| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2019/00341/И |
| Дугаар | 142/ШШ2019/00530 |
| Огноо | 2019-04-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 142/ШШ2019/00530
| 2019 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 142/ШШ2019/00530 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, өөрийн байранд байрлах *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, *******,******* ХХК-д холбогдох
6,017,195.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:******* ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар 01-ний өдрийг хүртэл хугацаагаар Дулаан эрчим хүчний гэрээ байгуулан ажиллаж, 2017 оы 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, гэрээг сунган хамтран ажилласан.
******* ХХК нь гэрээ байгуулан хамтран ажилласнаасаа хойш дулаан эрчим хүчний төлбөрөө төлөхгүй манай байгууллагад хохирол учруулж эхэлсэн. Үүнээс дулаан эрчим хүчний төлбөрийн төлөгдөөгүй хуримтлагдсан үлдэгдэл 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 6 017 195,42 төгрөг болсон.
Манай байгууллага нь******* ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн. Тооцооны үлдэгдлийн баталгаагаар******* ХХК нь манай байгууллагад 6 017 195,42 төгрөгийн өртэй байсан.
******* ХХК дулаан эрчим хүчний төлбөрөө одоог хүртэл төлөхгүй байна.
Иймд******* ХХК-иас дулаан эрчим хүчний төлбөр 6 017 195,42 \зургаан сая арван долоон мянга нэг зуун ерэн таван төгрөг дөчин хоёр мөнгө\ төгрөгийг гаргуулан Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц ТӨХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү? гэжээ.
Хариуцагч******* ХХК нь ******* ТӨХК нь дулаан хэрэглэсний төлбөрийн нэхэмжлэлд, хариуцагч болох ******* ХХК нь нэхэмжлэлийн хугацаанд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаанд Элит ноёрхол ХХК-д түрээслүүлж байсан бөгөөд энэ хугацаанд******* ХХК нь нэг ч төгрөгийн дулаан хэрэглээгүй боловч компанийн зүгээс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний хүртэлх хугацаанд Элит ноёрхол ХХК-ийн хэрэглэсэн дулааны үндсэн төлбөрийг тодорхой график гарган төлж барагдуулахаар шийдэж байгаа тул Элит ноёрхол ХХК-ийн дулааны төлбөр төлөх хугацаандаа дулааны төлбөр тооцоог төлж барагдуулагүйн хариуцалагагүйгээс үүдэн тооцсон хүү алдангийн хасаж өгөхийг хүсэж байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ТӨХК нь хариуцагч******* ХХК-иас хайрга нийлүүлсэн тооцооны үлдэгдэл 6 017 195,42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг төлбөрийг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд үндсэн төлбөрийг төлөх, хүү, алдангийг хасаж өгөөч гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар 01-ний өдрийг хүртэл хугацаагаар Дулаан эрчим хүч хангах, хэрэглэх гэрээ байгуулан ажиллаж, 2017 оы 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, гэрээг сунган харилцан тохиролцож талууд гэрээнд гарын үсэг зурсан байна.
Талууд гэрээ байгуулагдсан болон дулаан, эрчим хүч нийлүүлсэн эсэх дээр маргахгүй байгаа.
Ийнхүү 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа гаргаж харилцан тохиролцсон байна. Нэхэмжилсэн үнийн дүнгээс хүү, алдангийг хасаж тооцох хууль зүйн үндэслэл байхгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч******* ХХК-иас 6,017,195.42 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэх үндэстэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан******* ХХК-иас 6,017,195.42 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ТӨХКийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,057.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-иас 247,057.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ТӨХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН