| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/0007/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/10 |
| Огноо | 2025-01-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Азжаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Э.Азжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ
Шүүгдэгч Ц.Ч******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Ц-ын Ч*******д холбогдох эрүүгийн 2540000000004 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны ... дугаар сарын ...-ны өдөр ... суманд төрсөн, ... настай, халх, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 1, .... аймгийн ... сумын ... дугаар багт оршин суух, урьд Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, ... регистрийн дугаартай Ш************* овогт Ц-ын Ч*******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Ч******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Ч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 02-ны орой Хэнтий аймгийн .... тоотод хамтран амьдрагч Ш.О*******тэй маргалдаж улмаар түүний биед баруун шилбэний шаант яс болон баруун шагайн үений гадна хавчаар яснуудын далд хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч Ш.О*******ийн “Би 2024 оны 12 сарын 02-ны орой ойролцоогоор 18-19 цагийн орчим байх гэртээ амарч байхад гаднаас миний хамтран амьдрагч Ц.Ч******* нь гаднаас 2 хүн дагуулаад орж ирэхээр нь би загнаад үүднээсээ буцаасан чинь удалгүй залгаад би гэртээ орж амаръя гэхээр нь би за тэгвэл тэг дэлгүүр ороод ойр зуурын идэх юм аваад ир гэсэн чинь дэлгүүрээс гоймон, ундаа, туна загас 1 шил архи аваад надаа 60,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд гэртээ орж ирэхдээ гадны хүн дагуулж орж ирсэн, би тухайн 2 хүнийг нь хөөгөөд явуулсан. Үүний дараа манай хамтран амьдрагч бид хоёр маргалдаж, муудалцсан. Ч******* угаасаа найзуудынхаа хажууд намайг хөгшин авгай, янхан, банзал гэх мэтээр хэлээд байсан юм. Тэгээд намайг найзуудыг нь хөөсөн болохоор надтай хэрүүл хийгээд байсан. Мөн энэ үед манай хүү бэр хоёр ээж та хүн амьтан уурлуулж архи уулаа гэхээр нь би чамаас болж хүүхдүүдтэйгээ муудалцлаа гэх мэтээр хэрүүл хийсэн юм. Тэгтэл би тухайн үед гэрийн зүүн талд зогсож байхад Ч******* миний баруун хөлийн шилбэ хэсэгт 2-3 удаа өшиглөсөн чинь би босож чадахгүй байсан. Тэгээд хөлөө хугарсан байна гэж мэдсэн. ...Тухайн үед хажууд хүн байгаагүй хоёулаа л байсан" гэх мэдүүлэг (хх-ийн 5-8-р хуудас)
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаартай
1. Ш.О*******ийн биед баруун шилбэний шаант яс болон баруун шагайн үений гадна хавчаар яснуудын далд хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт (хх-н 16-17-р хуу)
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч Ц.Ч******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.О******* нь “..ямар нэгэн гомдол тэмцэлгүй.” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Ш.О******* нь дээрх гэмтлийн улмаас 2024 оны 12 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлгээс 216,430 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан лавлагаа тодорхойлолтоор тогтоогдож байна. Дээрх зардлыг шүүгдэгч нь нөхөн төлөхөө илэрхийлж, маргаагүй тул энэхүү мөнгөн дүнг шүүгдэгч Ц.Ч*******эс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал нь хуульд заасан хэмжээ хязгаарт нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.Ч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ч*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Ц.Ч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР