2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/273

 

 

 2025        01        23                                          2025/ШЦТ/273

 

 

           

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бовогт Эын Тт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  2411 02327 1890 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 2002 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механзмийн мэргэжилтэй, И............................  ажилтай, ам бүл 1, ганцаараа, Чингэлтэй дүүргийн ...................... тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Б овогт Эын Т  /РД:...................... / 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, талбайн баруун талд байх Ждэлгүүрт Д.Дыг хогийн шүүрийн ишээр цохих, цахилгаан бороохойгоор цохих зэргээр зодож биед нь баруун, зүүн бугалга, баруун дал, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дахь тал/

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ды өгсөн: “... Би өнөөдөр орой нар жаргахаас өмнө талбайн баруун талын Ж........ дэлгүүр рүү ганцаараа ороод аяганд буцалсан ус хийгээд дотор нь сахар хийгээд ширээн дээр суугаад халуун ус ууж байгаад 1 мэдсэн үүрэглээд суучхаж. Гэтэл гэнэт хамгаалагч гэх нэг жоохон банди хүрч ирээд намайг “бос гар пизда минь” гээд хэлэхээр нь би тэр хамгаалагчийг дагаад гарсан. Үүдэндээ очингуутаа намайг “цаашаа хар” гэхээр нь би цаашаа хараад зогстол миний 2 гарыг ард талд гавлаад “эргээд хар” гэхээр нь би эргээд хартал “наанаа зогсож байгаарай, пизда минь” гэж хэлээд өөрөө цаашаа явчихаад ирсэн. Тэгээд намайг скалад руугаа дагуулж ороод “газарт суу” гэж хэлсэн ба газарт суусан чинь 1,5 литрийн кроптой спрайт ундаагаар миний толгой бие хэсэг рүү маш олон удаа цохисон. Мөн хогийн шүүрийн доод хэсгийг нь салгаж аваад ишээр нь миний толгой, гуя, ар нуруу гээд цохиод байсан. Бас цахилгаан бороохойгоор намайг нэлээн бороохойдоод бараг 3, 4 цаг орчим байлгаж байгаад миний гавыг тайлах гэсэн боловч түлхүүрээ хугалчхаад дахиж гавтай ноцолдож нэлээн удаан байж хамгаалагч нар түлхүүр авчирч өгөөд тэгээд гавыг маань нэлээн оролдож байгаад болохгүй болохоор нь хамгаалалтын машиндаа суулгаад хамгаалалтын оффис руу нь явсан. Явах замдаа машин дотор намайг резинин хар бороохойгоор хөл, гуя хэсэг рүү тэр хамгаалагч залуу нэлээн цохиод хамгаалалтын газарт нь очоод түлхүүр авч байж гавыг маань тайлсан. Тэгээд тэр залуу надад “ажил зохихгүй юм байна” гээд гэнэт хувцсаа тайлаад яваад өгсөн. Тэгэнгүүт нь би араас нь дуудаад “эмнэлэг дуудаад өг” гээд хэлсэн чинь тэр залуу шууд гүйгээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дахь тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-19 дэх тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 11634 дүгээр шинжээчийн

 1. Д.Ды биед баруун, зүүн бугалга, баруун дал, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн  20-21/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав. 

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч: “2024 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн .... дүгээр хороо, талбайн баруун талд байх Ж дэлгүүрт Д.Дыг хогийн шүүрийн ишээр цохих, цахилгаан бороохойгоор цохих зэргээр зодож биед нь баруун зүүн бугалга, баруун дал, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн зүгээс баримт бүхий хохирол нэхэмжлээгүй учир шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэв.

Шүүгдэгч ******* нь хохирогч Д.Дыг хогийн шүүрийн ишээр цохих, цахилгаан бороохойгоор цохих зэргээр зодож биед нь баруун, зүүн бугалга, баруун дал, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч Д.Дыг хогийн шүүрийн ишээр цохих, цахилгаан бороохойгоор цохих зэргээр зодож биед нь баруун, зүүн бугалга, баруун дал, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь  

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ды өгсөн: “Тэгээд намайг скалад руугаа дагуулж ороод “газарт суу” гэж хэлсэн ба газарт суусан чинь 1,5 литрийн кроптой спрайт ундаагаар миний толгой бие хэсэг рүү маш олон удаа цохисон. Мөн хогийн шүүрийн доод хэсгийг нь салгаж аваад ишээр нь миний толгой, гуя, ар нуруу гээд цохиод байсан. Бас цахилгаан бороохойгоор намайг нэлээн бороохойдоод бараг 3, 4 цаг орчим байлгаж байгаад миний гавыг тайлах гэсэн боловч түлхүүрээ хугалчхаад дахиж гавтай ноцолдож нэлээн удаа байж хамгаалагч нар түлхүүр авчирч өгөөд тэгээд гавыг маань нэлээн оролдож байгаад болохгүй болохоор нь хамгаалалтын машиндаа суулгаад хамгаалалтын оффис руу нь явсан. Явах замдаа машин дотор намайг резинин хар бороохойгоор хөл, гуя хэсэг рүү тэр хамгаалагч залуу нэлээн цохиод хамгаалалтын газарт нь очоод түлхүүр авч байж гавыг маань тайлсан.” гэх мэдүүлэг /хх 8/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх13-19/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 11634 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх 20-21/зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул *******ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч: Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй гэв.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн  хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол нөхөн төлөгдөөгүй, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.  

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэсэг 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бовогт Эын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр  торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

5. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич эхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.МӨНХТУЯА