| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2018/03757/И |
| Дугаар | 101/ШШ2018/02083 |
| Огноо | 2018-06-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2018/02083
| 2018 оны 06 сарын 13 | өдөр Дугаар 101/ШШ2018/02083 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г ХХК
Хариуцагч: Б.Б
Хариуцагч: М.Т
69 288 810,34 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаад: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Х, хариуцагч нарын төлөөлөгч Ж.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ү.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Г” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Б, М.Т нь 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Гтай 3Г3455102344 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 69,800,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 180 сарын хугацаатай зээлж авсан болно. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр БГ3455102344 дугаарт Ипотекийн гэрээгээр БЗД 14-р хороо, 14-р хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж 203-р байр, 37 тоот 48,7 м.кв, улсын бүртгэлийн Y-2204073075 дугаар бүхий хоёр өрөо орон сууцыг барьцаалсан. Гэтэл зээлдэгч Б.Б, М.Т нь ЗГ3455102344 дугаарт зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байсаар 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 383 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 64,351,742.09 төгрөг, зээлийн хүү 4,909,047.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,021.14 төгрөг нийт 69,288,810.34 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, 158 дугаар зүйлийн 158.1-т “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шшардлагыг хангана” гэж 174 дүгээр зүйлийн 174.1-т “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэлийн шаардлага:
Дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Х нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь зээлийн гэрээ байгуулсан. Зээл авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар орон сууц барьцаалсан. 2018.8.9 өдрийн байдлаар үндсэн зээл 64 351 742.09 төгрөг, хүү 4 909 047.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28 021.14 төгрөг, нийт 69 288 810.34 төгрөгний үлдэгдэлтэй байна. Үүнийг гаргуулна. Хэрэв төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Уулзаж байгаагүй гэж байна. Гэтэл бид мэдэгдэх хуудас өгөөд гарын үсэг зуруулсан байдаг. Утсаар байнга холбогдож байсан гэв.
Хариуцагч нарын төлөөлөгч Ж.Ж нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гны нэхэмжлэлтэй иргэн Б.Б, М.Т нар нь 2015 оны 7-р сарын 21-ний өдөр Гтай ЗГ3455102344 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 69,800,000 /жаран есөн сая найман зуун мянга/ төгрөгийг жилийн 8%-ийн хүүтэйгээр 180 сарын хугацаатай зээлж авсан болно. Гэтэл зээлдэгч Б.Батгэрэл, М.Т нар нь зээлийн гэрээний дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байсаар 2018 оны 8-р сарын 8-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 380 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэг, зээлийн үлдэгдэл 64,351,742 төгрөг, зээлийн хүү 4,909,047 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,021 төгрөг, нийт 69,288,810 төгрөг төлөөгүй тул банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Дээрх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Гны эдийн засагчтай шүүхэд өгсөний дараа уулзсан. Зээлээ хэвийн болгоё. Төлөөгүй саруудынхаа төлбөрийг хүү, алдангийн хамт хийе гэсэн хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй.
Г нэхэмжлэлийн шаардлагадаа эпотикийн гэрээгээр авсан дугаар бүхий 2 өрөө орон сууцыг хууль тогтоомжийн дагуу худалдан үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин Б.Б, М.Т бид хоёр нь банкны төлөгдөөгүй, хугацаа хэтэрсэн нэг жилийн төлбөр буюу 8,040,000 төгрегийг төлөхөд татгалзах зүйл алга.
Зээлийн гэрээ байгуулж, зээл авсан. Зээлийн гэрээний дагуу хуваарийг удаа дараа зөрчиж, мэдэгдэл авсан боловч төлөөгүй. Нийт 69 288 810.34 төгрөг төлөөгүй гэж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй. Учир нь Бт мэдэгдэлгүй шүүхэд хандсан. Утас уруу нь ч залгаагүй. Эхнэр болох хариуцагч Тд мөн адил мэдэгдээгүй. Шүүхэд хандсаны дараа зээлийг хэвийн байдалд оруулахаар хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг мөн зөвшөөрөхгүй. Харин хуваарь зөрчигдсөн төлбөрөө төлөхөд татгалзахгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 64 351 742.09 төгрөг, хүүнд 4 909 047.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 28 021.14 төгрөг, нийт 69 288 810.34 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Б, М.Т нар, тэдгээрийн төлөөлөгч нь зээлийг эргэн төлөх талаар мэдэгдээгүй, мэдэгдэлгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан, зээлийн эргэн төлөлтийн зөрчлийг арилгах хүсэлтэй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2015 оны 07 дугаар сарын 21 өдөр ЗГ3455102344 дугаар зээлийн, БГ3455102344 дугаар ипотекийн гэрээг тус тус байгуулжээ. /хэргийн 6-12 дугаар тал/ Зээлийн гэрээгээр 69,800,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 180 сарын хугацаатай зээлүүлэх, зээлэхээр тохиролцсон байна. Улмаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 69,800,000 төгрөгний зээл олгосон болох нь хэргийн 16 дугаар талд байгаа зээлийн дансны хуулга, зохигчдын төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Ийнхүү зээл олгосон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т нийцэж байна. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан байна. Дээрх үйл баримтын талаар зохигч хэн аль нь маргаагүй.
Хариуцагч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн болох нь зээлийн эргэн төлөлтийн тооцоо, зээлийн дансны хуулга, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 09/1022 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот, хариуцагч нарын төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгчид зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрх үүсжээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь жилийн 8 хувийн хүүтэй байх тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/236 дугаар тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар өдрийн 0,0219 хувийн хүүтэй гэж үзнэ.
Зохигчид зээлийн гэрээ байгуулсанаас хойш нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 3 жил, 20 хоног болсон байна. Энэ хугацааны хүүг тооцвол жилд 5,584,000 төгрөг, 3 жилд 16,752,000 төгрөг, 1 хоногт 15,286.20 төгрөг, 20 хоногт 305,724 төгрөг, нийт 17,057,724 төгрөгний хүү тооцогдоно.
Харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тул нэмэгдүүлсэн хүү шаардах нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т нийцэхгүй байна.
Дээрхийг нэгтгэн тооцвол хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 69,800,000 төгрөг, хүүнд 17,057,724 төгрөг, нийт 86,857,724 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь хариуцагч нарын зээлийн гэрээний үүрэгт нийт 16,444,905 төгрөг төлсөн гэж тайлбарласан. /хэргийн 15 дугаар талын ар тал/ Хариуцагч нар, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү төлсөн төлбөрийн хэмжээний талаар маргаагүй бөгөөд илүү төлбөр төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй. Үүнээс тооцвол хариуцагч нар 70,412,819 төгрөгний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна. Гэвч нэхэмжлэгч нь 2015 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 69,288,810.34 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Зохигчдын хооронд байгуулагдсан ипотекийн гэрээ нь Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгэгдсэнээр Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй.
Хариуцагч нар, тэдгээрийн төлөөлөгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдээгүй гэж маргасан. Гэвч уг тайлбар нь дээрх 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 09/1022 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоотоор үгүйсгэгдсэн бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргийг хариуцагч буюу зээлдэгч хүлээнэ. Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь зээлийн эргэн төлөлтийг шаардаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа мэдэгдээгүй гэдэг нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД