Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2017/01228

 

2017 оны 05 сарын 03 өдөр Дугаар 181/ШШ2017/01228 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дуүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... дүүргийн 0 дүгээр хороо, ... гудамж 0,*******, 000000 тоот регистрийн дугаартай, М ХХК-ийн нэхэмжпэлтэй,

Хариуцагч: ... дүүргийн 0 дугаар хороо, ... 0 дугаар гудамж, 0 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай эрэгтэй, 000000 тоот регистрийн дугаартай, Н.Д-д холбогдох,

Гэрээний үүргийн биелэлтэд 705.193,81 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Х шүүхэд нэхэмжпэлийн шаардлага болон түүний итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч

  1. Д нь 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр М ХХК-ийн үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20222382 тоот гэрээ байгуулж, 00000000 дугаарыг ашиглаж эхэлсэн. Хэрэглэгч нь гэрээний 6.6-т зааснаар хүлээсэн үүргээ үл биелүүлэн уг дугаарын 2016 оны 3, 4 дүгээр сарын үйлчилгээний төлбөрийг төлөөгүй учир уг гэрээний 5.4-т заасныг үндэслэн үйлчилгээг зогсоосон. Мөн хариуцагч нь 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр
  2. 595.000 төгрөгийн үнэтэй |рМопе 6, 16 дЬ гар утсыг урьдчилгаанд 484.000 төгрөг төлж, 24 сарын хугацаатай зээлээр авсан боловч үлдэгдэл 590.468,12 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн. Иймд хариуцагч Н.Д-оос 99997517

* дугаарын төлбөрийн үлдэгдэл 114.725,68 төгрөг, |рЬопе 6, 16 дЬ гар утасны үлдэгдэл төлбөр 590.468,12 төгрөг, нийт 705.193,81 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.475 төгрөгийн хамт нэхэмжилж байна. Н.Д нь 2016 оны 3, 4 дүгээр сарын үйлчилгээний төлбөрийг төлөөгүй учир уг гэрээний 5.4-т зааснаар үйлчилгээг зогсоож улмаар гэрээг цуцалж, барьцааны мөнгийг төлөх ёстой дүнгээс хассан. Мөн тэрээр зээлээр авсан утасныхаа төлбөрийг төлөөгүй тул мөн гэрээнд зааснаар 2 сараас дээш хугацаагаар төлөөгүй бол үлдэгдэл төлбөрийг хөнгөлөлттэй үндсэн үнээр нэхэмжилнэ гэж заасны дагуу анхны үнээс

 

тооцож, нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 2 дугаар сард М ХХК-иас утас лизингээр авсан. Анх дугаар барьцаалж, зээл олгоно гэсэн зараар очиж урьдчилгаанд 484.000 төгрөг төлж, сард 37.000 төгрөг төлөхөөр болж, гар утсыг авсан. Дугаарын суурь хураамж 49.900 төгрөг байж байгаад 55.000 төгрөг болсон. Ингээд 92.000 төгрөг сард төлнө гэсэн. 1 жил 3 сар төлбөрийг төлж, сүүлийн 3 сар мөнгөний боломжгүй төлж чадаагүй байтал 275.000 төгрөг нэхэмжилсэн. Энэ мөнгийг төлөх гэж байтал дугаарыг чинь зарлаа, төлбөр тооцоог хааж дуусгавар болголоо гэсэн. Би дугаарыг зар гэсэн зүйлгүй, зөвшөөрөөгүй тул барьцаанд байгаа 100.000 төгрөг, мөн 400.000 төгрөгөөр авсан дугаараа зар гэж хэлэхгүй. Иймд одоо байгаа үлдэгдлийн тооцоог хийж дугаараа авмаар байна. Миний тооцоогоор 200.0 гаруй мянган төгрөг төлөх байх гэж бодож байна. Гэхдээ гэрээнд зааснаар мөнгөө хугацаандаа төлөхгүй бол үйлчилгээг зогсоох, гар утсыг анхны үнээс тооцож төлбөр нэхэмжилнэ гэдгийг мэдэж байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ХХК хариуцагч Н.Д-д холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 705.193,81 төгрөг гаргуулахаар нэхэмжпэлийн шаардлага гаргажээ.

Н.Д нь 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр М ХХК-тай 20222383 тоот үйлчилгээний гэрээ байгуулж, тэрээр 00000000 дугаарыг ашиглаж, сар бүрийн 20-ны дотор төлбөрөө төлөхөөр, М ХХК нь Н.Д-той 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 1рНопе 6, 16 дЬ гар утсыг 1.595.000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь урьдчилгаанд 484.000 төгрөг төлж, төлбөрийг 24 сарын хугацаанд төлөхөөр тус тус тохирсон болох нь зохигчдын тайлбар, тэдний хооронд байгуулсан дээрх гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчид үйлчилгээний болон гар утас зээлээр худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Нэхэмжлэгч М ХХК Н.Д-оос 00000000 дугаарын төлбөрийн үлдэгдэл 114.725,68 төгрөг, 1рИопе 6, 16 дЬ гар утасны үлдэгдэл төлбөр 590.468,12 төгрөг, нийт 705.193,81 төгрөг нэхэмжилж, дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг эс зөвшөөрч, харин өөрийн тооцоогоор 200.0 гаруй мянган төгрөг төлөх байх гэж бодож байна гэж тайлбараа бичгээр ирүүлжээ.

Зохигчдын хооронд байгуулсан үйлчилгээний гэрээний 6.6-д... Хэрэглэгч нь 6.1-д заасан төлбөрийг нэхэмжилсэн сарын 20-ны дотор үлдэгдэлгүй, бүрэн төлж барагдуулах үүрэгтэй, 5.5-т...Үйлчилгээ үзүүлэгч нь төлбөрөө төлөөгүй хэрэглэгчийн дугаарыг 3 сар хадгалж, 4 дэх сарын нэгэнд дангаар цуцалж, барьцааг төлбөрт суутгах эрхтэй, гар утас зээлээр худалдах худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т... Зээлийн хөнгөлттэй нөхцлөөр гар утас худалдан авсан хэрэглэгч 1рИопе багцаа гэрээний хугацаанаас өмнө цуцлах бол хөнгөлөлттэй үндсэн үнээс зөрүүг төлж барагдуулна, мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т... Үйлчилгээ үзүүлэгч нь 2 сараас дээш хугацаагаар гар утасныхаа төлбөрийг төлөөгүй бол хэрэглэгчээс гар утасны үлдэгдэл төлбөрийг хөнгөлөлттэй үндсэн үнээр нэхэмжлэх эрхтэй гэж тус тус заажээ

Хэрэгт авагдсан тооцооны баримт болон зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд Н.Д нь 2016 оны 3,4 сарын үйлчилгээний төлбөрөө төлөөгүйгээс үйлчилгээ үзүүлэгч гэрээг цуцалж, барьцааг төлбөрт суутгасан, түүнчлэн гар утасны сүүлийн 2 сарын төлбөрийг төлөөгүйгээс нэхэмжпэгч гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээний дээрх заалтын дагуу үндсэн үнэ болох

  1. төгрөгнөөс түүний төлөөгүй үлдэгдлийг хасаж тооцон, Д-оос 00000000 дугаарын төлбөрийн үлдэгдэл 114.725,68 төгрөг, 1рМопе 6, 16 дЬ гар утасны үлдэгдэл төлбөр 590.468,12 төгрөг, нийт 705.193,81 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байх тул хариуцагч Н.Д-оос 705.193,81 төгрөгийг гаргуулж нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу эдгээр эрх үүргээ хэрэгжүүлээгүй, өөрийн тайлбарыг холбогдох нотлох баримтын хамт шүүхэд гаргаж өгөөгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

  1. 116, 118дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1 .Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь                                 хэсэгт зааснаар Н.Д-оос

705.193,81 төгрөгийг гаргуулж, М ХХК-д олгосугай.

  1. Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-иас улсын тэмдгийн

хураамжид төлсөн 21.475 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Н.Д-оос 21.475 төгрөгийг гаргуулж, М ХХК-д олгосугай.

З.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.