Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2017/01484

 

2017 оны 05 сарын 24 өдөр Дугаар 181/ШШ2017/01484 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:

Хариуцагч:

Гэм хорын хохирол 9.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Хариуцагч Б. нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр надад бусдын өмчлөлийн лангууг өөрийн өмчлөлийнх мэтээр ойлгуулж хууран мэхлэх замаар өөрийгөө “Хархорин” захын 1-р давхарт байрлах 11 номерийн лангууны эзэн гэж итгүүлэн улмаар уг лангууг худалдахаар тохиролцсон байдаг. Д. нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б.ийн ХААН банкны 5029148257 тоот дансанд дээрх худалдан авсан лангууны төлбөр 9.000.000 төгрөгийг шилжүүлэн хохироод байна. Худалдан авсан лангуу нь Д.ийн өөрийнх нь өмчлөлийн зүйл биш харин Хархорин худалдааны төвийн өмчлөлийн зүйл байсан бөгөөд хариуцагч нь тухайн лангууны хувьд зөвхөн түрээслэгч байсан гэдгийг сүүлд нь мэдсэн. Ингээд түүнд залилуулсан гэдгээ ойлгоод 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2-р хэсэгт энэ талаар өргөдөл гаргаж хуулийн дагуу шалгуулсан. Тухайн өргөдлийн дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн хэлтсийн байцаагч, цагдаагийн хошууч Д.Мөнхболдхэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус дүүргийн прокурорын газраас 2092 дугаартай прокурорын тогтоолоор тус хэргийг Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан буюу хөнгөн гэмт хэргийн хувьд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолд дурьдсанаар хариуцагчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байна гэж дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь бусдыг хууран мэхлэх замаар надаас лангууны үнэ гэж 9.000.000 төгрөг авсан үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байгаа нь тогтоогдсон болно.

Энэхүү прокурорын тогтоолд  гомдол гаргаагүй тул хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байгаа. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Баянгол дүүргийн Улсын бүртгэл, Статистикийн хэлтсийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1042 тоот хариу хүргүүлэх тухай албан бичигт хариуцагч Б.ийн өмчлөлд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, майхан толгой /14151/ 13-р гудамж, 1344 тоот хаягаар газар болон үл хөдлөх эд хөрөнгө нь бүртгэлтэй байх тул хариуцагчийн энэ хаягаар энэхүү нэхэмжлэлийг дахин гаргасан.

Иймд Б.ийн Д.ос үндэслэлгүйгээр авсан 9.000.000 төгрөгийг буцаан гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Б. миний бие иргэн Д.той харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээ хийж Хархорин захын лангуугаа зарсан болно. Гэтэл Д. нь намайг залилан мэхэлсэн гэж гүтгэж байна. Д. нь уг лангууг Хархорин захын өмчлөлийнх бөгөөд сарын 630000 төгрөг төлдөг гэдгийг сайн мэдэж байсан. Уг лангууг 10.0 сая төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон ба 9.0 сая төгрөгийг өгч, түрээсийн гэрээг Д.Солонгын нэр дээр болгосны дараа үлдсэн 1.0 сая төгрөгийг өгөхөөр болсон.

Гэвч Д. нь одоо уг лангууг түрээсийнх гэдгийг мэдээгүй гэж худал нэхэмжпэл гаргасан байна. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн прокурорын газраас 201626021780 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэвч энэ тухай 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр л мэдсэн болно. Түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан байтал Д. нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад зогсохгүй нэхэмжпэлдээ намайг гэмт хэрэгтэн болох нь тогтоогдсон хэмээн гүтгэсэн байна. Иймд уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Зохигч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Б.эд холбогдуулан, 9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо.

Нэг: Нэхэмжлэлийн шаардлагыг тухайд,

Хариуцагч Б. нь Хархорин худалдааны төвийн 1 давхарт байрлах 11 номерийн лангууг түрээслэн худалдаа эрхэлж байхдаа өөрийн түрээсэлж байсан лангууг нэхэмжлэгч Д.д 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 9.000.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д. нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр худалдан авсан лангууны үнэд 9.000.000 /есөн сая/ төгрөгийг хариуцагч Б.ийн ХААН банкин дахь 5029148257 тоот дансанд шилжүүлэн өгсөн талаар зохигчид маргаангүй байна.

Нэхэмжлэгч Д. нь Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл гаргасны дагуу Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан бөгөөд Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газар 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2092 дугаартай тогтоолоор Б.эд холбогдох эрүүгийн 201626021780 дугаартай хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар бичгийн баримтууд хэрэгт авагджээ./хх-ийн 9-20 дугаар тал/

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлага 9.000.000 төгрөгийг гэм хорын хохирол хэмээн тайлбарлан нэхэмжилж байгаа боловч нэг талаас Б. Хархорин худалдааны төвийн лангууг худалдах, нөгөө талаас Д. нь лангууны үнийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна гэж үзэх үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгч Д.Солонгын нэхэмжлэлийн шаардлагыг гэм хорын хохирол гэж үзэхгүй юм.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчид шилжүүлэх үүргийг хүлээдэг.

Гэтэл хариуцагч Б. нь бусдын өмчлөлийн буюу Хархорин худалдааны төвийн лангууг Д.д худалдсан байх тул эрхийн зөрчилтэй хөрөнгө худалдсан байна гэж үзнэ.

Иймд, нэхэмжлэгч Д. нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдолыг арилгуулах буюу доголдолгүй тухайн эд хөрөнгөөр солиулах, доголдолыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл

гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч Б.ээс 9.000.000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч Б.ээс 9.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.д олгуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хоёр: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд,

Шүүх Д.Солонгын нэхэмжпэлийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн аваад 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 3381 дүгээр шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн хуульд заасны дагуу доорх ажиллагааг явуулсан байна.

Хариуцагч Б.эд нэхэмжпэлийн хувийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гардуулан өгч, эрх үүрэг тайлбарласан, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хариу тайлбараа гаргасан.

Шүүх хуралдааныг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлон зарлагдсан шүүх хуралдаанд хариуцагч нь өмгөөлөгч сонгон авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваад 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт хийхээр шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Гэтэл хариуцагч Б. нь хуралдаан хойшлуулсан хугацаанд өмгөөлөгч сонгон аваагүй, Халиун гэх эмнэлгийн магадлагаа /сар нь засвартай/-г хавсарган, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн

  1. 71.2-т заасан хэрэг хянан шийдвэрлэх үндсэн болон нэмэлт хугацаа дууссан үед түүний ирүүлсэн хүсэлт, хавсаргасан засвартай баримтыг үндэслэл болгон шүүх

Л хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж дүгнэв.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагчийн эзгүйд тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасныг баримтлан хариуцагч Бгийн ээс 9.000.000 /есөн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дын д олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
  1. 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжпэгч Д.Солонгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээсулсын тэмдэгтийн хураамжийн 158950 төгрөгийг гаргуулан нэхэмжпэгч Д.д олгосугай.
  2. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                         Б.ТҮМЭНЦЭЦЭГ