| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 194/2025/0029/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/338 |
| Огноо | 2025-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/338
2025 01 30 2025/ШЦТ/338
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,
улсын яллагч С.Чимэдцэеэ
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Соёмбо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Бовогт Зийн Шд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2409 00000 2234 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1996 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн .............................тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Алтан гадас одонгоор шагнагдсан, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 12 дугааp сарын 05-ны өдрийн 1305 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугааp зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийх ял,
- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 455 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 538 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 189 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн
Б овогт Зийн Ш /РД:............./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан байхдаа 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ............... тоотод иргэн М.Н буюу хамтран амьдрагчтайгаа хардалтын улмаас маргалдаж, улмаар М.Н-ийнтолгой хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж, хүзүүг нь гараараа боосны улмаас М.Н-ийнбиед хамрын нуруу, 2 нүдний доод зовхи, эрүү, зүүн хацрын төвгөрт цус хуралт, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт, уруулд язарсан шарх, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатайгаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дэх тал/
Иргэн М.Нэс Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст бичгээр гаргасан... Ш нь удаа дараа сэтгэл зүй болон биеийн хүчирхийлэл дарамд үзүүлдэг байсан...” гэх гэмт хэргийн шинжтэй гомдол /хх-ийн 5 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Н-ийнөгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Н-ийнөгсөн: “2024 оны 7 дугаар сараас эхлэн Зийн Ш гэх хүнтэй Сүхбаатар дүүргийн ......... дүгээр хороо ............... тоотод хамтран амьдарч эхэлсэн. 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр согтуу агсам тавьж, хоолой боомилж, түлхэх зэрэг үйлдлүүд гаргасан. Ш уучлалт гуйхаар нь ярилцаад эвлэрсэн. Тэр үед цагдаагийн байгууллагад хандаагүй. 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр муудалцаад салахаар болоод намайг Ш өөрийн гэрээсээ “хувцас, эд зүйлсээ ав” гэсэн. Би хувцас болон өөрийн эд зүйлсээ авахаар очоод хувцсаа янзалж байхад Ш надаас “Би туслах уу” гэж асуугаад 10 кг орчим жинтэй цаасан хайрцаг миний толгой руу хойноос шидчихсэн. Миний гар утсыг булааж аваад, намайг зодож эхэлсэн. Миний нүүр лүү маш олон удаа алгадсан. Хүзүү боомилсон, бөгс рүү гараа атгаж байгаад цохисон. Намайг зодож байхдаа миний дээр суучхаад өвдгөөрөө хэвлий хэсэгт өвдөглөөд нухаад байсан. Татаж байсан тамхиа нүүрэн дээр унтраах гэж оролдсон. Намайг хутга, хадаасаар “ганц зүсчихье” гэж гуйгаад байсан. Ш Д гэх найз руугаа утсаар залгаад “нэг юм хэрэглэчихсэн чинь цонхны цаана байгаа байшингууд ойртож ирээд байна, манай нохой баавгай болж харагдаад байна. Энэ хэрэглэсэн юм хэзээ гарах юм бэ” гэж ярьсан. Д гэх найзтайгаа ярьчхаад Г.О гэх хуурай дүү рүүгээ яриад “архи аваад ир” гэж хэлсэн. О нэг эмэгтэй хүнтэй хамт ирсэн. Тэр эмэгтэй намайг хараад хүчирхийлэлд өртсөн гэдгийг ойлгоод надад туслах гэсэн боловч Ш Отой хамт ирсэн эмэгтэй хүнийг гэрээсээ хөөгөөд явуулчихсан. Ог зодсон. Намайг Он нүдэн дээр нэг удаа цохисон. О уучлалт гуйгаад, “ахаа уучлаарай” гэж гуйгаад эвийг нь олоод аргалаад гараад явсан. Он авч ирсэн архийг надад хүчээр уулгасан, “уухгүй” гэхэд намайг зодох гэж дайрсан. 2 өдөр надад хүчээр архи уулгасан. 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Штай эвлэрч байгаа юм шиг дүр эсгэн, гар утсаа авсан. Гар утсаа аваад найзууд руугаа өөрийнхөө байгаа байдлаа хэлж, тусламж хүсч чат бичсэн. 2024 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 01 цагийн үед Штай архи авахаар архи зардаг Метромоллын баруун талд байдаг Си юу дэлгүүр лүү таксигаар явсан. Ш-ыг Си юу руу оруулчхаад би зугтаасан. Араас олон удаа залгасан. Дуудлагыг нь автал “чамайг хаанаас бол хаанаас олно, эргэн тойрныхныг чинь оролдож эхэлнэ” гэх мэтээр дарамталсан. Манай эгч ”бичлэг хийж авах хэрэгтэй юм байна” гэж хэлээд дахиж Ш-ыг залгахад нь “чи намайг ингэж ингэж зодсон, чи мансууруулах зүйл хэрэглэсэн биздээ” гэж асуухад, “чи яагаад баримт цуглуулаад байгаа юм бэ” гэж хэлээд утсаа тасалсан. ... Би ажилд орохоор эвэнтэд явахад “золбин газар луу явлаа, би чамайг хаана ч ажилд оруулж чадна” гэж уурласан. 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн өглөө би эвэнтэд явахаасаа өмнө хоол хийчхээд “хоолоо ид” гэхэд “болчлоо гэж хэлээгүй байж” гээд уурласан. Би “тоглоомд хожигдчихоод уураа яагаад гаргаад байна” гэхэд “битгий хуц” гээд маргалдаж эхэлсэн. ...Миний биед хамтран амьдрагч Ш халдсан. Нүүр лүү хацар луу баруун гараараа олон удаа алгадсан. Бөгс рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Миний хоолойг 5-10 удаа боомилсон. Миний зүүн хацар, хамар хэсэгт маажигдсан. Миний дээр суучхаад өвдгөөрөө хэвлий хэсэгт өвдөглөөд нухаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 19-20 дахь тал/
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 14297 дугаар
- М.Н-ийн биед хамрын нуруу, 2 нүдний доод зовхи, эрүү, зүүн хацрын төвгөрт цус хуралт, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт, уруулд язарсан шарх, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо... дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн цохих, үрэх, нидрэгдэх үйлдлээр үүсгэгдсэн байна... эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 14-15 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас ******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч эхнэр хохирогч М.Н-ийг хардалтын улмаас маргалдаж, улмаар М.Н-ийн толгой хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж, хүзүүг нь гараараа боосны улмаас М.Н-ийн биед хамрын нуруу, 2 нүдний доод зовхи, эрүү, зүүн хацрын төвгөрт цус хуралт, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт, уруулд язарсан шарх, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатайгаар учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгчийн үйлдсэн гэм хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол зэргийг хохирогч гаргаж өгөөгүй ба гэмтлийн дараа 150,000 төгрөгийн томографикт үзүүлсэн баримт гарган өгсөн. Үүнийг шүүгдэгчийн зүгээс өгсөн гэж үзэж байгаа юм байна. Түүнийг учирсан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын хувьд бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 3 дугаар зэрэг гэж тогтоосон учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,580,000 төгрөгийг гаргуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй учир Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв
Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч М.Нд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Н-ийнөгсөн: “2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр согтуу агсам тавьж, хоолой боомилж, түлхэх зэрэг үйлдлүүд гаргасан. ...Би хувцас болон өөрийн эд зүйлсээ авахаар очоод хувцсаа янзалж байхад Ш надаас “Би туслах уу” гэж асуугаад 10 кг орчим жинтэй цаасан хайрцаг миний толгой руу хойноос шидчихсэн. Миний гар утсыг булааж аваад, намайг зодож эхэлсэн. Миний нүүр лүү маш олон удаа алгадсан. Хүзүү боомилсон, бөгс рүү гараа атгаж байгаад цохисон. Намайг зодож байхдаа миний дээр суучхаад өвдгөөрөө хэвлий хэсэгт өвдөглөөд нухаад байсан. Татаж байсан тамхиа нүүрэн дээр унтраах гэж оролдсон. Намайг хутга, хадаасаар “ганц зүсчихье” гэж гуйгаад байсан. Ш Д гэх найз руугаа утсаар залгаад “нэг юм хэрэглэчихсэн чинь цонхны цаана байгаа байшингууд ойртож ирээд байна, манай нохой баавгай болж харагдаад байна. Энэ хэрэглэсэн юм хэзээ гарах юм бэ” гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх 8-9, 19-20/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 14297 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 14-15/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул *******инэчгтагыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэл тогтоогдсон байна.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.8 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчийн биед үүссэн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар харгалзан 3.4-т “...Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу гуравдугаар зэрэглэлд тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэж заажээ. Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо учруулсан гэм хор, хохирогчид учирсан мөрөг үр дагавар, хохирогчийн нас, гэм хор учруулагчийн гэм буруу, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж насанд хүрээгүй хохирогчид гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хор уршигт Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.0 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосон бөгөөд 660,000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,580,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Нд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй учир Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Шүүгдэгчийн хувьд улсаа төлөөлж гадаад улсад олон олон тэмцээнд оролцож, улсынхаа далбааг мандуулж явдаг тамирчдын нэг юм. Тэглээ гээд хүний эрүүл мэндэд хохирол учруулах нь буруу юм. Хэрэг гарснаас хойш хамт амьдарч, эвлэрсэн байсан гэдгээ ч мэдүүлсэн. Хэрэг яг юунаас болсон бэ гэхээр хардалтаас л болсон. Бидний зүгээс гэм буруу дээрээ маргахгүй байгаа учраас ялын хэмжээг хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс хохирол төлөгдөөгүй гэж үзвэл хохирогчийн баримтаар гаргаж өгсөн 150,000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна. Ялын саналыг дэмжиж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан, үйлдэлдээ дүгнэлт хийж ухамсарлаагүй байдал учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******д 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэсэг 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ШүүгдэгчБовогт Зийн Ш-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******д 2700 нэгж буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар *******ас 8,580,000 /найман сая таван зуун наян мянга/ төгрөг гаргуулж хохирогч М.Нд олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА