2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/309

 

 

 

 

 

 

 

 

 

   2025          01          29                                    2025/ШЦТ/309

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Б.Одонтуяа /тээврийн прокурор/,

шүүгдэгч ************* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************* холбогдох эрүүгийн 2403008111087 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****** оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү, охины хамт ***** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, **************

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ************* нь Хан-Уул дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр “Наадамчид”-ын гудамж, Яармагийн 2-р буудлын хойд замд 2024 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн 05 цаг 25 минутын орчимд “Тоёота приүс” маркийн 92-96 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна, мөн Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Тоёота приүс” маркийн 11-58 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, “Тоёота приүс” маркийн 11-58 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Л.Мөнхзаяагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************* мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөх болно...” гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 04-05 дахь тал/,

 

3ам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 08-13 дахь тал/,

 

Хохирогч Л.Мөнхзаяагийн:

“...Би тэр өдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ажлаа тараад гэртээ очиж байж байгаад 21 цаг өнгөрөөгөөд нисэх тойргийн тэнд байдаг үсчинд орчхоод үсээ янзлуулж нэлээд удаан байж байгаад 01 цаг өнгөрөөгөөд 02 цагийн орчимд зам дээрээс такси барих гээд бас нэлээн хүлээж байгаад бараг 30-аад минут орчим болсон байх тэгсэн нэг цагаан өнгийн приүс машин ирж зогсохоор нь би таксинд явах уу гэхэд хаашаа юм явна гэхээр нь би машинд нь суугаад яармагийн 1-р буудал гэж хэлээд хөдлөөд явсан цаашаа яасныг нь санахгүй байна би ямар ч байсан нөхөр лүүгээ утсаар яриад хүрээд ир гэж хэлсэн тухайн үед би хаана байгаагаа хэлж чадахгүй байсан харин нөгөө машины жолооч таксины жолооч манай нөхөрт хаана байгааг хэлээд нөхөр 04 цаг өнгөрөөгөөд ирсэн байсан. Тэгээд нэг мэдсэн гэмтлийн эмнэлэг дээр ухаан санаа орж гараад байсан гэмтлийн эмнэлэг дээр томографикт харуулж оёо тавиулчхаад шууд гэр рүүгээ харьсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

Иргэний нэхэмжлэгч С.Энхтөрийн:

“...Тухайн осол болох өглөө 03 цагийн орчимд өөрийн эзэмшлийн “Тоуоtа ргius” маркийн 11-58 УБЧ улсын дугаартай автомашиныг жолоодон найз Мягмарсүрэнг нисэх онгоцны буудал руу хүргэж өгсөн бөгөөд 04 цагийн орчимд буцаад нарны хороололд байрлах гэр лүүгээ явсан. Явах замдаа “Хангарьд” ордны хойд замаар баруунаас зүүн чиглэлтэй 2-р эгнээгээр явж байтал гэнэт араас нэг машин ирээд мөргөчихсөн. Тэгээд би машинаас буугаад намайг мөргөсөн машин дээр очтол жолооч болон дотор нь сууж явсан нэг эмэгтэй согтуу байсан. Тэгээд тэр эмэгтэйн толгойноос цус гарчихсан байсан учир би цагдаад дуудлага өгсөн. Удалгүй түргэн тусламж ирж намайг болон зорчиж явсан эмэгтэйг үзсэн бөгөөд гэмтэл явж зураг авхуулаарай гэж хэлсэн. Дараа цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, ахлах зэрэгтэй ахлах шинжээч эмч, хүний их эмч мэргэжилтэй, мэргэшлээрээ 20 дах жилдээ ажиллаж байгаа, цагдаагийн хошууч Ч.Эрдэмболор, шинжээч эмч, хүний их эмч мэргэжилтэй, мэргэшлээрээ 11 дэх жилдээ ажиллаж байгаа, цагдаагийн ахмад Ц.Оюун-Эрдэнэ, шинжээч эмч, хүний их эмч мэргэжилтэй, мэргэшлээрээ 15 дахь жилдээ ажиллаж байгаа, цагдаагийн ахмад Н.Энхцолмон нарын 2024 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн №1219 дугаартай:

 Л. Мөнхзаяагийн биед хүзүүний 2-р нугалмын хугарал, тархи доргилт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхи, хацар, зүүн шилбэнд цус хуралт, баруун өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх, нидрэгдэх механизмаар үүснэ. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.6-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.6.2-д шалгуур шинжээс нэг илэрч байвал түүгээр, хэрэв олон шалгуур шинж илэрч байвал хамгийн хүнд шалгуур шинжээр, 2.6.4-д хэрэв гэмтэл нэг нэгэндээ харилцан нөлөөлж, шинжилгээ хийлгэх этгээдийн биеийн байдлыг хүндрүүлсэн бол гэмтлийг бүрдэл байдлаар авч үзнэ гэж заасан. Л.Мөнхзаяагийн биед учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд зам тээврийн ослын үед үүссэн байх тул гэмтлийн зэргийг саалгаж тогтоох шаардлагагүй болно... гэсэн дүгнэлт /хавтас хэргийн 49-51 дэх тал/,

 

Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1956 дугаартай:

“Тоуоtа prius маркийн 11-58 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч С.Энхтөр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. “Тоуоtа ргius” маркийн 92-96 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ************* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.; мөн дүрмийн Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.; гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна” гэсэн магадалгаа /хавтаст хэргийн  88-90 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч ************* нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хохирогч Л.Мөнхзаяагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож, шүүгдэгчээс 1.162.500 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Мөнхзаяад олгох, 7.715.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Энхтөрд олгох, 246.300 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргав.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Мөнхтулгын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ************* нь:

Хан-Уул дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр “Наадамчид”-ын гудамж Яармагийн 2-р буудлын хойд замд 2024 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн 05 цаг 25 минутын орчимд “Тоёота приүс” маркийн 92-96 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) ,эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна мөн Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас тоёота приүс маркийн 11-58 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, “Тоёота приүс” маркийн 11-58 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Л.Мөнхзаяагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Мөнхтулгыг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “согтуурсан үедээ” “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн”, “хохирогчид хүнд гэмтэл учруулж” үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

 

Харин хохирогч Л.Мөнхзаяа нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдав.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч С.Мөнхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.  

 

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч ************* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Иймд шүүхээс шүүгдэгч С.Мөнхтулгыг гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2403008111087 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “согтуурсан үедээ”, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн”, “хохирогчид хүнд гэмтэл учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Мөнхтулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мөнхтулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан, эм тариа авч эмчилгээ хийлгэсэн хохирол төлбөрт 1.089.000 төгрөгийг шүүгдэгч *************ас гаргуулж хохирогч Л.Мөнхзаяад,

- иргэний нэхэмжлэгч С.Энхтөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол хор уршгийн төлбөрт 7.715.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Энхтөрд тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Мөнхзаяа нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *************ас хохирогч Л.Мөнхзаяагийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөр болох 246.300 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлсүгэй.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй  болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ