| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 194/2025/0162/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/333 |
| Огноо | 2025-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сүрэнхорол |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/333
2025 01 30 2025/ШЦТ/333
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,
улсын яллагч С.Сүрэнхорол,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Э.Туул
шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Э.Түвдэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х овогт Сгийн М, Т овогт Ггийн Э нарт яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2311 17500 1388 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн ................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй.
Х овогт Сгийн М, /РД:................. /,
Монгол Улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Увс аймаг .......................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
Т овогт Ггийн Э, /РД:........................ /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “хүүхдэд бантан хийж өгөөгүй” гэж*******тай маргалдан зодолдон*******ын биед дух, зүүн мөр, баруун бугалга, баруун шуу, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч******* нь 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр*******тай маргалдан зодолдон *******ын биед баруун хацар, хүзүү, цээж, зүүн бугалга, сарвуу, өвдөгт цус хуралт, зүүн бугалгад зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “Би Мын гэрт ажиллаж эхэлснээс хойш нөхөртэйгөө нэг өдөр ч гэсэн эвтэй байх, хүүхдүүддээ ээж шиг нь хайрлаж халамжилж байхыг хараагүй. Би ажилд орж эхлэхдээ ажлын 5 өдрөөр өглөө 9 цагаас оройн 18 цаг хүртэл л ажиллана гэж хэлсэн боловч намайг илүү цагаар ажиллуулж, амралтын өдөр ч дуудаж ажиллуулдаг байсан. Заримдаа бүр гэртээ хонуулж хүүхдээ харуулдаг байсан. Гэрт нь хонох үед нөхөртэйгөө шөнийн 01 цаг, 02 цаг хүртэл хэрэлдэж маргалддаг байсан. Би хэрэг гарахаас 2 хоногийн өмнө амрахаар явсан ба хүүхдийг нь хүлээлгэж өгөхөд ханиад ч хүрээгүй байсан ба эрүүл саруул үлдээж явсан. Тэгээд намайг ажилдаа ирэхэд хүүхэд халуурсан байдалтай, эцэг болох Б нь архи уугаад явсан гээд ******* ууртай гараад явсан. Ер нь бол би хүүхдийг нь өвтгөөгүй байхад надад уурласанд гомдолтой байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Би 3 хүүхэдтэй ба төрөөд 02-03 настай болох хүртэл нь хүүхэдтэй хамт байхыг хичээдэг. Би төрөхөөсөө өмнө нөхөртэйгөө нэг компани байгуулсан. Намайг хүүхдүүдээ хараад гэртээ байх үед компанийн ажил явахгүй байсан учраас би ажилдаа орсон. Би*******ыг сайн таньдаг байсан учраас би итгэж хүүхдээ харуулдаг байсан. Миний нөхөр архи уудаг нь үнэн боловч миний эмзэг сэдвээр дайрч давшлах нь надад хэцүү байсан.******* манай хүүхдийг хардаг байхдаа шөнөжин утсаар яриад унтдаггүй байсан. Бид хоёр хэзээ ч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж шөнөөр хэрэлдэж байгаагүй” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 3-4 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******ын: “...2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ажиллаад 2023 оны 8 сарын 22-ны өнөөдрийг хүртэл Э гэх эмэгтэйг хүүхэд асрагчаар ажиллуулж байсан. 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүүхэд асрагч Э өглөө 09 цагт ирсэн. Би “гадуур ажилтай байна, бага охин маань халуурч байгаа шүү, би эмийг өгсөн байгаа өөр эм аваад ирнэ, хоол ундыг сайн өгөөрэй, битгий дааруулаарай, нөхөр 2 хоног архи уугаад ирээгүй шүү” гэж хэлээд гараад явсан. Гадуур ажлаа зохицуулаад орой 17 цагт гэртээ ирсэн чинь хүүхэд асрагч Э хүүхдэд бантан хийж өгөөгүй, гэрийн цонх онгорхой, гэр хүйтэн байсан. Би Эд “дүүдээ яагаад бантан хийж өгөөгүй юм” гэхэд “идэхгүй юм чинь хийж өгч яадаг юм” гэхээр нь “бие өвдөөд байхад ганц нэг ч гэсэн халбага хоол өгөхгүй бол болохгүй” гэж хэлсэн. Би Эд хандаж шинээр авсан Оливийн тос харсан уу” гэж асуусан чинь “хараагүй” гэж хэлээд “чи намайг хулгай хийсэн гэж хардаад байгаа юм уу” гээд хэрүүл эхэлсэн. Тэгсэн Э “Чи нөхөртөө гаргасан уураа яагаад надад гаргаад байгаа бэ” гэж над руу орилоод би гал тогоонд аяга угааж байтал ширээн дээр байсан тавагтай жимс унагасан. Би эргээд хартал шилэн аяга аваад над руу шидэх гэж байхаар нь би болиулах гэж оролдсон миний нүүр нуруу руу цохисон. Толгой, миний нүүр, цээж хэсэгт олон удаа цохиж өшиглөсөн. Э над руу дайраад байхаар нь би өөрийгөө хамгаалах зорилгоор үснээс нь зулгаагаад доош дарж байгаад том хүүхдээ дуудаад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 5-7 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч*******ын өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Б гэх айлд хүүхэд асрагчаар ажилд орсон бөгөөд гэрийн эзэгтэй Мтой тохиролцоод ажилд анх орж байсан юм. Түүнээс хойш Бын төрсөн хүүхдүүдийг асран харж ажиллаж эхэлсэн. Улмаар 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн үед айлын эхнэр М гаднаас орж ирсэн. М гаднаас орж ирэхдээ нэлээн ууртай, “нөхөр нь архи уугаад гадуур явсан байна” гээд над руу уурлаж эхэлсэн. Бид 2-ын маргалдсан шалтгаан нь 10 сартай охиных нь бие нь өвдсөн байсан бөгөөд би тухайн хүүхдэд каш хийж өгсөн. Тэгсэн чинь М нь “бантан хийж өгөөгүй байна” гэж уурлаад над руу хоолны халбага авч шидсэн. Би тухайн үед уурлаад “та яагаад нөхөртөө уурласан уураа надад гаргадаг юм бэ” гэж хэлээд гүйж ирээд “би чамайг алчихна шүү” гэж хэлээд миний баруун гарын шуунаас атгаж аваад хумсаараа ураад хана руу намайг хүчтэй түлхсэн. Тэр үед миний духыг гэмтээсэн. Мөн намайг үсдэж аваад дээрээс хэд хэдэн удаа цохисон. Миний хоолойноос боогоод дээр гарсан байсан бөгөөд намайг хөдөлгөөнгүй болгосон. Тэгэхээр нь би зугтах зорилгоор өмсөж байсан фудволкоос нь татаад өмсөж явсан фудволкыг нь урсан, би баруун гараараа намайг багалзуурдсан гарыг нь салгах гээд гарыг нь татсан. Би тухайн хүнийг цохиж зодсон зүйл байхгүй, би ямар ч хөдөлгөөнгүй болчихсон байсан юм. Тэгээд дээд талын айлаас хүн бууж ирээд бид хоёрыг салгасан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 110-112 дахь тал/
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 10575 дугаар
1.*******ын биед дух, зүүн мөр, баруун бугалга, баруун шуу, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон, тухайн гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 46-50 дахь тал/
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10586 дугаар
1. *******ын биед баруун хацар, хүзүү, цээж, зүүн бугалга, сарвуу, өвдөгт цус хуралт, зүүн бугалгад зулгаралт гэмтэл тогтоогдсон.
2. Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн ба хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...”., /хх-ийн 39- 45 дахь тал/
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны 1027 дугаар шинжээчийн
1. Урьд гаргасан 10575 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.
2.10575 дугаартай дүгнэлтийн хэсэг газрын үзлэгийн тэмдэглэлээс харахад урд үүссэн гэмтэл тогтоогдохгүй байна.
3.*******ын биед учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4.*******ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих механизмаар үүсгэгдэнэ.
5.*******ын биед үүссэн гэмтлүүд нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба дан дангаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт,/хх-ийн 137-139 дэх тал/
Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн шинжээч эмчийн хэсэг газрын үзлэгт цус хуралт гэмтлүүд нь хөхөлбөр ягаан өнгөтэй орчны эд овойн хавдсан нь шинэ буюу 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Цусны бүлэгнэлтийн эмгэгийн үед цус хуралт үүсэх удаан шимэгдэх зэрэг шинж тэмдэг илрэх боловч 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хэсэг газрын үзлэгээр тогтоогдсон гэмтлүүд нь шинэ гэмтэл байх ба өвчний улмаас үүссэн цус хуралт гэмтэл тогтоогдоогүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 160-161 дэх тал/
2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 204 дахь тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 51-52 дахь тал/,
Г.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /2 хх-ийн 20 дугаар хуудас/,
Эрүүл мэндийн Даатгалын Ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 04/3459 дүгээр албан бичиг /1 хх-ийн 35-36 дахь тал/,
шүүгдэгч*******, ******* нарын хоорондын мессеж /1 хх-ийн 103-104 дэх тал/,
Яллах дүгнэлтийг хүчингүй болгосон тухай албан бичиг /1 хх-ийн 184-185 дахь тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /1 хх-ийн 130 дахь тал/,
Шүүгдэгч*******д өгч байсан цалингийн дансны хуулга /1 хх-ийн 89-95 дахь тал/,
Хувийн байдалтай холбоотой баримтууд /1 хх-ийн 17-23 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүүхдэд бантан хийж өгөөгүй гэх шалтгаанаар*******тай маргалдан зодолдон*******ын биед “дух, зүүн мөр, баруун бугалга, баруун шуу, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл учруулсан, шүүгдэгч******* нь 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр *******ыг хүүхдэд бантан хийж өгөөгүй гэх маргаанаас үүдэн *******ын биед “баруун хацар, хүзүү, цээж, зүүн бугалга, сарвуу, өвдөгт цус хуралт, зүүн бугалгад зулгаралт” гэмтэл учруулан *******ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч*******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нар нэгнээсээ хохирол нэхэмжлээгүй учир бусдад төлөх төлбөргүй” гэв.
Шүүгдэгч*******ын өмгөөлөгч Э.Түвдэн: “Хэргийн материалтай танилцахад хүүхдийн биеийн байдал, хоол хүнс зэргээс үүдэн хэрэг гарсан гэж харахаар байсан. Энэ хэрэг бол 2023 онд гарсан хэрэг ба одоо болтол ийм байдалтай байгаад нь харамсаж байна. Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчээ гэм буруугаа хүлээж эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх талаас нь зөвлөгөө өгсөн. Тиймээс гэм буруугаа хүлээж байгаа тул улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэв
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Э.Туул: “Прокурорын шатнаас шүүгдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өмгөөлөгчөөр оролцсон. 2 жил дамнасан гэх асуудал дээр энэ хугацаанд хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 шатны прокурор дамжин өмгөөлөгчийн үүргээ биелүүлэн гомдол гаргаж байсан. Өмгөөлөгчийн гомдлыг хүлээж аваагүй учраас шүүхэд дараах гомдлоо гаргаж явсан. Хэрэг удсан гэх шалтгааны нэг бол яллах дүгнэлт гардуулахад******* яллах дүгнэлтээ гардаж авахгүйгээр алга болсон. Мөн хэрэг шүүхэд шилжээд урьдчилсан хэлэлцүүлэг хийх гэхэд******* шүүх хуралдаанд ирээгүй.
Хэргийн материалтай танилцахад шинжээч томилсон тогтоол байгаагүй. Тиймээс би гомдол гаргахад мөрдөгчийн зүгээс маргааш нь нөхөж хийгээд зургийг дарж явуулсан. Хуулийн заалтыг чанга сахих ёстой ба зөрчсөн тохиолдолд хүчингүй болгох ёстой болохоос биш нөхөж хийх ёсгүй. Мөн яллах дүгнэлт хүчингүй болсон байхад дахин яллах дүгнэлтээ хуулаад аваад ороод ирсэн байна. Өмгөөлөгчийн гомдол хүчинтэй гэж үзээд яллах дүгнэлтийг хүчингүй болгосон байхад дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Дахин мэдүүлэг авах, шинжилгээ хийх зэрэг ажиллагааг явуулах ёстой байсан гэж үзэж байна. Мөн төрийн байгууллагын аливаа эрх зүйн акт дээр тамга дарагдаж байж хүчин төгөлдөр болдог. Гэтэл шинжээч томилсон тогтоол дээр хоёр өөр тамга байгаа. Дараагийн асуудал нь шүүгдэгч******* хэрэг гарахаас өмнө гэмтлийн эмнэлэгт үзүүлж байсан уу? гэдгийг тогтоож чадаагүй ба харин эрүүл мэндийн даатгалын сангаас Улсын гуравдугаар төв эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн талаарх баримт авагдсан. Мөрдөгчийн өрөөнд авсан гэрэл зураг дээр*******ын биед учирсан гэмтэл нь харагдахгүй байгаа ба шинжээчийн дүгнэлт дээр ч цэгчилсэн хөхрөлтийг тусгаагүй байсан. Тиймээс бид энэ талаар гомдол гаргасан. Зөрүүтэй гэмтэл байхад *******ыг хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж үзэх боломжгүй байна. Шинжээчийн дүгнэлт бол заавал баримтлах шаардлагагүй нотлох баримт юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар тайлбарласан .Тиймээс дээрх нөхцлүүдийг харгалзан үзэхийг хүсэж байна” гэв.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******,******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүүхдэд бантан хийж өгөөгүй гэж*******тай маргалдан зодолдон*******ын биед дух, зүүн мөр, баруун бугалга, баруун шуу, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч******* нь 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүүхдэд бантан хийж өгөөгүй гэх *******ын маргаанаас үүдэн түүний биед баруун хацар, хүзүү, цээж, зүүн бугалга, сарвуу, өвдөгт цус хуралт, зүүн бугалгад зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх 3-4/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******ын: “...Би эргээд хартал шилэн аяга аваад над руу шидэх гэж байхаар нь би болиулах гэж оролдсон миний нүүр нуруу руу цохисон. Толгой, миний нүүр, цээж хэсэгт олон удаа цохиж өшиглөсөн. Э над руу дайраад байхаар нь би өөрийгөө хамгаалах зорилгоор үснээс нь зулгаагаад доош дарж байгаад том хүүхдээ дуудаад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 5-7 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч*******ын өгсөн: “Тэгсэн чинь М нь “бантан хийж өгөөгүй байна” гэж уурлаад над руу хоолны халбага авч шидсэн. Би тухайн үед уурлаад “та яагаад нөхөртөө уурласан уураа надад гаргадаг юм бэ” гэж хэлэхэд гүйж ирээд “би чамайг алчихна шүү” гэж хэлээд миний баруун гарын шуунаас атгаж аваад хумсаараа ураад хана руу намайг хүчтэй түлхсэн. Тэр үед миний духыг гэмтээсэн. Мөн намайг үсдэж аваад дээрээс хэд хэдэн удаа цохисон. Миний хоолойноос боогоод дээр гарсан байсан бөгөөд намайг хөдөлгөөнгүй болгосон. Тэгэхээр нь би зугтах зорилгоор өмсөж байсан фудволкоос нь татаад өмсөж явсан фудволкыг нь урсан, би баруун гараараа намайг багалзуурдсан гарыг нь салгах гээд гарыг нь татсан. Би тухайн хүнийг цохиж зодсон зүйл байхгүй, би ямар ч хөдөлгөөнгүй болчихсон байсан юм.” гэх мэдүүлэг, /хх 110-112/
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 10575 дугаар дүгнэлт /хх 46-50/
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10586 дугаар гэх дүгнэлт, /хх-ийн 137-139 дэх тал/
Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн шинжээч эмчийн хэсэг газрын үзлэгт цус хуралт гэмтлүүд нь хөхөлбөр ягаан өнгөтэй орчны эд овойн хавдсан нь шинэ буюу 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Цусны бүлэгнэлтийн эмгэгийн үед цус хуралт үүсэх удаан шимэгдэх зэрэг шинж тэмдэг илрэх боловч 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хэсэг газрын үзлэгээр тогтоогдсон гэмтлүүд нь шинэ гэмтэл байх ба өвчний улмаас үүссэн цус хуралт гэмтэл тогтоогдоогүй” гэх мэдүүлэг, /хх 160-161/
2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 204/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Мын өмгөөлөгчөөс: “... шүүгдэгч******* хэрэг гарахаас өмнө гэмтлийн эмнэлэгт үзүүлж байсан уу? гэдгийг тогтоож чадаагүй ба харин эрүүл мэндийн даатгалын сангаас Улсын гуравдугаар төв эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн талаарх баримт авагдсан. Мөрдөгчийн өрөөнд авсан гэрэл зураг дээр*******ын биед учирсан гэмтэл нь харагдахгүй байгаа ба шинжээчийн дүгнэлт дээр ч цэгчилсэн хөхрөлтийг тусгаагүй байсан. Тиймээс бид энэ талаар гомдол гаргасан. Зөрүүтэй гэмтэл байхад *******ыг хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж үзэх боломжгүй байна...” гэх дүгнэлтийг хэлж мэтгэлцэв. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******оос гаргасан “Эын биед гэмтэл учруулаагүй, дахин шинжээч томилж өгнө үү” гэсэн хүсэлтийг хангаж, дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоолд Моос гаргаж өгсөн баримтыг хавсаргажээ. Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны 1027 дугаар шинжээчийн дүгнэлтэд урьд гаргасан 10575 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна,10575 дугаартай дүгнэлтийн хэсэг газрын үзлэгийн тэмдэглэлээс харахад урд үүссэн гэмтэл тогтоогдохгүй байна,*******ын биед учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна,*******ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих механизмаар үүсгэгдэнэ.” Гэжээ. Мөн Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн шинжээч эмчийн хэсэг газрын үзлэгт цус хуралт гэмтлүүд нь хөхөлбөр ягаан өнгөтэй орчны эд овойн хавдсан нь шинэ буюу 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Цусны бүлэгнэлтийн эмгэгийн үед цус хуралт үүсэх удаан шимэгдэх зэрэг шинж тэмдэг илрэх боловч 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хэсэг газрын үзлэгээр тогтоогдсон гэмтлүүд нь шинэ гэмтэл байх ба өвчний улмаас үүссэн цус хуралт гэмтэл тогтоогдоогүй...” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч*******ын биед учирсан гэмтэл нь хэрэг гарахаас урд үүссэн, эсхүл өвчний улмаас үүссэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Гэмт хэргийн улмаас шүүгдэгч нар хохирогчийн хувьд бие биеэсээ гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хуваан төлүүлэх, шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хуваан төлүүлэх саналтай байна, Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй” гэх.
шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Э.Түвдэн: “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээж, хохирогчоос түрүүлж уучлалт гуйсан. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Э.Туул: “Улсын яллагч эрүүгийн хариуцлагын санал гаргахдаа шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугийн асуудлыг харгалзан үзэж гаргасан байх. Шүүгдэгч нар бол адилхан ээжүүд. Миний хувьд улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч *******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн зохих хэмжээний буруутай байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч*******ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэсэг 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Сгийн М, Т овогт Ггийн Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас*******ыг чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ******* нь оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА