Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар  2025/ШЦТ/16

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгч З.Н*********** нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Яовогт З-ын Н***********д холбогдох эрүүгийн 2440000590009 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл .., .. хамт ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай Я овогт З-ын Н***********.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Н*********** нь 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ерөнхий боловсролын "...." сургуулийн ******* тоот ангиас тус сургуулийн өмчлөлийн Делл-3520 загварын 15 инчийн хэмжээтэй зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.Н*********** шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн үед хичээл амарсан байсан. Би Бор-Өндөрөөс хүнээс мөнгө зээлсэн байсан учраас мөнгө нэхэгдээд  мөнгөний асуудалтай байсан. Тэгээд энэ хэргийг үйлдсэн. Хичээл амраад мөнгөгүй байсан учраас ломбардаас авч чадаагүй” гэв.

 

2440000590009 дугаартай эрүүгийн хэргээс

 

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Бор-Өндөр сумын ..... ерөнхий боловсролын сургуулийн ************ багш буюу **************ийн ****************т ******* тоотод манай анги байдаг юм. Харин хичээл 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр амраад сургуулийн ****************т жижүүр дээр байдаг ангиудын нөөц түлхүүр үлдээдэг цоожтой хайрцагт түлхүүрээ хийгээд үлдээсэн. 2024 оны 06 дугаар сарын 15-аас анги засварын ажил хийж эхлээд 06 дугаар сарын сүүлээр дуусах байсан юм. Тэгээд 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ангид засвар хэр хийгдсэн эсэхийг шалгахаар ****************т байдаг ******* тоот ангидаа ирэхэд засвар дуусаагүй байсан ба би ангийн эд зүйлсийг бүртгэхэд миний хэрэглэдэг сургуулиас өгсөн Dell маркийн Notebook байхгүй болсон байсан. Тэгээд манай сургуулийн ажилчдаас нэг нь хэрэглэхээр авсан байх ажилдаа орохоор буцаагаад өгөх байх гэж бодоод тоогоогүй. Харин би юу ч гэсэн өөрийн mail хаягаа тухайн Notebook-д оруулсан байсан ба шалгаж үзэхэд 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 16 цаг 41 минутад миний и-майл хаягийг тухайн компьютероос гаргасан байсан. Харин тухайн нөүтбүүкээс и-майл хаягийг гаргасан байршлыг шалгахад Улаанбаатар хот Төмөр зам өртөө гэж харагдаж байсан. Тэгээд цагдаад хандсан юм. Миний хулгайд алдсан гэх компьютер нь сургуулиас шинээр нь тавьж олгосон. DELL маркийн нөүтбүүк байсан. Би нөүтбүүкээ хулгайд алдсан гэж мэдээд сургуулийн нярваас эд хөрөнгийн бүртгэл дээрээс үнэлгээг нь харуулахад 2.953.580 төгрөгийн үнэтэй гэж бичсэн байсан. Н*********** 2023-2024 онд манай сургуульд ************ багш хийдэг байсан. Надтай хамт манай ******* тоот ангийг эзэмшиж, өглөө, орой ээлжид зөрж хичээл ордог. Манай смен ангийн багш байсан юм. 2024 оны 06 дугаар сарын 15-ны үеэр хичээл амраад удалгүй ажлаасаа гарахаар болсон гэж байсан. Одоо хаана, юу хийдэг талаар нь мэдэхгүй." гэх мэдүүлэг (хх-ийн 73-74 дүгээр хуудас)

 

2.Гэрч С.*******************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "Би жижүүр ***************ийн хамт 2024 оны 06 дугаар сарын 04-05-ны өдрөөс эхлэн ******* тоот ангид ширээ, сандал, ханыг будсан. Тэгээд би 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ээлжийн амралтаа авч 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхэлж ээлжийн амралт дуусаж ажилдаа орсон байна. **************** нь намайг ээлжийн амралттай байхад нөүтбүүк асууж гар утсаар ярьсан. Харин *************** бид тухайн ангид будгийн засвар хийж дуусгаад тухайн ангийг түгжээд түлхүүрийг нь үүдний самбартаа хийсэн. Сургуулийн багш нар бол ангиа хүлээлгэж энд ийм зүйл байгаа гэдгийг анхааруулж өгдөг. Харин **************** бол хүлээлгэж өгсөн зүйл байхгүй. Тухайн ангид нь засвар үйлчилгээ хийх гээд *************** бид хоёр ангид нь ороход ангид байх бүх зүйлээ голд нь овоолоод орхисон байсан. Харин тухайн ангийн ханыг будаж дуусгаад голд ширээнүүдийг нэг нэгээр нь будаж эхэлсэн. Тэгээд ангийг 7 хоногийн хугацаанд будаж дуусгасан. Харин бид хоёрыг засвар хийж байх хугацаанд нөүтбүүк байхгүй байсан. Би нөүтбүүк байсан бол харсан байх ёстой юм. Жижүүр *************** бид хоёр орсон. Харин тухайн үед буюу анхны хар замаскны ажил хийж байхад хоёр багш хоёулаа байсан. Харин орсон гарсан хүмүүсийн бүртгэл байхгүй." гэх мэдүүлэг (хх-ийн 13-14 дүгээр хуудас)

 

3.Гэрч Н.***************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "Би жижүүр ******************* эгчтэй хамт 7 хоногийн хугацаанд тухайн ангид засвар хийсэн. Харин тухайн ангийн засвар болох хана, ширээ, сандлыг будсан. Өөр ангид засвар хийгээгүй. ...Би 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ээлжийн амралтаа аваад 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 7 хоног Бор-Өндөр Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тэгээд 07 дугаар сарын сүүлээр санагдаж байна эмнэлгээс гараад 7-8 хоног болж байхад **************** багш нэг танихгүй дугаараас залгаад та миний нөүтбүүкийг харсан уу ангид байсан юм гэсэн. Тэгэхээр нь хэрвээ **************** багш нөүтбүүкээ орхисон байх юм бол ******************* эгч бид хоёр хоорондоо **************** багшийг нотебүүкээ үлдээсэн талаар нь яриад утасдаж хэлэх байсан гэж ярьсан. Тэгээд ч анх ******************* эгч бид хоёр засвар хийж байхад нөүтбүүк байхгүй байсан. Манай сургуулийн ангиудын хаалганы түлхүүр жижүүр дээр байдаг. Харин хүлээлгэж өгсөн талаар би мэдэхгүй." гэх мэдүүлэг (хх-ийн 16-17 дугаар хуудас)

 

4.Гэрч Д.*******************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...З.Н*********** /***************/ гэсэн хүн 2024 оны 06 сарын 29-ний өдөр хар өнгийн i5 11 Dell маркийн зөөврийн компьютер тавьсан. Харин тухайн хүн ************* гэсэн дугаар үлдээсэн ба тухайн дугаар нь холбогдохгүй байсан ба 2024 оны 07 сарын 13-ны өдөр хугацаа дуусаад би зарахгүй байж байгаад 08 сарын 08-ны өдөр худалдан борлуулсан. Тухайн хүн  1 сарын хугацаагаар гар утас холбогдохгүй байхаар нь компьютер худалдаж авъя гэсэн орж ирэхээр нь бэлэн мөнгөнд 08 сарын 08-ны өдөр 700,000 төгрөгт зарсан. ... Тухайн хүн 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 500,000 төгрөг дансаараа авсан. Хаан банкны ************** гэсэн З.Н*********** гэсэн данс байсан" гэх мэдүүлэг (хх-ийн 52-53 дугаар хуудас)

 

5.Шүүгдэгч З.Н***********ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн "Би 2023-2024 оны хичээлийн жилд Бор-Өндөр сумын ************** **************ьд 1д ангийг дааж тус сургуулийн ******* тоот ангид хичээл ордог байсан. Манай смен багш Д.**************** багш байсан ба Д.**************** багш 2 дугаар ангийн багш байсан юм. Сургуулийн зуны амралт 2024 оны 06 сарын 15-ны өдөр эхэлсэн. Сургууль амраад 2 анги нийлээд анги засварын ажил эхэлсэн юм. Нэг өдөр **************** над руу залгаад ширээ будахад будаг дутаад байна нэг будаг аваачаад өгөөрэй гэхээр нь би барилгын дэлгүүрээс нэг сав будаг аваад ангидаа аваачиж тавьсан. Намайг ангид ороход хүн байгаагүй жижүүрээс түлхүүр аваад ангидаа оруулж тавьсан ба гарахад ширээн дээр хар өнгийн цүнхтэй Д.****************гийн эзэмшлийн dell нөүтбүүк байхаар нь шууд авч гараад гэртээ аваад харьсан. Ингээд маргааш Улаанбаатар хот руу таксигаар явахдаа авч яваад 10 дугаар хороололд байх нэг ломбарданд 500,000 төгрөгт тавьсан. Ингээд мөнгийг нь Хаан банкны дансаар аваад Бор-Өндөрт хүнээс авсан зээлээ дарсан. Уг нь буцааж авна гэж бодож байсан ч амралт эхэлсэн орлого байхгүй авч чадаагүй заруулчихсан юм. Би бусдын эд зүйлийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Би 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хулгайлсан юм байна. Маргааш нь буюу 2024 оны 06 сарын 29-ний өдөр ломбарданд аваачиж тавьсан. Би хэн нэгэнд хэлээгүй. Энэ талаар мэдсэн хүн байхгүй. Би бусдад учруулсан хохирлоо удахгүй төлж барагдуулна гэж бодож байгаа тухайн нөүтбүүкэнд 2,400,000 төгрөгийн үнэлгээ гарсан." гэх мэдүүлэг (хх-ийн 83-84 дүгээр хуудас)

 

“Бодит үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШД-246 дугаартай “Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн үнэ, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд Dell Latitude i7, 15 инчийн 3520 маркийн нөүтбүүкийн зах зээлийн үнэлгээг 2,400,000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна” гэх үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт,

Хүннү ломбардны бүртгэлийн мэдээлэл (хх-ийн 47-50 дугаар хуудас), Хандиваар болон “Бор-Өндөр” цогцолбор сургуулиас шилжүүлсэн, бүртгэлд авах үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгийн жагсаалт (хх-ийн 94 дүгээр хуудас),  З.Н***********ын Хаан банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 117 дугаар хуудас), шүүгдэгч З.Н***********ын эрүүгийн  хариуцлага хүлээж байгаа эсэх  тухай тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Мөрдөгч нь дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч З.Н***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасныг шүүгдэгч З.Н*********** нь хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

 

Шүүгдэгч З.Н*********** нь 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ерөнхий боловсролын "**************" сургуулийн ******* тоот ангиас тус сургуулийн өмчлөлийн Делл-3520 загварын 15 инчийн хэмжээтэй зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 2,400,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна гэж дүгнэлээ.

 

Энэхүү үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.****************гийн “...Би Бор-Өндөр сумын **************** ерөнхий боловсролын сургуулийн ************ багш буюу **************ийн ****************т ******* тоотод манай анги байдаг юм. ...би ангийн эд зүйлсийг бүртгэхэд миний хэрэглэдэг сургуулиас өгсөн Dell маркийн Notebook байхгүй болсон байсан. ...Харин би юу ч гэсэн өөрийн и-майл хаягаа тухайн Notebook-д оруулсан байсан ба шалгаж үзэхэд 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 16 цаг 41 минутад миний и-майл хаягийг тухайн компьютероос гаргасан байсан. Харин тухайн нотебүүкнээс майл хаягийг гаргасан байршлыг шалгахад Улаанбаатар хот Төмөр зам өртөө гэж харагдаж байсан. Тэгээд цагдаад хандсан юм. Миний хулгайд алдсан гэх компьютер нь сургуулиас шинээр нь тавьж олгосон. DELL маркийн нөүтбүүк байсан.” гэх мэдүүлэг

 

Гэрч Д.*******************ын "З.Н*********** /***************/ гэсэн хүн 2024 оны 06 сарын 29-ний өдөр хар өнгийн i5 11 Dell маркийн зөөврийн компьютер тавьсан. Харин тухайн хүн ************* гэсэн дугаар үлдээсэн ба тухайн дугаар нь холбогдохгүй байсан ба 2024 оны 07 сарын 13-ны өдөр хугацаа дуусаад би зарахгүй байж байгаад 08 сарын 08-ны өдөр худалдан борлуулсан. Тухайн хүн  1 сарын хугацаагаар гар утас холбогдохгүй байхаар нь компьютер худалдаж авъя гэсэн орж ирэхээр нь бэлэн мөнгөнд 08 сарын 08-ны өдөр 700,000 төгрөгт зарсан. ... Тухайн хүн 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 500,000 төгрөг дансаараа авсан. Хаан банкны ************** гэсэн З.Н*********** гэсэн данс байсан " гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч З.Н***********ын "... Намайг ангид ороход хүн байгаагүй жижүүрээс түлхүүр аваад ангидаа оруулж тавьсан ба гарахад ширээн дээр хар өнгийн цүнхтэй Д.****************гийн эзэмшлийн dell нөүтбүүк байхаар нь шууд авч гараад гэртээ аваад харьсан. Ингээд маргааш Улаанбаатар хот руу таксигаар явахдаа авч яваад 10 дугаар хороололд байх нэг ломбарданд 500,000 төгрөгт тавьсан.... " гэх мэдүүлэг,

 

Хүннү ломбардны бүртгэлийн мэдээлэл (хх-ийн 47-50 дугаар хуудас), З.Н***********ын Хаан банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 117 дугаар хуудас)  зэрэг болно.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.  

            Шүүгдэгч З.Н*********** нь бусдын өмчлөлд байгаа Делл-3520 загварын 15 инчийн хэмжээтэй зөөврийн компьютерыг хувьдаа шунахайн сэдэлтээр өөрийн өмчлөл, эзэмшилд авч, захиран зарцуулах эрхийг бий болгосон бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай, идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 

Хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан бага хэмжээний буюу 300,000 төгрөг, түүнээс доош бол гэмт хэрэгт тооцохгүй байхаар хууль тогтоогч тайлбар хийсэн бөгөөд энэ хэргийн тухайд хохирогчид 2,400,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх тул хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзнэ.

 

Шүүгдэгч З.Н*********** нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг гаргасан ба прокурорын яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд дурдсан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудал дээр маргаж, мэтгэлцээгүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ерөнхий боловсролын "**************" сургуульд 2,400,000 төгрөгийн төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн амар хялбар аргаар хөрөнгөжих гэсэн сэтгэхүйн хандлага нөлөөлжээ.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч З.Н*********** нь тодорхой ажил эрхэлдэг, хохирол төлбөр төлөгдсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүнийг оршин суугаа газар буюу Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зүйтэй гэх дүгнэлтийг гаргасан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүгдэгч З.Н***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

   Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

 

          Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу хохирол төлөгдсөн байдал, шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг анх удаа үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 10 сарын хугацаагаар оногдуулж, оршин суугаа газар, ажил хөдөлмөр эрхэлж байгаа байгууллагын байршил зэргийг харгалзан шүүгдэгчийг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож шийдвэрлэв.  

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан  хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.Н***********д авсан хувийн баталга гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авахаар тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Яовогт З-ын Н***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч З.Н***********ыг 10 (арав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч З.Н***********д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч З.Н***********ыг оршин суух газар болох Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Н*********** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг сануулсугай.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл З.Н***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                             Р.БАТБАЯР