Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 123/ШШ2022/0031

 

 

 

 

 

 

2022 11 02 123/ШШ2022/0031

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С.Г

 

Хариуцагч: Төв аймгийн С сумын газрын даамалд холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: С сумын Засаг даргын 2009 оны 371 дугаар захирамжаар С.Г эзэмшүүлсэн 110 га газарт газар эзэмших гэрээ байгуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших гэрээ байгуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч Л.М, хариуцагч Р.Ж, Б.Х, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, тайлбартаа: Нэхэмжлэгч өчигдөр С сумын Засаг дарга Л.Т уулзаж улсын тусгай хэрэгцээнд авагдсан байгаа 110 га газраа улсын тусгай хэрэгцээнээс гаргуулж талбайн хэмжээг багасгаж газраа авахаар тохиролцсон. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар мэдэж байгаа. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна, хүсэлтээ бичгээр гаргаж өгч байна гэжээ. 

Хариуцагч Б.Х, Р.Ж, өмгөөлөгч Б.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Санал хүсэлт байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч С.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б Сэргэлэн сумын газрын даамалд холбогдуулан Сэргэлэн сумын 2009 оны 371 дугаар захирамжаар С.Г эзэмшүүлсэн 110 га газарт газар эзэмших гэрээ байгуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших гэрээ байгуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд Нэхэмжлэгч өчигдөр Сэргэлэн сумын Засаг дарга Л.Т уулзаж улсын тусгай хэрэгцээнд авагдсан байгаа 110 га газраа улсын тусгай хэрэгцээнээс гаргуулж талбайн хэмжээг багасгаж газраа авахаар тохиролцсон, шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг гаргаж, нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр гаргаж ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1. Нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүх хуралдаанд илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д  Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар нэхэмжлэгч С.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, С сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн С.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нэхэмжлэлтэй, Төв аймгийн С сумын газрын даамалд холбогдох С сумын Засаг даргын 2009 оны 371 дугаар захирамжаар С.Г эзэмшүүлсэн 110 га газарт газар эзэмших гэрээ байгуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших гэрээ байгуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, С сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Саранчимэгт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН