| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 181/2017/00531/И |
| Дугаар | 181/ШШ2017/01207 |
| Огноо | 2017-05-01 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 181/ШШ2017/01207
2017 оны 05 сарын 01 өдөр Дугаар 181/ШШ2017/01207 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжпэгч: ... дүүргийн 0 Дугаар хороо, 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай,, 00000000 тоот регистрийн дугаартай, Х овогт Б.О
Нэхэмжпэгч: Дархан-Уул аймаг,, 0 дүгээр баг, 0 дугаар хороолол, 0 байрны 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, я» 00000000 тоот регистрийн дугаартай, Н овогт Н.Ц,
Нэхэмжпэгч: Дархан-Уул аймаг,, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 тоотод оршин суух, 0000 онд төрсөн 0000 настай, 00000000 тоот регистрийн дугаартай, Б овогт Д.Б,
Нэхэмжпэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум,0 дугаар баг, 0 дугаар хэсэг гудамж,0 байрны 0 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай,, 00000000 тоот регистрийн дугаарчай, Б овогт П.Б
Нэхэмжлэгч: ... дүүргийн 0 дүгээр хороо, 0 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай,, 00000000 тоот регистрийн дугаартай, М овогт П.Б
Нэхэмжпэгч: Дархан-Уул аймаг,, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 0 настай, 00000000 тоот регистрийн дугаартай, Ө овогт Б.Д
Нэхэмжлэгч: ... дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 байрны 0 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, 00000000 тоот регистрийн дугаартай, Б овогт Ц.Г
Нэхэмжлэгч: ... дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар гудамж, 0 тоотод оршин суух, 0000 онд төрсөн,00 настай, 00000000 тоот регистрийн дугаартай, Товогт Б.М
Нэхэмжпэгч: ... дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар гудамж, 0 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай,, 00000000 тоот регистрийн дугаартай, Б овогт М.Т
Нэхэмжпэгч: .. дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай,, 00000000 тоот регистрийн дугаартай, Д овогт А.Х
Нэхэмжпэгч: .... дүүргийн 0 дүгээр хороо,0 дугаар гудамж, 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай,, 00000000 тоот регистрийн дугаартай, Х овогт А.П
Нэхэмжпэгч:... дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 гудамж, 0 тоотод оршин суух, 0онд төрсөн, 0 настай, 00000000 тоот регистрийн дугаартай, З овогт Н.Т
Нэхэмжпэгч: ... дүүргийн 0 дугаар хороо, ... хороолол, 0 дугаар байр, 0 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, 00000000 тоот регистрийн дугаартай, Г овогт Л.П
Нэхэмжпэгч: ... дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар гудамж, 0 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай,,000000000 тоот регистрийн дугаартай, Г овогт Б.У,
Нэхэмжлэгч: ... дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар гудамж, 0 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай,, 00000000 тоот регистрийн дугаартай, Р овогт Л.Э
Нэхэмжпэгч: ... дүүргийн дугаар хороо,0 дугаар гудамж, 0 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай,, 00000000 тоот регистрийн дугаартай, У овогт Б.Э нарын нэхэмжпэлтэй,
Хариуцагч: ... дүүргийн 00 дугаар хороо,, 0 байрны өргөтгөлд байрлах, А /ТӨААТҮГ/-т холбогдох
Хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлтэд 16.753.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ц, Д.Б, П.Б, Ц.Б, Б.Д, Ц.Г, П.Ц, Б.М, М.Т, А.Х, А.П, Н.Т Л.П, Б.У, Л.Э, Б.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч А ТӨААТҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжпэгч Н.Ц, Д.Б, П.Б, Ц.Б, Б.Д, Ц.Г, П.Ц, Б.М, М.Т, А.Х, А.П, Н.Т Л.П, Б.У, Л.Э, Б.Э нарын итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан бидний нэр бүхий 17 иргэн 2016 оны 06 дугаар сарын 02- ноос 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл А ТӨААТҮГ- тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Ажпын хөлсийг гэрээнд зааснаар тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгснөөр гэрээ дуусгавар болох буюу 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 48 хоног ажилласан. Жолооч нараас ажил хийдэггүй жолооч 13, хувийн хэвшилд ажилладаг 16 хүн байсан. А төв нь бидний ажпын хөлсийг өгөхгүй байж байгаад ажилгүй байсан 13 хувийн жолооч нарт 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 500.000 төгрөг өгсний дотор Б.О миний бие, Н.Т, М.Т, Л.П, А.Х, Б.Э бид нар багтсан. Бусад жолооч нарт мөнгө өгөхгүй байж байгаад 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүн нэг бүрт дансаар 855.000 төгрөг өгсөн. 357.000 төгрөгийг дээрх нэр бүхий зургаан хүнд өгсөн. А төвийн санхүүчийн тооцоолж бодсоноор бидний ажилласан хоногийг 53 хоногоор тооцох ёстой байтал 35 хоног ажилласнаар дутуу тооцож мөнгө өгсөн. Ажил гүйцэтгэх гэрээнд ямар нэгэн шимтгэл суутгалын заалт заагдаагүй байтал 20 хувийн шимтгэл буюу 195.000 төгрөгний шимтгэл авсан. Бид 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгсөн. Үүнээс хойш 11 хоног, 8 сарын 31 хоног, 9 сарын 30 хоног, 10 сарын 31 хоног, 11 сарын 30 хоног, 12 сарын 29 хоног, нийт 162 хоногийн алдангийг 0.5 хувиар тооцоход 81 хувь болсон. Ингээд нийт ажилласан 48 хоногийн үндсэн мөнгө 1.440.000 төгрөгийн 50 хувиар тооцож
үржүүлэхээр 12.210.000 төгрөг, нийт 16.753.200 төгрөгийг Авто тээврийн үндэсний төвөөс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Ц.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай улсад 2016 оны 07 дугаар сарын 14, 15-нд АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалт зохион байгуулагдаж зочид төлөөлөгчид аюул осолгүй, соёлтой зорчигч тээврийн үйлчилгээг А ТӨҮГ хариуцан үзүүлсэн. Үйлчилгээ үзүүлэх ажпын хүрээнд 44 иргэнийг 11гпуег5Ө 1ихигу загварын НуипсИа маркын автобусыг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэн өгч ажил гүйцэтгэхэд бэлэн байдалд байлгах болсон. 2016 оны 07 дугаар сарын 14-нөөс 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрүүдэд АСЕМ-ийн төлөөлөгчдөд үйлчилгээ үзүүлж 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр автобусыг хүлээн авсан. Нэхэмжпэгч нартай 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий хугацааг 2016 оны 06 дугаар сарын 02-ноос 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд байхаар харилцан тохиролцсон боловч тэдний үйлчилгээнд гарч ажилласан хугацаа нь бага юм. Жолооч нарын ажлын гүйцэтгэлийг автобусаа хүлээн авснаас хойш 25 хоногийн хугацаанд тээвэрлэлт гүйцэтгэхэд бэлэн байдалд байсан гэж үзэж мөн нэмэгдэл 10 хоногийг бодож нийт 35 хоногоор тооцож нэг хүнд 1.050.000 төгрөгийн хөлсийг бодож олгосон. Гэрээнд зааснаар жолооч нарт өдрийн 30.000 төгрөг олгохоор ^ харилцан тохиролцсон. Гэрээний хөлс 1.050.000 төгрөг олгохоос Хувь хүний орлогын албан татварт орлогын 10 хувь 87.500 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 10 хувь 105.000 төгрөгийг суутгаж 857.500 төгрөгийг жолооч бүрт олгосон. Үүнээс гадна бид 10 хоногтой тэнцэх хэмжээний урамшууллыг олгосон учраас ажилласан хугацаанд нь тохирсон хөлсөө олгосон гэж үзэж байна. Санхүүгийн асуудлыг хариуцаж гадаад харилцааны яамнаас өнөөдрийг хүртэл мөнгө нь гүйцэт орж ирээгүй. Жилийн эцэс болоод ашиг орлого зэргээсээ хамаараад 35 хоногоор тооцож ажилласан хүмүүст нөөцөөсөө мөнгө өгсөн. АСЕМ-ын чуулга уулзалтад оролцож буй зочид төлөөлөгч нарт үйлчлэх автобусыг жолоодох, жолооч нартай гэрээ байгуулах зэрэг ажпыг манай байгууллага хариуцаж ажилласан боловч Засгийн газраас олгох мөнгөний асуудал нь шийдэгдэхгүй, одоо болтол манайд мөнгө орж ирээгүй. Энэ нь манайхаас болоогүй, тийм ч учраас Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хүнд нөхцөл байдлын гэрчилгээ гаргуулсан. Иймд алданги төлөхгүй, нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Н.Ц, Д.Б, П.Б, Ц.Б, Б.Д, Ц.Г, П.Ц, Б.М, М.Т, А.Х, А.П, Н.Т Л.П, Б.У, Л.Э, Б.Э нар нь А ТӨААТҮГ-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 37.523.850 төгрөг гаргуулахаар нэхэмжпэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны явцад шаардлагаа багасган 16.753.200 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжпэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлэг болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжпэгч нар нь гэрээнд заасан дагуу 2016 оны 06 дугаар сарын 02-ноос 07 дугаар сарын 20-ныг хүртэл 48 хоног ажил гүйцэтгэсэн, хариуцагч тал 35 хоногийн хөлс өгч, хөлс олгох үүргээ бүрэн биелүүлээгүй гэж, дутуу олгосон хөлс ^ болон хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр алданги тооцож, нийт 16.753.200 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч А ТӨААТҮГ эс зөвшөөрч, нийт 25 хоног ажил гүйцэтгэсэн боловч 10 хоногийн ажпын хөлсийг нэмж олгож, гэрээний үүргээ биелүүлсэн, АСЕМ-ын чуулга уулзалтад оролцож буй зочид төлөөлөгчид аюул осолгүй, соёлтой үйлчилгээг үзүүлэх ажлыг манай байгууллага хариуцаж ажилласан боловч мөнгийг Засгийн газраас олгохдоо хугацаа хэтрүүлж олгосны хариуцлагыг бид хүлээхгүй, иймд алданги төлөхгүй гэж маргаж байгаа болно.
Нэхэмжпэгч Н.Ц, Д.Б, П.Б, Ц.Б, Б.Д, Ц.Г, П.Ц, Б.М, М.Т, А.Х, А.П, Н.Т Л.П, Б.У, Л.Э, Б.Э нар нь А ТӨААТҮГ-тай гэрээ байгуулан АСЕМ-ын чуулга уулзалтад оролцож буй зочид төлөөлөгч нарт үйлчлэх автобусыг жолоодох ажпыг гүйцэтгэх, ажпын хөлсөнд хоногийн 30.000 төгрөг төлөх, ажил гүйцэтгэх ерөнхий хугацааг 2016 оны 06 дугаар сарын 02-ноос 2016 оны 07 дугаар 20-ны хооронд байхаар тохиролцжээ.
Талууд гэрээгээр тодорхой үр дүнгийн талаар тохиролцоогүй, жолоочийн ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон ба хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байхаар хуульд зохицуулсан тул талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Нэхэмжпэгч нар нь 2016 оны 06 дугаар сарын 02-ноос 06 дугаар сарын 25- ны өдрийг хүртэл автобус жолоодохоос бусад гүйцэтгэх ажлынхаа онцлогтой холбоотойгоор сургалтад хамрагдах, дадлага хийх, мэдээлэл авах зэргээр хариуцагч А төвийн шууд удирдлага дор өдөр бүр, цагаа бүртгүүлж ажилласан болох нь тогтоогдож байх тул дээрх хугацаанд гэрээний ** дагуу ажил гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч А ТӨААТҮГ нь нэр бүхий 17 жолоочийг 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр автобус хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээлгэн өгсөн тул энэ хугацаанд ажил гүйцэтгэсэн гэж тайлбарлан 2016 оны 06 дугаар сарын 02-ноос 2016 оны 06 дугаар сарын 25 хүртэл ажил хийсэн гэж үзэхгүй гэж маргаж байгаа боловч тэр талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, гэрээндээ тодорхой тусгаагүй байна.
Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-т... “Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно” гэж заажээ.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.2-т... “Ажил гүйцэтгэх ерөнхий хугацаа 2016 оны 06 дугаар сарын 02-ноос 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд байна” гэж талууд тохиролцсон байх тул уг хугацаагаар ажпын хөлсийг тооцох нь зүйтэй байна.
Гэрээний 3.1-т... Гэрээгээр гүйцэтгэх ажлын хөлсийг өдрийн 30.000 төгрөг байхаар талууд тохиролцсон байх тул 48 хоногийг 30.000 төгрөгөөр тооцоход нэг хүнд 1.440.000 төгрөг олгохоор байна.
Гэрээний 3.2-т заасны дагуу хариуцагч А ТӨААТҮГ нь нэр бүхий 17 жолоочид ажлыг гүйцэтгэж, автобусыг хүлээлгэн өгөх үед хөлсийг төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн байх бөгөөд гэрээний энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна гэж үзэв.
А ТӨААТҮГ нь 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч нарт ажлын хөлсийг олгох үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
Гэрээний 6 дугаар зүйлд... Талуудын хүлээх, хариуцлагыг зохицуулсан байх бөгөөд 6.1-т... “Гүйцэтгэгч ажпыг хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө” гэж анзын талаар тохиролцжээ.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т.. Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан байх ба хөлс төлөх үүрэгтэй хариуцагч А ТӨААТҮГ-аас гэрээний дээрх заалтыг баримтлан алданги нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж дүгнэв.
Автотээврийн үндэсний төв ТӨААТҮГ нь 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэр бүхий 17 нэхэмжлэгчээс Б.О, Н.Т, М.Т, Л.П, А.Хр, Б.Э нарт тус бүр 500.000 төгрөг, бусад жолооч нарт 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1.050.000 төгрөг олгохдоо өмнөх 6 жолоочид мөн өдөр нэмэж 550.000 төгрөг, 17 жолоочид тус бүр 1.050.000 төгрөг олгосон байх бөгөөд уг мөнгийг өгсөн авсан тал дээр талууд маргахгүй байна.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаас дүгнэж үзэхэд нэхэмжпэгч нар нийт 48 хоног ажилласан, хариуцагч тал /48-35/=13 хоногийн мөнгө дутуу олгосон, түүнчлэн хариуцагч тал алданги төлөх үндэслэлгүй байх тул жолооч нарт оногдох төлбөрийг
тооцвол: /1.440.000-1.050.000/ = 390.000 төгрөг, /17x390.000/=6.630.000 төгрөгийг хариуцагч А ТӨААТҮГ-аас гаргуулж нэхэмжпэгч тус бүрт
А ТӨААТҮГ нь Б.О-ын нарын 17 нэхэмжлэгчид олгох ажлыг хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг суутгаж, зохих байгууллагад шилжүүлсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-ын 1,15 дугаар зүйлийн 1, Хувь хүний т орлогын албан татварын тухай хуулийн 4.1.4, 8.1.1, 11.1.6, 17.1.1, 26.1.1-д заасантай нийцсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
|
|
|
|
З.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг ДУРДсугай.