Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/44

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Б.Э*******, түүний өмгөөлөгч Ч.Отгонжаргал нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э*******д холбогдох эрүүгийн 215002510250 дугаартай, 30/2025/0010/Э индекстэй хэргийг Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б******* овогт Б******* Э*******, Булган аймгийн ******* суманд 1989 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, 35 настай, ам бүл , эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн ******* сумын ******* 5 дугаар багийн ******* ******* тоотод оршин суух бүртгэлтэй, одоо У хотын Ч дүүргийн дүгээр хороо 2 дүгээр байрны тоотод оршин сууж байгаа, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “******* *******” ХХК-д жолооч ажилтай, урьд

Булган аймаг дахь сум дундын шүүхийн 200 оны 05 дугаар сарын 0-ний өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, регистрийн дугаар: .

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б.Э******* нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Банзар 1 дүгээр багийн нутаг “Асгат улаан” гэх газрын ойгоос 202 оны 09 дүгээр сарын 02-07-ны хооронд зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ховор ургамлын жагсаалтад орсон хуш модны самар, үр нийт 332 кг түүж бэлтгэн, Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэр лүү улсын дугаартай “ ” загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсний улмаас байгаль экологид 32,83,800 төгрөгийн шууд хохирол учруулсан, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэсний дагуу нэмэгдүүлэн тооцоход нийт 16,17,000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Э******* нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Банзар 1 дүгээр багийн нутаг “Асгат улаан” гэх газрын ойгоос 202 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 202 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн  хооронд зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ховор ургамлын жагсаалт”-д орсон хуш модны самар, үр 296 килограмм 360 граммыг түүж Б.Ч эзэмшлийн 5585 улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэн байгаль экологид 29,310,00 төгрөгийн шууд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдоо.

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс  тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

-Иргэний нэхэмжлэгч О.М: “...Булган аймгийн Хангал сумын иргэн Б.Э******* гэдэг иргэн манай сумын 1-р багийн нутаг дэвсгэр болох “Асгат улаан” гэдэг газраас 10 шуудайтай самар түүж, тээвэрлэсэн байсан. Иргэн Б.Э*******н буруутай үйлдэл хуулийн дагуу тогтоогдсон тохиолдолд Байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлж хуулийн дагуу арга хэмжээ авхуулах, шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 3 дахь тал/,

-Иргэний нэхэмжлэгч Б.Ч: “...Намайг 202 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хялганатад гэртээ байхад манай найзын хүргэн Б.Э******* над руу залгаад та Хишиг-Өндөр сум руу хүрээд ир бензин шатахуун хийгээд өгье гэхээр нь би очсон. Тэгээд би Хишиг-Өндөр сум руу явж очиход Б.Э******* надад хандаж дүү нь “Асгат улаан” гэдэг газраас газар унасан самар 10 шуудайг түүгээд эндээс машин олдохгүй байхаар таныг дуудлаа гэж хэлсэн. Тэгээд миний машинд 10 шуудайтай самраа ачаад буцаад Хангал суманд явж байхад цагдаа зогсоож шалгасан. 10 шуудайтай цайруулсан самар байсан. Цагдаа зогсоож шалгаад зөвшөөрөлгүй гэхээр нь мэдсэн. Над руу ярихдаа таны машинд шатахуун хийгээд өгье гэж хэлсэн дээр нь танд 50,000 төгрөг өгье гэхээр би явж очсон. Одоогоор Б.Э*******гаас ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. Би “ ” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/,

-Гэрч Б.С: “...Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 202 онд Булган аймгийн нутаг дэвсгэрт хуш модны самрын зөвшөөрөл олгоогүй тэр дундаа Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр баг “Асгат улаан” гэдэг газраас хуш модны самрын зөвшөөрөл олгогдохгүй учраас зөвшөөрөл өгөөгүй. Манай суманд самар түүж бэлтгэх зөвшөөрөл 202 онд олгогдоогүй ээ...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

-Гэрч Б.Д: “...Миний бие 202 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүл шалгалт хийж байх хугацаанд улсын дугаартай улаан өнгийн тээврийн хэрэгслээр хуш модны 10 шуудайтай самар Б.Ч, Б.Э******* нар тээвэрлэж явсныг саатуулсан. Иргэн Б.Ч, Б.Э******* нар ямар нэгэн хуш модны самар түүж бэлтгэх зөвшөөрлийн бичиг үзүүлсэн зүйл байхгүй. Иргэн Б.Ч, Б.Э******* нар нь Орхон аймгийн чиглэлээс улсын дугаартай улаан өнгийн тээврийн хэрэгслээр ирсэн ба Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутаг “Асгат улаан” гэдэг газраас тухайн хуш модны самрыг түүж бэлтгэсэн гэж мэдүүлсэн...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 58 дахь тал/,

-Хэргийн газарт 202 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн -8, 9-13 дахь тал/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 1-15, 16-19 дэх тал/,

-Хуш модны 10 шуудай самарт 202 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үзлэг хийж самрын жинг 322 килограмм болохыг тогтоосон тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 22-23, 2-29 дэх тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 202 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2900 дугаартай “...шинжлэгдсэн дээж нь “Сибирь Хуш-Pinus sibirica” -ны цайруулсан самар байна.

Сибирь Хуш-Pinus sibirica нь Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал.

Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу одоо хэрэгжиж буй хуулийн заалт нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар экологи-эдийн үнэлгээг нь хуурай жин кг/төг  176600 төгрөг, нойтон жин кг/төг 98900 төгрөгөөр тогтоосон байна...” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 66-69 дэх тал/,

-“Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн  202 оны 09 сарын 13-ны өдрийн ОРА: 1001861 дугаартай “... улсын дугаартай “Terreno” маркийн  тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнийг 2,500,000 төгрөг” болохыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 79-81 дэх тал/,

-“Арвижих-Эстимейт үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 202 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №2/11-03 дугаартай “...332 кг хуш модны цайруулсан самрын зах зээлийн үнэлгээг 1 кг үнэ 6,000 төгрөг, 202 оны 09 дүгээр сарын байдлаар 1,992,000 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 96-101 дэх тал/,

-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 202 оны А/723 дугаартай тушаал, хавсралт /хавтаст хэргийн 122-123 дэх тал/,

-Яллагдагч Б.Э*******н: “...Би тухайн үед хуш модны самар түүхдээ гараараа түүсэн. Харин түүсэн самраа цайруулахдаа тухайн ууланд байсан танихгүй хүнээс самар цайруулдаг машиныг /гар төхөөрөмж/ гуйж байгаад самраа цайруулсан юм. Тээвэрлэхдээ манай хадам аавын найз болох Ч гэх хүнийг гуйгаад машинд нь түлш хийгээд дээр нь 50,000 төгрөг өгье гэж хэлээд Ч ахын улсын дугаартай “ ” маркийн тээврийн хэрэгслээр түүсэн 10 шуудай буюу нийт 332 кг цайруулсан самраа, ачиж тээвэрлэсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн зүйлдээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 115-117 дахь тал/,

Шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЗ/69 дугаартай захирамжид заасан нэмэлт ажиллагаа явуулж шүүхэд ирүүлсэн нотлох баримт болох:

-Хуш модны 10 шуудай цайруулсан самарт 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дахин үзлэг хийн хог хаягдал болон шуудайны жинг хасаж “цэвэр жин”-г  296 килограмм 360 грамм болохыг тогтоосон тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 186-202 дахь тал/,

-Булган аймгийн Цагдаагийн газрын Хангал сумын сум дундын цагдаагийн тасгийн Экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Шинэсайханы “...Хуш модны 10 шуудай хуш модны самарт 202 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Б.Э*******г өөрийг нь оролцуулан үзлэг хийгээд 202 оны 09 дүгээр сарын 1-ний өдөр тээвэрлэн Булган аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хаягжуулан хийж Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Батхүүд хүлээлгэн өгч ажилласан болохыг илтгэн танилцуулж байна. Уг эд мөрийн баримт болох 10 шуудай хуш модны цайруулсан самар нь 202 оны 09 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш Булган аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байсан бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр уг самрын хаягдал хогийг цэвэрлэх болон дахин үзлэг хийхэд ямар нэгэн хөгцөрч муудсан зүйлгүй байсан...” гэх илтгэх хуудас /хавтаст хэргийн 20 дэх тал/,

-Шинжээч А.Е 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн : “...Тус 10 шуудай самрыг хадгалж байгаа өрөөг МNS 5786:2007, МNS 536:200 стандарттай харьцуулан үзэхэд нарны шууд тусгалаас хол, агаар, чийг чөлөөтэй нэвтрэх шуудайнд битүүмжилсэн, 10-15°С-дээшгүй температуртай, агаар, чийг чөлөөтэй нэвтрэх боломжтой шуудайнд битүүмжлэн, хадгалж гэж байгаа нь стандартын шаардлага хангаж байна. Самрыг МNS 5786:2007, МNS 536:200 стандартын шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд жинд өөрчлөлт орно. /жингийн өөрчлөлтийг анх авсан жин болон одоогийн жингийн алдагдлын зөрүүг математик аргачлал ашиглаж тооцно/...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 207-208 дахь тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э*******: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

 зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн  шийдвэрлэхэд хангалттай байна.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Б.Э******* нь өөрийн сонгон авсан өмгөөлөгч Ч.Отгонжаргалын хамт шүүх хуралдаанд оролцсон болно.

1..Эрх зүйн зүйн дүгнэлт

-Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Э*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Сүүлд хийсэн ажиллагаагаар самрын нийт жин нь 296 кг 360 гр болсон байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтын 38-т зааснаар нойтон Сибирь хуш (самар)-ны 1 килограммын үнэлгээг 98,900 төгрөгөөр тогтоосон байна. Ингээд самрын үнэлгээг шууд үржүүлэн тооцоход 29,310,00 төгрөгийн шууд хохирлыг учруулсан байна. Самрын экологи эдийн засгийн хохирлыг тооцохдоо Ойн тухай хуулиар илүү нарийвчлан зохицуулсан байх тул экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн дүнгээр буюу 87,930,012 төгрөгөөр тооцож хохирол гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна...” гэв.

-Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Б.Э******* нь зохих зөвшөөрөлгүйгээр хуш модны самар түүж бэлтгэсэн болох нь бүрэн нотлогдож тогтоогдсон байна. Өөрийн үйлдсэн гэмт хэргийн үйлдэл холбогдол, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Улсын яллагч экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр үржүүлэн тооцох санал илэрхийллээ. Тийм учраас Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн дэх хэсгийн 1-т зааснаар экологи эдийн засгийн хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Мөн шүүгдэгч Б.Э******* нь хохирол төлөхөө бодитоор илэрхийлж байгаа болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдлоо гэж үзэж байна...” гэв.

Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн дэх хэсэгт “Ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна” гэж тодорхойлсон бөгөөд “Ховор ургамал”-ын жагсаалтыг Засгийн газар батлахаар хуульчилжээ.

Монгол улсын Засгийн газрын 1995 оны 153 тогтоолын хавсралтаар батлагдсан “Ховор ургамлын жагсаалт”-д нэмэлт оруулсан 2015 оны 10 дугаар тогтоолоор “Сибирь нарс (Хуш)-Рinus sibirica” нь ховор ургамлын жагсаалтын 355-д орсон байна.

Байгалийн ургамлын тухай хуульд зааснаар иргэн ховор ургамлыг зөвхөн ахуйн болон судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглаж болох бөгөөд орлого олох зорилгоор бусдад борлуулахыг хориглосон байхад шүүгдэгч Б.Э******* нь худалдан борлуулах зорилгоор хуш модны самрын үрийг түүж, тээвэрлэсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогджээ.

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоогч тогтоосон байна.

Самар нь Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т зааснаар ойн дагалт баялагт тооцогдох бөгөөд тус хуулийн 38 дугаар зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тодорхой төлбөртэйгөөр, тухайн ойн анги, эсхүл байгаль хамгаалагчаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр ашиглах журмыг тогтоосны зэрэгцээ тухайн зүйлийн 38.5-д “Хушны самрын дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд аль ч зориулалтаар ашиглахыг зөвшөөрнө” гэж хуш модны самрын ашиглалтын талаар тухайлан заасан нь байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, хамгаалах, жам ёсоор нөхөн сэргээгдэх шинж чанарыг хадгалах зорилгыг илэрхийлж буйг дурдах нь зүйтэй.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 202 оны А/723 дугаартай тушаалын хавсралтаар Булган аймгийн нутаг дэвсгэрт хамаарах ойгоос хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх зөвшөөрөл олгогдоогүй болох нь холбогдох баримтаар тогтоогдсон байна /хавтаст хэргийн 122-123 дахь тал/.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Э*******н ховор ургамлын жагсаалтад орсон “хуш модны самар”-ыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.8 дугаар зүйлд заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Э*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор  ховор ургамлын үрийг түүсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

1.5 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар            

Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “ой” гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг, 3.1.2-т “ойн сан” гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг хамруулан ойлгохоор заасан.

Түүнчлэн Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.12 дахь заалтад “ойн дагалт баялаг” гэж “ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг” ойлгоно гэж тодорхойлсны дагуу самар нь “ойн дагалт баялагт” хамаарахаар байна.

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 202 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2900 дугаартай дүгнэлтээр байгаль экологид 32,83,800 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь тогтоогдсон хэдий ч шүүгчийн захирамжид заасан мөрдөн шалгах ажиллагааны явуулж шүүхэд ирүүлсэн нотлох баримтаар Б.Э*******н зохих зөвшөөрөлгүй түүж, тээвэрлэсэн хуш модны самрын “цэвэр жин” 296 килограмм 360 грамм болох нь тогтоогджээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/603 дугаар тушаалын хавсралтын 38-т зааснаар нойтон “сибирь хуш (самар)” -ны 1 килограммын үнэлгээг 98,900 төгрөгөөр тогтоосон байх тул гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлын хэмжээг үржүүлэн тооцоход 29,310,00 төгрөг тогтоогдож байна.

Ойн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө” гэж мөн хэсгийн 2.1.3 дахь заалтад “зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг түүсэн, бэлтгэсэн” гэж тус тус заажээ.

Хуш модны самар буюу үр идээ нь ховор ургамалд хамаарахын зэрэгцээ ойн дагалдах баялагт тооцогдож түүнийг түүх, бэлтгэх, зөвшөөрөл олгох, хохирол нөхөн төлүүлэх зэрэг харилцааг Ойн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байх тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-т заасан “ойн санд учруулсан хохирол” гэж дүгнэн мөн зүйлийн дэх хэсгийн 1-т заасныг баримтлан ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн дүнгээр хор уршгийг тооцож гаргуулах буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх зүйтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Д.Э*******н ойн санд учруулсан хохирол болох 296 килограмм 360 грамм хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ 29,310,00 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэн тооцож хор уршиг буюу нөхөн төлбөрийн хэмжээг 87,930,012 төгрөгөөр тогтоон, түүнээс гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 908508/ Төрийн сан дахь 10090001300 тоот дансанд олгуулахаар шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.Талуудын санал:

-Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Э*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч Б.Э*******н холбогдсон гэмт хэрэг нь хөнгөн ангиллын хэрэгт хамаардаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж өгөхийг саналыг шүүхэд гаргаж байна. Хамгийн гол нь хохирол төлбөрийн тухайд бол шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлыг бүрэн төлж барагдуулахаа бодитоор илэрхийлж байгааг харгалзан үзнэ үү. Тийм учраас төрд учирсан хохирол нөхөн төлөх боломжоор хангах үүднээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү...” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хавтас хэргийн 127 дахь/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 128 дахь тал/, Б.Э*******н иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 130 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 131 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 132 дахь тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 133 дахь тал/, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хавтаст хэргийн 13 дэх тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн  шүүгдэгч Б.Э*******н хувийн байдлыг тодорхойллоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Э******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойн санд учруулсан 87,930,012 төгрөгийг сайн дураараа 3 жилийн хугацаанд  нөхөн төлөхөө илэрхийлсэн, улирлын шинж чанартай буюу аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид жолоочоор ажилладаг зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Э*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж  дүгнэв.

2.3. Бусад асуудал

Шүүгдэгч Б.Э*******н гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн жингээр 296 килограмм 360 грамм хуш модны самрын үр болон түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 2,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж тус тус улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгч Б.Э******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дуу дүрсний бичлэг бүхий ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган хадгалахаар шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22. дэх хэсгийн 22..1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б******* овогт Б******* Э*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлын үрийг түүсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Б.Э*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Э*******д “гэмт хэргийн хор уршгийг арилгах (хохирол нөхөн төлөх) талаар арга хэмжээ авах”, “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн , 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Э*******д сануулсугай.

5.Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар байгаль экологид учруулсан 87,930,012 /наян долоон сая есөн зуун гучин мянга арван хоёр/ төгрөгийг шүүгдэгч Б.Э*******гаас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 908508/ Төрийн сан дахь 10090001300 тоот дансанд оруулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э*******н гэмт хэрэг үйлдэж олсон Булган аймгийн цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 296 килограмм 360 грамм жинтэй хуш модны самрын үр болон түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж тус бүр улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох хуш модны самрын үрийг битүүмжилсэн мөрдөгчийн 202 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоол, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 202 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, 5585 улсын дугаартай “”  маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон Ойчдын 3-302 тоотод оршин суух Биндэръяагийн Ч /регистрийн дугаар ЙР610201/-д буцаан олгосугай.

8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дуу дүрсний бичлэг бүхий ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган хадгалсугай.

9.Шүүгдэгч Б.Э******* нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Э*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ЁНДОНСАМБУУ