2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/161

 

 

2025        01         14                                       2025/ШЦТ/161

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Б,

улсын яллагч М.Сумьяа,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э овогт Нгийн Ут холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  2406 00000 3400 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны ....................тоотод оршин суух суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Э овогт Нгийн У /РД:................ /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ....................тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр А.Аг “архи уулаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, улмаар түүний эрүүл мэндэд баруун хацарт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээж байна” гэв.

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Анх     Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 2 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Агийн өгсөн: “... Би өнөөдөр буюу 2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 11 цагийн үед Богд Уул руу 2 хүү болох У.Э, У.С нартай найзууд хамт гарсан. Тэгээд өөрийн гэр болох Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, Саруул хороолол 116 дугаар байрны 2 орц, 10 давхрын 100 тоотод 20 цагийн үед ирсэн. Намайг гэрт орох үед нөхөр ******* хаашаа яваад ирэв гэж хэлээд, миний нүдний шил рүү гараараа 1 удаа цохиж авсан. Тухайн үед миний нүдний шил хагарч хацарт гэмтэл учирсан. Тэр үед би нөхөр ******* руу уурласан. Тэгээд цагдаагийн байгууллагын 102 дугаар руу 6 удаа өөрийн эзэмшлийн 88..............дугаараас залгахад утсаа авахгүй байсан. Ингээд би найз М.Нийг дуудсан харин найз М.Н нь найз Б.М, Ц.Б нарыг дуудсан байсан. Эхлээд найз М.Н орж ирээд, араас найз Б.М, Ц.Б нар ирсэн. Тэгээд би найзуудтайгаа гэрээсээ гараад 108 дугаар руу залгахад 102 дугаар руу холбож, дуудлага Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өгсөн. Ийм учир цагдаагийн байгууллага дээр ирсэн. ... Миний нүд шил рүү цохиж авсан. Үүнээс болж миний хацарт гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 8-9 дэх тал/

Гэрч М.Нийн өгсөн: “2024 оны 9 дүгээр сарын 22-ны орой гэртээ амарч байхад манай найз А над руу залгаад уйлсан байдалтай “намайг гэрт хүрээд ирээч” гэхээр нь би найзынд яваад очиход, Манай найз А нөхөр У 2 хоорондоо маргалдсан байдалтай байсан. Агийн нүүр хэсэгт нь шилээр хөнгөн зүссэн байдалтай байхаар нь Аг аваад Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шууд ирсэн. Нөхөр У бол огт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан А бол өдөр нь бага зэрэг вино уусан гэж байсан. Намайг орох үед гэрт нь 15-5 насны 3 хүүхэд нь гэртээ байсан. Гэхдээ 15-13 насны 2 хүүхэд нь өрөөндөө байсан. Манай найз А ямар нэгэн байдлаар айж сандарсан зүйл байхгүй бага нь зурагт үзээд сууж байсан. У намайг гэрт орох үед надтай юу ч дуугараагүй. Бага хүүхдээ аваад зурагт үзээд сууж байсан. Би ороод гэрээс нь удаагүй найз Аг аваад гарсан. Цагдаа дээр Атай ирээд хамт шүүх эмнэлэг орсон. Би үзүүлсэн үгүйг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13 дахь тал/

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 12595 дугаар

1. А.Агийн биед баруун хацарт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шинэ гэмтэл байна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт, /хх-ийн 20-21 дэх тал/ зэрэг нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ******* нь эхнэр А.Аг “архи уулаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, улмаар түүний эрүүл мэндэд баруун хацарт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Улсын яллагч: “Шүүгдэгч ******* 2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .................... гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу өөрийн эхнэр А.А-г архи уусан үл ялих зүйлээр маргалдаж нүүрэн тус газарт нь цохиж хацар хэсэгт зүсэгдсэн шарх үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцуулах саналтай байна.Хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчээс гаргуулах зардалгүй” гэв.

            Шүүгдэгч ******* нь хохирогч А.Агийн нүүр хэсэгт цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, улмаар түүний эрүүл мэндэд баруун хацарт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь: 

     Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, /хх 2/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Агийн өгсөн: “Намайг гэрт орох үед нөхөр ******* “хаашаа яваад ирэв” гэж хэлээд миний нүдний шил рүү гараараа 1 удаа цохиж авсан. Тухайн үед миний нүд шил хагарч хацарт гэмтэл учирсан” гэх мэдүүлэг, /хх 8-9/

Гэрч М.Нийн өгсөн: “Агийн нүүр хэсэгт нь шилээр хөнгөн зүссэн байдалтай байхаар нь Аг аваад Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шууд ирсэн” гэх мэдүүлэг, /хх 12-13/

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 12595 дугаар дүгнэлт, /хх-ийн 20-21 дэх тал/зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Хохирогч А.А нь нөхөр Ут гаргасан гомдлоо буцаах саналтай, /хх 25/, гомдол саналгүй  /хх 9/ гэсэн байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагч: “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэв.

            Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн  хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв. 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэсэг 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э овогт Нгийн Ут хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******т 600 нэгж буюу 600,000 /зургаа зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА