| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2024/0258/Э/222/2024/0010 |
| Дугаар | 2024/ШЦТ/288 |
| Огноо | 2024-12-16 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Батнасан |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/288
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Батнасан
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Батбаяр
Шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын орлогч прокурор Б.Батнасангаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2430000000120 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химийн багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 дүгээр баг 24 айлын 1-2 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаартай, овогт ,
2. Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютер, программ хангамжийн инженер мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар баг Орлойн 513 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,
3. Монгол Улсын иргэн, 1971 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, таваар судлагч мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газрын Бэлчээр тэжээл, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар баг тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаартай, овогт ,
4. Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, байгаль орчны ашиглалт, хяналт үнэлгээ мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар баг Орлой 10-107 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаартай, овогт Түвшинбатын ,
5. Монгол Улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар баг, тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ЛБ98040901 регистрийн дугаартай, овогт .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Яллагдагч *******, *******, *******, *******, ******* нар нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай захирамжаар “Төсвийн хөрөнгөөр санхүүжих бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” чиг үүрэг бүхий үнэлгээний хорооны дарга, гишүүдээр ажиллаж байхдаа үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн,
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг /энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага/ нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэснийг болон Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалт, 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь заалт зэргийг тус тус зөрчиж буюу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын тамгын газарт 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус сумын Дэлгэр багийн төвийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах дугаартай тендерийн гүйцэтгэгчийг үнэлж, сонгон шалгаруулахдаа батлагдсан тендерийн баримт бичгийн 2 дугаар бүлэгт тусгасан “Тендерийн өгөгдлийн хүснэгт”-ийн ТШЗ 18.6.1 хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөл шаардана” гэсэн шаардлагыг хангаагүй буюу “Оточ-Оргил” ХХК нь Барилга, хот байгуулалтын яамнаас барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл аваагүй болохыг мэдсээр байж, хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэн тус компанийг гүйцэтгэгчээр шалгаруулж, “Гэрээ байгуулах зөвлөмж”-ийг мөн өдөр захиалагчид хүргүүлж, “Оточ-Оргил” ХХК-д давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Уг хэрэг 2022 оны 12 сард сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар төсөв батлагдсан, төсөв батлагдахдаа тухайн барилгын талаар зураг төсөл байгаагүй. Зөвхөн Дэлгэр багын иргэд сонгогчдын хүсэлтээр Дэлгэр багийн төвийг 120 сая төгрөгөөр баръя гэж иргэдийн хурлаар хэлэлцэж төсөв баталсан байдаг. Энэ худалдан авах ажиллагаа нь 2022 оноос өмнө тухайн жилд зарлагдсан тендер тухайн ондоо багтаж бүгдийг нь зарладаг байсан. Ингэвэл тухайн ажлыг жилийн дотор зураг төсвийг шийдэх боломжтой байсан. 2023 оны хувьд 02 сарын 4-5-ны өдрүүдэд худалдан авах захирамж шийдвэр гаргаад шууд биднийг үнэлгээний хорооны дарга гишүүдээр томилсон. Бид өмнөх жил шигээ бодож дараа жилийн төсвөөс өмнө бүх тендерээ зарлаж дуусна гэж бодож явж байсан. Гэвч 2023 оны 3 сарын 7-ны өдөр Аймгийн худалдан авах газрын дарга бүх орон нутгийн хөрөнгөөр худалдан авах ажлуудыг явуулж дуусга гэх албан бичиг ирсэн. Албан бичиг танилцуулагдаж Засаг дарга намайг дуудаж даалгавар өгсөн. 05 сарын 31-ний дотор шууд болон тендерээр худалдан авах ажиллагааг явуулж дуусга гэсэн. Миний хувьд Дэлгэр багийн төвийн ажил болон бусад тендерийн ажлын хувьд зураг төсвийн хувьд хэцүү байна. Дээрээс нь төсөв мөнгө батлагдаагүй, сумын худалдан авах ажлын нэг хүндрэлтэй зүйл нь хийж байгаа ажлаа иргэдийн хурлын төлөөлөгчдөө шууд бариад орж ирдэг. Зураг төсөвтэй шууд хийх ажил нэг ч байдаггүй. Дээрээс нь орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө мөнгийг буцааж татуулахгүйн тулд Дэлгэр багийн ард иргэдийн таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ямар ч байсан тендерийг нь зарлаж гүйцэтгэгчийг нь сонгон шалгаруул гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ингээд 3 дугаар сарын 20 доор зургийн компани аваад “Зөв констракшин” гэх компанитай гэрээ байгуулсан байдаг. Ингээд зураг төсвийг нь хийлгээд хугацаа давчуу байсан тул сумын худалдан авах төлөвлөгөөнд зааснаар тухайн тендерийг 4 сарын 10-ны дотор зарла гэсэн. Ингээд 4 сарын 10-ны өдөр бичиг баримтаа боловсруулаад зургийн компаниас ирсэн зураг болон төсвийг нь тавиад уг тендерийг зарласан. 120 сая төгрөгийн тендер байсан тул 100 сая төгрөгөөс дээш тендер нь нээлттэй хэлбэрээр 1 сарын хугацаанд зарлаж хугацаа шаарддаг тул 4 сарын 10 гэж зарлаад нээсэн. Гэтэл 4 компани санал ирүүлсэн байдаг. Бид сум жижиг тул бие биеэ танина. 3 компани нь манай сумын харьяалалтай хүмүүсийн компани байсан. Тендер эхлэхийн өмнө “Вектор дриллинг” болон “” компанийн манай сумын 2 иргэн надтай уулзаж байсан. Уулзахдаа уг тендерт би орж байгаа гээд нэг нэгээрээ уулзаад дэмжээд өгөөрэй гэж хэлээд байсан. Бидний барьж байсан ганц бодлого нь тухайн иргэдийг бүгдийг нь танина. Тухайн иргэд нь барилгын инженер, барилга барьдаг хүмүүс биш байсан. Төрийн ажлыг мэргэжлийн хүнээр хийлгүүлэх, мөн хугацаанд нь энэ ажлаа хүлээж авах чанартай гүйцэтгүүлэх гэдэг зүйлийг засаг даргын зүгээс санал тавьсан бид ч ийм бодлого барьж байсан. Энэ хоёр хүний нэг нь физикийн багш нэг нь сантехник ч байсан. Ингээд энэ хүмүүсийн компани биш гэдгийг мэдэж байгаа тул түншлэл гэж ойлгож түншлэлээр бусдын компани нэр дээр өөрийн хөрөнгөөрөө биш хүний компанийн нэр дээр энэ хоёр хүн орсон гэж үзэж хасах шийдвэрийг гаргасан. Нөгөө Оточ-Оргил компани нь манай суманд 2019 он түүнээс өмнө 2016 гэх мэт сумын төвийн барилгатай холбоотой, засвар үйлчилгээ дээрээс нь шинэ барилга барьж байгаатай холбоотой сайн компани гэж шалгаруулсан. Нөгөө гэдэг компани байгаа. Энэ компани 2022 онд 207 сая төгрөгийн тендерт шалгарч байсан. 2022 оны 10 сард хийж гүйцэтгэж дууссан. Гэвч дуусгах явцад барилгын комисс 3 удаа хүлээж аваагүй буцсан байдаг. Ингээд Засаг дарга болон Эрүүл мэндийн төвийн дарга нар тэр өвөлжин засвар үйлчилгээнд гомдол гаргаж, хөөцөлдөж байсан. Зассан ажил нь зассан шинж алга дулааны алдагдал хэвээр байна, засварын ажил хэвээрээ байна гэдэг гомдлыг гаргаж байсан. Ингээд энэ компанийг дахин ийм асуудал гаргаж магадгүй гэдэг байдлаас сэрэмжлээд татгалзах үндэслэл болсон. Ингээд “Оточ-Оргил” ХХК-ыг ажлын туршлага, ажилчдыг нь харж сонсож шалгаруулсан. Тендерийн баримт бичгийг бид боловсруулсан боловсруулахдаа 18.6 гэх заалтад барилгын тусгай зөвшөөрөл шаардана гэдгээс гадна улсын бүртгэлийн гэрчилгээг давхар шаардана гэж оруулж өгсөн. Яагаад оруулсан бэ гэхээр тухайн барилгын тусгай зөвшөөрөлд зориулалт гэдэг зүйл байхгүй, яамны зөвшөөрөл гэдэг зүйл байдаг. Бид 5 анх удаа энэ барилгын тендерт оролцсон. Иймд зориулалтад байгаа зүйлийг нь харъя гэдэг үүднээс оруулсан. Ингээд “Оточ-Оргил” гэдэг компанийн зориулалтыг харахад барилгын дотоод засал чимэглэл гэсэн заалт байсан тул энэ компанийг шалгаруулсан. Бид 120 сая төгрөгийн ажилд бүгд залуу хүмүүс байсан. Бид ямар нэгэн ашиг хонжоо олох гээд, ямар нэгэн ажлаа алдах гээд, энэ асуудлаас болж ажил амьдралаараа дэнчин тавьж үгсэн хуйвалдаж шалгаруулсан зүйл байхгүй, бидэнд ямар нэгэн шахалт дарамт үгсэн хуйвалдсан, мөнгө төгрөг, хээл хахуул авах гэж хандаагүй бүгд өөрсдийн итгэл үнэмшлээр энэ компанийг сайн компани гэж үзэж сумын төвийн нэг багийн төвийг сайхан болгох гэж ажилласан гэдгээ хэлье гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Уг тендерт 4 компани орсон. Оточ-Оргил” ХХК, “Ёстбэйс сервис” ХХК, “Вектор дриллинг” ХХК, “” ХХК- гэх компаниуд орсон. Бидний хувьд “Вектор дриллинг” ХХК, “” ХХК-уудыг манай сумын хүмүүс буюу Буянбадрах гэх физикийн багш хүний нэр дээр орсон тул бид түншлэл гэж ойлгосон тул хассан. “Вектор дриллинг” нь өмнө эмнэлгийн засвар хийж байсан. Аймгийн комисс хүлээж аваагүй гээд өмнөх ажлыг нь хараад хассан. Оточ-Оргил компани нь миний мэдэхийн манай суманд 2-3 барилга барьсан. Ингээд энэ компаниар бариулчихвал дараа нь ямар нэгэн байдлаар асуудал гарахад нутгийн компани гэдэг үүднээс шалгаруулсан. Бид Оточ-Оргилтой үгсэн хуйвалдсан зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үнэлгээний хороонд би анх удаа орж ажилласан. Бид бүгд бүгдээрээ анх орсон. Худалдан авах ажиллагааны сургалтад 2022 онд сууж, гэрчилгээ авсан. Манай сумын хувьд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн ажилтан байгаагүй. Бидэнд хууль эрхзүйн мэдлэг дутагдсан, хуулийг буруу ойлгосон алдаатай шийдвэр гаргасан тухайгаа ойлгож байгаа. Дэлгэр багийн төвийн барилгыг барих тендерт 4 компани баримтаа ирүүлсэн байсан. Бид Оточ-Оргил компанийг өөрсдийн итгэл үнэмшил дээр тулгуурлан эцсийн шийдвэрээр шалгаруулсан. Эсрэг саналтай хүн байгаагүй. Үнэлгээний хорооны гишүүд бие биедээ нөлөөлсөн зүйл байхгүй. Тухайн компанийг шалгаруулахдаа улсын бүртгэлийн гэрчилгээний ар дээрх үйл ажиллагааных нь чиглэлийг хараад нэг давхар барилга барих боломжтой гэж үзсэн мөн санхүүгийн чадавх, урьд барилга барьж байсан туршлагыг харсан. Манай сумын татвар төлөгч компани гэж шалгаруулсан. “Вектор дриллинг” ХХК, “” ХХК энэ хоёр компанийн нэр дээр манай сумын хоёр иргэн түншлэл үүсгэн, энэ компанийн хөрөнгийг ашиглан тендерт оролцож байна гэж ойлгосон тул хассан гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид сумын засаг даргын захирамжаар томилогддог. Үнэлгээний хороонд цаанаасаа бидний томилсон. Үнэлгээний хороонд бид өгөгдлийн хүснэгтийн дагуу тухайн компанийн тавигдах шаардлагыг тавьж өгдөг. Тавьсан шаардлага бүрээ 4 компанитайгаа харьцуулж үзэж Оточ-Оргилыг хамгийн сайн гэж харсны улмаас сонгож шалгаруулсан. Оточ-Оргил компанийг шалгаруулсан гол шалтгаан нь 2019 онд ахуй үйлчилгээний барилгыг барьж хүлээлгэж өгсөн. Ингээд энэ компанийг барилга барьдаг компани юм байна. Өмнөх тендерт шалгарч байсан тул тусгай зөвшөөрөл ирүүлээгүй ч гэсэн барилга барих боломжтой гэж ойлгосон. Бусад компанийг шалгаруулаагүй шалтгааныг манай гишүүд дарга нар ярьсан гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Худалдан авах үйл ажиллагааны А3 сертификатыг миний бие 2022 онд Сүхбаатар аймгийн төвд 5 өдрийн сургалтад сууж авсан. Тухайн үед би захирлын нарийн бичгээр ажиллаж байсан. А3-ын сургалтад суух хүмүүсийн нэрсийг явуул гэх албан бичиг ирсэн. Гэтэл захирал намайг чи энэ сургалтад суу гээд даалгавар өгч би суусан. Түүнээс хойш үнэлгээний хороонд өөрийн хүсэлтээр биш томилолтоор шууд ордог болсон. Үнэлгээний хороонд хараат бус хөндлөнгийн гишүүнээр оролцсон. Энэ тендерт миний бие өөрийн итгэл үнэмшлээр Оточ-Оргил компанийг сонгосон. Тухайн үед би буруутай үйлдэл хийснээ мэдээгүй, авлигатай тэнцэх газар шалгагдаж эхлэхдээ тусгай зөвшөөрлийн талаар мэдсэн. Бидэнд гаднаас хэн нэгэн нөлөөлсөн зүйл байхгүй гэв.
2430000000120 дугаартай эрүүгийн хэргээс:
Гэрч ийн /”Оточ-Оргил” ХХК-ийн захирал/ “...Би энэ компанийн захирлаар ажилладаг боловч манай нөхөр л бүх асуудлыг хариуцаж ажилладаг, тендерт оролцож бичиг баримт бүрдүүлэхдээ манай нөхөр бид хоёр өөрсдөө хамжиж дэмжээд бүрдүүлдэг... Тусгай зөвшөөрөлгүй компани барилга барих боломжгүй, тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулаагүй байгаа... Би бол бүх юмыг мэдэхгүй гэж хариулахыг хүсэхгүй л байна. Гэхдээ мэдэхгүй юм чинь мэдэхгүй гэхээс өөр хариулт алга...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 121-123 дугаар хуудас/,
Гэрч /”Оточ-Оргил” ХХК-ийн менежер/ “... бид хоёр 2001 онд гэр бүл болсон. Улмаар 2003 онд Оточ-Оргил ХХК-ийг байгуулж, эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ба 5-6 жилийн дараа үйл ажиллагааны чиглэлээ нэмсэн юм. Одоо бол эмийн сан ажиллуулахын хажуугаар барилгын засал чимэглэл, машин техник худалдан борлуулах, зочид буудал ажиллуулах зэргээр үйл ажиллагаагаа явуулж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 125-127 дугаар хуудас/,
Гэрч “...Манай Оточ-Оргил ХХК угаасаа Барилга, хот байгуулалтын яамнаас ямар нэгэн байдлаар барилгын тусгай зөвшөөрөл аваагүй, манай компани дээр Эрүүл мэндийн яамнаас олгосон “Эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах” тусгай зөвшөөрөл байгаа, өөр барилгын болон бусад төрлийн тусгай зөвшөөрөл байхгүй. Манай компани Дэлгэр багийн төвийн барилга барих тендерт оролцохдоо угаасаа ямар нэгэн тусгай зөвшөөрөл хүргүүлээгүй, зөвхөн улсын бүртгэлийн гэрчилгээ хүргүүлсэн. Манай компанийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр “Барилгын засал чимэглэл”-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиглэл байгаа, би тэр чиглэлийнхээ дагуу барилга барьж болох юм байна гэж л бодсон. Угаасаа Баяндэлгэр сумаас тендер зарлахдаа Барилга, хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрөл гэж тодорхой заагаагүй байсан учир би тийм зөвшөөрөл шаардаж байгааг ч ойлгоогүй, тендерт оролцсон...” гэх дахин мэдүүлэг /1 дүгээр хавтасны 112-113 дугаар хуудас/,
“Монголын барилгын үндэсний ассоциаци” төрийн бус байгууллагын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “...Оточ-Оргил ХХК /РД:3674207/ нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй болно...” гэх албан бичиг /1 дүгээр хавтасны 147 дугаар хуудас, 5 дугаар хавтасны 94 дүгээр хуудас/,
Тендерийн баримт бичигт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэлээс “...Үзлэг хийсэн тендерийн баримт бичиг нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газраас эх хувиар нь ирүүлсэн 1 хавтас баримт байх ба тендерт оролцогчоос ирүүлсэн материалыг 1 ширхэг СД-д хуулбарласан байна. СД-ийг албаны нөүтбүүкт хийж үзэхэд Оточ-Оргил ХХК, ХХК, ХХК, зэрэг 4 компанийн ирүүлсэн тендерийн материалыг PDF хэлбэрээр хуулбарлан хадгалсан байна. Дээрх 4 компани тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох зорилгоор батлагдсан тендерийн баримт бичгийн 2 дугаар бүлэгт тусгагдсан "Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт"-ийг ворд файл хэлбэрээр оруулж, Оточ Оргил ХХК, ХХК, ХХК, -иудын ирүүлсэн тендерийн баримт бичигтэй дараах байдлаар харьцуулж үзэв... ТШЗ 18.6.1 Тусгай зөвшөөрөл... “Оточ-Оргил” ХХК... Шаардлага хангаагүй...” гэх тэмдэглэл /2 дугаар хавтасны 123-129 дүгээр хуудас/,
Баяндэлгэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/39 дугаартай “Сумын 2023 оны төсөв батлах тухай” тогтоол, түүний хавсралтын хуулбар /2 дугаар хавтасны 131-134 дүгээр хуудас/,
Баяндэлгэр сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/21 дугаартай “Төлөвлөгөө батлах тухай” захирамж, түүний хавсралтын хуулбар /2 дугаар хавтасны 135-137 дугаар хуудас/,
Баяндэлгэр сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай “Төсвийн хөрөнгөөр санхүүжих бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” үнэлгээний хороо байгуулсан захирамжийн хуулбар /2 дугаар хавтасны 154 дүгээр хуудас/,
Баяндэлгэр сумын Дэлгэр багийн төвийн барилгыг шинээр барих дугаартай тендерийн баримт бичгийн хуулбар /2 дугаар хавтасны 180-248 дугаар хуудас/,
“Оточ-Оргил” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгийн хуулбар /3 дугаар хавтасны 68-89 дүгээр хуудас/,
Тендер шалгаруулах үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлээс “...Үнэлгээний хорооны дарга *******: ...Миний хувьд хүний нэр дээр түншлэл үүсгэн орж ирсэн ХХК, Виктор ус дриллинг ХХК-ийг хасах саналтай байна. ХХК-ийн хувьд өөрийн эзэмшлийн компани байгаа нь сайшаалтай, гэхдээ барилгын ажлын тусгай зөвшөөрөл дууссан нь харагдаж байна. Иймээс ажлын туршлага, үр дүн, гүйцэтгэл, бичиг баримтын шаардлагыг бүрэн хангасан гэж үзээд Оточ-Оргил ХХК-ийг хамгийн сайн тендер гэж үзээд шалгаруулах хүсэлтэй байна...
Үнэлгээний хорооны гишүүн *******: ... ХХК барилгын тусгай зөвшөөрөл хугацаа нь дууссан харагдаж байгаа зэрэг нь уг компаниас татгалзаж Оточ-Оргил ХХК-ийг шалгаруулах хүсэлтэй байна...” гэх тэмдэглэл /3 дугаар хавтасны 1-3 дугаар хуудас/,
Тендерийн үнэлгээний хорооны дарга, гишүүдийн гарын үсэг бүхий “Оточ-Оргил” ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид зөвлөж байна гэх 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн бичгийн хуулбар /3 дугаар хавтасны 111 дүгээр хуудас/,
Баяндэлгэр сумын Засаг дарга Л.Аваадорж, “Оточ-Оргил” ХХК-ийн захирал нарын хооронд байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн СҮБДЗДТГОНХС/202305/003 дугаартай “Дэлгэр багийн төвийн барилга барих ажлын гэрээ”-ний хуулбар /2 дугаар хавтасны 143-148 дугаар хуудас/,
Баяндэлгэр сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/85 дугаартай “Ажил гүйцэтгүүлэх тухай” захирамжийн хуулбар /2 дугаар хавтасны 138 дугаар хуудас/,
2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Оточ-Оргил” ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэх болон мөн өдөр тус компанийн Хаан банк дахь дугаартай данс руу 59,100,000 төгрөгийн санхүүжилт олгосон тухай төлбөрийн хүсэлтийн хуулбар /2 дугаар хавтасны 139-140 дүгээр хуудас/,
2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Оточ-Оргил” ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэх болон 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тус компанийн Хаан банк дахь дугаартай данс руу 59,720,003 төгрөгийн санхүүжилт олгосон тухай төлбөрийн хүсэлтийн хуулбар /2 дугаар хавтасны 141-142 дугаар хуудас/,
Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтийн хуулбар /2 дугаар хавтасны 150-151 дүгээр хуудас/,
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/12 дугаартай *******ыг тус сумын Засаг даргын орлогчоор томилох тухай захирамжийн хуулбар, түүний албан тушаалын тодорхойлолтын хуулбар /1 дүгээр хавтасны 212-218 дугаар хуудас/,
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/28 дугаартай *******г Санхүү төрийн сангийн төсөв санхүүгийн мэргэжилтнээр томилох тухай тушаалын хуулбар, түүний албан тушаалын тодорхойлолтын хуулбар /1 дүгээр хавтасны 231-236 дугаар хуудас/,
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/02 дугаартай *******ыг Бэлчээр тэжээл, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилох тухай тушаалын хуулбар, түүний албан тушаалын тодорхойлолтын хуулбар /1 дүгээр хавтасны 237-243 дугаар хуудас/,
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/27 дугаартай *******г Байгаль орчны мэргэжилтнээр томилох тухай тушаалын хуулбар, түүний албан тушаалын тодорхойлолтын хуулбар /1 дүгээр хавтасны 219-226 дугаар хуудас/,
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/23 дугаартай *******г Монгол хэл, уран зохиолын багшаар томилох тухай тушаалын хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар /2 дугаар хавтасны 4-9 дүгээр хуудас/,
Яллагдагч *******ын “...Өгөгдлийн хүснэгтийг бол нарийн бичиг бид хоёр боловсруулсан... ХХК-ийн барилгын тусгай зөвшөөрлийн хугацаа нь бас дууссан байсан...” гэх дахин мэдүүлэг /5 дугаар хавтасны 75-77 дугаар хуудас/,
Яллагдагч *******гийн “...Тусгай зөвшөөрлийг нь шалгаж байсан байхаа, тэгээд улсын бүртгэлийн гэрчилгээг нь л үндэслэсэн...” гэх дахин мэдүүлэг /5 дугаар хавтасны 66-67 дугаар хуудас/,
Яллагдагч *******ын “...Очирцогт нь манай 10 жилийн нөгөө ангийн хүүхэд байсан, харин Наранцэцэг нь манай дээд үед сурдаг байсан... Хурал дээр бүгд ярилцаад л шийдсэн. Гэрчилгээний ар хэсгийг л хараад болох юм байна гэж бодсон...” гэх дахин мэдүүлэг /5 дугаар хавтасны 63-64 дүгээр хуудас/,
Яллагдагч *******гийн “...Бүх компанийн тусгай зөвшөөрлийг татаж үзсэн, гэтэл Оточ-Оргил ХХК-ийн тусгай зөвшөөрөл гарч ирээгүй, тэгээд тендерийн цахим системийн ачааллаас болж алдаа гарч байна л гэж бодсон...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтасны 69-70 дугаар хуудас/,
Яллагдагч *******гийн “...Тендерийн өгөгдлийн хүснэгт дээр барилгын тусгай зөвшөөрөл гэж тусгасан байсан учраас л цахимаар шалгасан... 4 компанийн барилгын тусгай зөвшөөрлийг шалгасан нь үнэн. Тэгээд Оточ-Оргил ХХК-д барилгын тусгай зөвшөөрөл байгаагүй, тэр зөвшөөрөл байгаагүй учир улсын бүртгэлийн гэрчилгээг нь үндэслэж шалгаруулсан...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтасны 72-73 дугаар хуудас/
Шүүгдэгч *******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 149 х /
Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 157 х /
Шүүгдэгч *******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 150 х /
Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 160 х /
Шүүгдэгч *******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 152 х /
Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 166 х /
Шүүгдэгч *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 154х /
Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 170 х /
Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 164 х /
Шүүгдэгч *******ын ХААН банкны Дипозет дансний дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 70 х/
Шүүгдэгч *******гийн ХААН банкны Дипозет дансний дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 77 х/
Шүүгдэгч *******ын ХААН банкны Дипозет дансний дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 78-95 х/
Шүүгдэгч *******гийн ХААН банкны Дипозет дансний дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 96-110 х/
2023.04.10 Тендер шалгаруулах үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл №3 /2-р хх-ийн 170-171 х/
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “14x10м хэмжээтэй 1 давхар багийн төвийн барилгы эскиз зураг /2-р хх-ийн 172-178 х/
Дэлгэр багийн төвийн барилга барих ажлын гэрээ №СҮБДЗДТГОНХС/202305/003 /4-р хх-ийн 18-29 х /
2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт / 4-р хх-ийг 30-33 х/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нар нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай захирамжаар “Төсвийн хөрөнгөөр санхүүжих бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” чиг үүрэг бүхий үнэлгээний хорооны дарга, гишүүдээр ажиллаж байхдаа үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын тамгын газарт 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус сумын Дэлгэр багийн төвийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах дугаартай тендерийн гүйцэтгэгчийг үнэлж, сонгон шалгаруулахдаа батлагдсан тендерийн баримт бичгийн 2 дугаар бүлэгт тусгасан “Тендерийн өгөгдлийн хүснэгт”-ийн ТШЗ 18.6.1 хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөл шаардана” гэсэн шаардлагыг хангаагүй буюу “Оточ-Оргил” ХХК нь Барилга, хот байгуулалтын яамнаас барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл аваагүй болохыг мэдсээр байж, хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэн тус компанийг гүйцэтгэгчээр шалгаруулж, “Гэрээ байгуулах зөвлөмж”-ийг мөн өдөр захиалагчид хүргүүлж, “Оточ-Оргил” ХХК-д давуу байдал бий болгосон үйл баримт нь дээр дурдагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нар нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай захирамжаар “Төсвийн хөрөнгөөр санхүүжих бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” чиг үүрэг бүхий үнэлгээний хорооны дарга, гишүүдээр ажиллаж байхдаа үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын тамгын газарт 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус сумын Дэлгэр багийн төвийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах дугаартай тендерийн гүйцэтгэгчийг үнэлж, сонгон шалгаруулахдаа батлагдсан тендерийн баримт бичгийн 2 дугаар бүлэгт тусгасан “Тендерийн өгөгдлийн хүснэгт”-ийн ТШЗ 18.6.1 хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөл шаардана” гэсэн шаардлагыг хангаагүй буюу “Оточ-Оргил” ХХК нь Барилга, хот байгуулалтын яамнаас барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл аваагүй болохыг мэдсээр байж, хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэн тус компанийг гүйцэтгэгчээр шалгаруулж, “Гэрээ байгуулах зөвлөмж”-ийг мөн өдөр захиалагчид хүргүүлж, “Оточ-Оргил” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Батбаяр: “...өмгөөлөгчийн хувьд өөрийн үйлчлүүлэгч нарыг Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдээгүй хэмээн цагаатгах байр суурьтай оролцож, Үнэлгээний хорооны гишүүд үг үйлдлээрээ санаатай нэгдэж нийлсэн, үгсэн тохиролцсон, хэн нэг этгээдэд давуу байдал олгохоор амласан, санал тавьсан, саналыг хүлээн авсан, хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх, ашиг хонжоо олох, өөртөө эсхүл хамаарал бүхий этгээддээ ашигтай байдал бий болгох зорилгоор эрх мэдэл, албан тушаалын байдлаа зориудаар урвуулж хэтрүүлэх замаар албаны эрх ашгийн эсрэг санаатай үйлдэл хийсэн гэх нөхцөл байдал мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй байх тул *******, *******, *******, *******, ******* нарыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр гэм буруугүйд тооцож, цагаатгах шийдвэр гаргаж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч *******: Прокуророос болон авлигатай тэмцэх газраас биднээс эхлээд гэрчээр мэдүүлэг авсан. Ингээд засаг дарга чинь холбоотой та нараас гэрчийн мэдүүлэг авъя гээд, тэгээд компанийг шалгаруулах байсан гэж хэлж байсан. Бид энэ компанийг шалгаруулсандаа буруу шийдвэр байх гэж бодохгүй байгаа. Энэ Буянбадрах гэдэг хүн компани компани дамжаад явдаг. Миний мэдэхийн 3 компанийг мэдэж байгаа. Бид ажил мэргэжлийн хувьд хуулийн мэдлэг дутуу алдаа гаргасан. Би гэм буруутай гэв.
Шүүгдэгч *******: Гэм буруутай гэж үзэхгүй байна. Мэдлэг дутуу байсны улмаас алдаа гаргасан гэв.
Шүүгдэгч *******: Прокурорын яллах дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Бид давуу байдал олгоогүй, хууль зөрчсөн бол ямар үр дүн гарах байсан талаар мэдэж байсан. Итгэл үнэмшлийнхээ үндсэн дээр ийм үйлдэл хийсэн гэв.
Шүүгдэгч *******: Гэм буруугүйд тооцож өгнө үү гэв.
Шүүгдэгч *******: Бид энэ компанийг шалгаруулсныхаа үндсэнд ямар нэгэн ашиг хонжоо олоогүй, өөрийн ажил ар гэр үр хүүхдээ орхиод энд зогсож байна. Тухайн үед давуу байдал олгосон гэж бодоогүй байсан гэв.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Прокуророос шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарыг Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай захирамжаар “Төсвийн хөрөнгөөр санхүүжих бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” чиг үүрэг бүхий үнэлгээний хорооны дарга, гишүүдээр ажиллаж байхдаа үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, холбогдох хуулиудыг тус тус зөрчиж буюу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын тамгын газарт 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус сумын Дэлгэр багийн төвийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах дугаартай тендерийн гүйцэтгэгчийг үнэлж, сонгон шалгаруулахдаа батлагдсан тендерийн баримт бичгийн 2 дугаар бүлэгт тусгасан “Тендерийн өгөгдлийн хүснэгт”-ийн ТШЗ 18.6.1 хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөл шаардана” гэсэн шаардлагыг хангаагүй буюу “Оточ-Оргил” ХХК нь Барилга, хот байгуулалтын яамнаас барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл аваагүй болохыг мэдсээр байж, хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэн тус компанийг гүйцэтгэгчээр шалгаруулж, “Гэрээ байгуулах зөвлөмж”-ийг мөн өдөр захиалагчид хүргүүлж, “Оточ-Оргил” ХХК-д давуу байдал бий болгосон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно, мөн хуулийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тус тус хуульчилжээ.
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нь уг хуулийн үйлчлэлд хамаарахыг тодорхойлжээ.
Шүүгдэгч ******* нь Баяндэлгэр сумын Засаг даргын орлогч Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д зааснаар төрийн улс төрийн албан тушаалтан,
Шүүгдэгч ******* нь Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн төсөв санхүүгийн мэргэжилтэн,
Шүүгдэгч ******* нь Баяндэлгэр сумын Бэлчээр, тэжээл, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн,
Шүүгдэгч ******* нь Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар,
Шүүгдэгч ******* нь Баяндэлгэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш ажилтай бөгөөд түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хорооны гишүүн буюу Баяндэлгэр сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай “Төсвийн хөрөнгөөр санхүүжих бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” үнэлгээний хорооны гишүүнээр тус тус ажиллаж байсан бөгөөд уг албан тушаалууд нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарч байжээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцэд нийцүүлэн Монгол Улсын Их хурлаас 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.
Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагддаг билээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд өөрөөр хэлбэл, гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байдаг.
Шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нар нь нийтийн албан тушаал хашиж байх үедээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай захирамжаар “Төсвийн хөрөнгөөр санхүүжих бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” чиг үүрэг бүхий үнэлгээний хорооны дарга, гишүүдээр ажиллаж байхдаа үйлдлээрээ санаатай нэгдэж Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын тамгын газарт 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус сумын Дэлгэр багийн төвийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах дугаартай тендерийн гүйцэтгэгчийг үнэлж, сонгон шалгаруулахдаа батлагдсан тендерийн баримт бичгийн 2 дугаар бүлэгт тусгасан “Тендерийн өгөгдлийн хүснэгт”-ийн ТШЗ 18.6.1 хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөл шаардана” гэсэн шаардлагыг хангаагүй буюу “Оточ-Оргил” ХХК нь Барилга, хот байгуулалтын яамнаас барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл аваагүй болохыг мэдсээр байж, хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэн тус компанийг гүйцэтгэгчээр шалгаруулж, “Гэрээ байгуулах зөвлөмж”-ийг мөн өдөр захиалагчид хүргүүлж, “Оточ-Оргил” ХХК-д давуу байдал бий болгон эрх мэдлээ хэтрүүлсэн дээрх үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн объектив болон субъектив талын шинжийг бүрэн хангах бөгөөд төрийн албаны нэр хүндэд харшаар нөлөөлөх үйлдэл гэж үзэх үндэслэлтэй юм.
Иймд шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч Ч.Батбаяр нь гэм буруугийн талаар “...Үнэлгээний хорооны гишүүд үг үйлдлээрээ санаатай нэгдэж нийлсэн, үгсэн тохиролцсон, хэн нэг этгээдэд давуу байдал олгохоор амласан, санал тавьсан, саналыг хүлээн авсан, хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх, ашиг хонжоо олох, өөртөө эсхүл хамаарал бүхий этгээддээ ашигтай байдал бий болгох зорилгоор эрх мэдэл, албан тушаалын байдлаа зориудаар урвуулж хэтрүүлэх замаар албаны эрх ашгийн эсрэг санаатай үйлдэл хийсэн гэх нөхцөл байдал мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй байх тул *******, *******, *******, *******, ******* нарыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр гэм буруугүйд тооцож, цагаатгах шийдвэр гаргаж өгнө үү гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь *******, *******, *******, *******, ******* нар нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай захирамжаар “Төсвийн хөрөнгөөр санхүүжих бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” чиг үүрэг бүхий үнэлгээний хорооны дарга, гишүүдээр ажиллаж байхдаа үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын тамгын газарт 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус сумын Дэлгэр багийн төвийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах дугаартай тендерийн гүйцэтгэгчийг үнэлж, сонгон шалгаруулахдаа батлагдсан тендерийн баримт бичгийн 2 дугаар бүлэгт тусгасан “Тендерийн өгөгдлийн хүснэгт”-ийн ТШЗ 18.6.1 хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөл шаардана” гэсэн шаардлагыг хангаагүй буюу “Оточ-Оргил” ХХК нь Барилга, хот байгуулалтын яамнаас барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл аваагүй болохыг мэдсээр байж, хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэн тус компанийг гүйцэтгэгчээр шалгаруулж, “Гэрээ байгуулах зөвлөмж”-ийг мөн өдөр захиалагчид хүргүүлж, “Оточ-Оргил” ХХК-д давуу байдал бий болгосон үйл баримт нь
Гэрч “...Манай Оточ-Оргил ХХК угаасаа Барилга, хот байгуулалтын яамнаас ямар нэгэн байдлаар барилгын тусгай зөвшөөрөл аваагүй, манай компани дээр Эрүүл мэндийн яамнаас олгосон “Эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах” тусгай зөвшөөрөл байгаа, өөр барилгын болон бусад төрлийн тусгай зөвшөөрөл байхгүй. Манай компани Дэлгэр багийн төвийн барилга барих тендерт оролцохдоо угаасаа ямар нэгэн тусгай зөвшөөрөл хүргүүлээгүй, зөвхөн улсын бүртгэлийн гэрчилгээ хүргүүлсэн. Манай компанийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр “Барилгын засал чимэглэл”-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиглэл байгаа, би тэр чиглэлийнхээ дагуу барилга барьж болох юм байна гэж л бодсон. Угаасаа Баяндэлгэр сумаас тендер зарлахдаа Барилга, хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрөл гэж тодорхой заагаагүй байсан учир би тийм зөвшөөрөл шаардаж байгааг ч ойлгоогүй, тендерт оролцсон...” гэх дахин мэдүүлэг,
“Монголын барилгын үндэсний ассоциаци” төрийн бус байгууллагын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “...Оточ-Оргил ХХК /РД:3674207/ нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй болно...” гэх албан бичиг,
Тендер шалгаруулах үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэл,
Яллагдагч *******ын “... ХХК-ийн барилгын тусгай зөвшөөрлийн хугацаа нь бас дууссан байсан...” гэх,
Яллагдагч *******гийн “...Тусгай зөвшөөрлийг нь шалгаж байсан байхаа, тэгээд улсын бүртгэлийн гэрчилгээг нь л үндэслэсэн...” гэх,
Яллагдагч *******ын “...Нөгөө компанийх нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусчихсан байсан ш дээ, 2 компани нь тусгай зөвшөөрөлтэй байсан боловч түншлэлээр орж ирсэн учраас хасаад “Оточ-Оргил ХХК-ийг шалгаруулсан” гэх,
Яллагдагч *******гийн “...Бүх компанийн тусгай зөвшөөрлийг татаж үзсэн, гэтэл Оточ-Оргил ХХК-ийн тусгай зөвшөөрөл гарч ирээгүй...” гэх,
Яллагдагч *******гийн “...Тендерийн өгөгдлийн хүснэгт дээр барилгын тусгай зөвшөөрөл гэж тусгасан байсан учраас л цахимаар шалгасан... 4 компанийн барилгын тусгай зөвшөөрлийг шалгасан нь үнэн. Тэгээд Оточ-Оргил ХХК-д барилгын тусгай зөвшөөрөл байгаагүй...” гэх мэдүүлгүүд,
Тендерийн баримт бичигт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн “...Үзлэг хийсэн тендерийн баримт бичиг нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газраас эх хувиар нь ирүүлсэн 1 хавтас баримт байх ба тендерт оролцогчоос ирүүлсэн материалыг 1 ширхэг СД-д хуулбарласан байна. СД-ийг албаны нөүтбүүкт хийж үзэхэд Оточ-Оргил ХХК, ХХК, ХХК, зэрэг 4 компанийн ирүүлсэн тендерийн материалыг PDF хэлбэрээр хуулбарлан хадгалсан байна. Дээрх 4 компани тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох зорилгоор батлагдсан тендерийн баримт бичгийн 2 дугаар бүлэгт тусгагдсан "Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт"-ийг ворд файл хэлбэрээр оруулж, Оточ Оргил ХХК, ХХК, ХХК, -иудын ирүүлсэн тендерийн баримт бичигтэй дараах байдлаар харьцуулж үзэв... ТШЗ 18.6.1 Тусгай зөвшөөрөл... “Оточ-Оргил” ХХК... Шаардлага хангаагүй...” гэх тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нар болон тэдгээрийн гаргасан санал, дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байна.
Мөн шүүгдэгч нар энэхүү гэмт хэргийг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдэж, нэг үр дүнд хүрэхийн төлөө хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсон, тендерийн баримт бичгийн 2 дугаар бүлэгт тусгасан “Тендерийн өгөгдлийн хүснэгт”-ийн ТШЗ 18.6.1 хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөл шаардана” гэсэн шаардлагыг шүүгдэгч нар нь бүгд мэдэж байсан нь тэдний өмгөөлөгчтэй байлцаж өгсөн мэдүүлгээр нотлогдох бөгөөд уг шаардлага хангаагүй аж ахуйн нэгжийг тендерт шалгаруулах явцад шүүгдэгч нарын хэн аль нь эсрэг санал огт өгөөгүй байгаа нь сэдэлт зорилгоороо нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн гэх хангалттай үндэслэл тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, энэ зүйлийн дахь хэсэгт хамтран оролцох хэлбэр болон 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар тус тус тодорхойлж хуульчилжээ.
Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцох хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад чухал бөгөөд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарын үйлдлийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч нар хэрэг хамтран үйлдэх талаар тохиролцоогүй гэж мэдүүлэх бөгөөд тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл, бодол, сэдэлт зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг бөгөөд энэ нь хамтран оролцохын ердийн хэлбэр юм. Энэ тохиолдолд гэмт хэрэг үйлдэхэд хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хангалттай үндэслэл болно.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: Шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх боловч тэд гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарыг тус бүр нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс: Шүүгдэгч нарт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул ялын санал хэлье гээд, эдгээр хүмүүс нь шунахайн сэдэлтгүй, сум орон нутгийн хүмүүс тул сайн барилга бариулах гээд тухайн компанийг сонгож бариулсан. Ингээд төрд учруулсан хохирол төлбөр байхгүй, тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхэдтэй эмэгтэй хүмүүс мөн залуу хүмүүс байгаа, ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэж өгнө үү, ингээд хөнгөрүүлэх үндэслэлтэй байх тул зорчих эрх хязгаарлах ялыг хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа, шүүгдэгч нар нь тодорхой ажил эрхэлдэг зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилжээ.
Шүүх шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон эрүүгийн хариуцлагыг нийгэмшүүлэх зорилгод нийцсэн гэж үзлээ.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарын хувьд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролтой холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул тэдгээрийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг флаш дискийг хэрэгт хавсаргаж, шүүхийн шатанд шүүгдэгч нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт , ******* овогт ******* *******, овогт , овогт Түвшинбатын , овогт нарыг бүлэглэн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарын нийтийн албанд ажиллах эрхийг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт оногдуулсан 1/ нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг оршин суух нутаг дэвсгэрийн харьяаллаар Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан *******, *******, *******, *******, ******* нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний баримт бичгээр хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг флаш дискийг хэрэгт хавсаргана, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР