| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 101/2015/10632/И |
| Дугаар | 181/ШШ2017/00400 |
| Огноо | 2017-02-03 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 181/ШШ2017/00400
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН
ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР
* 2017 оны 02 сарын 03-ны өдөр Дугаар 181/ШШ2017/00400 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөб
Сүхбаатар дуургийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Бат-Үүл/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , Үнэн ******* ХХК/РД: /-Д холбогдох
\лАл/\л/.ипеп.тп сайтаараа дамжуулан 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Гадаах тэмцэгчээс газрын лууварчин хүртэл Үүл баатарын замнал гэх нэртэй үндэслэлгүй худал нийтлэлийг тарааж Э.Бат-Үүлийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан үйлдэлдээ гүнээ хүлцэл өчье гэсэн үг бүхий бичвэрийг \л/\ллл/.ипеп.тп сайтын онцлох мэдээ буюу нүүрэн хэсэгт 1 долоо хоногийн хугацаанд нийтлэх хэлбэрээр няцаалт хийхийг хариуцагчид даалгах, 100 000 000/нэг зуун сая/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганхөлөг, нэхэмжпэгчийн өмгөөлөгч Г.Жанчив, Г.Орхон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Л.Ганхөлөг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж
байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ., 511 дүгээр зүйлийн 511.2-т, эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжпэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно гэж заасныг үндэслэл болгон нэхэмжпэл гаргаж байна.
Монгол улсын Үндсэн хуульд, гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэж хуульчилсан бөгөөд хуулийг мэдэхгүй байх нь хуульд заасан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заасан.
Гэтэл ҮНЭН НЬЮС ХХК өөрийн албан ёсны \л/еЬ хуудас болох \ллллл/.ипеп.тп сайтны 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Гадаах тэмцэгчээс газрын луйварчин хүртэл Үүл Баатрын замнал гэсэн нэртэйгээр гарсан мэдээллээр нотлох баримтгүй, хуулийн дагуу шүүхээр нотлогдоогүй асуудалд нэхэмжлэгчийг гэм буруутайд тооцож, гүтгэн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд бүдүүлгээр халдаж, гэр хорооллын газрыг луйвардан барилгын компаниудад дамлан наймаалцдаг, газрын наймаа хийдэг гэх мэтчилэн гүтгэн доромжилж, Э.Бат-Үүл миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд ноцтойгоор, үндэслэлгүйгээр халдан гутаан доромжилсон.
Иймд Э.Бат-Үүлийн гутаагдсан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн хүндийг сэргээлгэх, хариуцагч ҮНЭН НЬЮС ХХК өөрийн албан ёсны \л/еЬ хуудас болох \ллллл/.ипеп.тп сайтаар уг мэдээг тараасан арга, хэлбэрээр арилган залруулга хийлгэх, уучлалт гуйлгах, гэм хорын хохирол болох 100 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэсэн нэхэмжпэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд:.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д заасны дагуу нэхэмжлэгч Э.Бат- Үүлийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан \ллллл/.ипеп.тп сайтаараа дамжуулан 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Гадаах тэмцэгчээс газрын лууварчин хүртэл Үүл баатарын замнал" гэх нэртэй үндэслэлгүй худал нийтлэлийг тарааж Э.Бат-Үүлийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан үйлдэлдээ гүнээ хүлцэл өчье гэсэн үг бүхий бичвэрийг \ллллл/.ипеп.тп сайтын онцлох мэдээ буюу нүүрэн хэсэгт 1 долоо хоногийн хугацаанд нийтлэх хэлбэрээр няцаалт хийхийг хариуцагчид даалгах,
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.9, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-д заасны дагуу хариуцагч Үнэн Ньюс ХХК-иас 100 000 000 /нэг зуун сая төгрөг/-ийг гаргуулж өгнө үү.
Иймд хэрэгт цугларсан нотлох баримтын харгалзан үзэж нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү. Нэхэмжлэлийг өмгөөлөгч ярина. гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Орхон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжпэгч Э.Бат-Үүлийн зүгээс тус дүүргийн шүүхэд хандаж Иргэний хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаасан мэдээ тараасан энэ үйлдлийн нэр төр сэргээлгэх агуулга бүхий нэхэмжпэлийн шаардлагийг гаргаж байгаа. Хариуцагч Үнэн ******* ХХК-ийн өөрийн албан ёсны веб сайт болох \ллллл/.ипеп.тп веб сайтаараа дамжуулан 2016 оны 06 дугаар сарын 23- ны өдөр Гадаах тэмцэгчээс, газрын луйварчин хүртэл үүл баатарын замнал
нэртэй үндэслэлгүй мэдээллийг тарааж нэхэмжпэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа. Яагаад ингэж үзэж байна гэхээр аливаа хэвлэл мэдээллийн байгууллага маань өөрөө хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуульд заасны дагуу өөрийн нийтэлж олон нийтэд хүргэж байгаа мэдээллийн ******* зөвийг нягтлах, шалгаж байж тухайн мэдээллийг нийтлэх үүрэгтэй гэтэл хариуцагч маань өөрөө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүйгээр өөрийн веб сайтаар дамжуулж нэхэмжлэгчийн нэр төрд халдсан. Халдсан л үндэслэл нь юу вэ гэхээр нэхэмжлэгчийг газрын луйварчин мэтээр олон нийтэд мэдээллийг тараасан ингэхдээ нэхэмжлэгч Э.Бат-Үүл нь гэр хорооллын иргэдийн газрыг дахин төлөвлөлт дэгжин нэртэйгээр луйвардаж аваад барилгын компаниудад дамлан наймаалдаг гэх агуулга бүхий ийм нийтлэлийг тавьсан байдаг. Эндээс юу харагдаж байна гэхээр нэхэмжлэгч маань өөрөө гэр хорооллын иргэдээс газар аваад энийгээ дамлаж наймаалдаг мэт шууд агуулга бүхий үндэслэлгүй мэдээлэл тараасан байдаг. Энэ маань өөрөө хэрэгт цуглагдсан нотлох баримтуудаар тогтоогдоно. Энэ байдлаар нэхэмжлэгч маань бусдын газрыг авч бусдад дамлан наймаалдаг ийм үйлдэл байхгүй байсаар байтал үндэслэлгүй мэдээлэл тараасан учраас Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу нэхэмлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг гутаасан мэдээг *******.мн сайтаар дамжуулан тараасан 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Гадаах тэмцэгчээс газрын луйварчин хүртэл үүл баатрын замнал гэх нэртэй үндэслэлгүй худал мэдээллийг тарааж нэхэмжлэгчийн нэр төрд халдсан үйлдэлдээ гүнээ хүлцэл өчье гэсэн бичвэр бүхий нийтлэлийг тухайн худал мэдээллийг тараасан сайт болох *******.мн сайтаараа дамжуулан тус сайтын нүүрэн хэсэгт 7 хоногийн хугацаанд нийтлэл хэлбэрээр няцаахыг хариуцагчид даалгаж өгөх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хоёрдугаарт мөн Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.9, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасны дагуу Бусдын нэр төр ажил хэргийн нэр хүндийг гутаасан этгээд хуульд заасан нэр хүндийг сэргээхтэй холбоотой мөнгөн хэлбэрээр үүргийг барагдуулах зохицуулалттай байгаа тул хариуцагчаас 100 сая төгрөг гаргуулж өгөх шаардлагийг гаргаж байна. гэв.
Хариуцагч Үнэн ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай мэдээллийн \ллллл/.ипеп.тп сайтад 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Монголын Үнэн сонины эх сурвалжтай Гадаах тэмцэгчээс газрын луйварчин хүртэл Үүл Баатрын замнал гарчигтай нийтлэгдэж байсан мэдээлэл нь өдөр тутмын Монголын Үнэн сонины 2015 оны 06 дугаар сарын 23-ны өглөөний дугаарт нийтлэгдсэн бөгөөд тус сонины нийтлэл юм.
Монголын ******* сониноос манай \лл/\лл/.ипеп.тп сайтад мэдээ нйитлүүлэх хамтын ажиллагааны дагуу тус нийтлэлийн утга санаанд сайтын зүгээс нэмэлт Ц засвар өөрчлөлтгүй нийтлэгдэж байсан бөгөөд Э.Бат-Үүлийн нэр хүндийг гутаах зорилго агуулаагүй болно. Иймд манай сайтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг үүгээр мэдэгдэж байна.
Үнэн.мн сайт нь 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Монголын ******* сонины эх сурвалжтай Гадаах тэмцэгчээс газрын луйварчин хүртэлх үүл баатрын замнал нэртэй нийтлэл нийтлэгдэж байсан. Энэ мэдээлэл нь өөрөө Монголын *******
сонины албан ёсны нийтлэл бөгөөд Монголын ******* сонин болон н.Оюун сурвалжлагчийн нийтлэл юм. Энэ нийтлэлийг манайх мэдээний сайтад байршуулахдаа Монголын ******* сонинтой байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний үүргийн дагуу мэдээллийг өөрийн сайтандаа байршуулсан. Тус гэрээгээр Монголын ******* сонины нийтэлсэн мэдээллийг *******.мн сайтын зүгээс ямар нэгэн үг, үсэг, редакцын өөрчлөлтгүйгээр шинэ мэдээ хэсэгтээ байршуулсан. Харин тухайн мэдээлэл ******* зөв бодит ** байдалтай нийцсэн эсэх талаарх холбоотой хууль, шүүхийн өмнө хариуцахаар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээний үүргийн дагуу энэ гарчиг бүхий мэдээг манайх сайтан дээрээ байршуулсан байдаг. Үүнээс биш Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн нэр хүндэд санаатай халдах гэсэн субьектив байдал бол хариуцагчийн зүгээс байхгүй. Бид нар бол эх сурвалжыг маш тодорхой дурьдсан эх сурвалж дотроо тухайн мэдээллийг бэлтгэн нийтэлсэн хүн маань өөрөө н.Оюун гэж хүн байдаг бид хамтран ажиллах гэрээний үүргийнхээ дагуу байршуулсан байдаг юм. Хоёрдугаарт нэхэмжпэгч тал 100 сая төгрөгийг нэхэмжпээд байна энэ мөнгө нь хэрхэн яаж нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй, сэтгэл санаанд хэрхэн яаж нөлөөлж зовлон шанал үүсгээд тэрийгээ хэрхэн яаж үнэлээд байгаа нь нотлох баримтаар тогтоогдодгүй. Манайх бол бизнесийн байгууллага орон тоогоо хадгалж үлдэх гэсэн жижиг бизнесийн байгууллага энэ мэтчилэнгээр мөнгөн хэлбэрээр дарамт учруулаад явж байгаа нь үйл ажиллагаагаа хаахад хүргэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжпэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э.Бат-Үүл хариуцагч Үнэн ******* ХХК-д холбогдуулан \лл/\л/у.ипеп.тп сайтаараа дамжуулан 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Гадаах тэмцэгчээс газрын луйварчин хүртэл Үүл баатарын замнал гэх нэртэй үндэслэлгүй худал нийтлэлийг тарааж Э.Бат-Үүлийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан үйлдэлдээ гүнээ хүлцэл өчье гэсэн үг бүхий бичвэрийг \ллллл/.ипеп.тп сайтын онцлох мэдээ буюу нүүрэн хэсэгт 1 долоо хоногийн хугацаанд нийтлэх хэлбэрээр няцаалт хийхийг хариуцагчид даалгах, 100 000 000/нэг зуун сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжпэл гаргажээ.
Хариуцагч Үнэн ******* ХХК бид хамтран ажиллах гэрээний үүргийнхээ дагуу байршуулсан, нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх нэхэмжпэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч нь мэдээллийн \ллллл/.ипеп.тп сайтдаа 2015 оны 06 дугаар сарын 23- ны өдөр Гадаах тэмцэгчээс газрын луйварчин хүртэл Үүл Баатарын Замнал гарчигтай нийтлэл байршуулсан талаар маргахгүй байх ба уг үйл баримт нь 2016
оны 12 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчийн \ллллл/.ипеп.тп сайтад хийсэн үзлэгээр тогтоогдсон болно.
Хариуцагч нь 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр \ллллл/.ипеп.тп сайтад байршуулсан Гадаах тэмцэгчээс газрын луйварчин хүртэл Үүл Баатарын Замнал нийтлэлийг сайтаасаа устгасан болох нь хариуцагчийн тайлбар болон 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Гадаах тэмцэгчээс газрын луйварчин хүртэл Үүл Баатарын Замнал нийтлэл нь Монголын ******* сонины 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №119 дугаарын эхний нүүр болон 5 дугаар хуудаст нийтлэгдсэн болох нь Монголын ******* сонины №119 дугаарын хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь Тадаах тэмцэгчээс газрын луйварчин хүртэл Үүл Баатарын Замнал нийтлэлийн утга санаанд сайтын зүгээс нэмэлт засвар өөрчлөлтгүй, сайтдаа нийтэлсэн гэх тайлбар гаргаж байх ба зохигчид Монголын ******* сонины №119 дугаарт нийтлэгдсэн Гадаах тэмцэгчээс газрын луйварчин хүртэл Үүл Баатарын Замнал нийтлэл нь 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр \ллллл/.ипеп.тп сайтад байршуулсан нийтлэлтэй утга, агуулгын хувьд нэг тухай маргаагүй болно.
Нэхэмжпэгч нь хариуцагчид холбогдуулан \ллллл/.ипеп.тп сайтаараа дамжуулан 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Гадаах тэмцэгчээс газрын луйварчин хүртэл Үүл Баатарын Замнал гэх нэртэй үндэслэлгүй худал нийтлэлийг тарааж Э.Бат- Үүлийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан үйлдэлдээ гүнээ хүлцэл өчье гэсэн үг бүхий бичвэрийг \ллллл/.ипеп.тп сайтын онцлох мэдээ буюу нүүрэн хэсэгт 1 долоо хоногийн хугацаанд нийтлэх хэлбэрээр няцаалт хийхийг хариуцагчид даалгах тухай шаардлага гаргаж байна.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ ******* зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ., Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ .... гэж заасан.
Хариуцагч нь Гадаах тэмцэгчээс газрын луйварчин хүртэл Үүл Баатарын Замнал нийтлэлд дурдсан мэдээ нь ******* зөв болохыг нотлоогүй болно.
Хариуцагчийн \ллллл/.ипеп.тп сайтад байршуулсан 2015 оны 06 дугаар сарын 23- ны өдрийн Гадаах тэмцэгчээс газрын луйварчин хүртэл Үүл Баатарын Замнал" нийтлэлд Үүл баатар уг нь гэр хорооллынхны эрх ашгийг хамгаалж дуугардаг байлаа .... тэрбээр өнөөдөр эсрэгээрээ газрын луйварчин гэх гуншинтай болжээ. .... Нийгмийн эмзэг давхаргынхны 60-с дээш хувь нь гэр хороололд амьдардаг гэсэн тооцоо бий. Тэгэхээр Үүл баатарт луйвардуулагсдын олонхи нь эмзэг давхаргынхан болж байгаа юм. гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг газрын луйварчин гэсэн мэдээ тарааж нэхэмжпэгчийн нэр, нэр төр, алдар хүндийг гутаасан болох нь Монголын ******* сонины №119 дугаарын Гадаах тэмцэгчээс газрын луйварчин хүртэл Үүл Баатарын Замнал нийтлэлийн хуулбараар тогтоогдож байна.
Гадаах тэмцэгчээс газрын луйварчин хүртэл Үүл Баатарын Замнал нийтлэлд Бүр нийслэлийн Засаг дарга хэмээх сэнтийгээс дахин төлөвлөлт гэх дэгжин журмаар халхавчлан гэр хорооллынхны газрыг луйвардан барилгын компаниудад дамлан наймаалж байх жишээтэй. гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг Засаг дарга хэмээх сэнтийгээс .... гэр хорооллынхны газрыг луйвардан гэсэн нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болох нь Монголын ******* сонины №119 дугаарын хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь Хамтран ажиллах гэрээ-ний дагуу мэдээлэл унэн зөв, бодит байдалтай нийцсэн эсэхтэй холбоотой хууль, шүүхийн өмнө хариуцлага хүлээхгүй гэх тайлбар гаргаж байна.
Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т ....... өөрийн нэрээр эрх олж, үүрэг
хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжпэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ. гэж заасан.
Хамтран ажиллах гэрээ нь хариуцагчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй ба Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг өөрөө хариуцах үүрэгтэй болно.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчид \ллллл/.ипеп.тп сайтаараа дамжуулан 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Гадаах тэмцэгчээс газрын луйварчин хүртэл Үүл Баатарын Замнал гэх нэртэй үндэслэлгүй худал нийтлэлийг тарааж Э.Бат-Үүлийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан үйлдэлдээ гүнээ хүлцэл өчье гэсэн бичвэрийг \ллллл/.ипеп.тп сайтын онцлох мэдээ буюу нүүрэн хэсэгт 1 долоо хоногийн хугацаанд нийтэлж няцаалт хийхийг даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжпэгч хариуцагчаас гэм хорд 100 000 000/нэг зуун сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1.-т Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ. гэж заасан.
Хариуцагч нь 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр \ллллл/.ипеп.тп сайтдаа Гадаах тэмцэгчээс газрын луйварчин хүртэл Үүл Баатарын Замнал нийтлэлийг байршуулж нэхэмжпэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болох нь Монголын ******* сонины №119 дугаарын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжпэгчид учирсан эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2-т Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжпэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно. гэж заасан.
Нэхэмжпэгчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар, мэдээ тарсан хүрээ зэрэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжпэгчид 100 000 000/нэг зуун сая/ төгрөгийн гэм хор учирсан болох нь нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгчид учирсан эдийн бус гэм хорыг мэдээ тараасан арга хэрэгслийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож арилгуулах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг няцаах мэдээг цахим хуудсын нүүр хуудаст 7/долоо/ хоног байршуулан няцаалгах шаардлага гаргаж байх тул нэхэмжпэгчид учирсан эд бус гэм хорыг цахим хуудсын нүүр хуудаст мэдээ, мэдээллийг 7/хоног/ байршуулахад гарах зардал болох 12 670 000/арван хоёр сая зургаан зуун далан мянга/ төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна.
Хариуцагчаас эдийн бус гэм хорд 12 670 000 /нүүр хуудаст нэг өдөр мэдээ байршуулах төлбөр 1810000х7хоног=12670000/ /арван хоёр сая зургаан зуун далан мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжпэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 87 330 000/наян долоон сая гурван зуун гучин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүх Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Үнэн Ньюс ХХК-д \ллллл/.ипеп.тп сайтаараа дамжуулан 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Гадаах тэмцэгчээс газрын луйварчин хүртэл Үүл Баатарын Замнал гэх нэртэй үндэслэлгүй худал нийтлэлийг тарааж Э.Бат-Үүлийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан үйлдэлдээ гүнээ хүлцэл өчье гэсэн бичвэрийг \ллллл/.ипеп.тп сайтын онцлох мэдээ буюу нүүрэн хэсэгт 1 долоо хоногийн хугацаанд нийтэлж няцаалт хийхийг даалгаж, хариуцагч Үнэн ******* ХХК-иас эдийн бус гэм хорд 12 670 000/арван хоёр сая зургаан зуун далан мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Бат-Үүлд олгож, нэхэмжпэлийн шаардлагаас үлдсэн 87 330 000/наян долоон сая гурван зуун гучин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныгтус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, т Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь
хэсэгт заасныг баримтлан хариуцагч Үнэн Ньюс ХХК-д \ллллл/.ипеп.тп сайтаараа дамжуулан 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Гадаах тэмцэгчээс газрын луйварчин хүртэл Үүл Баатарын Замнал гэх нэртэй үндэслэлгүй худал нийтлэлийг тарааж Э.Бат-Үүлийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хундийг гутаасан үйлдэлдээ гүнээ хүлцэл өчье гэсэн бичвэрийг \ллллл/.ипеп.тп сайтын онцлох мэдээ буюу нүүрэн хэсэгт 1 долоо хоногийн хугацаанд нийтэлж няцаалт хийхийг даалгаж, хариуцагч Үнэн Ньюс ХХК-иас эдийн бус гэм хорд 12 670 000/арван хоёр сая зургаан зуун далан мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Бат-Үүлд олгож, нэхэмжпэлийн шаардлагаас үлдсэн 87 330 000/наян долоон сая гурван зуун гучин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.2, 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Э.Бат-Үүлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 728150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,
^ хариуцагч Үнэн Ньюс ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 217670 төгрөгийг гаргуулан нэхэмжпэгч Э.Бат-Үүлд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн
119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг ДУРДсугай.
