2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/121

 

  2025         01         09                                     2025/ШЦТ/121

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,

улсын яллагч Б.Мөнхтулга,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Гын Гт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2406 07492 4023 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, ээж, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн .........  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 Б овогт Гын Г /РД....................  / 

Холбогдсон хэргийн талаар:...........  дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ........................ шатахуун түгээх станцын хажууд байрлах нийтийн байранд хохирогч Б.Утэй үл ялих зүйлээс болж маргалдах явцдаа, түүн рүү аяга шидэж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Уийн өгсөн: “Өнөөдөр ажил дээр манай багийн найзууд ирээд манайд жаахан сууцгаасан. Тэгж байтал Лаагийн нөхөр Г эхнэрээ хардаад агсам тавиад эхнэрээ зодох гээд гал зуухнаас аяга аваад эхнэр рүүгээ шидэх үед би урдуур нь хамгаалж орохдоо аяганд нь оногдож толгойгоо хагалуулсан. Тэгэхээр нь Лаа 102-т дуудлага өгөөд цагдаа ирээд аваад явсан..” гэх мэдүүлэг, /хх-ийн 13-14 дэх тал/

Гэрч М.Лын өгсөн: “Өнөөдөр найз У намайг ажил дээр хүрээд ирээч гэхээр нь би хамтран амьдрагч Гтэй хамт ажил дээр нь очоод гол дээр очиж пиво ууя гээд гол ороод эргэж ирсэн. Тэгээд У, Г бид 3 Уийн гэрт нь орохдоо 1 шил 0.5 литр архи, 2 литр савтай 1 пиво дэлгүүрээс аваад орсон ороход Цээгий гээд найз маань орж ирээд пиво уугаад сууж байхад нь миний хамтран амьдрагч Г Ц-г “янхан авгай” гээд доромжлоод байсан тэгэхээр нь Цээгий гараад явсан. Би найз Дээгийгээ өмөөрч Гт хандаж “миний найз янхан байх чамд хамаагүй, чи хүнийг ингэж хэлэх ямар эрхтэй юм” гэж хэлсэн чинь Г над руу уурлаад миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохиод авсан тэгсэн манай найз Төгсөө намайг өмөөрөөд бид хоёрын голоор ороход Г ширээн дээр байсан аяга аваад над руу шидэх үед Төгсөө оногдож толгойгоо хагалуулсан. Тэгэхээр нь цагдаа, эмнэлэг 2-ийг дуудсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 16- 17 дахь тал/

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 10398 дугаар шинжээчийн “Б.Уийн биед зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 21-22 дахь тал/

 зэрэг нотлох баримт шинжлэн судлав. 

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Петровис” шатахуун түгээх станцын хажууд байрлах нийтийн байранд хохирогч Б.Утэй үл ялих зүйлээс болж маргалдах явцдаа, түүн рүү аяга шидэж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ............... шатахуун түгээх станцын хажууд байрлах нийтийн байранд хохирогч Б.Утэй үл ялих зүйлээс болж маргалдах явцдаа, түүн рүү аяга шидэж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь  

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Уийн өгсөн: “Тэгж байтал Лаагийн нөхөр Г эхнэрээ хардаад агсам тавиад эхнэрээ зодох гээд гал зуухнаас аяга аваад эхнэр рүүгээ шидэх үед би урдуур нь хамгаалж орохдоо аяганд нь оногдож толгойгоо хагалуулсан. Тэгэхээр нь Лаа 102-т дуудлага өгөөд цагдаа ирээд аваад явсан..” гэх мэдүүлэг, /хх 13-14/

Гэрч М.Лын өгсөн:  “Г над руу уурлаад миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохиод авсан.Тэгсэн манай найз Төгсөө намайг өмөөрөөд бид хоёрын голоор ороход Г ширээн дээр байсан аяга аваад над руу шидэх үед Төгсөө оногдож толгойгоо хагалуулсан. Тэгэхээр нь цагдаа, эмнэлэг 2-ийг дуудсан” гэх мэдүүлэг, /хх 16-17/

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 10398 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 21-22/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул *******т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Б.Утэй муудалцаж аяга шидэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгчээс Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 99,000 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгуулах саналтай байна. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 3 сарын хугацаанд хуваан төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэв.

            Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн  хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

            Хохирогч нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байна /хх 41/.

Хохирогч нь эмчилгээ үйлчилгээ авсан 99,840 төгрөгийг шүүгдэгчээс  гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэсэг 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Гын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр  торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ******* нь оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 99,840 /ерэн есөн мянга найман зуун дөч/ төгрөгийг гаргуулж Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.МӨНХТУЯА