Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2017/01504

 

2017 оны 05 сарын 25 өдөр Дугаар 181/ШШ2017/01504 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:

Хариуцагч:

ны 2017 оны 02 сарын 09-ний өдрийн 2/6 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолын дагуу явагдсан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо Өнөр хорооллын 20-116 тоотод байрлах 4 өрөө үл хөдлөх хөрөнгийг үеэл ах Д.Зоригтбаатарт 2013.12.05-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, улсын бүртгэлд бүртгүүлэх, лавлагаа авах эрхийг олгож, нэг жилийн хугацаатай итгэмжлэл хийж өгсөн. Энэхүү итгэмжлэлийн дагуу үеэл ах Д.Зоригтбаатар нь А.Батзориг гэх этгээдийн хамтаар миний дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалж Ж.Энэрэл гэх этгээдээс зээл аваад зохих хугацаанд нь зээлээ төлөөгүй байна. Ингээд зээлдэгч Ж.Энэрэл нь шүүхэд хандаж, зээлийн төлбөрөө нэхэмжлэхэд Д.Зоригтбаатар, А.Батзориг нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч улмаар хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2014 оны 8 сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамж гаргасан байна. Шүүгчийн захирамжид миний өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай туссан бөгөөд Д.Зоригтбаатар нь энэ тухай надад огт хэлээгүй юм. Улмаар төлбөр төлөгч Д.Зоригтбаатар, А.Батзориг нарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа авагдаж эхэлсэн. Гэтэл өмчлөгч надад мэдэгдэлгүйгээр наас 2017 оны 2 сарын 9-ний өдөр Үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гаргаж, миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 1 хороолол 20 дугаар байрны 116 тоотод байрлах 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 59.0 сая төгрөгөөр худалдсан байна. Миний бие олон нялх хүүхэдтэй өөр орох оронгүй байтал өмчлөгч надад мэдэгдэлгүйгээр миний хөрөнгийг үнэгүйдүүлж, улмаар дуудлага худалдаагаар худалдсанд гомдолтой байна.

Иймд ны 2017 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн 2/6 дугаартай Үл хөдлөх хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолын дагуу явагдсан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 08 сарын 18-ны өдрийн 3737 дугаар шийдвэрээр А.Батзориг, Д.Зоригтбаатар нараас 121.802.729 төгрөгийг гаргуулж Ж.Энэрэлд олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2585 дугаар гүйцэтгэх хуудсанд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар А.Батзориг, Д.Зоригтбаатар нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201004389 дугаар бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байрны 116 тоот 4 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгүүлэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар заажээ.

Дээрх барьцаа хөрөнгийг эд хөрөнгө битүүмжлэх 2015 оны 09 дүгээр сарын 24- ний өдрийн 09/24 тоот тогтоолоор битүүмжлэн хадгалалт хамгаалалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйл зааснаар С.д хариуцуулан өгөхөд төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрийг биелүүлж төлбөрийг төлөөгүй тул 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10/01 тоот эд хөрөнгө хураасан тогтоолоор хурааж шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай дахин мэдэгдэл өгсөн боловч төлбөрийг төлөөгүй болно.

Иймд шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10/14 тоот, 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/29 тоот хугацаатай мэдэгдлийг дахин хүргүүлсэн боловч төлбөрийг төлөөгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч нар болон барьцаа хөрөнгийн өмчлөгчөөс үнийн санал авахад С. болон төлбөр төлөгч нар нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан үнийн санал өгөхөөс татгалзсан.

Иймд шинжээч томилох тухай 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 124 тоот тогтоолоор Сангийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 286 тоот тушаалаар олгосон 07120004 тоот хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн эрхтэй хөрөнгийн үнэлгээний “Мөнх оргил трейд” ХХК нь зах зээлийн бодит үнэлгээг 118.000.000 төгрөгөөр тогтоолгосон.

Дээрх зах зээлийн бодит үнийг төлбөр төлөгч болон өмчлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 3/42438, 3/42236, 3/42237 тоот мэдэгдэлээр мэдэгдсэн болно.

Анхны албадан дуудлага худалдааны 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн3/44001, 1/44006, 1/4405 тоот мэдэгдэлүүдийг төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нарт өгч, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт болох Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар анхны албадан дуудлага худалдааны үнэлгээчний үнэлсэн зах зээлийн үнэ болох 118.000.000 төгрөгийн 70 хувиар 82.600.000 төгрөгөөр оруулсан боловч үнийн санал ирээгүй.

Гуравдагч этгээд болох С. нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд нэхэмжпэл гарган 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2254 тоот шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17233 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжпэгч тал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжпэлийг буцаан шийдвэрлэсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар үнэлгээчний үнэлсэн зах зээлийн үнэ болох 118.000.000 төгрөгийн 50 хувиар тооцон

  1. 000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон оруулсан боловч дахин үнийн санал ирээгүй болно.

Барьцаа хөрөнгийн өмчлөгч С. нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин 2016 оны 05 дугаар сарын 12- ны өдөр нэхэмжпэл гаргаж тус шүүхийн шүүгчийн 2016 оны 08 сарын 08-ны өдрийн 54 тоот захирамжаар дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсан тул ны дэд дарга, улсын байцаагч, ахмад Р.Энхтайваны улсын байцаагчийн актаар 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6/181 тоот тогтоолыг хүчингүй болгон барьцаа хөрөнгийг дахин 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох

  1. 000 төгрөгийн 50 хувь буюу 59.000.000 төгрөгөөр оруулахад 61.000.000 төгрөгөөр худалдан борлогдоод байна.

С. нь 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд нэхэмжпэл гарган тус шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3741 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 3 дахь удаагаа түдгэлзүүлээд байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж удаашруулж байгаа нь төлбөр авагч Ж.Энэрэлийн шүүхээр хамгаалуулсан эрх ашиг бодит амьдрал дээр биелэгдэхгүй давхар хохирсоор байгаа болно.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Иргэний хууль болон Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явагдаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгч болон С. нарт тухай бүр мэдэгдэж байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2 удаа нэхэмжпэл гарган 3 шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байснаас харахад С. нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг анхнаасаа мэдэж байсан төдийгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо тухай бүр шүүхэд хандан шийдвэрлүүлж байсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан таилоар, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С. нь хариуцагч нд холбогдуулан, 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 2/6 дугаартай Үл хөдлөх хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолын дагуу явагдсан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх, нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэг. Нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

 нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 3737 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай ны 15281009 дүгээр тогтоолоор тогтоогдсон, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу барьцааны хөрөнгийн үнийн талаар санал өгөхөөс татгалзаж, тохиролцоогүй тул ны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 90 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор шийдвэрт дурдсан барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр “Мөнх оргил трейд” ХХК-ийг томилж, шинжээч барьцаа хөрөнгийг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 118.000.000 төгрөгөөр үнэлжээ.

Дээрх шинжээчийн үнэлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар С. нь шүүхэд хандахад Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 525 дугаар шийдвэрээр нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Давж заалдах, Хяналтын шатны шүүхүүд уг шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд хавтаст хэрэгт тус тус авагдсан байна.

ны 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 3/42236 тоот албан бичгээр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох талаар мэдэгдлийг өмчлөгч буюу С.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тунбаяр 2015.12.07-ны өдөр гардаж авсан байна.

Мөн  эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/294 дүгээр тогтоолыг гаргаж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэ болох 118.000.000 төгрөгийн 70 хувь болох 82.600.000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт болох үл хөдлөх эд хөрөнгийн анхан албадан дуудлага худалдаанд оруулахыг талаар тогтоолыг өмчлөгч С.гийн итгэмжпэгдсэн төлөөлөгч С.Тунбаярт 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гардуулан өгсөн байна. 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан 3 ДУУДлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарч, энэ тухай төлбөр төлөгч, өмчлөгч нарт мэдэгдэж, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй, орон сууц худалдан борлогдоогүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар шинжээчийн тогтоосон үнэлгээг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйн зэрэгцээ нэхэмжлэгч нь үнэлгээтэй холбоотой гомдлоо шүүхэд гаргаж Анхан шат, Давж заалдах шат, Хяналтын шатны шүүхээр тус тус шийдвэрлүүлсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолууд хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн үнэлгээний талаархи гомдлыг 3 шатны шүүх хэрэгсэхгүй болгосон тул “Мөнх оргил трейд” ХХК-ийн тогтоосон үнэлгээгээр Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/6 дугаар тогтоол гарч, шинжээчийн тогтоосон үнэ 118.000.000 төгрөгийн 50 хувь буюу 59.000.000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2017 оны 02 дугаар сарын 24- ний өдрийн 10 цагт болох хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 3/5918 тоот албан бичгээр С.д мэдэгдэл хүргүүлснийг түүний итгэмжпэгдсэн төлөөлөгч Т.Баасанбат 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тус тус хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримт, мөн шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадоржийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үйлдсэн тэмдэглэл зэргээр тус тус нотлогдож байна. Энэ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д заасантай нийцсэн гэжүзнэ.

 нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэгдэж, хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар шинжээчээр үнэлүүлж, тогтоогдсон үнэлгээний талаар болон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийн талаар, мөн хоёр дахь албадан дуудлага худалдааны санал болох доод үнийн талаар тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.4-т заасны дагуу барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид мэдэгдэж баримтжуулсан, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д заасны дагуу хоёр дахь албадан дуудлага худалдааны үнийг тогтоож, албадан дуудлага худалдааг зохион байгуулсныг хуулиар тогтоосон ажиллагааны журам зөрчөөгүй, өмчлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд ны 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 2/6 дугаартай Үл хөдлөх хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолын дагуу явадсан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч С.гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Хоёр: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд, Шүүх нэхэмжлэгч С.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаярт шүүх хуралдааны товыг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдэж, баримт 9-д гарын үсэг зуруулсан байна. Гэтэл Т.Отгонбаярт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 15 цаг 30 минутанд хийхээр товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдсэн байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр нь захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болох нь тус шүүхийн шүүгчийн туслах Э.Намжимтай түүний ажпын 70130131 дугаарын утсаар шүүгчийн туслах Э.Цолмон 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 16 цаг 05 минутанд холбогдон асууж үйлдсэн тэмдэглэлээр баталгаажигдаж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т “Харин нэхэмжпэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана...” гэж заасны дагуу хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн гаргасан саналыг хүлээн аваад нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаярын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасныг баримтлан ны 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 2/6 дугаартай Үл хөдлөх хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолын дагуу явадсан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн С.гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                 Б.ТҮМЭНЦЭЦЭГ