| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2019/00488/И |
| Дугаар | 142/ШШ2019/00586 |
| Огноо | 2019-05-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 142/ШШ2019/00586
| 2019 оны 05 сарын 03 өдөр | Дугаар 142/ШШ2019/00586 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, *******,*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг *******/-т холбогдох,
188,746 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2017 оны 03 сарын 13-ны өдөр дараа төлбөрт MONGOL-доо 20 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж ******* дугаарын эзэмшигч болсон.
Гэтэл ******* нь гэрээний үүргээ үл биелүүлж ******* дугаарын 2017 оны 06 сарын байдлаарх төлбөр 182,746 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Д.Буянбаатарт төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
Иймд Д.Буянбаатараас төлбөрийн үлдэгдэл болох 182,746 төгрөг, нотариатын зардалд 6,000 төгрөг, нийт 188,746 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
Мөн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилж 5,409 төгрөгийг төлсөн болно гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжилж байгаа 188,746 төгрөгнөөс утасны үндсэн мөнгөнөөс гадна 3 сарын 60,000 төгрөг буюу яриагүй, ашиглаагүй байхад гаргасан мөнгийг өгмөөргүй байна. 130,000 төгрөг өгөх хүсэлтэй байна харж үзнэ үү? гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь *******д холбогдуулан 188,746 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 188,746 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, 130,000 төгрөг төлнө, ашиглаагүй байхад төлбөр гарсан гэж тайлбарлаж байгаа ч энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй байна.
******* ХХК нь *******тай 2017 оны 03 сарын 13-ны өдөр Гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ******* нь ******* ХХК-ийн хэрэглэгч болсон байх ба, дээрх үйл баримтын талаар хариуцагч маргаагүй.
Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2.-т хэрэглэгч нь харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд, нэхэмжлэгч ******* ХХК нь *******гаас үйлчилгээнийхээ төлбөрийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь ******* ХХК-иас гар утас худалдан авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6,312 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжаар 6,312 төгрөг гаргуулан ******* ХХК-д олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2.-т заасныг баримтлан *******гаас 188,746 төгрөг гаргуулан ******* ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6,312 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 6,312 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН