2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/403

 

 

 

 

 

 

 

   2025          02           06                                    2025/ШЦТ/403

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Б.Урангоо,

хохирогч Б.Эрдэнэчимэг, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн,

шүүгдэгч ************, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ холбогдох эрүүгийн ************ тоот дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ******* төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ******** оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо *********** тоотод оршин суух, урд

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 227 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 977 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 744 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан, ***************

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ************ нь Хан-Уул дүүргийн 9-р хороо, “Бурхант”-ын 19-р гудамжны 396а тоотод хамтран амьдрагч Б.Эрдэнэчимэгийг 2023 оны 08 дугаар сарын 15-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж маргалдан цээжин тус газар руу нь гараараа 1 удаа цохисон,

- 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэл амаар доромжилж танхайрсан,

- 2023 оны 11 дүгээр сарын 18-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хацар тус хэсэгт нь гараараа 1 удаа алгадсан,

- 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэж, нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа алгадаж, заазуураар өөрийгөө ална гэж танхайрсан,

- 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны 2 хүүхэд рүү орилж хашхиран, өөрийнхөө цээж рүү цохиж унтаж амраахгүй, хэрүүл маргаан үүсгэж амгалан тайван байдал алдагдуулж танхайрсан,

- 2023 оны 11 дугаар сарын 12-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 3 настай Мөнхжаргалыг унтаж байхад агсан согтуу тавьж, орилж хашхиран танхайрсан,

- 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн хүүхэд Э.Мөнхжаргалыг бөгс хэсэгт нь нэг удаа цохиж зодож,

- 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.Эрдэнэчимэгийг нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж зодож,

- 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.Эрдэнэчимэгийг хөлөөрөө нүүр хэсэгт нь 2 удаа өшиглөн зодсон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.Эрдэнэчимэгийг байнга зодсон, Б.Эрдэнэчимэг болон бага насны хоёр хүүхэд Э.Хишигжаргал, Э.Мөнхжаргал нартай харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, энэ гэмт хэргийг хүүхдийн эсрэг буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүх хуралдаанд шүүгдэгч ************ мэдүүлэхдээ: “...би 2016 онд Эрдэнэчимэгтэй танилцсан. Гэрлэлийн баталгаа байхгүй. Миний хувьд архины хамааралтай болсон гэдгээ ойлгон, сэтгэл зүйн эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед түргэн уураар асуудлыг шийдвэрлэж болохгүй гэж эмч хэлж байсан. 2022 онд Эрдэнэчимэгт 3 удаа алхаар цохиулж байсан боловч гомдолгүй гэж хэлж байсан. Би их мөнгө олдоггүй ч олсон мөнгөө эхнэр, хүүхдэдээ өгдөг байсан. 2024 оны 06 дугаар сард архины албадан эмчилгээнээс ирэхэд манай эхнэр нэг хүнтэй хамт амьдарч байсан. Миний охины бэлэг эрхтэнд өөрчлөлт орсон байсан. Би охиноо шүүх эмнэлэгт үзүүлмээр байна. Эхнэрийгээ цохисон нь үнэн…” гэв.

 

Шүүх хуралдаанд хохирогч Б.Эрдэнэчимэг мэдүүлэхдээ: “...хэлэх зүйл байхгүй...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасагт 2023 оны

  1. дүгээр сарын 12-ны өдөр 99526238 дугаарын утаснаас ирүүлсэн “нөхөр согтуу хүүхэд уйлуулаад байна” гэсэн дуудлагын лавлагааны хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 104 дэх тал/,

 

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасагт 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 99526238 дугаарын утаснаас ирүүлсэн “хамтран амьдрагч асган тавиад байна” гэсэн дуудлагын лавлагааны хуудас  /1 дүгээр хавтаст хэргийн 93 дахь тал/,

 

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасагт 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 95793052 дугаарын утаснаас ирүүлсэн “нөхөр согтуу агсан тавиад байна” гэсэн дуудлагын лавлагааны хуудас  /1 дүгээр хавтаст хэргийн 130 дахь тал/,

 

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасагт 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 88311852 дугаарын утаснаас ирүүлсэн “Батбаатар ах согтуу ирээд эхнэрээ зодоод байна” гэсэн дуудлагын лавлагааны хуудас  /1 дүгээр хавтаст хэргийн 12 дахь тал/,

 

Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б.Эрдэнэчимэгээс авсан “Аюулын зэргийн үнэлгээ 4 буюу дунд” /1 дүгээр хавтаст хэргийн 110-111 дэх тал/,

 

Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б.Эрдэнэчимэгээс авсан “Аюулын зэргийн үнэлгээ 4 буюу дунд” /1 дүгээр хавтаст хэргийн 96-98 дахь тал/,

 

Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Б.Эрдэнэчимэгээс авсан “Аюулын зэргийн үнэлгээ 4 буюу дунд” /1 дүгээр хавтаст хэргийн 133 дахь тал/,

 

Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Б.Эрдэнэчимэгээс авсан “Аюулын зэргийн үнэлгээ 4 буюу дунд” /1 дүгээр хавтаст хэргийн 17/,

 

Хохирогч Б.Эрдэнэчимэг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

 “...Би 2023 оны 11 дүгээр сарын 12-ны орой би 22 цагийн үед гэртээ буюу Хан-Уул дүүргийн 9-р хороо, “Бурхант” 19-396 а тоотод байж байхад, манай хамтран амьдрагч болох Доржсэмбэ овогтой Батбадрах нь гаднаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Тэгээд манай 3 настай Мөнхжаргал унтаж байхад пизда гээд над руу дайраад, орилж хашхираад байсан. Тэгсэн чинь манай хүүхэд уйлаад байсан. Тэгээд намайг пизда гичий минь гээд элдэв янзаар хараагаад байсан. Тэгээд сэтгэцийн өвчтэй хүүхэн шар хадандаа очиж хэвт гэж миний өвчнөөр доромжлоод байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 108 дахь тал/,

 

Хохирогч Б.Эрдэнэчимэг 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

 “...2023 оны 11 сарын 18-ний орой хамтран амьдрагч Батбадрах гаднаас орж ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирээд аав Бадрахтай маргалдаж намайг хацар тус хэсэгт 1 удаа алгадахаар нь би цагдаад дуудлага өгсөн. ....9 жил болж байна. Дундаасаа 1 хүүхэдтэй. Гэрлэлтийн баталгаа байхгүй. ...Намайг хацар тус хэсэгт 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 95 дахь тал/,

 

Хохирогч ************ 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн:

          “... ************ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ сэтгэцийн өвчтэй хүүхэн минь шар хадныхаа эмнэлэгт очиж хэвт, янхан минь гэх зэргээр элдэв үгээр харааж зүхдэг юм. Тэгээд уур нь хүрэхээрээ хаа хамаагүй цохиж зоддог юм. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 9-р хороо, “Бурхант”-ын 19-396/а тоот гэртээ согтуу орж ирчхээд намайг хэл амаар доромжилж, надтай хэрүүл маргаан үүсгэж, намайг 2-3 удаа алгадсан юм. Тэгээд шүүгээнд байсан заазуурыг аваад би өөрийгөө ална гээд заазуур барьчхаад тавихгүй байхаар нь би айсандаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Доржсэмбээгийн Батбадрах нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байнга хэрүүл маргаан үүсгэж, намайг элдэв үгээр харааж зүхэж, хүүхдүүдээ айлгадаг бөгөөд тэгэх бүрд нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгч, цагдаагийн байгууллагаар шалгуулдаг юм. ...Гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд гэм хор учраагүй. Би сэтгэцэд учирсан гэм хорыг тогтоолгохоор шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ...Би гомдолтой байна. ************ нь намайг үг хэлээр доромжилж миний биед гэмтэл учруулахгүйгээр цохиж зоддог бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг хүн юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 154-155 дахь тал/,

 

Хохирогч Б.Эрдэнэчимэг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

 “...2024 оны 02 сарын 26-ны 19 цагийн үед нөхөр болох Батбадрах гаднаас гэртээ орж ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд гэр бүлээ хэл амаар доромжлоод агсам согтуу тавиад байхаар нь миний нүүр хэсэгт баруун хөлөөрөө 2 удаа өшиглөхөөр нь дүү цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Би хоёр хамтран амьдраад 8 жил болж байна. Бид хоёр дундаасаа 1 хүүхэдтэй. Намайг муу пизда гичий гэх мэтийн үгээр хэлж доромжилсон. Миний нүүр хэсэгт 2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

 

Хохирогч ************ 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн:

“...Би 2016 оноос хойш Доржсэмбээгийн Батбадрахтай хамтран амьдарч байгаа юм. Бид  2 дундаасаа 2020 онд төрсөн 1 хүүхэдтэй бөгөөд миний нэрээр овоглодог юм. ************ бид хоёр 2017 оноос хойш Хан-Уул дүүрэг, 9-р хороо, “Бурхант”-ын 19-396 а тоотод амьдрах болсон юм. ************ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүй бус үг хэлээр байнга доромжилж, толгой, гар, хөл, нүүр хэсэг зэрэг хаа хамаагүй гар хөл хүрэх газартаа цохиж, үснээс зулгааж, чирэх зэргээр цохиж зоддог юм. ************ нь архи уугаад ирсэн үедээ байнга хэл амаар доромжилж, хардаж сэрддэг бөгөөд намайг байнга цохиж, өшиглөж, үснээс зулгаах зэргээр миний биед халдаж, намайг зоддог юм. Тэгээд би өөрийгөө хамгаалах үүднээс хариу үйлдэл үзүүлж, хазах, цохих, ямар нэгэн зүйл шидэх зэрэг үйлдэл хийгээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгдөг юм. ************ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үед надад болон охиндоо халамжтай байдаг бөгөөд цохиж зодох, элдвээр хэлэх зэрэг үйлдэл хийдэггүй юм. Архи уусан үедээ авиргүй, догшин ууртай болчихдог бөгөөд хэнд юу гэж хэлж байгаагаа мэдэхгүй болчихдог юм. ...************ нь урьд нь намайг цохиж, зодож байсан. Гэхдээ надад ямар нэгэн гэмтэл учруулахгүйгээр цохиж, өшиглөдөг байсан. Би тухай бүрд нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч, шалгуулж байсан. ************ нь хэд хэдэн удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх зөрчлийн хэргээр баривчилгаанд явж байсан. ...Гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд гэм хор учраагүй. Би сэтгэцэд учирсан гэм хорыг тогтоолгохоор шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

 

Гэрч Д.Бадрахын:

“... Би 2023 оны 07 сард айлд байж байтал манай зээ охин Хишигжаргал нь ирээд өвөө аав, ээж 2 гудамжинд зодолдоо байна гээд намайг дуудсан юм. Тэгээд би яадаг хог вэ? гээд айлаас гараад хартал миний төрсөн охин болох Б.Эрдэнэчимэг эмнэлэгт үзүүлсэн шинжилгээний хариу авах гээд явах гэж байхад нь ************ хардаж, уурлаад ийш тийшээ явах гэлээ гээд хоолойг нь хувцсаар нь боох гэж байсан юм. Тэгэхээр нь би чи яах гээд хүүхэд ингэж тамлаад байдаг юм бэ? наад хүүхэд нь эмнэлэг явах гэж байгаа юм гэж хэлтэл намайг барьж аваад, тонгороод газарт унагачхаад 2-3 удаа дэвссэн юм. Тэгээд би босох гэсэн боловч босож чадахгүй байсан. Тэгээд хажуу айлын залуу цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирээд ************ыг авч явсан бөгөөд би гэмтэл согог судлалын үндэсний төв рүү өөрийнхөө машинаар, хамаатны хүүхдээр жолоогоо бариулаад хүргүүлсэн юм. ************ нь архи уусан үедээ байнга эхнэр хүүхдээ айлган сүрдүүлж, Б.Эрдэнэчимэгтэй харилцан маргаан үүсгэж, цохиж зодож, бусдын амар тайван байдлыг байнга алдагдуулж, Б.Эрдэнэчимэг цагдаагийн байгууллагад үргэлж дуудлага мэдээлэл өгч байдаг юм. Би ************, Б.Эрдэнэчимэг нарт нэг нэгийгээ ингэж зовоож хамт амьдарч байхаар зам замаа хөөсөн нь дээр гэж хэлж байсан. ************ манай охин Б.Эрдэнэчимэгээс салдаггүй, Б.Эрдэнэчимэгийг сэтгэцийн эмнэлэгт чинь хэвтүүлнэ шүү гэж айлган сүрдүүлдэг юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 157-159 дэх тал/,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч Н.Оюунчимэг, Б.Бөхбат, Я.Ганхүү нарын бүрэлдэхүүнтэй 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан:

“...Б.Эрдэнэчимэг нь Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр, засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй байна. Хэрэг учрал болох үед хэрэг учрал болохоос өмнө Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Дээрх эмгэг нь 2010 оноос эхэлсэн байх боломжтой. Эмгэг нь тодорхой үе шат давтамжгүй болно. ************ дээрх эмгэг нь олдмол эсвэл удамшлын эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Хэрэг учрал болох үед Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр, засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Б.Эрдэнэчимэг нь юмыг зөвөөр тусган ойлгож зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай. Дээрх эмгэг нь хөдөлж дахисан тохиолдолд эмийн болон сэтгэл заслын эмчилгээ хийх шаардлагатай. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 163-165 дахь тал/,

 

Хохирогч ************ Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоосон акт /1 дүгээр хавтаст хэргийн 38 дахь тал/,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ЗШ/2140 дугаартай:

 “...Зөрчилд холбогдогч ************ нь 2023 оны 08 дугаар сарын 15-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.Эрдэнэчимэгтэй үл ялих зүйлээс болж маргалдан цээжин тус газар руу нь гараараа 1 удаа цохиж зодсон. ...Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар Тэрсүүд овогт Доржсэмбийн Батбадрахыг 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, түүнд 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсугай...” гэсэн шийтгэвэр /1 дүгээр хавтаст хэргийн 101 дэх тал/,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ЗШ/2141 дугаартай:

 “...Зөрчилд холбогдогч ************ нь 2023 оны 08 дугаар сарын 28-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.Эрдэнэчимэгийг хэл амаар доромжилж танхайрсан. ...Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад зааснаар Тэрсүүд овогт Доржсэмбийн Батбадрахыг 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, түүнд 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсугай...” гэсэн шийтгэвэр /1 дүгээр хавтаст хэргийн 102 дахь тал/,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ЗШ/2142 дугаартай:

 “...Зөрчилд холбогдогч ************ нь 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны 2 хүүхэд рүү орилж хашхираад, өөрийнхөө цээж рүү цохиж унтаж амраахгүй, хэрүүл маргаан үүсгэж амгалан тайван байдал алдагдуулж танхайрсан. ...Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.3 дахь заалтад зааснаар Тэрсүүд овогт Доржсэмбийн Батбадрахыг 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, түүнд 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсугай...” гэсэн шийтгэвэр /1 дүгээр хавтаст хэргийн 103 дахь тал/,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ЗШ/154 дугаартай:

 “...Зөрчилд холбогдогч ************ нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.Эрдэнэчимэгийг нүүрэн тус газарт 1 удаа цохиж зодсон. ...Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар Тэрсүүд овогт Доржсэмбийн Батбадрахыг 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, түүнд 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсугай...” гэсэн шийтгэвэр /1 дүгээр хавтаст хэргийн 119 дэх тал/,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ЗШ/155 дугаартай:

“...Зөрчилд холбогдогч ************ нь 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 3 настай Мөнхжаргал гэх хүүхдээ бөгс хэсэгт 1 удаа цохиж зодсон. ...Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар Тэрсүүд овогт Доржсэмбийн Батбадрахыг 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, түүнд 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсугай...” гэсэн шийтгэвэр /1 дүгээр хавтаст хэргийн 120 дахь тал/,

 

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт үүрэн телефоны 99526238, 95793052 дугаарын хэрэглэгчээс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ирсэн дуудлага мэдээллийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 201-208 дахь тал/,

 

Хан-Уул дүүргийн 09 дүгээр хорооны хамтарсан багийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн:

 “...Б.Эрдэнэчимэг, Э.Хадхүү /РД: ЛМ88062511/ нар цаашид хамтран амьдрах хүсэлтэй. Хамтран амьдрагч Э.Хадхүү нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.Эрдэнэчимэгтэй амьдрах охин Э.Мөнхжаргал, Э.Хишигжаргал нарыг асран хамгаалах хүсэлтийг хангаж хамтарсан баг иргэн Э.Хадхүүг охин Э.Хишигжаргал, охин Э.Мөнхжаргал нарыг асран хамгаалах боломжтой гэж үзэн саналыг хамтарсан багийн гишүүд 100% дэмжив...” гэсэн шийдвэр /1 дүгээр хавтаст хэргийн 65 дахь тал болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч ************ нь хохирогч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Эрдэнэчимэгийг “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, энэ гэмт хэргийг хүүхдийн эсрэг буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч “улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “миний үйлчлүүлэгчийн хувьд хүүхдэд гар хүрч байгаагүй талаар мэдүүлж байна. Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байна. Хүүхдийг хэзээ яаж хэрхэн хүчирхийлсэн талаар тогтоох шаардлагатай” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ************ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ************ нь:

Хан-Уул дүүргийн 9-р хороо, “Бурхант”-ын 19-р гудамжны 396а тоотод хамтран амьдрагч Б.Эрдэнэчимэгийг 2023 оны 08 дугаар сарын 15-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж маргалдан цээжин тус газар руу нь гараараа 1 удаа цохисон,

- 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэл амаар доромжилж танхайрсан,

- 2023 оны 11 дүгээр сарын 18-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хацар тус хэсэгт нь гараараа 1 удаа алгадсан,

- 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэж, нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа алгадаж, заазуураар өөрийгөө ална гэж танхайрсан,

- 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны 2 хүүхэд рүү орилж хашхиран, өөрийнхөө цээж рүү цохиж унтаж амраахгүй, хэрүүл маргаан үүсгэж амгалан тайван байдал алдагдуулж танхайрсан,

- 2023 оны 11 дугаар сарын 12-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 3 настай Мөнхжаргалыг унтаж байхад агсан согтуу тавьж, орилж хашхиран танхайрсан,

- 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн хүүхэд Э.Мөнхжаргалыг бөгс хэсэгт нь нэг удаа цохин зодож,

- 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.Эрдэнэчимэгийг нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж зодож,

- 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.Эрдэнэчимэгийг хөлөөрөө нүүр хэсэгт нь 2 удаа өшиглөн зодсон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.Эрдэнэчимэгийг байнга зодсон, Б.Эрдэнэчимэг болон бага насны хоёр хүүхэд Э.Хишигжаргал, Э.Мөнхжаргал нартай харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, энэ гэмт хэргийг хүүхдийн эсрэг буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хохирогч ************ 5 удаагийн болон гэрч Д.Бадрах нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2024/ЗШ/2140, 2024/ЗШ/2141, 2024/ЗШ/2142, 2024 оны 2024/ЗШ/154, 2024/ЗШ/155 дугаартай шийтгэврүүдийн хуулбарууд, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт үүрэн телефоны 99526238, 95793052 дугаарын хэрэглэгчээс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ирсэн дуудлага мэдээллийн лавлагаа, Эрх бүхий албан тушаалтны хохирогч Б.Эрдэнэчимэгээс авсан “Аюулын зэргийн үнэлгээ 4 буюу дунд” гэсэн үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

  Шүүгдэгч ************ нь хохирогч Б.Эрдэнэчимэгийг байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, энэ гэмт хэргийг хүүхдийн эсрэг буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” боловч хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял,  мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар, нийт 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч “Эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйлгүй” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгчид хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.  

 

Шүүгдэгч ************ нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 3 удаагийн ял шийтгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүхээс шүүгдэгч ************ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгчид урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2410010821447 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Батбадрахын цагдан хоригдсон нийт 86 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, энэ гэмт хэргийг хүүхдийн эсрэг буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ************ыг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ад оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч ************ын баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 86 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ************ нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ************ын урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ад авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ