Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2017/01096

 

2017 оны 04 сарын 17 өдөр 181/ШШ2017/01096 Улаанбаатар хот

г ^

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Нямдорж/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* ******* ******* газарт холбогдох,

******* ******* авто бааз Улсын төсөвт үйлдвэрийн ******* захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх 4 184 900 төгрөгийн олговор олгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Эрдэнэсүрэн, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Ч.Дондогмаа, нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжпэгч Т.Нямдорж шүүхэд гаргасан нэхэмжпэл болон нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Нямдорж миний бие ******* ******* ******* ******* ******* даргын 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 294 тоот тушаалаар ******* ******* авто бааз Улсын төсөвт үйлдвэрийн ******* захирлын ажилд томилогдон ажилласан. Ийнхүү 2012 оны 11 дүгээр сараас 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ******* ******* авто бааз Улсын төсөвт үйлдвэрийн ******* захирлаар ажиллах хугацаандаа өндөр ** албан тушаалтнуудад тээврийн үйлчилгээг тасралтгүй үзүүлэх чиг үүргийг амжилттай сайн гүйцэтгэж ирсэн бөгөөд улсад 30 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Гэтэл ******* ******* ******* ******* ******* даргын 2016 оны 08 дугаарText Box: IText Box: 1сарын 22-ны өдрийн 190 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр ******* ******* авто бааз Улсын төсөвт үйлдвэрийн ******* захирлын үүрэгт ажлаас 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон намайг ээлжийн амралттай байх хугацаанд ажпаас чөлөөлсөн байна.

Ийнхүү Т.Нямдоржийг ******* ******* авто бааз Улсын төсөвт үйлдвэрийн ******* захирлын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө дараах үндэслэлээр зохих хууль журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

******* ******* авто бааз Улсын төсөвт үйлдвэрийн ******* захирлын үүрэгт ажпаас Т.Нямдорж намайг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлснөөс хойш 6 хоногийн дараа буюу 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 190 тоот тушаалыг гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т зааснаар ажилтны ажил гүйцэтгээгүй үедээ ажил албан тушаал хэвээр хадгалагдаж байх үндсэн нөхцлийн нэг нь ээлжийн амралттай байгаа хугацаа орж байна. Иймд Т.Нямдорж миний ээлжийн амралтыг эдэлж дууссаны дараах ажпын өдрөөс эхлэн ажпаас чөлөөлөх эсэх саналаа мэдэгдэх боломжтой байсан хэдий ч ажил олгогчийн эрх мэдлээ давуу байдлаар илэрхийлсэн арга ажиллагаагаар хуульд нийцээгүй үйлдэл гаргасан гэж үзнэ. Төрийн захиргааны байгууллага үйл ажиллагаандаа хуулийг ягштал биелүүлэх үүрэгтэй. Иймд хууль бус шийдвэрийн үр дагавар нь хууль бус болдог учир нэхэмжпэгчийг хууль бусаар халагдсан гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр ******* ******* ******* ******* ******* даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 190 тоот тушаалын агуулга ч хууль зөрчжээ. Дээрх тушаалаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч цуцалсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1,-д зааснаар ажилтныг ажпаа хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, энэ талаар тушаалд тодорхой зааж өгөх үүрэгтэй ажээ. Энэ бол хуулийн шаардлага учир хариуцагч байгууллага биелүүлсэн байх үүрэгтэй. Гэтэл энэ талаар огт заагаагүй учир хуулийн шаардлага хангасан шийдэр гэж үзэхгүй. Энэхүү алдаанаас болж, ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдөр тодорхойгүй болж, нэхэмжлэгч хууль ёсоор шударгаар авах цалин хөлсний асуудал бүрхэг болж байна. Иймд ******* ******* ******* ******* ******* даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 190 тоот тушаал хууль зөрчиж гарсан учир нэхэмжпэгч Т.Нямдорж намайг ******* ******* авто бааз Улсын төсөвт үйлдвэрийн ******* захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй сайсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх 4 184 900 төгрөгийн олговор злгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дондогмаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 9.1.4-т яам, агентлагийн харьяа буюу дэргэд ажилладаг, улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахаар заасны дагуу, ******* ******* авто бааз улсын төсөвт үйлдвэрийн ******* захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаардаг. Төрийн албаны тухай хуулийн 11.5-д Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад

актаар тогтооно гэж заасан.

Т.Нямдорж нь 1955 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн бөгөөд 2016 оны байдлаар 61 нас буюу өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасныг үндэслэн Т.Нямдоржийг ******* ******* авто бааз улсын төсөвт үйлдвэрийн ******* захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн болно. Т.Нямдорж гаргасан нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.2-т ажилтны ажил үүргээ гүйцэтгээгүй үедээ ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж байх нэг нөхцөл нь ээлжийн амралттай байгаа хугацаа ордог, гэтэл намайг ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн гэжээ. ******* ******* авто бааз улсын төсөвт үйлдвэрийн *******нь ******* ******* Хэрэг ******* ******* харьяанд ажилладаг, улсын төсвөөс санхүүждэг үйлчилгээний байгууллага бөгөөд уг байгууллагын захирлыг ******* ******* Хэрэг ******* ******* Тэргүүн дэд даргын тушаалаар томилж, чөлөөлдөг. Иймд тус үйлдвэрийн ******* захиралд ээлжийн амралт эдлүүлэх шийдвэрийг ******* ******* Хэрэг ******* ******* Тэргүүн дэд дарга гаргах бөгөөд Т.Нямдоржийг ээлжийн амралт эдлүүлэх талаар ямар нэг тушаал, шийдвэр гараагүй байсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан ээлжийн амралттай байсан гэсэн нь үндэслэлгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтныг ажпаа хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, энэ талаар тушаалд тодорхой заана гэснийг зөрчсөн гэжээ. ******* ******* Хэрэг ******* ******* Тэргүүн дэд даргын 2016 оны 190 дүгээр тушаалд Т.Нямдоржийг ******* ******* авто бааз" улсын төсөвт үйлдвэрийн ******* захирлын үүрэгт ажпаас 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн тул ажлаас хүлээлгэн өгөх хугацаа тогтоогоогүй, энэ талаар тушаалд заагаагүй гэсэн нь үндэслэлгүй байна. ******* ******* авто бааз улсын төсөвт үйлдвэрийн ******* дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.9 дэх хэсгийн 5 дахь заалтад ажиллагсадаас эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрмэгцээ өндөр насны тэтгэвэрт гарахад нь .... 1-6 сар хүртэл үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож болно гэж заасан. Нэхэмжпэгч Т.Нямдорж нь ******* ******* авто бааз улсын төсөвт үйлдвэрийн ******* захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдсний дараа буюу 2016 оны 9 дүгээр сарын 21 - ны өдөр 6 сарын тэтгэмж авах хүсэлт гаргасан байна. Т.Нямдоржийн хүсэлт, ******* ******* авто бааз улсын төсөвт үйлдвэрийн ******* дотоод журмын дээр дурдсан заалтыг үндэслэн ******* ******* авто бааз улсын төсөвт үйлдвэрийн ******* захирлын 2016 оны 119 дүгээр тушаалаар Т.Нямдоржид 6 сарын үндсэн цалинтай тэмцэх хэмжээний тэтгэмжийг олгосон байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжпэгч Т.Нямдорж нь өөрийг нь хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрч, ажпаас чөлөөлөгдсний тэтгэмжийг өөрөө хүсэлт гарган авсан байна. Дээр дурдсан үндэслэл, тайлбарын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т заасан өндөр насны тэтгэвэрт тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр Т.Нямдоржийг ажлаас чөлөөлсөн ******* ******* Хэрэг ******* ******* Тэргүүн дэд даргын 2016 оны 190 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул Т.Нямдоржийн гаргасан нэхэмжлэлийг *******сэхгүй болгож өгнө үү. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т Ажилтан ажпаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан бөгөөд шүүх нэхэмжлэгч Т.Нямдоржийн нэхэмжпэлийг хүлээн авч, иргэний ******* үүсгэхдээ хуулийн дээрхи заалтыг зөрчсөн байна. гэв.

Зохигчийн тайлбар, *******т авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Нямдорж хариуцагч Монгол Улсын ******* Газрын ******* ******* газарт холбогдуулан ******* ******* авто бааз Улсын төсөвт үйлдвэрийн ******* захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх 4 184 900 төгрөгийн олговор олгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжпэл гаргажээ.

Хариуцагч Монгол Улсын ******* Газрын ******* ******* *******нь 2016 оны 190 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж маргасан.

Шүүх нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс ******* ******* авто бааз УТҮГ-ын захирлын албан тушаалд, сарын 836 980/найман зуун гучин зургаан мянга есөн зуун ная/ төгрөгийн цалин хөлстэй ажиллаж эхэлсэн болох нь 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 294 дугаар тушаалаар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргахгүй байна.

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтад заасныг үндэслэн нэхэмжпэгчийг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ******* ******* авто бааз УТҮГ-ын захирлын ажпаас чөлөөлсөн болох нь хариуцагчийн тайлбар, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 190 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж заасан.

Нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн буюу 62 настай болох нь нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байх боловч нэхэмжлэгч нь хариуцагч нэхэмжпэгчийг ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн гэж маргаж байна.

Нэхэмжпэгч нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажпын 29 хоног буюу 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байсан боловч Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүд болох 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны салбар хорооны гишүүнээр ажиллаж Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт зааснаар нөхөн амарч, 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байсан болох нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар 03 Ажиллагсдын ээлжийн амралтын тооцоо, хуваарийг батлах тухай тушаал болон салбар хорооны гишүүний үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална, 35.1.2-т ээлжийн амралттай байгаа; гэж заасан.

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалтад заасныг зөрчиж, нэхэмжлэгчийг ээлжийн амралттай байх хугацаанд буюу 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ******* ******* авто бааз УТҮГ-ын захирлын ажлаас чөлөөлсөн болох нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар 03 тушаал болон салбар хорооны гишүүний үнэмлэхийн, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 190 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

Нэхэмжпэгч нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 190 дугаар тушаалыг эрх бүхий этгээд гаргаагүй гэж маргаж байна.

Монгол Улсын ******* ******* тухай хуулийн 182 дугаар 2-т Хэрэг ******* газрыг ******* ******* гишүүн тэргүүлнэ. гэж заасан.

Монгол Улсын сайд, ******* ******* Хэрэг ******* ******* дарга ******* ******* авто бааз УТҮГ-ын захирлыг томилж, чөлөөлөх эрх бүхий этгээд болох талаар зохигчид маргахгүй байна.

Нэхэмжпэгчийг ажпаас чөлөөлсөн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 190 дугаар тушаалыг хариуцагчийн тэгүүн дэд дарга Ш.Солонго гаргасан болох нь 190 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

Монгол Улсын сайд, ******* ******* Хэрэг ******* ******* дарга нь ******* ******* авто бааз УТҮГ-ын захирлыг томилж, чөлөөлөх эрхийг тэргүүн дэд даргад олгосон болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагчийн тэргүүн дэд дарга 190 дугаар тушаалыг гаргасан нь Монгол Улсын ******* ******* тухай хуулийн 182 дугаар 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Нэхэмжпэгчийг ******* ******* авто бааз УТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Нэхэмжпэгч нь ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх 4 184 900 төгрөгийн олговор олгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах шаардлага гаргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор .... олгоно., 46 дугаар зүйлийн 46.2-т Ажил олгогч .... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй. гэж заасан.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу тооцолоход нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин хөлс 836 980/836980x3=2510940,

2510940:3=836980/ /найман зуун гучин зургаан мянга есөн зуун ная/ төгрөг, 1 өдрийн дундаж цалин 38 044/836980:22=38044/ /гучин найман мянга дөчин дөрөв/ төгрөг болох нь 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 294 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

Хариуцагчаас ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 08 дугаар сарын 16- ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх ажлын 111 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 222 884/111x38044=4222884/ /дөрвөн сая хоёр зуун хорин хоёр мянга найман зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжпэгчид олгох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Шүүх Монгол Улсын ******* ******* тухай хуулийн 182 дугаар 1, 20 дугаар зүйлийн 20.5.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дугаар зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Нямдоржийг ******* ******* авто бааз Улсын төсөвт үйлдвэрийн ******* захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Монгол Улсын ******* Газрын Хэрэг Эрхлэх Газраас 4 222 884/дөрвөн сая хоёр зуун хорин хоёр мянга найман зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Нямдоржид олгон, хариуцагч Монгол Улсын ******* Газрын Хэрэг Эрхлэх Газарт нэхэмжпэгч Т.Нямдоржийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн нөхөн бичилт хийхийг даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний ******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.   Монгол Улсын ******* ******* тухай хуулийн 182 дугаар 1, 20 дугаар зүйлийн 20.5.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дугаар зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Нямдоржийг ******* ******* авто бааз Улсын

9 төсөвт үйлдвэрийн ******* захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Монгол Улсын ******* Газрын Хэрэг Эрхлэх Газраас 4 222 884/дөрвөн сая хоёр зуун хорин хоёр мянга найман зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжпэгч Т.Нямдоржид олгон, хариуцагч Монгол Улсын ******* Газрын Хэрэг Эрхлэх Газарт нэхэмжлэгч Т.Нямдоржийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн нөхөн бичилт хийхийг даалгасугай.

2.   Иргэний ******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Т.Нямдорж улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монгол Улсын ******* Газрын Хэрэг Эрхлэх Газраас улсын тэмдэгтийн хураамжид 82516 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот дансанд оруулсугай.

3.   Иргэний ******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу

А өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.