| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 185/2023/0872/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/226 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., |
| Улсын яллагч | Б.Оргилболд |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/226
2025 01 20 2025/ШЦТ/226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж, шүүгч Э.Чингис, шүүгч С.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,
улсын яллагч Б.Оргилболд,
иргэдийн төлөөлөгч О.Гэрэлсайхан,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.П, түүний өмгөөлөгч Ө.Болормаа,
шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Я.Батханд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овгийн Ө-ийн Бад холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга
Шүүгдэгч Ө.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 68 дугаар гудамжны 922 тоотод П.Этай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан цохих, толгой хэсгээр нь хатуу гадаргуу дээр унагах зэргээр түүний эрүүл мэндэд нь зүүн зулай ясны шугаман хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун тал бөмбөлгийн духны суурийн хэсгийн эдийн няцрал, хуйханд цус хуралт, шарх, зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч П.Эы тархи дарагдаж эрс хавагнаж 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн ************ дугаартай хэргээс:
Улсын яллагч амь хохирогчийн нас барсан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 28-39-р хуудас/, хэрэг учрал болсон газрын хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 40-48-р хуудас/, Ө.Бын гэрт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 49-55-р хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-н 56-58-р хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Пийн мэдүүлэг /1-р хх-ийн 68-71, хх-ийн 41-р хуудас/, насанд хүрээгүй гэрч Э.Мий мэдүүлэг /1-р хх-ийн 82-83-р хуудас/, насанд хүрээгүй гэрч Э.Эий мэдүүлэг /1-р хх-ийн 86-87, 141-142, хх-ийн 35-р хуудас/, насанд хүрээгүй гэрч Ө.Бын мэдүүлэг /1-р хх-ийн 113-114, 136, хх-ийн 37-р хуудас/, гэрч Г.Хгийн мэдүүлэг /1-р хх-ийн 96-98, 2-р хх-ийн 29, нэмэлт хх-ийн 39-р хуудас/, гэрч Б.Оын мэдүүлэг, /1-р хх-ийн 102-104-р хуудас/, гэрч Л.Шийн мэдүүлэг /1-р хх-ийн 119-121-р хуудас/, гэрч Н.Г /А/-ын мэдүүлэг /2-р хх-ийн 82-84-р хуудас/, гэрч Ш.Д мэдүүлэг /1-р хх-ийн 144-р хуудас/, гэрч Д.Тын мэдүүлэг /1-р хх-ийн 116-117-р хуудас/, гэрч Ц.Мийн мэдүүлэг /1-р хх-ийн 127-129-р хуудас/, гэрч Б.Бын мэдүүлэг, /1-р хх-ийн 131-132-р хуудас/, Цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 15-22-р хуудас/, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Занабазарын илтгэх хуудас /1-р хх-ийн 133-р хуудас/, гэрч О.Шийн мэдүүлэг /2-р хх-ийн 71-р хуудас/, гэрч Г.Ааын мэдүүлэг /2-р хх-ийн 77-р хуудас/, гэрч Ц.Агийн мэдүүлэг /2-р хх-ийн 80-81-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1122 дугаартай Цогцост хийсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 145-152-р хуудас/, шинжээч эмч Э.Эрхэмбаярын мэдүүлэг /1-р хх-ийн 162-163, хх-ийн 27-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 683 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 43-46-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 521 дугаартай дахин шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/, шинжээч эмч Б.Ариунзулын /хх-ийн 24-р хуудас/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 455 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 36-37-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1979 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 164-165-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1940 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 171-172-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2036 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 182-184-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2111 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 191-192-р хуудас/, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 198-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 5144 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 201-202-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2510 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 205-206-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2037 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 215-216-р хуудас/, яллагдагч Ө.Бын мэдүүлэг /2-р хх-ийн 12-р хуудас/, яллагдагч Ө.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1-р хх-ийн 245-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 246-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Пийн өмгөөлөгч Ө.Болормаа Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1122 дугаартай Цогцост хийсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хуулбар /3-р хх-ийн 8-р хуудас/, хоол хүнсний захиалга өгсөн баримт /3-р хх-ийн 43-р хуудас/, Дөл буян цэцэрлэгт хүрээлэн /баргилт/-ийн захиалгын хуудас /хх-ийн 44-р хуудас/, амь хохирогч П.Эий иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 46-р хуудас/, хохиролтой холбоотой баримт /3-р хх-ийн 47-р хуудас/, хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 49-53-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.П нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүгдэгч Ө.Б нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Ө.Бад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
1.Гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Ө.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 68 дугаар гудамжны 922 тоотод П.Этай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан цохих, толгой хэсгээр нь хатуу гадаргуу дээр унагах зэргээр түүний эрүүл мэндэд нь зүүн зулай ясны шугаман хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун тал бөмбөлгийн духны суурийн хэсгийн эдийн няцрал, хуйханд цус хуралт, шарх, зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч П.Эы тархи дарагдаж эрс хавагнаж 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Нотлох баримтын талаар:
- Амь хохирогчийн нас барсан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 28-39-р хуудас/,
- Хэрэг учрал болсон газрын хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 40-48-р хуудас/
- Ө.Бын гэрт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 49-55-р хуудас/,
- Цогцост үзлэг хийсэн “...Цогцос нь 170 см урттай, 70 кг жинтэй, толгойдоо 4 см хар хүрэн өнгийн үстэй, биеийн ерөнхий хөгжил зөв, булчин өөхөн эдийн хөгжил дунд, 35 настай гэх эрэгтэй хүний цогцос байна. Цогцсын баруун чамархайн дээд хэсэгт орчны эд овойж хавдсан 3х0,5 см, 2х0,2 см хүрэн улаан өнгийн шархтай, зүүн чамархайд орчны эд овойж хавдсан 2х0,5 см зах ирмэгийн тэгш бус шархтай, шархнаас цус гарна, зүүн чамархайн дунд хэсэгт 2х0,3 см хүрэн улаан өнгийн зулгаралттай, зүүн хөмсөгний дээд хэсэгт хүрэн хөх өнгийн цус хуралттай, доод уруулын дотор салст болон урууланд хөхөлбөр өнгийн цус хуралттай, цээжний зүүн дээд хэсэгт 2х1,5 см, 3х1,5 см бүлэг хөх өнгийн цус хуралттай, баруун гуяны урд, дунд хэсэгт 4х3,5 см, 3,5х2см хөхөлбөр өнгийн, зүүн өвдөгт 1х1,5 см хөхөлбөр өнгийн, зүүн шилбэний дотор дээд хэсэгт 5х3 см хөхөлбөр өнгийн, дунд хэсэгт 3х2 см хөхөлбөр өнгийн цус хуралтуудтай, баруун өндөгт 1х0,5 см хүрэн улаан өнгийн зулгаралт, 7х5 см хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Биед өөр харагдах гэмтэл шархгүй...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 56-58-р хуудас/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Пийн: “...Талийгаач маань 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод миний ганц хүү болон мэндэлсэн юм. 2023 оны 04 дүгээр сарын 14-ний орой 19-20 цагийн үед талийгаач гэртээ эхнэр хүүхдийн хамт байсан бөгөөд тэдний гэрт Б ирсэн байсан. Тухайн үед талийгаач, Х хоёр халамцуу ирсэн тэр үед надаас 10,000 төгрөг аваад “бэлэн хоол, ундаа авая” гэж гуйхаар нь би егсөн боловч бэлэн хоол, ундаагаа аваагүй Баас ахиж 20,000 төгрөг аваад эхнэртэйгээ 2-лаа 2 шил авч уугаад маргаан болсон гэсэн. Тухайн үед яг юунаас болж маргалдсан талаар мэдээгүй 22-23 цагийн үед байх би гэртээ байхад “талийгаач байшин дотроо Бтай хэрэлдэж маргалдаад байсан чанга яриад байсан яг юуны талаар яриад хэрэлдэж байсан уг нь сонсогдоогүй, би гэрээсээ гараад харсан хэрэлдэж маргалдаад дууссан байшингийнхаа хаалга хагаад орж байсан. Гэртээ ороод хэрүүл маргаан хийж байгаа зүйл сонсоогүй. Тэгээд л би унтсан. Надтай хамт Д, Т нар сонссон байх. Хэн нэгэн гарч салгаагүй. Д орон дээр хэвтэж байсан, Т оролдоод байж байсан. Хэн нэгэн гарч салгаагүй. Сүүлд цагдаа ирсний дараа Д гэрт нь орсон чинь талийгаачийн толгойноос цус гарсан хэвтэж байхаар нь яагаад гарсан талаар асуухад хариулахгүй байсан гэж хэлсэн. Дараа нь дахиад гэрт нь ороход талийгаач эхнэртэйгээ унтаж байсан гэсэн. Тухайн хэрүүл маргаан болохоос өмнө талийгаач хэн нэгэнтэй хэрэлдэж зодолдоогүй, царай зүс толгой тархинд нь ямар нэгэн шарх, сорви үүсээгүй хэвийн хүүхдүүдтэйгээ инээгээд тоглож байдаг байсан. Тухайн маргаанаас хойш ч талийгаач хэн нэгэнтэй хэрэлдэж маргалдсан зүйл болоогүй.
...Оршуулгын зардалд нийт 17,087,308 гаруй төгрөг зарцуулагдсан. Буяны ажил болохоос өмнө нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд буян ажил болж дууссаны дараа буюу 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр бэлэн 1 сая төгрөг өгсөн өөр зүйл өгөөгүй. Одоо буяны ажилд зарцуулсан 16 сая гаруй төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 68-71, хх-ийн 41-р хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч Э.Мий: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн гэртээ ангийн найз Б, миний нөгөө ихэр Э, Балжинямын ах Б, дүү Э.Энхрийлэн /6 настай, эм/, Э.Энхтөр /3 настай, эм/ нарын хамт гар утсаар пабжи тоглож байхад манай аав /П.Э/, ээж /Г.Х/ хоёр согтуу орж ирээд аав Б ахаас “...20,000 төгрөг зээлээч...” гэж гуйхаар нь Б ах “...би маргааш өглөө эрт ажилтай, танай гэрт хоноод өглөө эндээс ажилдаа явж болох уу...” гэж гуйгаад 20,000 төгрөг өгөөд “...та дэлгүүрээс бид нарт нэг ундаа авч ирээд хариултыг нь өөрөө ав...” гэж бүхэл 20,000 төгрөг өгсөн. Тэр үед аав манай дүү Энхрийлэнг эмээгийнхээ гэрт ороод эмээгээсээ аавдаа мөнгө байвал зээлээч “тамхи авах гэсэн юм” гэж хэлээд оруулсан чинь манай дүү эмээгээс 10,000 төгрөг авчраад ээжид өгсөн. Тэгээд аав, ээж хоёр Б ахаас мөнгийн аваад Э.Энхрийлэн, Э.Энхтөр нарыг дагуулж гараад “Хур” супер маркет орж 2 шил архи аваад, манай 2 дүүд зайрмаг авч өгөөд өөрсдөө цаашаа Унага /Шэ/ хочтой ахын гэр рүү яваад 2 дүүг маань гэр рүү нь буцаагаад явуулсан байсан. Тэгээд аав, ээж хоёр Унага ахын гэрт очиж архиа ууж байгаад орой 21 цаг өнгөрч байхад гэртээ согтуу орж ирсэн. Тухайн үед Б ах, Б, М, Энхрийлэн, Энхтөр бид нар гар утсаар тоглож байтал. Аав гэнэт уурлаад Б ахыг “манай гэрээс зайл, зайлахгүй бол би чамайг одоо зайлуулан” гэж уурлаад шүүгээнээс хутга аваад далайхаар нь Б ах айгаад аавын ардаас нь тэврээд биднийг хутгыг нь аваарай гэж хэлсэн чинь аав өөрөө хутга газар хаясан, тэр үед Б ахын хурууг нь зүссэн байсан. Тухайн үед Б ах аавын хажууд зогсож байтал аав Б ахыг манай гэрээс зайлаач гэж хэлээд нүүрэн тус газар нь тохойгоороо цохихоор нь Б ах, Быг дагуулаад гарч байтал аав ардаас нь галын дэгээ төмөр авч гарсан. Тэгээд аав, Б ах хоёр гэрийн үүдэнд хэрэлдэж маргалдаад аав, Б ахыг заамдаад зууралцсан зогсож байхад ээж ардаас нь гараад аавыг “...боль, гэртээ ор...” гэж хэлтэл аав, ээжийг “...чи өөрөө гэртээ орооч...” гэж уурлаад нүүрэн тус газар нь цохитол ээж хана налаад унасан. Тэгсэн чинь Б ах “...эмэгтэй хүнд гар хүрлээ гэж уурлаад аавын ардаас очоод хөлийг нь дэгээдээд юүдэнтэй цамцныхан малгайнаас татгаад толгойгоор нь цементэн дээр унагаасан. Тэр үед аав толгойн зүүн хэсгээрээ унаж хагалаад толгойноос нь их цус гарсан....”. Тэгээд аав босож ирээд Б ахтай барилцаж аваад Б ахыг дэгээ төмрөөр цохих гэтэл дэгээ төмөр нь Б ахын гадуур хувцастай орооцолдоод цохиж чадаагүй, бид нар дундуур нь орж дэгээ төмрийг нь салгаж аваад нуусан. Тухайн үед Б ах, аав хоёр ноцолдож, зууралцаж байгаад Б ах аавын нүүрэн тус газар гараараа 2 удаа цохисон чинь ээж, бид нар тэднийг салгаад ээж, аавыг аваад гэртээ орсон, Б ах бид нар сагсан бөмбөгийн талбай руу очоод 10 орчим минутын дараа буцаад манай гэрт ортол аав, ээж хоёр унтаж байхаар нь Б ах манай найз Бын *********дугаараас цагдаа руу залгаж “аавыг агсам тавиад байна” гэж хэлээд дуудлага өгсөн. Тухайн үед аав, ээж хоёр буйдан дээр унтсан байхад нь цагдаа нар 5-6 минутын дараа ирээд Б ахыг дагуулж гараад зөндөө олон юм асууж байгаад “дүүгээ аваад шууд гэртээ харь” гэж хэлээд явуулсан. Б ах, Б хоёр гэртээ хариад бид нар гэртээ орж унтацгаасан. Ийм л зүйл болсон” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 82-83-р хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч Э.Эий: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 14-ний орой гэртээ найз Б, миний нөгөө ихэр М, Балжинямын ах Б, дүү Э.Энхрийлэн /6 настай, эм/, Э.Энхтөр /3 настай, эм/ нарын хамт тоглож байхад 20 цагийн үед манай аав /П.Э/, ээж /Г.Х/ хоёр согтуу орж ирээд аав Б ахаас “...20,000 төгрөг зээлээч...” гэж гуйхаар нь Б ах “...би маргааш өглөө эрт ажилтай, танай гэрт хоноод өглөө эндээс ажилдаа явая...” гэж хэлээд 20,000 төгрөг өгөөд “...та дэлгүүрээс бид нарт нэг ундаа аваад хариултыг нь өөрөө ав...” гэж хэлээд бүхэл 20,000 төгрөг өгсөн. Тэр үед аав Энхрийлэнг эмээгийнхээ гэрт ороод эмээгээсээ аавдаа мөнгө байвал зээлээч тамхи авах гэсэн юм гэж хэлээд оруулсан чинь манай дүү эмээгээс 10,000 төгрөг авчраад ээжид өгсөн. Тэгээд аав, ээж хоёр Б ахаас мөнгийн аваад Э.Энхрийлэн, Э.Энхтөр нарыг дагуулж гараад “Хур” супер маркет орж 2 шил архи аваад, манай 2 дүүд зайрмаг авч өгөөд өөрсдөө цаашаа Унага гэдэг ахын гэр рүү яваад 2 дүүг маань гэр рүү нь буцаагаад явуулсан байсан. Тэгээд аав, ээж хоёр Унага ахын гэрт очиж архи ууж байгаад орой 21 цаг өнгөрч байхад гэртээ согтуу орж ирсэн тухайн үед Б ах, Б, М, Энхрийлэн, Энхтөр бид нар гар утсаар тоглож байтал. Аав гэнэт уурлаад Б ахыг манайхаас зайл, би чамайг одоо зайлуулна гэж хэлээд шүүгээнээс хутга аваад далайхаар нь Б ах айгаад аавын ардаас тэврээд биднийг хутгыг нь аваарай гэж хэлсэн чинь аав өөрөө хутга газар хаяхаар нь би хутгыг нь авч нуусан, тэгсэн аав Б ахын хурууг нь зүсээд цус гаргасан байсан. Тухайн үед Б ах аавын хажууд зогсож байтал аав Б ахыг манай гэрээс зайл гэж хэлээд нүүрэн тус газар нь тохойгоороо цохихоор нь Б ах, Быг дагуулаад гарч байтал аав ардаас нь галын дэгээ төмөр авч гарсан. Тэгээд аав, Б ах хоёр гэрийн үүдэнд хэрэлдэж маргалдаад аав, Б ахыг заамдаад зууралцсан зогсож байхад ээж ардаас нь гараад аавыг “...боль, гэртээ ор...” гэж хэлтэл аав, ээжийг чи өөрөө гэртээ орооч гэж уурлаад нүүрэн тус газар нь цохитол ээж хана налаад унасан. Тэгсэн чинь Б ах “...эмэгтэй хүнд гар хүрлээ гэж уурлаад аавын ардаас очоод хөлийг нь дэгээдээд юүдэнтэй цамцныхан малгайнаас татгаад толгойгоор нь цементэн дээр савж унагаасан. Тэр үед аав толгойн зүүн хэсгээрээ цементэн дээр унаж хагалаад толгойноос нь их цус гарсан. Тэгээд аавд босож ирээд Б ахтай барилцаж аваад Б ахыг дэгээ төмрөөр цохих гэтэл дэгээ төмөр нь Б ахын гадуур хувцастай орооцолдоод цохиж чадаагүй, бид нар дундуур нь орж дэгээ төмрийг нь салгаж аваад нуусан. Тухайн үед Б ах, аав хоёр ноцолдож, зууралцаж байгаад Б ах аавын нүүрэн тус газар гараараа 2 удаа цохихоор нь ээж, бид нар тэднийг салгаад ээж, аавыг аваад гэртээ орсон, Б ах бид нар сагсан бөмбөгийн талбай руу очоод 10 орчим минутын дараа буцаад манай гэрт ирээд ортол аав, ээж хоёр унтаж байхаар нь Б ах манай найз Бын *********дугаараас цагдаагийн 102 дугаарт залгаж “аавыг согтуу агсам тавиад байна” гэж дуудлага өгсөн. Тухайн үед аав, ээж хоёр буйдан дээр унтсан байхад нь буюу ойролцоогоор 5-6 минутын дараа зөндөө олон юм асууж байгаад Б ахыг “дүүгээ аваад шууд гэртээ харь” гэж хэлээд явуулсан. Б ах, Б хоёр гэртээ хариад бид нар гэртээ орж унтацгаасан.
...Тухайн үед Б ахын жинсэн хантаазанд шилээгүүр төмөр орооцолдсон байсан учир Б ах биднийг энэ төмрийг надаас салгаач гэж орилсон, тухайн үед талийгаач Б ахын хоёр гарыг барьсан хөдлөх боломжтой болгосон байхаар нь Б бид хоёр шилээгүүр төмөрийг салгаж аваад би хуучин дэлгүүр ажиллуулж байсан өрөөний хаалганы ард нууж үлдээгээд бид сагсан бөмбөгийн талбай руу яваад эргэж ирээд би гал түлэхдээ хэрэглэчихээд буцааж нуугаад, маргааш өглөө Б, Б нарыг явсны дараа гаргаж ирсэн. Энэ үед миний нуусан газар хөдөлгөөнгүй байсан. Б ах, талийгаач нар зууралцаж байхад Б ах талийгаачийн ардаас нь малгайтай цамцны малгайнаас нь татаж, хойд талд нь хөлөө тавьж хавсарч газар унагаасан. Тэр үед талийгаач толгойн дагз хэсгээрээ унаад цус гарсан. Толгойд нь хуучин шарх байгаагүй. Анх зодоон болж байхад ээж Х гарч ирээд талийгаачийн толгой руу нь 2, 3 удаа цохисон ахиж цохиж зодоогүй. Сагсан бөмбөгийн талбай руу Б, Б, М бид дөрөв очоод 10-20 минут орчим болоод эргээд ирсэн. Биднийг ирэх үед аав, ээж хоёр унтаагүй орон дээрээ хэвтэж байсан. 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр талийгаач нь хэн нэгэнтэй зодолдоогүй.
...Ээж Х гэрээс гарч ирээд талийгаачийг гэртээ орооч гэж хэлээд толгойн тус газар нь гараараа 2 удаа цохисон. Тухайн үед талийгаачийн духны баруун хэсэг болон баруун талын хацар тус газар нь гараа атгаж байгаад алганы дотор талаас 2 удаа цохисон. Намайг харахад ямар нэгэн зулгаралт, цус хуралт болоогүй цус гараагүй зүгээр хэвийн байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 86-87, 141-142, хх-ийн 35-р хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч Ө.Бын: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 14-ний орой цагийн сайн санахгүй байна төрсөн ах Бын хамт найз Э, М нарын гэрт гар утсаараа хоорондоо холбоод тоглоом тоглож байтал Э, Мий аав /П.Э/, ээж /Х/ хоёр гаднаас согтуу орж ирээд Э ах, миний ах Баас “...ахдаа 20,000 төгрөг зээлчих...” гэж хэлэхээр нь 20,000 төгрөг өгөөд “....та дэлгүүр орж бидэнд нэг том ундаа авчраад өг, үлдсэнийг нь өөрөө авахгүй юу дөө....” гэж хэлээд өгтөл “...Э ах, Х эгч хоёр 20,000 төгрөгийг аваад бага хүүхэд Энхрийлэн /6 настай, эмэгтэй/, Энхтөр /3 настай, эмэгтэй/ нарыг дагуулж гараад бидэнд ундаа авчирч өгөлгүй 2 хүүхдэдээ нэг, нэг ширхэг зайрмаг авч өгөөд хүүхдүүдээ гэр лүү нь буцааж явуулаад, өөрсдөө 2 шил архи аваад урд талын гудамжинд байдаг Унага хочтой айлд очиж ууж байгаад нэлээн орой болсон байхад их согтсон байдалтай орж ирээд шууд цаад талын хуучин дэлгүүр байсан өрөөндөө орж хоорондоо юм ярьж байгаад Э ах гэнэт гарч ирээд Б ахыг “манай гэрээс зайл гэж хэлээд нүүрэн тус газар нь тойгоороо нэг удаа цохиод, шүүгээнээс хутга авч далайхаар нь М бид хоёр зууралцаж байгаад хутгыг нь булааж аваад нуусан. Тэгээд Б ах тэдний гэрээс гараад үүдний дэргэд зогсож байтал Э ах галын дэгээ төмөр бариад хойноос нь гарч нуруун тус газар нь цохисон чинь Х эгч хойноос нь гарч ирээд нөхрийгөө “чи болиоч ээ, хүүхэд аллаа шүү дээ” гэж хэлсэн чинь “та хоёр ямар холбоотой юм бэ” гэж хардаж уурлаад нүүрэн тус газар нь цохитол Х эгч газар унасан. Үүнийг нь харсан Б ах “...эмэгтэй хүнийг яагаад цохиж байгаа юм бэ...” гэж уурлаад Э ахын “...юүдэнтэй цамцны захны ардаас нь хүчтэй татаад газар унагаасан чинь босож ирээд зууралцаад Б ахыг дэгээ төмрөөр цохих гэтэл дэгээ төмөр нь Б ахын гадуур хувцсанд орооцолдоод цохиж чадаагүй, тэр хооронд Б ах Э ахын нүүрэн тус газар нь 2 удаа цохисон. Тэгсэн Э ах Б ахын юүдэнтэй цамцнаас зулгааж үүдний амбаарт хоёулаа өнхөрч байгаад Б ах дээр нь гарсан чинь Х эгч тэднийг салгаад нөхрийгөө босгоод гэр лүүгээ аваад орсон...”. Тэднийг гэртээ орсны дараа Б ах, Э, М бид дөрөв сагсан бөмбөгийн талбай руу яваад эргээд иртэл Э ах, Х эгч хоёр том өрөөндөө буйдан дээрээ унтаж байхаар нь бид нөгөө өрөөнд ороод Б ах миний 9019-0626 дугаараас цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар Э ахын гэрт нь орж ирээд Б ахыг авч гараад машиндаа суулгаж уулзаж байгаад ...бид хоёрыг гэртээ харьж унтаж амарцгаа... гэж хэлээд явуулсан.
...Б ах талийгаачийг хойшоо харсан Х эгчийг цохиж унагаасан, гэртээ орох гээд зогсож байхад нь цамцны хойд талын малгайнаас нь татаж унагаасан, энэ үед талийгаач хойшоо нуруу болон толгойн хэсгээрээ шороон дээр унасан. Тэгээд босоод ирэх үед толгойноос нь цус гарсан. Талийгаач гадаа гараад Б ахтай зодолдож байх үед Х эгч гарч ирээд тэднийг салгах гэтэл талийгаач нь Х эгчийн нүүрэн тус газар нь цохиход Х эгч хойшоо унаад босож ирээд талийгаачийн толгойн тус газар нь гараараа 2, 3 удаа цохиж зодоод байхаар нь Э, М бид гурав салгаад гэрт нь оруулсан. Ахиж гарч ирж зодолдоогүй. Б ах, М бид гурав сагсан бөмбөгийн талбай орж 20 орчим минут болоод эргэж ирсэн. Биднийг эргэж ирэх үед тэд орондоо орсон сэрүүн хэвтэж байсан. Биднийг байхгүйд зодоон болсон эсэхийг мэдэхгүй байна. 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 06 цаг өнгөрч байхад буюу тэднийг унтаж байхад Б ах бид хоёр гэртээ харих гээд гарахад шилээгүүр төмөр нуусан газартаа байсан. Биднийг явсны дараа тэндээс гаргасан байх хэн, хэзээ гаргасныг мэдэхгүй байна.
...Тухайн үед талийгаачийн эхнэр Х нь байшингаас гарч ирээд талийгаач, Б ах хоёрыг салгах гээд болиоч гэж хэлээд талийгаачийн толгойн ард хэсэг рүү гараараа 1-2 удаа цохиод дундуур нь ороод салгасан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 113-114, 136, нэмэлт хх-ийн 37-р хуудас/,
- Гэрч Г.Хгийн: “...Өчигдөр манай найз Ший төрсөн өдөр болоод миний 8552-0678 дугаарт, эгчийнхээ 8094-тэй дугаараас 5 удаа залгасан байхаар нь би буцаж залгатал миний төрсөн өдөр болж байна ш дээ, найз нь гэртээ хоол хийсэн хүрээд ир гэж хэлэхээр нь нөхөр бид хоёр 10 цаг өнгөрч байхад тэдний Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах Сэлбэ голын далангийн дэргэд байх гэрт нь очиход Шэ гэртээ ганцаараа гоймонтой шөл хийсэн, 0,75 литрийн 1 шил ногоон шошготой Экспортын архи авсан задлаагүй хүлээж байсан. Тухайн архийг бид гурвуулаа хувааж уугаад, хийсэн хоолыг нь идээд өдөр 15-16 цагийн үед гэрээс гараад, хэрэг болсон Унага хоч /Шинэбат байхаа нэрийг нь санахгүй байна/-той залуугийн гэрт ортол О гэгчтэй хамт хуванцар дөрвөлжин сав /нэрийг нь мэдэхгүй байна/-тай архи задалсан талд нь ортол уусан сууж байхаар нь бид хоёр нэг, нэг аяга уугаад харьсан хэдэн цагт харьсан тодорхой санахгүй байна. Би тасарсан байсан. Тэгээд талийгаач бид хоёр гэртээ ортол манай 4 бага хүүхэд буйдан дээр суусан Б болон түүний дүү Б нар гар утсаар тоглож байхаар нь талийгаач маань том хүүдээ хандаж “...эмээгийнхээ гэрт ороод аавдаа 10,000 төгрөг зээлээд ирээч, аав нь тамхигүй болсон байна, маргааш өгье гээд хэлчих...” гэж хэлтэл хүү маань эмээгийнхээ гэрт нь ороод эмээгээсээ 10,000 төгрөг зээлээд ирсэн. Тэгсэн чинь Б талийгаачид хандаж “...дүү нь дандаа танай гэрт хоосон орж ирдэг юм чинь та өөртөө 20,000 төгрөгт тааруулаад жаахан юм авчих гэж хэлээд бэлэн 20,000 төгрөг өгөхөөр нь би тухайн мөнгийг нь аваад “Хур супер” маркет орж Их Монгол нэртэй 0,5 литрийн архинаас 2 шилийг аваад нөхөр бид хоёр урд талын гудамжинд байх Унага хочтой ахын гэрт орж 1 шилийг нь хувааж уугаад үлдсэн 1 шил архийг 00 цаг болж байхад гэртээ авч орсон. Биднийг гэртээ орох үед Б манай гэрт манай хүүхдүүдтэй гар утсаар тоглосон байдалтай “...ахаа би танай гэрт хоноё тэгэх үү...” гэж гуйхаар нь талийгаач тэгээ тэг гэж зөвшөөрсөн. Ингээд нөхөр бид хоёр хажуу талын өрөөнд орж унтахдаа үлдсэн нэг шил архиа орны толгой дээр тавиад уугаад унтах гэж байсан чинь талийгаач маань гэнэт уурлаж босож ирээд надад “...чи муу намайг архи уулгаж тасалж унагаад Бтай унтах гэж байна уу? гэж уурлаад бид хоёр орон дотроо хэрэлдэж байтал” талийгаач маань хүүгийн ангийн хүүхэд Бд хандаж “...чи наад Б ахыгаа аваад зайл манай гэр зочид буудал юм уу” гэж хэлээд хөөсөн. Тэгсэн чинь Б талийгаач хоёр маргалдаад гэрээс гараад гэрийн гадна заамдалцсан байдалтай зогсож байгаад хоорондоо зодолдоод нэг, нэгнийгээ газар унагаасан хэн нь эхэлж хэнийгээ газар унагааж хаана нь цохисон талаар санахгүй байна. Тэгээд удалгүй цагдаа ирэхээр нь би гарч уулзах гэсэн чинь манай хоёр ихэр хүүхэд уулзуулаагүй, Б цагдаатай гарч уулзсан гэж сүүлд надад хэлсэн. Ингээд нөхөр бид хоёр гэртээ хоносон, хүүхдүүд эмээгийнхээ гэрт хоносон хоёр ихэр хүүхэд маань нөгөө талын орон дээр унтаж байсан. Өглөө би сэрээд хартал манай гэрийн угаалтуурын хажууд цустай ариун цэврийн цаас байхаар нь аваад хогийн сав руу хийсэн, тэгсэн талийгаачийн толгойноос цус гарч хатсан байдалтай надаас “..өчигдөр ээжээс зээлсэн 10,000 төгрөг хаана байна...” гэж асуухаар нь би “...мэдэхгүй” гэж хэлсэн чинь, миний хүү Э “...та надад хадгалуулсан ш дээ...” гэж хэлээд өгсөн чинь талийгаач тухайн мөнгийг авч над руу шидээд ...дэлгүүр яваад архи аваад ир...” гэж хэлсэн. Тэр үед миний толгой өвдөөд босож чадахгүй байсан учраас “өөрөө яваач” гэж хэлтэл талийгаач “би яаж ийм нүүр царайтай явдаг юм” гэж хэлсэн. Тухайн үед талийгаач Бтай зодолдоод уруул нь хавдсан байдалтай байхаар нь би орноос босоод “Хур” нэртэй дэлгүүр орж 0,5 литрийн савтай авч ирээд бид хоёр хувааж ууж дуусаад 11 цаг болж байхад Унага ахынхаас тамхи олж татахаар явсан. Тэгээд Унага ахын гэрт очтол тэдний гэрт Унага ах, О, А нар “...яаж нэг шил архи олж уух вэ, өчигдөр уусан үхлээ...” гэж ярилцаад сууж байсан. Тэгээд талийгаач нэг найз руугаа залгаад 20,000 зээлээд түүгээр нь би 2 шил архи аваад бид 2 Унага ахын гэрт хувааж ууж байгаад би тасарсан байсан. Нэг мэдсэн 19 цаг өнгөрч байхад миний бага охин Энхрийлэн намайг сэрээгээд “...яаралтай гараад ир аав Унага ахын гэрт эвгүй болсон байна гэнээ...” гэж хэлэхээр нь би босоод Унага ахын гэрт ортол нөхөр маань Унага ахын байшинд ороод дээшээ харсан байдалтай хэвтэж байхаар нь би толгойг нь өргөөд өвөр дээрээ тавьтал сонин дуу гаргаад амьсгалахаа больсон. Тэгтэл тэнд байсан Отгонбат зүрхний массаж хийж байх хооронд тэнд байсан хүмүүс 103 дуудсан, удалгүй түргэний эмч ирж үзээд нас барсан байна гэж хэлээд цагдаа дуудсан. Ийм л зүйл болсон. Бтай зодолдохоос өмнө болон түүний дараа нас барах хүртлээ хэн нэгэнтэй хэрэлдэж маргалдаж, цохилдож зодолдоогүй.
...Би согтуу байсан учраас яагаад ингэж хэлсэн санахгүй байна. Энэ өдрөөс өмнө өөр хэн нэгэнтэй маргалдаж, зодолдсон зүйл байхгүй. Тухайн үед талийгаач Б нар зодолдоод талийгаачийг Б үүдний довжооны цементэн ирмэгтэй довжоон дээр унагаасан үүнээс болоод толгой нь хагараад цус гарсан.
...Тухайн үед би гэрээс хувцсаа өмсөөд гарахад талийгаач, Б хоёр заамдалцсан зогсож байхаар нь би “...болиоч гэж хэлээд дундуур нь орж салгасан чинь талийгаач намайг “...чи энэ шээсээ өмөөрөөд үхэх лээ...” гэж хэлээд цохиж унагасан. Түүнээс би талийгаачийг санаатай цохиж зодсон эсэхээ санахгүй байна. Зодоон болохоос нэг өдрийн өмнө би талийгаачтай үсчин орж үсийг нь засуулсан. Тухайн үед талийгаачийн толгой, нүүрэнд ямар нэгэн гэмтэл байгаагүй, зодоон болсны дараа би түүнд ямар нэгэн гэмтэл үүсэн эсэхийг анзаараагүй, дээрх гэмтэл нь Бтай зодолдож байх үед үүсэн гэмтэл байх. Учир нь талийгаачийг нас бардаг өдрийн өглөө нь би орондоо хэвтэж байхад нь харахад дээрх гэмтэл үүссэн байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 96-98, 2-р хх-ийн 29, хх-ийн 39-р хуудас/,
- Гэрч Б.Оын: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр би Сухбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 67 дугаар гудамжны 698 тоотод байдаг Унага хочтой Ээнээгийн гэрт очсон тэгээд Ээнээтэй хамт хоносон тэгээд маргааш нь Аагий гээд залуу ирээд бид хамт гурав хоносон тэгээд 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Ээнээ болон Аагий гээд залуу бид 3 унтаж байсан чинь өдөр 12 цагийн үед талийгаач Э ганцаараа орж ирээд утсаар яриад яваад байсан тэгээд 10 орчим минутын дараа эхнэр Х орж ирээд нөхрөө чи яачихав хоол хийнэ гэсэн биз дээ гээд байсан чинь Э утсаар яриад яваад байсан тэгээд Э би та нарт тамхи авч өгье нэг шил архи авч егье гээд байсан тэгээд буцаж гараад 0,75 литртэй архи солонгос тамхитай хамт авч ирсэн ямар нэртэй архи тамхи байсан талаар би санахгүй байна тэгээд тэрийг би болон Ээнээ, Э, Аагий Х бид тав хамт ууж дуусгаад Э эхнэртэйгээ хамт би таны мөнгийг аваад ирье одоо том хүү мөнгө шилжүүлж байгаа гээд гараад явсан. Тэгээд Ээнээ Аагий бид гурав буцаад унтсан. Тэгээд 19 цагийн үед байх би бие засах гээд гарсан чинь байшингийн гадна хаалганы босгон дээр толгой нь дээшээ хөл нь доошоо чиглэлтэй хэвтэж байсан. Тэгээд би Эг чи гадаа унтаад байна ш дээ ор гэсэн чинь тоохгүй байхаар нь би гэр рүү оруулъя гээд цээж хэсгээс нь хувцаснаас нь гараараа барьж байгаад гэр рүү оруулсан тэгээд би ганцаараа дийлэхгүй байсан учир том өрөө рүү хальт оруулаад үлдээсэн тэгсэн чинь Ээнээ ирж үзээд наа чинь нэг л сонин байна гэсэн тэгэхээр нь би Эгийн биеийг хальт үзээд шууд гэр рүү нь яваад эхнэрт нь бие нь таагүй байна чи авч яваад үзүүлчих гээд аваад ирсэн тэгээд би буцаад хашаанд ирээд би Ээнээгийн утсаар 103-т дуудлага өгсөн тэгээд 103-ын эмч ирээд үзсэнээ өнгөрчихлөө гэж хэлсэн. Би дунд зэрийн согтолттой байсан болсон зүйлийг бүгдийг нь санаж байна. Бид нараас бол цохиж зодсон зүйл байхгүй бид хэд хоорондоо эвтэй байдаг харин өдөр ирэхдээ уруул нь хөхөрсөн байсан. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй байсан байх. Эхнэр Х нь өчигдөр нь хүнтэй зодолдсон гэж ярьж байсан. Надад тэр талаар мэдэж байгаа зүйл байхгүй байна” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 102-104-р хуудас/,
- Гэрч Л.Ший: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байшингийнхаа үүдний амбаарт Отгоотой хамт унтаж байтал, 19-20 цагийн хооронд А, Отгоо хоёр шээх гээд гарах үед талийгаач амбаарын үүдний хэсэгт доошоо харсан хэвтэж байхаар гадаа сэрүүхэн байна хөлдөөд үхчиж магадгүй гэж бодоод чирээд байшин руу оруулахаар нь би талийгаач дээр очоод "...ахын дүү босоод хойд өрөөнд ороод хэвт гэж хэлтэл хариу дуугарахгүй байхаар нь биед нь хүртэл хариу үйлдэл үзүүлэхгүй байхаар нь би эргүүлж дээш нь харуулсан чинь уруул нь хөхөрсөн царай нь цонхийсон эвгүй харагдахаар нь Отгоог дуудаад энийг хардаа эвгүй болчих жээ гэж хэлтэл Отгоо ирээд цээжин дээр нь 2 гараараа дараад зүрхний массаж хийтэл талийгаач нэг гүнзгий амьсгаа аваад буцаад ухаангүй болмогц Отгоо талийгаачийн эхнэрийг дуудах гээд гуйж гараад Хг дуудсан, тэр хооронд түргэн тусламж дуудсан юм шиг байна лээ. Удалгүй түргэн тусламж ирж талийгаачийг үзээд нас барсан байна гэж хэлсэн, удалгүй цагдаа нар ирээд үзлэг хийгээд биднийг дотогш оруулаагүй. Ийм л зүйл болсон. Тэр өдөр 10 цагийн үед Отгоо, А, талийгаач бид дөрөв 0,75 литрийн шилтэй чанар нэртэй цагаан архи уусан согтоод тасраад унтсан байсан. Тухайн үед Отгоо бид хоёр үүдний амбаарт унтаж байсан. А байшингийн хойд өрөөнд орон дээр унтаж байсан. Тухайн өдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 10 цагийн үед талийгаач манай гэрт орж ирээд Отгоотой уулзаад “...өнөөдөр би 30,000 төгрөгийн өрийг чинь өгнө...” гэж хэлээд гарсан. Тухайн үед царай төрхийг нь сайн анзаарч хараагүй учир санахгүй байна. Талийгаач өдөр бүр манай гэрт ирдэг байсан. Нас барахын урьд өдөр нь манай гэрт ирэх үед ил харагдах гэмтэл шарх байгаагүй, тухайн орой талийгаач, Х, А, Отгоо бид нар 2 шил архи хувааж уусан тэднийг хэдэн цагт явсныг санахгүй байна. Талийгаач нь хэн нэгэнтэй хэрэлдэж маргалдаж зодолдоогүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 119-121-р хуудас/,
- Гэрч Н.Г /А/-ын: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 02 цагийн үед Унага хоч /Шэ/-той найзынхаа түрээслэн амьдарч байсан Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 67 дугаар гудамжны 698 тоотод очиж хоносон. Тухайн үед би архи уусан байсан учраас найзынхаа гэрт очиж хоносон. Тэгээд би еглөө 08 цагийн үед сэрээд дэлгүүр орж 0,75 литрийн Хараа нэртэй архи авчирч Унага, Отгоо бид гурав хувааж ууж дуусчхаад сууж байтал 11 цагийн үед байхаа талийгаач орж ирээд бид нар тамхилсан. Тэгсэн талийгаач “ах нартаа 1 шил архи авч өгнө” гэж хэлээд Унагын утсаар нэг найзтайгаа утсаар яриад 20,000 төгрөг зээлээд дансаар авах гэсэн данс байгаагүй учир дэлгүүр орж 0.75 литрийн шилтэй Хараа архи авчраад бүгд хувааж ууцгаасан. Ингэж ууж байх үед талийгаач толгой өвдөөд байна гэж хэлээд толгойн зүүн талаа үе, үе бариад байхаар нь яасан юм гэж асуутал “...өчигдөр шөнө дүүтэй маргалдаад зодолдсон” гэж хэлснээс өөр зүйл хэлээгүй, толгойг нь харах гэсэн чинь саравчтай малгай өмссөн байсан болохоор харж чадаагүй. Ингээд би архи ууж дуусгаж чадалгүй орон дээр хэвтэж байгаад тасарсан байсан. Намайг унтаж байтал орой /цаг хэд болж байсныг санахгүй байна/ Унага намайг “...хөөе босооч...” гэж хэлээд сэрээсэн. Би сэрээд хартал талийгаач Унагын гэрт гал тогоо, том өрөө хоёрын голд доош харсан байдалтай уруул нь хөхөрсөн байдалтай, эвгүй болсон байхаар нь Отгоо бид хоёр сандарч гарч гүйгээд Отгоо хажуу айлын утсаар түргэн дуудаад, эхнэрийг нь гэрээс нь дуудаж ирсэн. Би байшингийн гадна тамхи татаад яахаа мэдэхгүй зогсож байсан. Удалгүй Х орж ирээд талийгаачийн толгойг өвөр дээрээ тавьж нүүрийн барьж үзээд “...ахаа зүгээр даарсан байна ш дээ...” гэж хэлсэн, удалгүй түргэн ирж байна гэж хэлэхээр нь би түргэний машиныг тосоод эргээд иртэл Отгоо талийгаачийн цээжин дээр 2 гараараа дараад хиймэл амьсгал хийж байсан, эмч орж ирж үзээд биднийг гаргаад Х, Отгоо хоёртой хамт үлдэж талийгаачийг үзээд нас барсан байна гэж хэлсэн. Ийм л зүйл болсон” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 82-84-р хуудас/,
- Гэрч Ш.Дын: “...2023 оны 04 дүгээр сарын 14-ний орой 22 цагаас хойш байсан шиг санаж байна. Манай Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 68-922 тоотод талийгаач П.Эы гэрийн гадна зодоон болоод байгаа бололтой хүмүүс шуугилдаад байхаар нь би гэрээс гараад талийгаачийн байшинд орох гэтэл талийгаач нэлээн согтуу толгойн 2 талаас нь цус урссан, уруул нь хавдаад цус гарсан байдалтай хаалганы дотор талд нь гарсан. Б нь хаалганы гадна талд мөн адил согтуу хоорондоо хэрэлдээд талийгаач нь Быг гэртээ оруулахгүй гээд. Б нь гэрт нь орно гээд хэрэлдэж байсан. Тэгтэл цаанаас Х нэлээн согтуу гарч ирээд намайг гэртээ оруулахгүй гээд хөөгөөд байхаар нь би гэртээ орсон. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаа ирсний дараа би байшингийнхан цонхоор хартал талийгаач орон дээрээ дээш хараад хэвтсэн, Х орны толгой дээр нь суусан юм ярьж байсан. Түүнээс яг зодоон болж байхыг би хараагүй, намайг очих үед зодоон болоод дууссан байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 144-р хуудас/,
- Гэрч Д.Тын: “...Талийгаач надад их дургүй, би таарамжгүй харилцаатай болохоор би гэрт нь ордоггүй. Зодолдсон эсэхийг хараагүй болохоор мэдэхгүй байна. Ямар ч байсан хэрүүл маргаан болоод орилолдоод чанга дуугаар хэрэлдээд байсан. Би хамгийн сүүлд 2023 оны 04 дүгээр сарын 13-нд талийгаачтай хашааны гадна зөрсөн тэр үед цохиулж зодуулсан зүйл ажиглагдаагүй зүгээр байсан. 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө миний ээж Д нь “...өнгөрсөн шөнө талийгаачийн гэрт орох үед талийгаачийн толгойноос нь цус гарсан хэвтэж байхаар нь толгойгоо яасан талаар асуухад надад хэлэхгүй байсан, тэрнээс өмнө тэднийг хэрэлдэж байхад нь гэрээс гараад шатны тэндээс харахад Бтай байшингийнхаа гадна зодолдоод байсан” гэж П эгчтэй ярьж байхыг сонссон. Энэ талаар манай ээжээс асуувал хариулах байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 116-117-р хуудас/,
- Гэрч Ц.Мийн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн авто эргүүлийн Бэлх-117 чиглэлд дэд ахлагч Б.Бын хамт 24 цагийн үүрэг гүйцэтгэж байх үед 23 цаг 50 минутын үед Бэлх-10-аас Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбын ногоон байшинд согтуу хүн агсан тавиад байна гэх дуудлага мэдээлэл хүлээн авч 23 цаг 55 минутын үед очиж шалгахад хаяг тодорхойгүй дуудлага өгсөн утсаар хаяг тодруулах гэхэд тухайн дуудлага өгсөн дугаар нь ярьж байгаа дохио өгөөд утсаа авахгүй байсан тэгээд 00 цаг 21 минутын үед тухайн *********гэсэн дугаар нь утсаа аваад 17 дугаар хорооны арын 2 давхар ногоон байшин гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд тухайн хорооны хажуугаар тухайн ногоон өнгийн байшинг хайж байхад хуучин хүнсний дэлгүүрээр ашиглагдаж байсан хоёр давхар ногоон өнгийн байшин байсан тэгээд тухайн байшин руу дэд ахлагч Б.Бын хамт дотогш ороход 4-11 насны 5 хүүхэд, мөн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн тус тусдаа орон дээр хөнжилдөө орсон байдалтай хэвтэж байсан. Тэгсэн чинь эмэгтэй нь орон дээрээ өндийж суугаад би дуудлага өгөөгүй манай нөхөр бид хоёр айлд очиж архи ууж байгаад ирсэн чинь хүүхдүүд айгаад 102 руу дуудлага өгсөн юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд өрөөний баруун урд хэсэгт байх орон дээр хэвтэж байсан эрэгтэй хүнээс юу болсон талаар тодруулахад би дуудлага өгөөгүй та нар манайд яах гэж орж ирсэн юм та нар манайд яах гэж орж ирсэн юм бид нарт цагдаа хэрэггүй гээд хашхираад байсан. Тухайн эрэгтэйн толгойн зүүн чихний дээд хэсэгт шалбарсан цус гарсан байдалтай байсан тэгээд хэн цохисон талаар тодруулахад намайг хүн цохиогүй гэж хэлсэн. Нөгөө орон дээр байсан эмэгтэйгээс асуухад би гараараа цохичихсон гэж надад хэлсэн. Тэгээд тухайн гэрт байсан хүүхдүүдээс юу болсон талаар асуухад юу болсон талаар мэдэхгүй байсан. Дуудлага өгсөн дугаар pyy залгахад тэнд байсан 12 орчим насны эрэгтэй хүүхдийн утас дугарсан тэгэхээр нь би энэ утсаар хэн дуудлага өгсөн талаар асуухад манай ах түрүүн миний утсаар ярьсан гэж байсан. Тэгээд би ах нь хаана байгаа юм гэхэд энэ өрөө рүү орсон гээд нэг хаалга заасан дуудаад гаргаад ир гэхэд тухайн хүүхэд орчхоод буцаж гарч ирээд байхгүй байна гэсэн тэгэхээр нь би дэд ахлагч Б.Бын хамт тухайн өөрөө рүү орж харахад харанхуй өрөөний цаад буланд цохны хажууд нуугдсан байдалтай 20 орчим насны эрэгтэй хүн зогсож байсан авч гараад гэрэлтэй өрөөнд оруулж харахад өмсөж байсан саарал өнгийн малгайтай цамцны 2 ханцуй хэсэг нь цус болсон мөн нурууны хэсэгт цусны толботой байсан тэгээд юу болсон талаар тодруулахад би дуудлага өгсөн юм. Э гэх хүн намайг эхнэртэйгээ хардаж над руу хутга барьж дайрсан би энд дүүгээ авах гэж ирсэн юм, манай дүү энэ айлын хүүхдүүдтэй найзалдаг эдний гэрт хонох гээд ирсэн намайг ирэхэд Э эхнэртэйгээ согтуу байсан намайг гэрт нь ороход Э чи манай гэрт яах гэж орж ирсэн юм гээд агсан тавиад хутга бариад байхаар нь би 102-т дуудлага өгсөн. Над руу хутга барьж дайрсан асуудал дээр нь би гомдолтой байна гэсэн. Тухайн дуудлага өгсөн эрэгтэй Баас мэдүүлэг авах гэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай мэдүүлэг авах боломжгүй байсан тухайн дуудлага өгсөн залуу тэр айлаас өөрийнхөө дүүгээ аваад маргааш очиж мэдүүлэг өгч гомдол гаргана гэж байсан. Тэгээд гэрт байсан Э гэгчийг эхнэр Хд нь хүлээлгэн өгч тухайн дуудлагыг шийдвэрлэсэн” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 127-129-р хуудас/,
- Гэрч Б.Бын: “...Б нь надад Э ах над руу орж ирээд дайраад зайл гэж хөөгөөд хутга барьж дайрах үед нь Э ахыг би тэвэрч аваад зууралдсан, цохиж зодсон зүйл байхгүй” гэж хэлж байсан. /Халиун, Э хоёр хоорондоо зодолдсон талаар/ ярьсан зүйлгүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 131-132-р хуудас/,
- Цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 15-22-р хуудас/
- Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Занабазарын: “...Цагдаагийн дэслэгч Б.Занабазар би 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 00:20 цагт амь хохирогч Б.Эы ихэр хүүхдүүд болох насанд хүрээгүй 13 настай хүү Э.М, 13 настай хүү Э.Э нартай уулзаж 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 23:41 цагт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 68-922 тоотод юу болсон талаар хүүхдүүдтэй уулзаж ярилцлага хийхэд Э.М нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн орой аав ээж хоёр найзын төрсөн өдөр гээд өглөө нь архи гэртээ ирээд унтсан байсан. Э бид хоёр хичээлээ тараад ирэхэд аав, ээж хоёр унтаж байсан. Тэгээд бид хоёр гараад шийдэн дээр тоглоод орой 20:00 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд аавын найз Б ах манайд ирсэн байсан. Тэгээд аав, ээж хоёр орж ирсэн чинь Б ах аавд өглөө би ажилтай танайд хоночихъё гээд 20,000 төгрөг өгсөн. Тэр 20,000 төгрөгөөр нь аав, ээж хоёр хамт яваад дэлгүүрээс архи аваад гэрийн хажуу талын дэлгүүрийн өрөөнд архи уусан. Тухайн үед Б ах гэрт байсан. Аав гэрт орж ирээд Б ахыг одоо чи зайл гээд нүүр лүү нь тохойлдсон чинь Б ах доошоо суугаад толгойгоо бариад сууж байсан чинь аав хутга бариад одоо чамайг гэрээсээ зайлуулна гээд хөөсөн. Тэгсэн Б ах аавыг тэврээд авсан тэр үед Б ах аль талын гарыг нь мэдэхгүй байна ядам хуруу зүсчихлээ гээд гадаа гарсан. Араас нь аав зуухны хажууд байсан дэгээ төмөр аваад гарахаар нь Э, Бын дүү бид 3 араас нь гарсан. Гадаа гарахад аав Б ахтай хэрэлдээд зогсож байгаад буцаад аав орох гэсэн чинь ээж гараад ирсэн чинь аав ээжийг орохгүй юм уу гээд нүүр лүү нь цохисион. Тэгсэн Б ах эмэгтэй хүнд гар хүрлээ гээд аавыг араас нь татаад ард нь хөлөө тавиад дагзаар нь унагаасан чинь аав уурлаад босож ирэхдээ газарт байсан дэгээ төмөр аваад босоод ирсэн. Босож ирээд Б ахтай барьцалдаж байхад дэгээ төмөр нь Б ахын цамцанд нь тээглэсэн Б ах энэ дэгээ төмрийг нь та 3 аваач ээ гээд орилохоор нь би цамцанд нь тээглэсэн тээглээсийг нь гаргаад Э дэгээ төмрийг аваад дэлгүүрийн өрөөнд нуусан. Тэгээд салцгаагаад аав гэр лүү ороод Б ах шийд рүү очъё гээд явж байснаа буцаад бид гуравтай хамт танайд очъё гээд ороход аав, ээж хоёр унтаж байсан. Тэгээд Б ах цагдаа дуудсан” гэж ярив. Ярилцлага хийх үед амь хохирогчийн 2 хүүхэд Э.М, Э.Э нар нь сэтгэл санааны хувьд хэвийн айж цочирдсон зүйл байхгүй үйл явдлыг нэг нэгэнгүй санаж ярьж байв. Амь хохирогч Б.Э эхнэр Г.Х нар нь насанд хүрээгүй 13 настай Э.М, 13 настай Э.Э, 6 настай Э.Энхрийлэн 4 хүүхдийн хамт амьдардаг. Том охин 15 настай Э.Энх-Уянга нь тусдаа хамаатныдаа амьдардаг гэх. Ярилцлага хийсэн насанд хүрээгүй Э.М, Э.Э нарыг ар гэрт нь Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 68-922 тоотод эмээ П, төрсөн эх Хд хүлээлгэж өгөв” гэсэн илтгэх хуудас /1-р хх-ийн 133-р хуудас/,
- Гэрч О.Ший: “...2023 оны 04 дүгээр сарын 11-нээс хойш миний төрсөн өдөр болоод талийгаач, Х нар манайд ирсэн. Манай гэрт ирэхэд хэн нэгэнд зодуулаагүй хэвийн ирээд, хэвийн гараад явсан. Ил харагдах гэмтэл шарх сорви байгаагүй хэвийн зүгээр байсан” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 71-р хуудас/,
- Гэрч Г.Ааын: “...Талийгаачийг би хүнд зодуулж байхыг нь хараагүй учраас энэ талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 77-р хуудас/,
- Гэрч Ц.Агийн: “...Ө.Бын хувьд би аав Цогоо, ээж Өлзийхүү нартай нь сүүлийн 4-5 жилийн хугацаанд ойр дотно харилцаатай байгаа бөгөөд Быг хүүхэд байхын мэднэ. Их тайван дөлгөөн зантай их тусархуу хүүхэд бөгөөд гэртээ байгаа байхгүй нь мэдэгдэхгүй хүүхэд дээ. Талийгаачийг нас барахаас өмнө бусдад зодуулсан талаар ёстой мэдэхгүй надад ийм зүйл ярьж байгаагүй. Хамгийн сүүлд талийгаач нас барахынхаа урьд өдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 14-ний орой 18 цагийн үед намайг ажлаас тараад ирэх үед манай гэрт эхнэр Хгийнхаа хамт ирсэн, манай эхнэртэй архи 0,33 литрийн Хараа архи хоёрыг авсан нэгийг нь уучхаад явсан, нөгөөхийн уугаагүй үлдээгээд явсан. Тэрийг нь би орой унтахдаа уусан. Намайг анх ирэх үед талийгаач хэн нэгэнд цохиулж зодуулсан талаар яриагүй бөгөөд нүүрэнд нь цохиулж зодуулсан шинж тэмдэг шарх, сорви гэх зүйл байгаагүй хэвийн зүгээр байсан. Ямар учраас намайг талийгаачийг бусдад 2 хоногийн өмнө зодуулсан талаар мэднэ гэж хэн хэлснийг мэдэхгүй байна. Талийгаач нас барахын урд өдөр хэн нэгэнд зодуулсан талаар уулзахдаа яриагүй, зодуулсан шарх сорви ч байгаагүй, надтай их ойр дотно байдаг учраас зодоон цохион болсон байвал хэлнэ, тэгэхээр хэлээгүй учир тийм зүйл болоогүй” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 80-81-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1122 дугаартай: “Талийгаачид зүүн зулай ясны шугаман хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун тал бөмбөлгийн духны суурийн хэсгийн эдийн няцрал, хуйханд цус хуралт, шарх, зулгаралт, зүүн хөмсөг, уруулын салст, цээж, баруун гуя, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой ба суугаа, босоо, хэвтээ байрлалын аль алинд үүсэх боломжтой гэмтэл байна.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хатуу хальсан доорх цусан хураа нь тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсох хүртэл идэвхтэй үйл хөдөлгөөн хийх бүрэн боломжтой. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Ходоодонд 50 мл шаргал салсархаг агууламжтай байна. Нэгдүгээр бүлгийн цустай байна. Талийгаач нь 178 см урттай 70 кг жинтэй байна. Цогцост хийсэн гадна үзлэгээр нас бараад 5-6 орчим болсон байна. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлүүдийн улмаас тархи дарагдаж эрс хавагнаж нас баржээ” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 145-152-р хуудас/,
- Шинжээч эмч Э.Эрхэмбаярын: “...Дээрх гэмтлүүдийн гавал тархины битүү гэмтэл буюу зүүн зулай ясны шугаман хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, 2 тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, хуйхан дахь цус хуралт, шарх гэмтлүүд үүссэний улмаас талийгаач нь нас барсан байна. Уг гэмтлүүд нь цохих болон цохигдох хүчин зүйлийн улмаас үүсгэгдэх боломжтой гэмтлүүд юмаа. Бусад зүүн хөмсөг уруулын салст, цээж, баруун гуя, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь үхэл хүргэх шалтгаан болохгүй бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь унах болон цохих, цохигдох үед үүсэх боломжтой гэмтлүүд. Цогцост хийсэн гадна үзлэгээр нас бараад 5-6 цаг болсон байжээ. Үүнээс үзэхэд талийгаач 2023 оны 04 дүгээр сарын 15-ны 19-20 цагийн орчим нас барсан гэж дүгнэхээр байна. “Цохих” гэдэг нь шууд утгаар мохоо зүйлээр цохихыг ойлгоно. “Цохигдох” гэдэг нь хүний биед хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох, хатуу гадаргууд унах үед үүссэн гэмтлийг ойлгоно. Хатуу хальсан доорх цусан хураа нь тархи дарагдаж, төвийн гаралтай амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсох хүртэл идэвхтэй үйл хөдөлгөөн хийх боломжтой. Дээрх гэмтлийг авснаас хойш нас барах хүртэл идэвхтэй үйл хөдөлгөөн хийх боломжтой үүнийг цаг, хугацаагаар нарийн хэмжих боломжгүй.
...Эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгэг цаг алдалгүй оношилж эмчлэгдсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 162-163, хх-ийн 27-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 683 дугаартай: “2023.04.16-ны өдрийн 01 цаг 05 минутын шүүх эмнэлгийн цогцосны гадна үзлэгээр нас бараад 5-6 цаг болсон байна. Цохих, цохигдох үйлчлэл нь гэдэг нь утгын хувьд ижил ба тухайн хэсэгт цохих, цохигдох хүч үйлчилсэн механизмыг хэлж байгаа юм. Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл нь зүүн зулай, чамархай хэсэгт хүч үйлчилсний улмаас /тухайлбал зүүн зулай, чамархай хэсгээр унах, цохигдох/ үед үүснэ. Талийгаачид учирсан зуун зулай ясны шугаман хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун тал бөмбөлгийн духны суурийн хэсгийн эдийн няцрал, хуйханд цус хуралт, шарх, зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин зүүн хөмсөг, уруулын салст, цээж, баруун гуя, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн хэргийн материалаар хийсэн нэмэлт шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 43-46-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 521 дугаартай: “ШШЕГ-н 2023.07.04-ний өдрийн 683 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. П.Эд учирсан гавал тархины битүү гэмтлийн үед яаралтай эмнэлгийн тусламж авсан тохиолдолд амь нас аврагдахыг үгүйсгэхгүй. Зүүн хөмсөгний цус хуралт, доод уруулын салстын шарх, цээж, баруун гуя, зүүн өвдөг шилбэнд цус хуралт, баруун өвдөгт цус хуралт зулгаралт гэмтлүүд нийлээд хөнгөн зэрэгт хамаарах ба дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн хөмсөгний цус хуралт, доод уруулын салстын шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дахин шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 22-23-р хуудас/,
- Шинжээч эмч Б.Ариунзулын: “...Гавал тархинд үүссэн битүү гэмтлийн үед гэмтлийн хэмжээ болон байрлал тухайн хүний бие мах бодийн онцлогоос хамаарч эмнэл зүйн хэлбэр хүн бүрд харилцан адилгүй илэрдэг. Тиймээс эмчилгээний үр дүнг энэ тохиолдолд хэрхэн үр дүнтэй байхыг тааварлахад төвөгтэй. Дээрх хоёр гэмтэл нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 24-р хуудас/,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 455 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 36-37-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1979 дугаартай: “ХГҮ-ээр хураан авсан гэх байшингийн гадна талаас бэхжүүлж авсан гэх сальфетка, хуванцар саванд хийсэн нунтаг зүйл, байшингийн гадна хэсгээс бэхжүүлж авсан гэх хөрс, шорооны дээж дээр хүний цус илэрсэн. Уг цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна. ХГҮ-ээр хураан авсан гэх шаргал эрээн өнгийн иштэй нийт урт нь 27 см заазуур 1ш, бор өнгийн иштэй нийт урт нь 32 см хутга дээр цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 164-165-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1940 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 171-172-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2111 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан гэх нийт 60 см урттай төмөр /шилээгүүр/ нь шинжилгээнд тэнцэж байна. Уг төмөр дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус байна. Уг илэрсэн хүний цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 191-192-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5144 дугаартай: “Ө.Бын биед хүзүү, баруун эгмэнд цус хуралт, баруун бугалга, хоёр сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 201-202-р хуудас/,
- Яллагдагч Ө.Бын: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байгаад Э, М нарын хамт гэрт нь очсон. Тэдний гэрт очоод гар утсаараа тоглож байтал удалгүй амь хохирогч, эхнэрийн хамт орж ирсэн. Тэгсэн талийгаач хүүхэд дээ хандан эмээгийнхээ гэрт ороод аавдаа 10,000 төгрөг аваад ир гэж хэлэхээр нь би талийгаачид 20,000 төгрөг өгсөн. Тэгсэн талийгаач надаас 20,000 төгрөг авчаад эхнэрийн хамт гарч яваад 2-3 цагийн дараа нэлээн согтсон байдалтай орж ирсэн. Гэртээ ирээд талийгаач намайг “...манай гэрээс зайл...” гэж хөөгөөд шүүгээнээсээ хутга авахаар нь Э, М нар аавыгаа хориглоод болиулсан. Тэгэхээр нь би тэдний гэрээс гарсан чинь талийгаач миний ардаас дэгээ төмөр барьсан гарч ирээд миний нуруун тус газар 1 удаа цохихоор нь би түүнийг тэврээд дэгээ төмрийг нь аваарай гэж орилоод талийгаачийн нүүрэн тус газар нь гараараа цохисон чинь талийгаач зөрүүлээд миний нүүрэн тус газар гараараа цохихоор нь би түүнийг зүүн талаар нь хөмөрч газар унагаасан чинь талийгаач босож ирсэн. Тэр үед би хойшоо алхаж байгаад амбаарын босгонд нь тээгэлдэж унасан чинь талийгаач миний дээрээс дарж унахаар нь би доороос нь нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохисон талийгаачийн ээж нь гарч ирэхээр нь зодолдохоо болиод боссон. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Тухайн үед цагдаа нар ирэх үед би талийгаачийн гэрийн цаад талын мухарын өрөөнд ороод нуугдсан байсан. Цагдаа нар ирээд надтай уулзаад согтуу хүнээс мэдүүлэг авахгүй, дүүгээ аваад эндээс яв. Маргааш дуудахаар ирээрэй гэж хэлэхээр нь би Быг аваад тэндээс явж гэртээ хоносон. Маргааш нь цагдаа намайг дуудах байх гэж утсаа чагнаж байтал намайг дуудаагүй, тэгсэн орой Э, М хоёрын нэг нь манай дүүд аав өөд болчихлоо гэж хэлсэн байсан. Тухайн үед би гэрийн ойролцоо гадуур явж байхад цагдаа нар намайг бариад явсан. Ийм л зүйл болсон...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 12-р хуудас/ зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байдаг бөгөөд шүүгдэгч Ө.Б хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцнэ.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хүнд хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Дээрх гэмт хэрэг гарахад хохирогчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж шүүгдэгчтэй зүй бусаар харьцсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барах гэмт хэргийг “Хүнийг алах”, “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргүүдээс ялган зүйлчлэх шаардлагатай.
Өөрөөр хэлбэл, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг нь “Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хүн түүний үйлдлийн улмаас хохирогч үхэж болохыг ухамсарлах боломжгүй буюу энэхүү хор уршгийг хүсээгүй, эсхүл өөрийн үйлдлээр хохирогчийг үхэлд хүргэхгүй байж чадна гэж хөнгөмсөгөөр найдаж гэмтэл учруулсан боловч түүний үйлдлийн улмаас хохирогч нас барсан, эсхүл гэмтэл учруулсан хүний хүсэл зоригоос үл хамаарах хүчин зүйлийн улмаас хохирогчид учирсан гэмтэл хүндэрч нас барсан...”[1] буюу хохирогчийн амь насыг хөнөөх санаа зорилго агуулаагүй боловч хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан байхыг ойлгоно.
Харин “Хүнийг алах” гэмт хэргийн тухайд гэмт этгээд хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт үйлдэл хийж, гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж, хүссэн хохирлыг учруулдаг бол “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн хувьд хохирогчийн амь насыг хохироохыг шүүгдэгч хүсээгүйгээс гадна өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй гэдгийг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдсэн боловч тийм үр дагаварт хүргэхгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчила мэдэх ёстой, боломжтой байсан боловч мэдээгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байдаг.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Ө.Б нь амь хохирогч П.Эы эсрэг идэвхтэй үйлдэл үзүүлж тухайн үед буюу 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр үүссэн таарамжгүй харилцаанаас болж маргалдан харилцан цохиж, зодолдон толгой хэсгээр нь хатуу гадаргуу дээр унагасан үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь “...зүүн зулай ясны шугаман хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун тал бөмбөлгийн духны суурийн хэсгийн эдийн няцрал, хуйханд цус хуралт, шарх, зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулж, улмаар гавал тархины битүү гэмтлүүдийн улмаас амь хохирогч П.Эы тархи дарагдаж эрс хавагнаж 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 683 дугаартай дүгнэлтэд амь хохирогчийн эрүүл мэндэд учирсан зүүн хөмсөг, уруулын салст, цээж, баруун гуя, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар дурдсан ба шүүгдэгч Ө.Бын нэг цаг хугацаанд, нэг санаа зорилгоор амь хохирогчийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн болон хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргээр давхар зүйлчлэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 521 дугаартай дахин шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч П.Эд учирсан гавал тархины битүү гэмтлийн үед яаралтай эмнэлгийн тусламж авсан тохиолдолд амь нас аврагдахыг үгүйсгэхгүй гэж дурдсан байх тул шүүгдэгч Ө.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг болон энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан нь гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд прокуророос шүүгдэгч Ө.Бын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ө.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ө.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс талийгаачийн оршуулгын зардалд нийт 11,573,266 төгрөг болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилж оролцов.
Шүүх бүрэлдэхүүн хэрэгт цугларсан оршуулгын зардалтай холбоотой баримтуудаас зарим хэсгийг буюу “Дөл буян” цэцэрлэгт хүрээлэнгийн захиалгын хуудас, сэргээлтийн ажлын гэрээ, худалдан авалт хийсэн талаарх 9 ширхэг баримт /3-р хх-ийн 43-45, 52-54-р хуудас/-ын үнийн дүн болох 5,604,428 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж дүгнэсэн ба шүүгдэгч Ө.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 4,500,000 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгчээс нийт 1,104,428 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШТ/269 дугаартай тогтоол /2-р хх-ийн 176-178-р хуудас/-оор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Пийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан эсэхийг тогтоолгохоор шийдвэрлэж, улмаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 311 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 204-205-р хуудас/ гарч гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Пийн сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэл тогтоогдсон байх тул шүүх бүрэлдэхүүн уг шүүхийн шийдвэрийн дагуу гаргасан дээрх шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэсэн ба Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-д зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан сэтгэцийн хор уршгийг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон 550,000 төгрөгийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,250,000 төгрөгөөр тогтоож, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирлыг нөхөн төлөх талаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаагүй тул эрүүгийн хариуцлага оногдуулах хурлыг үргэлжлүүлэн явуулав.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх” саналыг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг дэмжиж байна” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах...” саналыг тус тус гаргасан.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Ө.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн шинж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, оролцогч нараас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Ө.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бын 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчлагдсан 1 хоногийг, мөн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 226 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 60 см урт төмөр шилээгүүр 1 ширхэг, мөн нийт урт 33 см ажлын хэсэг 19.5 см урт хар хүрэн өнгийн бариултай металл хутга 1 ширхэг, мөн нийт урт 27.5 см ажлын хэсгийн урт 15.2 см бор судал бүхий шаргал өнгийн бариултай бариулд 2 ширхэг бэхэлгээтэй металл заазуур 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я овгийн Ө-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ө.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бын цагдан хоригдсон 226 /хоёр зуун хорин зургаа/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Ө.Бад урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 60 см урт төмөр шилээгүүр 1 ширхэг, мөн нийт урт 33 см ажлын хэсэг 19.5 см урт хар хүрэн өнгийн бариултай металл хутга 1 ширхэг, мөн нийт урт 27.5 см ажлын хэсгийн урт 15.2 см бор судал бүхий шаргал өнгийн бариултай бариулд 2 ширхэг бэхэлгээтэй металл заазуур 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Баас 1,104,428 /нэг сая нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөгийг оршуулгын зардалд гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, мөн гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Пэд учирсан сэтгэцийн хор уршгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 /арван тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,250,000 /найман сая хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоож шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгосугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Бад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ
ШҮҮГЧ Э.ЧИНГИС
ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ
[1] Монгол Улсын дээд шүүхийн 2020.12.11-ний өдрийн №661 тогтоол.