| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2018/00436/И |
| Дугаар | 142/ШШ2018/00755 |
| Огноо | 2018-07-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 142/ШШ2018/00755
| 2018 оны 07 сарын 26 өдөр | Дугаар 142/ШШ2018/00755 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Ө-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А ХХК
Хариуцагч: Ц
Хариуцагч: П.Б нарт холбогдох
6 087 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оноос Анаг ХХК-тай мах нийлүүлэх үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллаж байсан. Ийнхүү хамтран ажиллах буюу тус компанид мах нийлүүлэн, бэлтгэж байх үед харилцан тохиролцож зээлээр махаа нийлүүлээд махны үнийг Анаг ХХК нь сар сард нь багтаан төлдөг байсан. Гэтэл 2016 оны 01 дүгээр сараас 07 дугаар сар хүртэлх хугацааны нийлүүлсэн махны төлбөрийг дутуу хагас төлж явсаар өнөөдрийг хүрсэн. Махны төлбөрийн үлдэгдэл нь 6 087 000 төгрөг үлдсэн бөгөөд уг компаниар үйл ажиллагаа явуулж байсан эхнэр, нөхөр болох *******,******* нар нь төлнө гэж хойшлуулж явсаар өнөөдрийг хүрээд байна. Иймд 6 087 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэн ******* би хариуцагчаар татагдвал зохих этгээд биш гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2013 оноос иргэн *******аас Анаг ХХК нь харилцан тохиролцож мах худалдан авч байсан. Mахны үнийг зарим үед зээлээр авч төлбөрийг нь тодорхой хугацаанд төлдөг байсан юм. 2016 оны 07 дугаар сарын үед махны төлбөр арав гаруй сая төгрөг байсныг нярав Алтанзулаар бэлнээр өгүүлж, одоо нэхэмжилж буй 6 087 000 төгрөгийг дараа төлөхөөр үлдээсэн нь үнэн. 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр******* миний бие Монгол улсын Эрүүгийн хуулийн 98.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж түүнээс хойш*******-ийн үйл ажилд оролцохгүй байгаа. Уг нэхэмжилж буй мөнгийг төлөх боломж байсаар байхад өдий хүртэл төлөөгүй бидэнд итгэж мах нийлүүлж байсан залуучуудыг ямар санаатай хохироож байгааг ойлгохгүй байна. Дээрхий мөнгийг Анаг ХХК нь авч хоол үйлдвэрлэлдээ хэрэглэсэн болохоор тус компани төлөх ёстой гэв.
Хариуцагч Анаг ХХК-иас шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт болон Анаг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *******ын нэхэмжлэлтэй *******,******* болон*******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Анаг ХХК нь улсын бүртгэлд бүртгэлтэй хуулийн этгээд бөгөөд манай хуулийн этгээдийн хувьд иргэн *******тай хийсэн ямар нэг төлбөр тооцооны асуудал байхгүй, нэхэмжлэгчийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлдээ хавсаргасан баримтанд зурсан гарын үсэг нь манай байгууллагийг төлөөлөх эрх бүхий этгээдийн үйлдсэн баримт биш гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* Анаг ХХК, *******,******* нарт холбогдуулан махны төлбөрт 6 087 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч иргэн ******* болон Анаг ХХК-ний захирал ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагч******* махны төлбөрийг******* хариуцан төлөх ёстой гэж мэтгэлцэж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч*******-д хариуцуулж, *******,******* нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Анаг ХХК нь 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн 2 гишүүнтэй, зоогийн газар, гуанз цайны газрын үйлчилгээ, гадаад дотоод худалдаа, аялал жуулчлал, зочид буудал, амралтын газар, түр хоноглох байрны үйлчилгээ, диско клуб, газар тариалан, хүнсний ногоо үрслэг тариалалт, хүн тээвэрлэх тогтсон хуваарьгүй үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд******* ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэж, 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс одоог хүртэл ******* ерөнхий болон гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлж байна.
Нэхэмжлэгч ******* гэр бүлийн гишүүд болох *******,******* нарын Анаг ХХК-д мах нийлүүлдэг байсан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд нийлүүлсэн махны төлбөр 6 087 000 төгрөгийг тооцоо нийлсэн актанд үндэслэн гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч дээрхи төлбөрийг*******-с гаргуулна гэж тайлбарлаж байна.
Хариуцагч ******* нэхэмжлэгч *******аас мах авч байсан болохыг үгүйсгээгүй бөгөөд дээрхи төлбөрийг хариуцахгүй гэж тайлбарлаж байна. Хариуцагч******* *******аас мах авч*******-ний үйл ажиллагаанд хэрэглэдэг байсан, тооцоог нярав Алтанзултай нийлсэн, мөнгийг компани хариуцах ёстой гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд бэлтгэн нийлүүлсэн махны үнийн талаар Анаг ХХК-ний нярав Алтанзултай тооцоо нийлж 6 087 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг баталгаажуулсан байна.
Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээнэ, мөн хуулийн 466.2-т тооцооны үлдэгдлийг гэрээнд заасан хугацаанд төлөх бөгөөд тооцоог хааснаар тооцооны үлдэгдлийг төлөхийг шаардах эрх үүснэ гэж заасны дагуу 6 087 000 төгрөгийг хариуцагч Анаг ХХК-наас гаргуулахаар шаардаж байна.
******* 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 07 дугаар сарын хугацаанд мах нийлүүлдэг байсан талаар талууд маргаагүй, хариуцагч нар хүлээн зөвшөөрч байгаа, энэ үед*******-ний ерөнхий захиралаар ажиллаж байсан******* тооцоо нийлсэн талаар болон 6 087 000 төгрөг төлөх төлбөртэй талаар тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн нотлох баримтыг зөвшөөрч байх тул*******-аас 6 087 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Харин иргэн *******,******* нартай гэрээ байгуулаагүй байх тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 112 342 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******-аас улсын тэмдэгтийн хураамжинд 112 342 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д зааснаар хариуцагч*******-аас 6 087 000 /зургаан сая наян долоон мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ө-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Ц.Ц, П.Б нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 112 342 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******-аас улсын тэмдэгтийн хураамжинд 112 342 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эсусад зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ