| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 194/2025/0097/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/251 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/251
2025 01 22 2025/ШЦТ/251
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,
улсын яллагч Б.Мөнхтулга,
хохирогч Д.О,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С овогт Оын Тт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2406 05335 3845 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, ....................... ажилтай, ам бүл 6, эмээ, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
С овогт Оын Т /РД:............................. /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Л” лоунжийн тамхины өрөөнд хохирогч Д.Отэй үл ялих зүйлээс болж маргалдах явцдаа түүний нүүр хэсэгт мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.О мэдүүлэхдээ: “Тухайн хэрэг гарах үед би хэрүүл маргаан үүсгээгүй учраас би гомдолтой байна. Мөн хамрын хагалгаад орсон зардлаа нэхэмжилмээр байна. Сая би хамрын ясны хагалгаанд орсон ба тухайн хагалгаа нь ясыг нь тэгшлэх л хагалгаа байсан. Одоо гоо сайхны хагалгаанд орно. Би ******* рүү залгаад надтай хамт эмнэлгээр яваад өгөөч гэж хэлэхэд “чи таксидаад яв” гэж хэлээд 40,000 төгрөг л өгсөн. Би 4 хүүхэдтэй учраас эмнэлэгт удаан ч хэвтэж чадаагүй” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Оийн өгсөн: “... Би 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ЭЛ лоунжид 00 цагийн үед найзынхаа төрсөн өдөрт очоод жаахан уусан. Тамхины өрөөнд тамхи татаад зогсож байхад дээгүүрээ цээж нүцгэн залуу орж ирээд надаас тамхи гуйхаар нь би тамхи өгсөн. Тэгээд би “олон нийтийн газар шалдан нүцгэн яваад байх юм аа, дээгүүрээ юм өмсөөч” гээд шаардлага тавьсан. Тэгсэн тэр залуу “чамд ямар хамаатай юм” гэж хэлээд намайг мөргөсөн. Миний хамраас цус гараад гүйж гараад “энэ залуу намайг зодчихлоо” гээд “цагдаа дуудна” гэхэд эхнэр нь гэх нэг хүүхэн ирээд намайг авч гараад “битгий цагдаа дуудаач ээ, бүх хохирлыг чинь барагдуулна” гээд цагдаа дуудуулаагүй жаахан юм ярилцаж байгаад би гэртээ харьсан. ...Миний нүүр лүү духаараа 1 удаа мөргөсөн миний хамраас зөндөө цус гарсан.Тэр залуу бид хоёроос өөр хүн байгаагүй. Зодуулдаг өдөр манай найзын нөхөр болох Минжбулганы төрсөн өдөр болоод намайг урьсан. Маргааш нь надтай уулзаж “хохирол барагдуулна, эмнэлгээр авч явна” гэж хэлээд алга болохоор нь Н-ээс дугаарыг нь аваад холбогдоход эхнэр нь болох Оюундарь утас 88............. залгахад “нөхөр бид 2 салсан, би өчигдөр юу болсныг санахгүй байна, нөхрийнхөө дугаарыг өгөөд, өөртэй нь ярь” гэсэн. Тэгэхээр нь нөхөр Т утас 80............. дугаарт залгахад “би юу ч санахгүй байна, би чамайг санамсаргүй шүргэсэн юм биш үү” гэж хэлэхээр нь би болсон порцессыг ярихад тэр залуу надад “би тасарчихсан байсан байна, миний цалин удахгүй орно хохирлыг чинь удахгүй барагдуулна, цалин буутал хүлээчих” гээд одоог болтол утсаа авахгүй алга болохоор нь цагдаагийн байгууллагад хандаж байна. Би 2024 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс хойш эмнэлгээр үзүүлээд явж байна. Би эрүүл мэндийн даатгалаараа хувийн эмнэлэг болох............. үзүүлсэн “хамрын зүүн яс хугарсан байна, хагалгаанд орох шаардлагатай гэсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 9-11 дэх тал/
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 10272 дугаар шинжээчийн
дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
үүснэ.
3. Эрүүл мэндийг сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 19-20 дахь тал/
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. /хх-ийн 19-20 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч ******* 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Д.Отэй үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь мөргөснөөс болж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа ба Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч баримтаар 541,990 төгрөг нэхэмжилсэн түүнийг гаргуулах, ЭМД 374441 төгрөгийг гаргуулах, хохирогч цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх саналтай байна. Хохирогч мөрдөн шадгах ажиллагааны явцад сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй учир гаргуулах шаардлагагүй” гэв
Шүүгдэгч ******* нь хохирогч Д.Отэй үл ялих зүйлээс болж маргалдах явцдаа түүний нүүр хэсэгт мөргөсний улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч Д.Отэй үл ялих зүйлээс болж маргалдах явцдаа түүний нүүр хэсэгт мөргөсний улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Оийн өгсөн: “... Тэгсэн тэр залуу “чамд ямар хамаатай юм” гэж хэлээд намайг мөргөсөн. Миний хамраас цус гараад гүйж гараад “энэ залуу намайг зодчихлоо” гээд “цагдаа дуудна” гэхэд эхнэр нь гэх нэг хүүхэн ирээд намайг авч гараад “битгий цагдаа дуудаач ээ” гээд “бүх хохирлыг чинь барагдуулна” гээд цагдаа дуудуулаагүй жаахан юм ярилцаж байгаад би гэртээ харьсан” гэх мэдүүлэг, /хх 9-11/
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 10272 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20 дахь тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасны дагуу хохирогч нь өөрт учирсан хохирлоо шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Д.О нь шүүгдэгчээс баримтаар 541,990 төгрөг нэхэмжилснийг болон Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.8 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчийн биед үүссэн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар харгалзан 3.4-т “...Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу хоёрдугаар зэрэглэлд тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэж заажээ. Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо учруулсан гэм хор, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, гэм хор учруулагчийн гэм буруу, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хохирогчид гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хор уршигт Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.0 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосон бөгөөд 660,000 төгрөгийг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 4.620.000 төгрөг, нийт 5.161.990 төгрөг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Мөн түүний эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ үйлчилгээ авсан төлбөр болох 374,144 төгрөг төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Хохирогчид учирсан гэмтлийг шинжээчийн дүгнэлтэд дээд уруулын дотор салстад язарсан шарх, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдсон, хохирогч хамар яс хуучин хугаралтай /хх 21/ байна гэсэн байх тул хамрын мэс заслын эмчилгээ нь энэ гэмт хэрэгтэй холбоогүй, хохирол гаргуулах үндэслэлгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “ Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Ялын дээрх саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, яллагдагчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд үргэлжлүүлэх саналтай байна” гэх.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол нөхөн төлөгдөөгүй, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв. .
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэсэг 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Оын Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 541,990 төгрөг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 4,620,000 төгрөг, нийт 5,161,990 /таван сая нэг зуун жаран нэгэн мянга есөн зуун ер/ хохирогч Д.От олгох, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар 374,144 /гурван зуун далан дөрвөн мянга нэг зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулж Эрүүл Мэндийн Даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд тус тус олгосугай.
6. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА