| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 194/2025/0332/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/585 |
| Огноо | 2025-02-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Гармаа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/585
2025 02 25 2025/ШЦТ/585
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,
улсын яллагч Г.Гармаа,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт Бийн От холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2411 00757 1837 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .......................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Т овгийн Бийн О /РД..................... /
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Тухайн үед найзындаа очиход гэр нь аймар хүйтэн байсан ба би гал түлэх гэж байхад “яагаад галд хүрж байгаа юм” гээд уурлаад намайг өшиглөсөн. Тэгээд би эргэж хараад хутгаараа бие хэсэгт нь гэмтээсэн байсан. Гэм буруугаа хүлээж байна” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Хын өгсөн: “... Миний бие Чингэлтэй дүүргийн ..................... тоотод 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэртээ найз Д /Ж гэх хочтой/ гэгчийн хамт байсан. Би тухайн үед гэрээс гарч, хүнсний дэлгүүр орсон бөгөөд дэлгүүрээс 1 ширхэг 2.5 литрийн пиво авсан. Би дэлгүүрээс гэртээ орж ирэх үедээ дэлгүүр дээр танил П болон түүний эхнэр Ц нартай тааралдсан. Тэгээд бид гурав гэрт буцаж ирэхэд Дийн найз танил гэх М гэх туранхай биетэй
эмэгтэй, өөр нэг махлаг биетэй эмэгтэйтэй хамт манай гэрт орж ирсэн. Тухайн эмэгтэйчүүд архи уусан гэхээр согтуу байдалтай байсан. Манай гэрт танил П болон түүний эхнэр Ц нар нь орж ирээд удаагүй хоорондоо маргалдаад Ц нь гараад явчихсан. Манай гэрт Д, П, М болон нөгөө махлаг эмэгтэй нар үлдсэн. Манай гэрт нөгөө авч ирсэн пиво уугаад сууж байхад М нь янз бүрийн юм яриад байхаар нь би “...чи сонин сонин юм яриад байх юм, манайхаас яв” гээд хэлэхэд надтай маргалдсан. Тухайн үед би гэрийн зүүн талын орон дээр сууж байсан бөгөөд П, Д нар гэрийн баруун хойно, махлаг эмэгтэй нь миний зүүн талд доор сууж байсан. М бол надтай маргалдаад миний урд ирчихсэн байсан бөгөөд гал тогооны тавилгын хэсгээс хутга авсан байсан. М нь надтай маргалдаж байх үед гэрийн гэрэл хальт масс үүсээд харанхуй болоод өнгөрөх үед намайг зүсчихсэн. Тухайн үед М хутгаа газарт хаясан бөгөөд Мийн найз махлаг эмэгтэй уурлаад гэрээс шууд гараад явсан. М араас нь дагаад гараад явчихсан. Тэгээд гэрт Д, П бид гурав үлдсэн. Миний зүүн гарын булчингийн хэсгээс цус гараад цусыг тогтоогоод байж байсан. М болон нөгөө эмэгтэй хаашаа явсныг нь би мэдэхгүй байна. Тухайн өдрөө би гэртээ 102-т дуудлага өгөөд цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Хэлтэс дээр байхад 103-н эмч ирж үзсэн. Тэгэхэд намайг “Гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавиул” гэж хэлээд шархыг маань цэвэрлээд боолт хийж өгсөн.Тэр өдрөөс хойш маргааш нь би Гэмтлийн эмнэлэгт очиход шарх удчихсан гээд оёдол тавихгүй, цэвэрлүүлж боолгоод болсон. Би гэрээрээ боолтоо сольж, цэвэрлэгээ хийж байгаа. Өөрөөр эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй. М гэх намайг зүссэн эмэгтэй хэрэг гарснаас 2 хоногийн дараагаар холбогдоод... Би хүүхэд өвдөөд эмнэлэгт байна аа, хэд хоногоос гарна, эмнэлгээс гарч ирээд чамтай уулзъя” гэх зэргээр чат бичээд хүүхдийн зураг над руу явуулаад байсан. Ер нь бол М гэх хүнтэй хоорондоо учраа олчихъё гээд хэд хоног хүлээсэн чинь одоо бол утсаа авахаа болиод фейсбүүкээрээ намайг блок хийчихсэн. М гэх эмэгтэй нь миний зүүн гарын булчингийн гадна хэсэгт хутгаар нэг удаа зүсэж гэмтэл учруулсан, тэр хэсэгт 7 см урт, 1 см өргөнтэй гэмтэл үүссэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 23-24, 26 дахь тал/,
Гэрч Г.Пгийн өгсөн: “...Тэнд байх үед Х нь нөгөө 2 эмэгтэйтэй маргалдаад хэрэлдээд байсан. Хын хувьд нөгөө эмэгтэйчүүдийг гэрээсээ хөөх байдалтай байсан. Тэгж байгаад гэрт гэрэл түр унтраад өнгөрсөн бөгөөд тэр хугацаанд Хыг нөгөө 2 эмэгтэйгийн туранхай биетэй, 160- 165 см өндөртэй, урт хар өнгийн үстэй эмэгтэй нь хутгаар зүүн гарынх нь булчингийн хэсэгт зүссэн. Тэр үед Хын гараас цус гарсан байдалтай туранхай эмэгтэйтэй үргэлжлүүлээд маргалдсан хэвээрээ байхад би тогтоож цусыг нь тогтоож өгсөн. Гэрт байсан зүйлээр боолт хийж өгсөн бөгөөд Х эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй гээд байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 28-29 дэх тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын, шинжээч Д.Дунгаамаагийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 3828 дугаар
1. Ч.Хын биед зүүн бугалгад шарх гэмтэл тогтоогдоо.
2. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг болно. /хх-ийн 36-37 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн .............. тоотод иргэн Ч.Хтай галд хүрлээ гэх шалтгааны улмаас маргалдан түүний гарыг хутгаар зүсэж, зүүн бугалгад шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.Хтай “галд хүрлээ” гэх шалтгааны улмаас маргалдан түүний гарыг хутгаар зүсэж, зүүн бугалгад шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч Ч.Хын гарыг хутгаар зүсэж, зүүн бугалгад шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 13/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Хын өгсөн: “... Миний бие Чингэлтэй дүүргийн ..................... тоотод 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэртээ найз Д /Ж гэх хочтой/ гэгчийн хамт байсан. Би тухайн үед гэрээс гарч, хүнсний дэлгүүр орсон бөгөөд дэлгүүрээс 1 ширхэг 2.5 литрийн пиво авсан. Би дэлгүүрээс гэртээ орж ирэх үедээ дэлгүүр дээр танил П болон түүний эхнэр Ц нартай тааралдсан. Тэгээд бид гурав гэрт буцаж ирэхэд Дийн найз танил гэх М гэх туранхай биетэй эмэгтэй, өөр нэг махлаг биетэй эмэгтэйтэй хамт манай гэрт орж ирсэн. Тухайн эмэгтэйчүүд архи уусан гэхээр согтуу байдалтай байсан. Манай гэрт танил П болон түүний эхнэр Ц нар нь орж ирээд удаагүй хоорондоо маргалдаад Ц нь гараад явчихсан. Манай гэрт Д, П, М болон нөгөө махлаг эмэгтэй нар үлдсэн. Манай гэрт нөгөө авч ирсэн пиво уугаад сууж байхад М нь янз бүрийн юм яриад байхаар нь би “...чи сонин сонин юм яриад байх юм, манайхаас яв” гээд хэлэхэд надтай маргалдсан. Тухайн үед би гэрийн зүүн талын орон дээр сууж байсан бөгөөд П, Д нар гэрийн баруун хойно, махлаг эмэгтэй нь миний зүүн талд доор сууж байсан. М бол надтай маргалдаад миний урд ирчихсэн байсан бөгөөд гал тогооны тавилгын хэсгээс хутга авсан байсан. М нь надтай маргалдаж байх үед гэрийн гэрэл хальт масс үүсээд харанхуй болоод өнгөрөх үед намайг зүсчихсэн. Тухайн үед М хутгаа газарт хаясан бөгөөд Мийн найз махлаг эмэгтэй уурлаад гэрээс шууд гараад явсан. М араас нь дагаад гараад явчихсан. Тэгээд гэрт Д, П бид гурав үлдсэн. Миний зүүн гарын булчингийн хэсгээс цус гараад цусыг тогтоогоод байж байсан. М болон нөгөө эмэгтэй хаашаа явсныг нь би мэдэхгүй байна. Тухайн өдрөө би гэртээ 102-т дуудлага өгөөд цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Хэлтэс дээр байхад 103-н эмч ирж үзсэн. Тэгэхэд намайг “Гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавиул” гэж хэлээд шархыг маань цэвэрлээд боолт хийж өгсөн.Тэр өдрөөс хойш маргааш нь би Гэмтлийн эмнэлэгт очиход шарх удчихсан гээд оёдол тавихгүй, цэвэрлүүлж боолгоод болсон. Би гэрээрээ боолтоо сольж, цэвэрлэгээ хийж байгаа. Өөрөөр эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй. М гэх намайг зүссэн эмэгтэй хэрэг гарснаас 2 хоногийн дараагаар холбогдоод... Би хүүхэд өвдөөд эмнэлэгт байна аа, хэд хоногоос гарна, эмнэлгээс гарч ирээд чамтай уулзъя” гэх зэргээр чат бичээд хүүхдийн зураг над руу явуулаад байсан. Ер нь бол М гэх хүнтэй хоорондоо учраа олчихъё гээд хэд хоног хүлээсэн чинь одоо бол утсаа авахаа болиод фейсбүүкээрээ намайг блок хийчихсэн. М гэх эмэгтэй нь миний зүүн гарын булчингийн гадна хэсэгт хутгаар нэг удаа зүсэж гэмтэл учруулсан, тэр хэсэгт 7 см урт, 1 см өргөнтэй гэмтэл үүссэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 23-24, 26 дахь тал/,
Гэрч Г.Пгийн өгсөн: “...Тэнд байх үед Х нь нөгөө 2 эмэгтэйтэй маргалдаад хэрэлдээд байсан. Хын хувьд нөгөө эмэгтэйчүүдийг гэрээсээ хөөх байдалтай байсан. Тэгж байгаад гэрт гэрэл түр унтраад өнгөрсөн бөгөөд тэр хугацаанд Хыг нөгөө 2 эмэгтэйгийн туранхай биетэй, 160-165 см өндөртэй, урт хар өнгийн үстэй эмэгтэй нь хутгаар зүүн гарынх нь булчингийн хэсэгт зүссэн. Тэр үед Хын гараас цус гарсан байдалтай туранхай эмэгтэйтэй үргэлжлүүлээд маргалдсан хэвээрээ байхад би тогтоож цусыг нь тогтоож өгсөн. Гэрт байсан зүйлээр боолт хийж өгсөн бөгөөд Х эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй гээд байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 28-29 дэх тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын, шинжээч Д.Дунгаамаагийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 3828 дугаар
1. Ч.Хын биед зүүн бугалгад шарх гэмтэл тогтоогдоо.
2. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг болно. /хх-ийн 36-37 дахь тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хавтас хэргийн 44 дэх талд хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол хоёрдугаар зэрэглэлд тогтоогдсон байх боловч шүүгдэгч нэхэжмжлэх зүйлүй, шинжилгээ хийлгэж дүгнэлт хийлгэхүй гэсэн байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгож, уг ялыг 4 сарын хугацаанд хуваан төлүүлэх саналтай байна. Хохирогч сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна” гэв.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол нөхөн төлөгдөөгүй, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэсэг 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Бийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА