| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2019/00447/И |
| Дугаар | 142/ШШ2019/00607 |
| Огноо | 2019-05-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 142/ШШ2019/00607
2019 оны 05 сарын 07 өдөр Дугаар 142/ШШ2019/00607 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25-р хороо Хүслийн өргөө хотхон *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Оюут баг *******,*******/-д холбогдох
Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие нь 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр "*******" ХХК-тай урьдчилан, харилцан зөвшилцөж тохиролцсоны дагуу Орхон аймгийн Баян- Өндөр сумын Бүрэнбүст багийн Залуус хорооллын баруун хойд талд байрлалтай "*******" ХХК- ийн хэрэгжүүлэх 60 айлийн орон сууцны 2 барилгын төслийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл олгохоор болж, 01 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, гэрээний хавсралт №1-т заасан графикийн дагуу 1.000.000.000 /нэг тэрбум/ төгрөгийг зээлдэгч талд шилжүүлсэн.
Энэхүү гэрээний хугацаа нь 1 жил, жилийн хүү 37,5%, нийт төлбөр 1.375.000.000 /нэг тэрбум гурван зуун далан таван сая/ төгрөг байхаар гэрээндээ тусгасан. Гэрээнд заасны дагуу зээлдэгч зээлийг хүлээн авч орон сууцны бүтээн байгуулалт хэвийн явж байсан.
Гэтэл зээлийн эргэн төлөх хугацаа болох үед буюу 2018 оны 04 дүгээр сарын 20-нд 27.000.000 /хорин долоон сая/ төгрөг л төлөгдөж, үүнээс хойш 2018 оны 06 дугаар сарын -ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1.044.000.000 төгрөгийг төлж, нийт 1.071.000.000 /нэг тэрбум далан нэгэн сая/ төгрөг төлөгдөөд байна.
Иймд "*******" ХХК-иас Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн үлдэгдэл 646.597.258 /зургаан зуун дөчин зургаан сая таван зуун ерэн долоон мянга хоёр зуун тавин найм/ төгрөгийг /үүнд үндсэн төлбөр, хүү, нэмэгдэл хүү орсон/ Зээлийн гэрээний 4.3-т зааснаар тухайн зээлээр санхүүжүүлэн бариулсан орон сууцны барилгын 1 м2 талбайг 600.000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр тооцож өмчлөлдөө авч хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн ******* нь Дабль голд ХХК-д холбогдуулан олгосон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох 646,597,258 төгрөгт дүйцүүлэн уг зээлийн санхүүжилтээр барьсан орон сууцнуудаас 1м2 ийг нь 600,000 төгрөгөөр тооцуулан өмчлөлдөө авах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний нөхцлийг харгалзалгүйгээр зээлийн хүүг буруу тооцоолсон, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь үндэслэлгүй, түүнчлэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцсон болох нь тодорхойгүй байгаа тул хариуцагч Дабль голд ХХК-ийн захирал Б.Наранцэцэг би дээрх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Төлбөрт шууд орон сууц гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд өдгөө сул орон сууц байхгүй. Бүх орон сууцны өмчлөл бусдад шилжсэн бөгөөд бэлэн мөнгө зээлсэн гэрээний дагуу шууд орон сууц гаргуулахаар шаардах эрхгүй.
Мөн зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үлдсэн хүү нь 304,000,000 төгрөг уг хүү нь жилийн бүү бгөөд зээл олгосон дрөөс буцаан төлсөр өдрийг хүртэлх хугацаанд хүүг өдрөөр нь тооцохоор гэрээнд заасан.
Иймд нэхэмжлэгч нь 304,000,000 төгрөгийн жилийн хүүгээс зээлсэн хугацааны хүүг хоногоор нь тооцон нэхэмжлэх эрхтэй бөгөөд жилийн 37,5%-ийн хүү нь хариуцагчийн эрх, ашиг сонирхолд илт хохиролтой байх тул шүүх эдгээр нөхцөлийг харгалзан үзнэ үү.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 646.597.258 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр "*******" ХХК-тай урьдчилан, харилцан зөвшилцөж тохиролцсоны дагуу Орхон аймгийн Баян- Өндөр сумын Бүрэнбүст багийн Залуус хорооллын баруун хойд талд байрлалтай "*******" ХХК- ийн хэрэгжүүлэх 60 айлийн орон сууцны 2 барилгын төслийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл олгохоор болж, 01 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, гэрээний хавсралт №1-т заасан графикийн дагуу 1.000.000.000 /нэг тэрбум/ төгрөгийг зээлдэгч талд шилжүүлсэн байна.
Энэхүү гэрээний хугацаа нь 1 жил, жилийн хүү 37,5%, нийт төлбөр 1.375.000.000 /нэг тэрбум гурван зуун далан таван сая/ төгрөг байхаар гэрээндээ тусгажээ.
Гэрээнд заасны дагуу зээлдэгч зээлийг хүлээн авч орон сууцны бүтээн байгуулалт хэвийн явж байсан байна. -
Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох үед 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 27.000.000 /хорин долоон сая/ төгрөг төлж, үүнээс хойш 2018 оны 06 дугаар сараас 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1.044.000.000 төгрөг, нийт 1.071.000.000 /нэг тэрбум далан нэгэн сая/ төгрөг төлж барагдуулсан байх бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна.
Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн үлдэгдэл 646.597.258 /зургаан зуун дөчин зургаан сая таван зуун ерэн долоон мянга хоёр зуун тавин найм/ төгрөгийг /үүнд үндсэн төлбөр, хүү, нэмэгдэл хүү орсон, мөнгө төлсөн тухай бүрд нь зээлийн хүү,үндсэн зээлээс хасаж тооцож ирсэн,энэхүү тооцоо,зээлийн гэрээ нь хариуцагчид ямар ч хохиролгүй харин ч ашигтай байгаа гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгчийн "*******" ХХК-иас Зээлийн гэрээний 4.3-т зааснаар тухайн зээлээр санхүүжүүлэн бариулсан орон сууцны барилгын 1 м2 талбайг 600.000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр тооцож өмчлөлдөө авч хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан ******* ХХК-аас 646.597.258 төгрөг гаргуулан *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн бариулсан орон сууцны барилгын 1м.кв талбайг 600.000 төгрөгөөр тооцож өмчлөлдөө авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,хариуцагчаас төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН