ын эрүүл мэндийн байдал, хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан дээрх зүйл ангиудад тус тус заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, тус ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч ************** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд 4 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд шүүхээс шүүгдэгч **************ыг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хууль зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу түүний эрүүл мэндийн байдал, мөн нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч **************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, нийт 90 хоног буюу 3 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялуудыг тус тус нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 14 жил 9 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, баривчлагдсан, цагдан хоригдсон 450 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн 2305032762045 тоот дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 7 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч **************ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн гэмт хэргийг үйлдэхээр завдсан” гэмт хэрэгт гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэгт гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан буюу дээрэмдэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн” буюу “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч **************ыг
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч **************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, нийт 90 хоног буюу 3 сарын хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 14 /арван дөрвөн/ жил 9 /есөн/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Шүүгдэгч **************т оногдуулсан 14 жил, 9 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч **************ын баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 450 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************аас нийт 5.536.320 төгрөг гаргуулж,
- хохирогч Т.Энхцэцэгт 519.920 төгрөг,
- хохирогч С.Энхболдод 1.975.000 төгрөг,
- хохирогч Т.Цэнгэлсүрэнд 625.000 төгрөг,
- хохирогч Б.Мөнх-Эрдэнэд 1.375.000 төгрөг,
- хохирогч Т.Батцэцэгт 380.000 төгрөг,
- хохирогч Б.Мөнхбаярт 661.200 төгрөгийг тус тус олгосугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 7 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч **************ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч **************т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч нар, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ
ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН
ШҮҮГЧ Г.ЗОЛБОО