Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 0309

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Золзаяа

улсын яллагч: Х.Ням-Эрдэнэ

шүүгдэгчийн   өмгөөлөгч: Н.Цэрэндулам

хохирогч: Г:Батхуяг

шүүгдэгч: О.Амарбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1дэх хэсэгт заасан гэмт хэрэгтСартуул овогт Оросоогийн Амарбаясгаланд холбогдуулж яллагдагчаар татах тогтоолүйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725011039 дугаартай хэргийг 2017 оны 5дугаар сарын 12-ныөдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, овогт,1989 оны 5дугаар сарын 27-ны өдөрУлаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,Хан-Өндөр сэрүүн ХХК-д инженер хийдэг, ам бүл3, эхнэр, хүүхдийн  хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 13-481тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,ял шийтгэгдэж байгаагүй,РД:ГВ89052714,

Холбогдсон хэргийн талаар:

          О.Амарбаясгалан нь 2017 оны 3 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө 03.30 минутын үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах Моника баарны коридорт Г.Батхуягын өмдний халааснаас 266000 иен, 566 ам доллар, нийт 7.093.100 төгрөг, 30.000 төгрөг, хэтэвчтэй бичиг баримтыг хулгайлсаны улмаас 7.153.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

          Шүүгдэгч О.Амарбаясгаланшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2017 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Моника бааранд ганцаараа орсон. Ороод Лимонтой Сэнгүүр 1 ширхэгийг захиалж уугаад бүжиглэсэн. 00 руу ороход хохирогч маань 4 залуутай маргалдаад байсан учир нөгөө 4-н залууг боль та нар, ганц хүн явж байхад гээд би хохирогчийг 00-н өрөөнөөс гаргаж байсан. Тэгээд би өөрөө 00-оос гараад гэр рүү харих гэж байхад хохирогч хүнтэй маргалдаад хувцасаа өмсөөд гараад явсан. Би ч тухайн үед гарах гээд байж байсан. Тэгээд би гараад үүдэн дээр хохирогч гадаа угтагч хийдэг хүнтэй зууралдаад зогсож байсан. Тэр угтагч залуу хохирогчийг куртикнээс зуураад доошоо дараад маргалдаж байж байхад хохирогчийн хэтэвч, утас нь газарт унасан байхад би хэтэвчтэй мөнгийг нь аваад утсыг нь өгсөн нь үнэн. Би ийм зүйл хийсэн нь миний буруу. Тэгээд би хэтэвчтэй мөнгийг нь авч явсан. Тэгээд би баарнаас гараад такси бариад буудалд орж хоноод өглөө нь хэтэвчинд байсан 2 ширхэг иен, 4 ширхэг 100-т байсан. Тэрийг 5.000.000 төгрөг болгож солиулсан. Би өөрөө Мобикомд 1.500.000 төгрөгийн өртэй байсан. Тэрийгээ өгөөд орой нь би гудамжны хүүхдэд 1.000.000 төгрөгийг өгсөн. Үлдсэн мөнгийг нь би үрсэн гэв.

      Хохирогч Г.Батхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2017 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө би Моника бааранд ганцаараа ороод уусан. Өөр ширээнд очиж суугаад, куртикээ сандал дээрэ тавьсан байсан. Тэгээд тооцоогоо Голомт банкны картаар хийсэн. Би өмднийхөө зүүн талын халаасанд маань хэтэвч, гар утсаа хийсэн байсан. Би алдаж магадгүй гээд доллар, иенээ салгаад нөгөө талдаа хийсэн байсан. Би алдсан гэдгээ тухайн үедээ мэдээгүй. Тэгээд тэр баарны хамгаалагчтай маргалдсан. Дараа нь баарнаас гарахад надаас баарны эзэн нь чи янз бүрийн юмаа алдсан уу гэж асуухаар нь үзэхэд байгаагүй. Шүүгдэгч намайг шатаар бууж байхад авсан юм билээ. Шүүгдэгч сая хэтэвч, утас нь унасан байсан талаар хэлж байна. Унах ямар ч боломж байхгүй байсан. Би нийт 266.000 иен, 26-таар 10.000-тын дэвсгэрт, 1000-таар 6 ширхэг дэвсгэрт, 560 доллар нь контнерын мөнгө байсан. Задгай 3 доллар, 2-тын доллар, 1-тийн доллар байсан. 30.000 төгрөг нь би хэтэвчиндээ цуглуулдаг серийн дугаар нь 7-гоор төгссөн  500 төгрөг 60-аас их байсан. Би зүгээр мэдүүлэг дээр зүгээр 30.000 төгрөг гэж хэлсэн байгаа. Дээрээс нь гадаад жижиг, жижиг валютууд байсан. Үүнд Сингапур доллар, Малайзын тэмдэгтүүд, Солонгос вон зэргийг хэтэвчиндээ хадгалж явдаг байсан. Мөн Голомт банкны зэс карт, цалингийн Төрийн банкны карт, Голомт банкны Хадгаламжийн карт, сем картны 2 үүр байсан. Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх байсан. Нийт надад 7.400.000 төгрөгийг алдсан. Үүнээс авсан зүйл байхгүй. Одоо би өөрийнхөө алдсан мөнгөө шүүгдэгчээс авмаар байна гэв.

          Шүүгдэгч О.Амарбаясгалан хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: 2017 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 00.00 цагийн үед Сансарын Моника бааранд ганцаараа орж 1 пиво аваад бүжиглэж байгаад гарах гэж байхад нойлд маргалдаж байсан залуу ширээндээ суучихаад хувцасаа өмсөөд гарах гэж байхад баарны бүдүүн халзан  хамгаалагч намхан зөөгчийг дуудаад ширээн дээр сууж Баагийг дуудсан. Тэр ах гарсан араас нь Баагий гараад шатан дээр тэр ахыг яагаад байсан бэ гэсэн чинь куртикнээс татаад толгой дээгүүр нь нөмөргөсөн байсан. Баагийг болиоч хэрэгт орно ш дээ гэсэн чинь цаашаа байж бай гэсэн. Би хойшоо ухарсан чинь газар утас хэтэвч хоёр унасан байхаар нь аваад утсыг нь эзэнд нь өгөөд түрүүвчийг нь аваад түрүүлээд гараад гүйчихсэн. Тэндээс шууд модны хоёрын Мотел буудалд ороод үзэхэд хэтэвчинд задгайгаар 500 дэвсгэртээр 30.000 төгрөг, японы иен 10.000 дэвсгэртээр 20 ширхэг, 100 доллар 4 ширхэг, бор өнгийн хэтэвч, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрийн банкны карт, Голомт банкны карт, зэрэг эд зүйлс байсан. Бэлэн мөнгийг нь аваад хэтэвч бичиг баримт, картуудыг модны 2-ын гудамжинд айлын хашаа давуулаад хаясан. Буудалдаа хоночихоод маргааш нь найман шарга дээр иеныг солиулаад 4 сая төгрөг болсон. Доллар нь 1 сая төгрөг болсон. Уг мөнгийг мобикомд 99193754 дугаар дээр Самсунг 7 ЭДЖ маркийн утасны үнэ болох 1.900.000 төгрөгний лизингэд 1.000.000 төгрөгийг нь төлсөн. Энэ өдрөө хорооллын шөлөндөөгийн урд талд гуйлга гуйж байсан 2 жоохон хүүхдэд 1.000.000 төгрөгийг өгсөн. Үлдсэн мөнгийг нь хувьдаа зарцуулаад дуусгасан. Юмаа алдсан залуу бааранд байхдаа нэг залуутай нойлын өрөөнд маргалдаад байхаар нь би 2 удаа салгасан. Тэгээд намайг гарах гэж байхад уг хүнийг хамгаалагч куртикээр нь толгой дээгүүр нь нөмөргөчихсөн байхад кармаанаас нь эд зүйлс нь унасныг би аваад гарсан.

Хохирогч Г.Батхуяг хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ:  Би 2017 оны 3 дугаар сарын 13-ны орой 23.00 цаг өнгөрч байхад Сансарын Моника бааранд ганцаараа орсон. Бааранд орохоосоо өмнө Маторёшкад снукер тоглосон. Тэгэхдээ 2 шил пиво уусан. Тэгээд тэндээсээ гараад бааранд орсон. Бааранд ороод суух сандал байхгүй байсан учраас өөр танихгүй хүмүүстэй хамт шахаад суулгасан. Тэгээд зөөгчөөс нь 1 шил 0.5 граммтай архи авья гэхэд миний захиалсан архи биш өөр архи аваад хүрээд ирэхээр нь би буруу архи аваад ирсэн байна би энэ архийг уудаггүй юм гэсэн. Өөр архиар солиод өгчих гэсэн чинь солиод өгөхөөр нь уугаад сууж байтал нүдний шилтэй хар өнгийн нарийн зангиатай залуу надтай танилцсан. Бид хоёр нилээн юм яриад сууж байтал тэр залуу хажуу талаас бүжиглэнэ гээд босоод явсан. Тэгээд би хэсэг  хугацааны дараа буюу 03.00 цаг өнгөрч байхад  босоод гадагшаа гарсан.  Гараад халааснаасаа хэтэвчээ алдсанаа мэдээд цагдаад хандсан. Би хэтэвчээ яг хаана алдсанаа мэдэхгүй байгаа юм. Миний хэтэвчинд 266.000 иен, 566 доллар, 23.000 төгрөг байсан. Нийт тооцход 7.253.000 төгрөг алга болсон. Би шинэ байр авахаар захиалга өгсөн байсан юм. Тэгээд урьдчилгаа төлбөрт нь 12.000.000 төгрөг дутуу байсан юм. Тэгээд мөнгөө өсгөж байрны төлбөрөө өгөх санаатай Япон улсаас 2 ширхэг Приус маркийн авто машин оруулж ирээд 500.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийн ашиг харж зарсан юм. Тэгээд мөнгөө дансандаа хийж амжаагүй байж байгаад алдчихсан. Бааранд нийт 90.000 төгрөгний тооцоо гарсан. Тооцоогоо би Голомт банкны зэс зээлийн картаар төлсөн. Би бааранд орохдоо ганцаараа орсон. Миний хэтэвчинд бэлэн мөнгө байгааг тус баарны зөөгч, бармен 2 хүүхэн мэдэж байж магадгүй. Яагаад гэвэл тэр хүмүүсийн хажууд би түрүүвчээ гаргасан юм гэжээ. /хх-ийн 8-9//хх-н 17-20//

       С.Баасанжав,Г.Батхуяг,О.Амарбаясгалан нараас асууж авсан тайлбар/хх-н 5-12/

          Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны Моника баарны гадаа үүдний камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 12-16/

          Гэрч М.Батхаан хэрэг бүртэглтэд мэдүүлэхдээ: Би Моника бааранд  хамгаалагч ажилтай бөгөөд бааран дотор хамгаалагч хийдэг юм. 2017 оны 3 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө ажил дээрээ байсан ба шөнө гарсан чинь хулгай гарсан хүн битгий гаргаарай гэж хэлсэн учраас цагдаагийн хамт дотроос гарсан хүмүүст үзлэг хийж гаргасан. Дараа нь мөнгө алга болсон гэж сонссон. Би Амарбаясгаланг ер нь бол танихгүй. Зарим үед орой баарны үүдээр өнгөрч харагддаг юм. Манай ажилтнуудтай мэндлээд явж байдаг юм. Манай бааранд байнга ордоггүй байнга ордог хүмүүсээ бол мэднэ. Амарбаясгалан бааран дотор үүдэнд 1 пиво барьсан зогсож байсан хэзээ гарсаныг нь мэдэхгүй байна. Учир нь би зааланд хүмүүсийн ширээг шалгаж байсан юм. Олон хүмүүс орж гарч байсан болохоор хохирогч хэзээ орж ирээд хэзээ гарсаныг би мэдээгүй. Тухайн үед хохирогч баарны бүдүүн хамгаалагч байсан гэж ярьсан тул дуудлагаар ирсэн цагдаа Батхуяг, Баасанжав бид 3-ыг харуулахад биш гэсэн өөр халзан толгойтой  бүдүүн хүн байсан гэж хэлж байсан. Хохирогч баарны зааланд хүмүүстэй маргалдаагүй хэрэв маргалдсан бол би мэднэ. Надад харагдаагүй. Нойлд маргалдсан эсэхийг мэдэхгүй байна. Хохирогч нилээн согтуу байсан хэнтэй яаж гарсаныг би хараагүй гэжээ. /хх-ийн 21/ /хх-н 20-21/

    Гэрч Б.Бат-Эрдэнэ хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: Би Моника бааранд угтагч зөөгч ажил хийдэг. Уг ажлыг хийгээд 1 жил орчим болж байна. 2017 оны 3 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө ажил дээрээ байж байгаад 00.00 цагаас хойш 2 найз   ирээд тэдэнтэй хамт архи уугаад сууж байтал эхнэр утасдахаар нь харих гээд гарч байтал шатан дээр үл таних хүн хажуугаар зөрөхдөө намайг тохойлдсон тэгэхээр нь би яагаад байгаа юм бэ гэсэн чинь заамдаад авсан. Тэгэхээр нь гарыг нь тавиулаад гарсан. Гадаа гараад утсаар ярьчихаад эргэж ороод ууж байсан юмаа дуусгачихаад 2 найзтайгаа 04.00 цагийн орчимд баарнаас гарсан. Тухайн үед утсаар ярихаар гарч явахдаа шатан дээр тааралдсан эрэгтэйг би огт танихгүй түүнээс гадна би уг эрэгтэйг куртикээр нь толгой дээгүүр нь бүтээсэн зүйл болоогүй. Намайг заамдахаар нь би гарыг нь тавиулсан өөр зүйл болоогүй гэжээ. /хх-ийн 23/

     Гэрч С.Уянга хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ:Нөхөр бид хоёр Япон улсаас 2 автомашин худалдаж авах зорилготой доллараар захиалдаг юм. Авахдаа иенээр авдаг гэсэн тул байгаа мөнгөө доллар, иен болгосон байсан юм. Цагаан сараас хойш автомашин захиалах 563 долларыг 1 сая гаран төгрөгөөр захын ханшаар авчихаад түрүүвчинд нь явж байсан юм. Бид хоёр 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Урт цагаанаас автомашин авах мөнгө болох 266.000 иеныг 5.852.000 төгрөг тухайн үеийн захын ханшаар бодож авчихаад мөнгөө банкинд хийнэ гэж ажил дээрээ үлдсэн. Тэгээд шөнө залгаад баарны хүмүүс зодох гээд байна хүрээд ирэх үү гэж дуудхаар нь очиж байхад дахин залгаад мөнгөө алдчихлаа гэсэн. Тэгээд би нөхөр дээрээ очоод цагдаа дээр ирсэн. Манай нөхөрт 563 доллар, 266.000 иен байсан гэжээ.  /хх-н 24-25/

     Гэрч С.Баасанжав хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ:: Би 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 19.00 цагийн орчимд ажил дээрээ ирээд баараа нээсэн. Тэгээд шөнө 02-03 цагийн хооронд гадаа тамхи татаад хүнтэй юм яриад зогсож байтал Бат-Эрдэнэ гүйж гарч ирээд эхнэр залгаад байна гэж хэлээд баарнаас холдоод утсаар ярьж байсан. Би хойт талын окланд караоке рүү орчихоод гараад ирсэн чинь үүдэнд захирал Батхуягыг маргалдсан хүмүүсийг гаргаад ир гэсэн гээд хохирогч зогсож байсан бид хэд хариад амарчих гээд хэлээд байж байсан чинь нэг мэдсэн юмаа алдлаа гэсэн эхнэр нь ирсэн дараа нь цагдаа ирсэн байсан. Тэгээд дотор байсан хүмүүсийг гаргаагүй шалгаж гаргасан тэгтэл хохирогч халзан толгойтой бүдүүн залууг сэжиглэж байна гэсэн. Цагдаа хамгаалагч Батхаан бид хоёрыг харуулахад биш гэсэн тэгээд цагдаа дээр очиж тайлбар өгсөн. Би камерын бичлэг үзсэн. Түүн дээр Амарбаясгалан бид хоёрын дундуур гарсан байна тухайн үедээ би анзаараагүй.Бат-Эрдэнэ эхнэртэйгээ утсаар ярина гээд урдуур гүйгээд гарсан харин би хойд талын окланд караоке рүү орчихоод ирсэн. Амарбаясгалан бид хоёр уулзалдаагүй гэжээ. /хх-ийн 29/ /хх-.н 28-29/

          Хулгайд алдагдсан гэх иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэргийг дахин авахад гарах зардал- 60.000 төгрөг гэжээ./хх-н 30/

           Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа/хх-н 31/

           Хохирогч Г.Батхуягын Голомт банкан дах дансны хуулга/ хх-н 32-34/

          Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоолд/хх-н 48/ Моника баарны гадаа хаалганы гудамж руу харсан 2017.3.14-ний өдрийн дүрс бүхий бичлэгтэй цагаан өнгийн СД-г хавмаргав гэжээ.

          О.Амарбаясгаланг Б.Оросоо, Б.Болормаа нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 35-40/

          О.Амарбаясгаланг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/хх-н 41-47/,

          О.Амарбаясгалангийн  иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н51 /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас :49/,Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 13 дугаар гудамжны 481 тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон хорооны засаг даргын тодорхойлолт /хх-н 54/зэрэг болно.

            О.Амарбаясгалан нь 2017 оны 3 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө 03.30 минутын үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах Моника баарны коридорт Г.Батхуягын өмдний халааснаас 266000 иен, 566 ам доллар, нийт 7.093.100 төгрөг, 30.000 төгрөг, хэтэвчтэй бичиг баримтыг хулгайлсаны улмаас 7.153.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна Үүнд:

          Хохирогч Г.Батхуягын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  … Би өмднийхөө зүүн талын халаасанд маань хэтэвч, гар утсаа хийсэн байсан. Би алдаж магадгүй гээд доллар, иенээ салгаад нөгөө талдаа хийсэн байсан. Би алдсан гэдгээ тухайн үедээ мэдээгүй. Тэгээд тэр баарны хамгаалагчтай маргалдсан. Дараа нь баарнаас гарахад надаас баарны эзэн нь чи янз бүрийн юмаа алдсан уу гэж асуухаар нь үзэхэд байгаагүй. Шүүгдэгч намайг шатаар бууж байхад авсан юм билээ. Шүүгдэгч сая хэтэвч, утас нь унасан байсан талаар хэлж байна. Унах ямар ч боломж байхгүй байсан. Би нийт 266.000 иен, 26-таар 10.000-тын дэвсгэрт, 1000-таар 6 ширхэг дэвсгэрт, 560 доллар нь контнерын мөнгө байсан. Задгай 3 доллар, 2-тын доллар, 1-тийн доллар байсан. 30.000 төгрөг нь би хэтэвчиндээ цуглуулдаг серийн дугаар нь 7-гоор төгссөн  500 төгрөг 60-аас их байсан. Би  мэдүүлэг дээр зүгээр 30.000 төгрөг гэж хэлсэн байгаа. Дээрээс нь гадаад жижиг, жижиг валютууд байсан. Үүнд Сингапур доллар, Малайзын тэмдэгтүүд, Солонгос вон зэргийг хэтэвчиндээ хадгалж явдаг байсан. Мөн Голомт банкны зэс карт, цалингийн Төрийн банкны карт, Голомт банкны Хадгаламжийн карт, сем картны 2 үүр байсан. Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх байсан. Нийт надад 7.400.000 төгрөгийг алдсан. Үүнээс авсан зүйл байхгүй. Одоо би өөрийнхөө алдсан мөнгөө шүүгдэгчээс авмаар байна гэсэн мэдүүлэг

          Шүүгдэгч О.Амарбаясгалангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн … Тэгээд би гараад үүдэн дээр хохирогч гадаа угтагч хийдэг хүнтэй зууралдаад зогсож байсан. Тэр угтагч залуу хохирогчийг куртикнээс зуураад доошоо дараад маргалдаж байж байхад хохирогчийн хэтэвч, утас нь газарт унасан байхад би хэтэвчтэй мөнгийг нь аваад утсыг нь өгсөн нь үнэн. Би ийм зүйл хийсэн нь миний буруу. Тэгээд би хэтэвчтэй мөнгийг нь авч явсан. Тэгээд би баарнаас гараад такси бариад буудалд орж хоноод өглөө нь хэтэвчинд байсан 20 ширхэг иен, 4 ширхэг 100-т доллар  байсан. Тэрийг 5.000.000 төгрөг болгож солиулсан. Би өөрөө Мобикомд 1.500.000 төгрөгийн өртэй байсан. Тэрийгээ өгөөд орой нь би гудамжны хүүхдэд 1.000.000 төгрөгийг өгсөн. Үлдсэн мөнгийг нь би үрсэн гэсэн мэдүүлэг

      Гэрч С.Уянгын хэрэг бүртгэлтэд өгсөн …Нөхөр бид хоёр Япон улсаас 2 автомашин худалдаж авах зорилготой доллараар захиалдаг юм. Авахдаа иенээр авдаг гэсэн тул байгаа мөнгөө доллар, иен болгосон байсан юм. Цагаан сараас хойш автомашин захиалах 563 долларыг 1 сая гаран төгрөгөөр захын ханшаар авчихаад түрүүвчинд нь явж байсан юм. Бид хоёр 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Урт цагаанаас автомашин авах мөнгө болох 266.000 иеныг 5.852.000 төгрөг тухайн үеийн захын ханшаар бодож авчихаад мөнгөө банкинд хийнэ гэж ажил дээрээ үлдсэн. Тэгээд шөнө залгаад баарны хүмүүс зодох гээд байна хүрээд ирэх үү гэж дуудхаар нь очиж байхад дахин залгаад мөнгөө алдчихлаа гэсэн. Тэгээд би нөхөр дээрээ очоод цагдаа дээр ирсэн. Манай нөхөрт 563 доллар, 266.000 иен байсан гэсэн мэдүүлэг .  /хх-н 25/  зэрэг болно.

         Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

О.Амарбаясгаланд холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогчид учирсан гэм хорын хохирол болох  7.153.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулж төлүүлэх нь зүйтэй гэж  үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг Си Ди-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, О.Амарбаясгалан нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.

      Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сартуул овогт Оросоогийн Амарбаясгаланг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145  дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар О.Амарбаясгаланг 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар О.Амарбаясгаланг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд баривчлах ялыг ганцаарчлан эдлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг Си Ди-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, О.Амарбаясгалан нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар О.Амарбаясгалангаас 7.153.000 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 86б дугаар байрны 46 тоотод оршин суудаг /РЛ:ЦД84101278/ Г.Батхуягт олгосугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О.Амарбаясгаланд бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.

 8.Шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

10. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   О.Амарбаясгаланд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН