Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2017/00005

 

2016 оны 12 сарын 21 өдөр Дугаар 181/ШШ2017/00005 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баяр/РД: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МДТОФ ХХК/РД: /-Д холбогдох

Орон сууцны талбайн илүү төлсөн зөрүү болон холбогдох зардал нийт 5 323 561 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Баярын итгэмжпэгдсэн төлөөлөгч Т.Ганбат, хариуцагч МДТОФ ХХК-ийн төлөөлөгч С.Мөнхцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Баярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Баяр нь 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч МДТОФ ХХК- тай харилцан тохирч орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж СХД-н 29-р хороо Дархан цогцолбор хороололд 119/А байрны 101 тоот нэг өрөө, 27 м.кв талбайтай орон сууцийг тухайн үеийн ханшаар 1м.кв-ийг 1.259,259 төгрөгөөр тооцож нийт 34.000.000 төгрөг төлсөн. Гэтэл МДТОФ ХХК-ийн ашиглалтанд оруулсан 101 тоот орон сууцны * метр квадратыг тусгай зөвшөөрөл бүхий Тоонто гранд" ХХК-аар хэмжилт хийлгүүлэхэд гэрээнд заасан, үнийг нь төлсөн талбайн хэмжээс зөрүүтэй гарч 27 метр квадрат байх ёстой байтал гүйцэтгэгчийн захиалагч талд шилжүүлсэн талбай 22,99 м.кв буюу 4.01 м.кв дутуу байгаа нь тогтоогдсон юм.

Гэрээний дагуу нэг м,кв-ийн үнэ 1.259.259 төгрөг бөгөөд гэрээнд заасан хэмжээнээс дутуу 4.01 м.кв-ийн үнэ 5.162.961 төгрөг, хууль зүйн туслалцаа авсаны урьдчилгаа төлбөр 50.000 төгрөг, итгэмжпэл хийсний төлбөр 6.000 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн газраас гэрээний хуулбар авсаны төлбөр 6000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 98.600 төгрөг, нийт 5.323.561 төгрөг юм.

Нэхэмжлэгч Л.Баяр нь гэрээнд заасан үургээ хугацаанд нь бурэн биелүүлж төлбөрөө төлсөн боловч гүйцэтгэгч тал гэрээний 2.1, 4.1.3, 4.1.6 д заасан 27 м.кв талбай бүхий орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

Иймд хариуцагч тал зохих ёсоор үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан бодит хохирол 5 323 561 /таван сая гурван зуун хорин гурав мянга таван зуун жаран нэг/ төгрөгийг МДТОФ ХХК-иас гаргуулж 101 тоот орон сууцны өмчлөгч Л.Баярт олгож хохиролгүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагч МДТОФ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч С.Мөнхцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Бидний 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 6.3 дахь заалтанд орон сууцны нийт талбайн хэмжээг тэнхлэгээр тооцсон болно гэж заасныг харилцан хүлээн зөвшөөрч талууд гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна." гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Баяр хариуцагч МДТОФ ХХК-д холбогдуулан нийт 5 323 561/таван сая гурван зуун хорин гурван мянга таван зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь орон сууцны талбайн хэмжээг тэнхлэгээр тооцсон, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Зохигчид 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр № 10/10 Орон сууц захиалан бариулах гэрээ/цаашид Гэрээ гэх/ байгуулсан болох нь уг Гэрээний хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргахгүй байна.

Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т Энэхүү гэрээгээр ГүйцэтгэгчийнГМДТОФ ХХК/ Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 29-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 303 айлын Дархан Цогцолбор хорооллын орон сууцнаас Захиалагч/Л.Баяр/ нь орон сууц захиалан бариулж төлбөрийг төлөх, уг орон сууцыг өмчлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна. гэжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс ф төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь орон сууцыг барьж, нэхэмжпэгч нь тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байх ба зохигчдын тус хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байна.

Зохигчдын байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэг, 29-р хороо, 119А байр, 101 тоот орон сууцны өмчлөгч болох нь 000215156 дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5 дахь заалтад зааснаар хариуцагч нь 27/хорин долоо/ метр квадрат талбайтай орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6 дахь заалтад зааснаар зохигчид 27/хорин долоо/ метр квадрат талбайтай орон сууцыг барих ажлын нийт хөлсийг 34 000 000/гучин дөрвөн сая/ төгрөгөөр тогтоосон байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч 101 тоот орон сууцыг хүлээлгэн өгсөн талаар, хариуцагч нь нэхэмжлэгч орон сууцны хөлсийг төлсөн талаар маргахгүй байна.

Тоонто гранд ХХК 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 101 тоот орон сууцны талбайн хэмжилтийг хийсний дараа нэхэмжпэгч нь 101 тоот орон сууцны нийт талбай 27/хорин долоо/ метр квадратад хүрэхгүй байгаа болохыг мэдсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Тоонто гранд ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Тоонто гранд ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлтээр 101 тоот орон сууцны нийт талбайн хэмжээ 22.99/хорин хоёр зууны ерэн ес/ метр квадрат болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсанхохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ., 227 дугаар зүйлийн 227.5-т Үүрэг гүйцэтгэгч тодорхой ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгээгүй, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол .... учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй. гэж заасан.

Хариуцагч Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5 дахь заалтад заасан үүргээ ф зөрчиж нэхэмжпэгчид нийт 22.99/хорин хоёр зууны ерэн ес/ метр квадрат талбайтай буюу Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5 дахь заалтад зааснаас 4.01/дөрөв зууны нэг/ метр квадратаар дутуу орон сууцыг хүлээлгэн өгсөн болох нь Тоонто гранд ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас буюу 101 тоот орон сууцны нийт талбай 4.01/дөрөв зууны нэг/ метр квадратаар дутуу байгаагаас нэхэмжлэгчид 5 049 628/34000000:27=1259259, 4.01x1259259=5049628//таван сая дөчин есөн мянга зургаан зуун хорин найм/ төгрөгийн хохирол, итгэмжлэгдсэн төлөөлөгчид итгэмжлэл олгосон нотариатчийн үйлчилгээний хөлсөд 6 000/зургаан мянга/ төгрөгийн, нийт 5 055 628/таван сая тавин таван мянга зургаан зуун хорин найм/ төгрөгийн хохирол учирсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Гэрээний хуулбар, № 002003 мөнгөний тасалбар, "Тоонто гранд ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлт, тогтоогдож байна.

Нэхэмжпэгч нь хууль зүйн туслалцаа авсны төлбөр 50 000/тавин мянга/, үл хөдлөх хөрөнгийн газраас гэрээний хуулбар авсны төлбөрт 6 000/зургаан мянга/ төгрөгийг нэхэмжилж байх боловч тус зардал нь баримтаар нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98 600/ерэн найман мянга зургаан зуу/ төгрөгийг нэхэмжлэлийн нийт дүнд оруулан тооцож, хариуцагчаас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах хууль зүйн зохицуулалттай болно.

Хариуцагч нь 101 тоот орон сууцны метр квадратыг тэнхлэгээр тооцохоор тохиролцсон гэж тайлбарлаж байх боловч 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Гэрээг байгуулах үед Стандартчилал, хэмжил зүйн газрын Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын стандарт МЫЗ 6058:2009 үйлчилж байсан байх тул орон сууцны талбайг тэнхлэгээр тооцсон гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримттлан хариуцагч МТДОФ ХХК- иас 5 055 628/таван сая тавин таван мянга зургаан зуун хорин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Баярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 267 932/хоёр зуун жаран долоон мянга есөн зуун гучин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.   Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримттлан хариуцагч МТДОФ ХХК-иас 5 055 628/таван сая тавин таван мянга зургаан зуун хорин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Баярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 267 932/хоёр зуун жаран долоон мянга есөн зуун гучин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн

56.2,   57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Л.Баярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МТДОФ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 95840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Баярт олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн

119.2,    120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.