Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2025 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/31

 

 

2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр                   Дугаар 2025/ШЦТ/31                                          сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал,

            Улсын яллагч Б.Мөнхдөл,

            Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс харьяаллын дагуу шилжүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох 2428002790165 дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө 02 цагийн үед тухайн тээврийн хэрэгслийг жолоодох зохих ангиллын эрхийн үнэмлэхгүй үедээ Өмнөговь аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн Нүдэн гэх газарт сумаас баруун зүгт 30 дахь километрт хатуу хучилттай засмал зам дээр УАЗ-220695 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 3.7.а-д заасан "Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэснийг тус тус зөрчиж зам тээврийн осолд орж иргэн А.*******туяагийн биед зүүн 2, 3, 4-р хавирганы хугарал, зүүн мөрний шөрмөсний урагдал суналт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч *******ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2023 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө поошиг гэх газраас  8 хүн аваад -аас 2 хүн аваад Улаанбаатар хот руу явсан. Тухайн өдөр их бороо орсон байсан. Засмал зам дээр гараад явж байхад өмнүүр 3 зээр гарч ирээд зогссон. Тэгээд хажуугаар нь тойроод гартал шороон зам руу хойд талын дугуй ороод буцаад засмал зам руугаа орох гэтэл шавар дээр нь халтираад машин эргээд дээшээ харсан гэв.

 

Хохирогч А.*******туяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн үед фургон машины голын урагшаа харсан суудал дээр сууж явсан. Харин би унтаж явж байсан ба нэг зүйл шаржигнаад хүмүүс орилсон. Тэгэхээр нь нүдээ нээхэд фургон машин өнхөрч байсан. Осол болоод шоконд орсон. Тухайн машинаас яаж хаагуур нь гарснаа бүдэг бадаг санаж байна. Тэгээд гараад сууж байхад зорчигч ах жолоочийг чи үүрэглэсэн юм уу яасан юм гээд уурлахад машины урдуур амьтан орж ирээд дарсан чинь ийм зүйл болчихлоо гээд байх шиг байсан. Тэгээд байж байхад том ачааны машин ирээд тухайн хүн *******н цагдаа руу дуудлага мэдээлэл өгсөн ба гэмтэл авсан хүмүүс тухайн том ачааны машинд сууж дулаацсан. Харин удалгүй цагдаа, болон эмнэлгийн хүмүүс ирсэн. Миний баруун 2,3,4 хавирга хугаралтай, баруун гар зөөлөн эдийн гэмтэлтэй, толгой шалбарч хавдсан. Би тухайн үед эмчилгээнд 814,900 төгрөг, сүүлд 41,000 төгрөг гараад нийт 879,000 төгрөг болсон. ******* нь эмнэлэгт үзүүлсэн зардал, эм зардал гэх мэт зардал мөнгө болох 879,000 төгрөг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 17 цаг 51 минутад миний Хаан банкны тоот дансанд гүйлгээний утгыг ******* гэж шилжүүлсэн. Түүнээс хойш бусад эмчилгээнд гарч байгаа зардлаа би өөрөө хувиараа гаргаж байна. Хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх, Өмнөговь аймаг суманд хүн тээвэрт явж байгаа хүмүүсийг харилцаа хандлага болон ямар хүмүүс жолоо барьж байгаа, бас тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгадаг баймаар байна. Тэгэхгүй бол ямар хүн жолоо барьж ямар тээврийн хэрэгслээр явж байгаагаа мэдэхгүй байдаг. сум руу автобус явдаг баймаар байна. /хавтаст хэргийн 43-44, 83-89 дэх тал/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 09 дүгээр сарын 23-ны орой ажлаасаа буугаад Улаанбаатар хот явах болоод 20 цагийн үед тухайн тээврийн хэрэгсэлд ажлын хүн болох суугаад хөдөлсөн. Тухайн үед ядарсан байсан ба замдаа унтаад явсан байсан. Тэгээд нэг мэдсэн гэнэт хүмүүс орилолдоод дуу гарсан. Би сэрээд харахад машины дугуй хэсэг дээшээ харсан байсан. Тэгээд тухайн машинаас дунд голын хаалгаар гарсан. Тэгээд миний толгой хэсэг өвдөөд байхаар нь толгойгоо барихад толгой маш том хавдсан байсан. Тэгээд би шокын байдалд орсон. Тэгээд юу болоод байгааг мэдэхгүй байж байхад ******* сумаас цагдаа болон эмнэлгийн хүмүүс ирсэн. Тэгээд эмнэлгийн машинд 3 хүнээ суулгаж явуулж байгаа гээд нэг хүний тоонд нь би орсон байсан. Эмчилгээний зардал их болсон. Миний бодлоор 2 сая төгрөг дөхөж байна. Тухайн эмчилгээний зардлын баримтууд байгаа. Тухайн баримтыг одоогоор гэртээ орхиод ирсэн байна. Шаардлагатай гэж үзвэл хүлээлгэж өгнө. Хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх, Өмнөговь аймаг суманд хүн тээвэрт явж байгаа хүмүүсийг харилцаа хандлага болон ямар хүмүүс жолоо барьж байгаа, бас тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгадаг баймаар байна. Тэгэхгүй бол ямар хүн жолоо барьж ямар тээврийн хэрэгслээр явж байгаагаа мэдэхгүй байдаг сум руу автобус явдаг болмоор байна. Мөн эмчилгээний зардал, 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш ажилдаа явж чадахгүй байгаа ба эмч ажил хийхийг хориглосон тул 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс хойших цалингаа нэхэмжилж байна. /хавтаст хэргийн 95-96 дахь тал/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн тээврийн хэрэгсэлд суугаад Улаанбаатар хот руу явж байсан. Тухайн тээврийн хэрэгсэлд 11 билүү 12 хүн сууж явсан. Харин би тээврийн хэрэгсэлд суусан дараа унтаад өгсөн. Тэгээд сууж явсан машин өнхрөх шиг болоод сэрсэн чинь машин 4 дугуй нь дээшээ харсан байсан. Тэгээд тухайн машинд байсан хүмүүс бүгд машинаас гарсан. Тэгээд цагдаа болон эмнэлэг ирсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. /хавтаст хэргийн 103-106 дахь тал/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн зам тээврийн осол ямар шалтгааны улмаас үүссэн талаар мэдэхгүй байна Тухайн тээврийн хэрэгсэлд явж байхдаа би унтаж явсан ба жолоочийн хажууд суусан байсан. Тэгээд гэнэт шороо шажигнах чимээ гарахаар нь сэрэхэд тээврийн хэрэгсэл унасан байсан. Тэгээд би жолооч буюу манай төрсөн хүү аас юу болсон талаар асуухад 2, 3 зээр орж ирэхээр нь өнгөрөөгөөд буюу дарахад халтиргаатай байсан болохоор машин эргэчихлээ гэж хэлсэн. Тухайн өдөр бороо орж байсан. /хавтаст хэргийн 109-110 дахь тал/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 09 дүгээр сарын 22-ны орой 19 цагийн үед Өмнөговь аймгийн сумын Фошк гэх газраас Улаанбаатар хот орох гээд ******* ******* улсын дугаартай машины арын суудлын баруун суудалд суусан. Миний суусан машинд жолоочтой 12 хүний хамт явж байгаад 2023 оны 09 дүгээр сарын 23-ны 02 цагийн үед байх би машинд унтаад явж байхад их дуу чимээ гараад сэрэхэд машин дээшээ хараад унасан байсан. Заалны хаалгаар гарсан чинь машины 4 дугуй дээшээ хараад зүүн урд зүгт хараад унасан байсан. Тэгээд хүмүүс эмнэлэг цагдаа дуудсан. /хавтаст хэргийн 55-56 дахь тал/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагийн үед Өмнөговь аймгийн сумын Фошк гэх газраас Улаанбаатар хот орох гээд ******* ******* улсын дугаартай машины арын суудлын баруун суудалд би суусан. Тэгээд машин дээшээ хараад унах үед нэг хүн миний хөл юманд хавчуулчихлаа гаргаарай гэхээр нь би хөлийг нь гаргаж өгчихөөд машины хажуу талын цонхоор гарсан. Би унтаж явсан болохоор мэдэхгүй байна. /хавтаст хэргийн 57-58 дахь тал/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө 02 цагийн үед байх би машинд унтаад явж байгаад дуу чимээ гараад машин унах ийн болсон. Би сүүлд нь нэрийг нь мэдсэн ба гэж залуу жолоодож явсан. /хавтаст хэргийн 59-60 дахь тал/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө 02 цагийн үед байх би машинд унтаад явж байхад машин дээшээ харсан байдалтай хүмүүс хашхираад дуу чимээ гарах үед сэрсэн. Намайг сэрэх үед машин ойчсон байсан. Би машины зүүн талын гарахад хүмүүс гарч байсан. /хавтаст хэргийн 63-64 дэх тал/

Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн магадлагаанд “******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан "Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) ...жолоодох гэснийг, мөн дүрмийн 12.2-д заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэх заалтыг зөрчсөн” /хавтаст хэргийн 112-115 дахь тал/

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 413 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: биед гэмтэл тогтоогдсонгүй. /хавтаст хэргийн 138 дахь тал/

Дархан нэгдсэн эмнэлгийн КТГ шинжилгээний хариу /хавтаст хэргийн 139-141 дэх тал/

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 412 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: А.*******туяагийн биед зүүн 2, 3, 4-р хавирганы хугарал, зүүн мөрний шөрмөсний урагдал суналт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. А.*******туяагийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. А.*******туяагийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хавтаст хэргийн 149-150 дахь тал/

Дүрс оношилгооны шинжилгээний хариу /хавтаст хэргийн 151-154 дэх тал/

аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1014 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “ биед духанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2,6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хавтаст хэргийн 165-168 дахь тал/

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 234 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “ ийн биед духанд зөөлөн эдийн няцрал, нүдний салстад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хавтаст хэргийн 185 дахь тал/

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн тасгийн цагдаагийн дэслэгч 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 45 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ************** улсын дугаартай УАЗ 3220695 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан "Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэснийг, мөн дүрмийн 1.3-д заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэснийг тус тус зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байна. /хавтаст хэргийн 171-172 дахь тал/

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед өөрийн аав ******* хамт хот хооронд явдаг байсан. Би Өмнөговь аудит сумаас ******* хур хооронд явдаг байсан юм. 2023 оны 09 дүгээр сарын 22-ны 20 цагийн үед Өмнөговь аймгийн сумын Фошикт гэх газраас 8 хүн аваад Эс Жи Эс уурхай руу яваад тэндээс  2 хүн аваад ээс руу хөдөлсөн. Тухайн үед бороо их орж байсан. Шороон зам нэлээд эвдрэлтэй засмал замын хажуу талын шороо дэвтэлттэй байсан. Тэгээд засмал руу ороод нэлээд явсан. 40 км орчим явсан байсан бөгөөд явж байтал засмал зам дээр 3 зээр огт хөдлөхгүй зогссон. Тэгээд тойрч гарах гээд зүүн гар талаар нь нөгөө урсгал руу ороод хажуу талын шороон зурвас руу жолооч талын 2 дугуй гарсан. Тэгээд зээрээ өнгөрөөд буцаагаад засмал зам руу орох гэтэл шарваад машин ойчоод гулгаж яваад машины 4 дугуй дээшээ хараад засмалын голд зогссон. Тухайн үед тэгээд эмнэлэг, цагдаа дуудсан. /хавтаст хэргийн 197 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 07 дахь тал/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, /хх-ийн 24-39-р хуудас/

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн тэмдэглэл, /хх-ийн 68-р хуудас/

А.*******туяагийн дүрс оношилгооны шинжилгээний хариу /хавтаст хэргийн 151-154 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 198 дахь тал/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 70 дахь тал/

Оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 205 дахь тал/

Жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 72 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 200 дэх тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 205 дахь тал/

Хохирол төлбөрийн талаарх хүсэлтүүд /хавтаст хэргийн 213-222 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө 02 цагийн үед тухайн тээврийн хэрэгслийг жолоодох зохих ангиллын эрхийн үнэмлэхгүй үедээ Өмнөговь аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн Нүдэн гэх газарт сумаас баруун зүгт 30 дахь километрт хатуу хучилттай засмал зам дээр УАЗ-220695 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 3.7.а-д заасан "Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэснийг тус тус зөрчиж зам тээврийн осолд орж иргэн А.*******туяагийн биед зүүн 2, 3, 4-р хавирганы хугарал, зүүн мөрний шөрмөсний урагдал суналт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч А.*******туяагийн мэдүүлэг, /хавтаст хэргийн 43-44, 83-89 дэх тал/, иргэний нэхэмжлэгч ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 95-96 дахь тал/, гэрч ын мэдүүлэг /хавтаст хэргийн 103-106 дахь тал/, гэрч П.******* мэдүүлэг /хавтаст хэргийн 109-110 дахь тал/, гэрч ын мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/, гэрч ын мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь тал/, гэрч ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/, гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/, Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн магадлагаа  /хавтаст хэргийн 112-115 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 413 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 138 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 412 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 149-150 дахь тал/, аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1014 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 165-168 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 234 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 185 дахь тал/, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн тасгийн цагдаагийн дэслэгч 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 45 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 171-172 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 3.7.а-д заасан "Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэснийг тус тус зөрчсөн болох нь Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн магадлагаа  /хавтаст хэргийн 112-115 дахь тал/, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн тасгийн цагдаагийн дэслэгч 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 45 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 171-172 дахь тал/-ээр тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч А.*******туяагийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 412 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 149-150 дахь тал/-ээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т “Жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулна гэж заасан.

 Шүүгдэгч ******* нь тус гэмт хэрэг үйлдэгдэх үед ******* ******* улсын дугаартай “УАЗ-220695” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан B C C1 ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй жолооч болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа  /хавтаст хэргийн 201 дэх тал/, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 дэх заалтад “D-жолоочоос гадна наймаас илүү хүний суудалтай, хүн тээвэрлэхэд зориулсан автомашин /бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй/” тээврийн хэрэгслийг D ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй жолооч жолоодохоор заасан тул шүүгдэгч *******ыг тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрчлөн найруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 168 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагч *******ын холбогдсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэхээр тогтсон байх боловч шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр 1 дэх заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

  

          Хохирол төлбөрийн тухайд:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.*******туяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцно..., мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч А.*******туяад 879,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч т 2,900,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч 1,600,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтүүдээр  тус тус тогтоогдож байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.*******туяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн үед эмчилгээнд 814,900 төгрөг, сүүлд 41,000 төгрөг гараад нийт 879,000 төгрөг болсон. ******* нь эмнэлэгт үзүүлсэн, эм зардал  879,000 төгрөг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 17 цаг 51 минутад миний Хаан банкны тоот дансанд гүйлгээний утгыг ******* гэж шилжүүлсэн. Түүнээс хойш бусад эмчилгээнд гарч байгаа зардлаа би өөрөө хувиараа гаргаж байна” гэх боловч хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хохирогч, иргэний нэхэмжлэгч А.*******туяа цаашид эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Улаанбаатар хотод очиж үзүүлж эмчлүүлсэн. Тухайн үедээ гэмтлийн зэрэг тогтоогдоогүй боловч байнгын тархи нугас өвдөж гар мэдээгүй болж нуруу өвдөж хөдөлмөрийн чадвар үнэндээ байхгүй байсаар өдий хүрсэн. Ажил төрлөө хийж чадахгүй, өрөөсөн тал өвдөлт өгч үзүүлсэн боловч сайжрахгүй одоогоор тухайн үед үзүүлсэн эмчилгээний зардлаа авч чадахгүй байсаар сая 11 сард зардлаа авсан. 3 сарын цалин нэхэмжилсэн. Үүнийг авах хүсэлтэй байна. Эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд оролцож чадахгүй байна” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж хуульчилсан.

 

Иргэний нэхэмжлэгч нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 234 дугаартай шинжээчийн “ийн биед духанд зөөлөн эдийн няцрал, нүдний салстад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. ийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. ийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй /хавтаст хэргийн 185 дахь тал/ гэсэн дүгнэлт гарсан байна. 

Дээрхээс дүгнэхэд иргэний нэхэмжлэгч нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч М.Баасандалай нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “Баасандалай миний зүгээс ******* гомдолгүй болсон.” гэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж хуульчилсан ба хохирогч А.*******туяа, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ын хувийн байдлын тухайд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хавтаст хэргийн 198 дахь тал/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 70 дахь тал/, Оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 205 дахь тал/, Жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 72 дахь тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 200 дэх тал/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 205 дахь тал/ зэрэг нотлох баримтаар тодорхойлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж заасан байх ба шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь дээрх гэмт хэргийн ангилалд хамаарна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт оролцов.

Улсын яллагчийн зүгээс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тэнсэн хянан харгалзаж өгнө үү” гэх дүгнэлтийг

Шүүгдэгчийн зүгээс “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх санал,тайлбарыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч *******ын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно” гэж хуульчилсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ******* нь оршин суух газар, ажил, сургуулиа  өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэх нь хуульд нийцнэ үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасны дагуу шүүгдэгч *******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн ******* ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч А.*******туяад 879,000 /найман зуун далан есөн мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч т 2,900,000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр тус тус төлсөн болохыг дурдсугай.

6. Иргэний нэхэмжлэгч М.Баасандалай шүүгдэгч *******т гомдол, саналгүй гэсэн болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч А.*******туяа, иргэний нэхэмжлэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.     

9. Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ