| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2019/00495/И |
| Дугаар | 142/ШШ2019/00577 |
| Огноо | 2019-05-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 142/ШШ2019/00577
2019 оны 05 сарын 06 өдөр Дугаар 142/ШШ2019/00577 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, *******,*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 9-4 тоотод оршин суух *******/-т холбогдох,
1,091,798 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2018 оны 04 сарын 23-ны өдөр дараа төлбөрт MONGOL-доо 20 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 90103096, 90113096 дугаарын эзэмшигч болсон.
Гэтэл ******* нь гэрээний үүргээ үл биелүүлж 90103096 дугаарын 2018 оны 04 сарын байдлаарх төлбөр 400,798 төгрөг, 90113096 дугаарын 2018 оны 04 сарын байдлаарх төлбөр 685,000 төгрөг нийт 1,085,798 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. *******т төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
Иймд *******аас төлбөрийн үлдэгдэл болох 1,085,798 төгрөг, нотариатын зардалд 5500 төгрөг, нийт 1,091,298 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
Мөн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилж 30,741 төгрөгийг төлсөн болно гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь *******т холбогдуулан 1,091,798 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,091,798 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд, энэ төлбөрийг 2019 оны 12 сарын 10-ны дотор бүрэн төлж барагдуулна гэж тайлбарлаж байна.
******* ХХК *******тай 2018 оны 04 сарын 23-ны өдөр дараа төлбөрт MONGOL-доо 20 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 90103096, 90113096 дугаарын эзэмшигч болсон. ******* нь ******* ХХК-ийн хэрэглэгч болсон байх ба, дээрх үйл баримтын талаар хариуцагч маргаагүй.
Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2.-т хэрэглэгч нь харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд, нэхэмжлэгч ******* ХХК нь Б.Цэцгээгээс үйлчилгээнийхээ төлбөрийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь MONGOL-доо 20 үйлчилгээг хэрэглэсний төлбөр 504,402 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд, маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 15,782 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 30,741 төгрөг гаргуулан ******* ХХК-д олгохоор заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2.-т заасныг баримтлан *******аас 1,091,798 төгрөг гаргуулан ******* ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 30,741 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 30,741 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА